《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[15] Кэйси?
Advertisement
Эргэлзээгүй ямар нэг зүйл болохгүй байна.Чейс алга.Өчигдөрхөн л тэр манайд байсан шүү дээ.Харин өнөөдөр олдохгүй байна.
"Түүнийг яасан бол гэж их санаа зовж байна" гээд би уртаар амьсгаа аван хөвгүүд рүү ширтлээ.
"Өө, үгүй ээ" гээд Жон санаа алдан "Тэр зодуулаад үхсэн бол яанаа?"
"Үгүй ээ тэгсэн байх ёсгүй" гэсээр Колтон толгой сэгсрэв.
Тэд суудаг л суудалдаа очиж суулаа.Би яагаад тэдэнд тийм их анхаарал тавиад байгаагаа ойлгохгүй юм.Гэтэл тэд зүв зүгээр энгийн байх нь байж болно гэж үү?
"Хөөе Скайлин, амралтын өдрөөр гарах хэвээрээ биз дээ?" гэж Колтон асуухад бодлоосоо сарнив.
"Тийм ээ" гээд би инээмсэглэлээ.
Тэр "Ашгүй дээ" гэж жуумалзсанаа "Дараа уулзацгаая!" гэсээр цайны газраас гарав.
Би "Тэдэнд нэг зүйл болоод байна.Би учрыг нь олох хэрэгтэй"
"Яагаад? Тэд бүгдээрээ зэвүүн новшнууд ш дээ" гэж Брэтт тохуурхав.
Би "Тэд муу залуус биш ээ.Бас би тэдэнд туслахыг хүсч байна, Брэтт." гэсээр нүдээ эргэлдүүллээ.
"Юу? Скай чи тэдний бохир хэрэгт оролцохыг хүсээд байгаа хэрэг үү?Чи аль хэдийн түүний мотоциклыг хулгайлсан биз дээ.Юу гэх гэсэн бэ гэхлээр чи тэдэнд хошуу дүрэх хэрэггүй" гэж Жон хэлэв.
"За тайвшир даа Жон.Энэ харагдаж байгаа шигээ тийм ч муу бишээ.Нөгөө талаас Скайлор Скай-г харах бүртээ хүйтэн харанхуй сэтгэл нь зөөлөрч гэрэлтдэг гэдэгт би итгэлтэй байна." гэсээр Бонни мөрөө хавчаад хоолоо үргэлжлүүлэн иднэ.
"Юу? Тэгэхээр Скайлор Скайлинд сайн гэсэн үг үү?" гэж Брэтт асуулаа.Тэр будилсан харагдаж байна.
"Мэдээж тэр сайн" гэсээр Бонни толгой дохив.
"Юу вэ? СКАЙ! Чи яагаад надад хэлээгүй юм?" гэж Жон гайхсаар асуулаа.
"Хөөе, хөөе тайвшир.Хэн нь хэнд ч сайн биш.Бид хоёр зүгээр л нэг ангийн сурагч"
"Гэхдээ чи зүгээр л түүний ангийн хүүхэд баймааргүй байгаа биз дээ?" гэсээр Жон хөмсгөө өргөн асуув.
"Би явлаа." гээд би гараа зөрүүлэг тэвэрсээр ширээнээс бослоо.
"Алив ээ Скай, бидэнд чи хэрэгтэй байна ш дээ" гэх Жоны дуу сонсдов.Гэхдээ би үргэлжлүүлэн алхсаар байлаа.
Advertisement
• • •
"Хадагтай Риверс, шалгалтын материал тараагаад өгөөч?" гэж ноён Данфорд надаас асуув.
"Тэгэлгүй яахав" гэсээр би багшийн ширээн дээрээс өрж тавьсан материалуудыг аван хүүхдүүдэд тарааж өглөө.
Би тараах замдаа Скайлорыг хэн нэгэнтэй мессеж бичиж байхыг анзаарав.Түүний хувийн орон зайд нэвтэрмээргүй байсан ч тэр намайг өөртэй нь ойрхон байсныг анзаарсангүй.Тэгээд тэр мессежээ илгээх нь надад харагдлаа.
Магадгүй Жейсон, Кравфорд хоёрын аль нэг рүү явуулсан байх.
Би түүний хажууд очоод "Энэ чинийх" гээд цаасыг нь өгөв.
Тэр над руу харалгүйгээр цаасыг шүүрч авчхаад үргэлжлүүлэн утсаа үзлээ.
Гэхдээ надад нэг санаа орж ирэв.Би цаасаа тарааж дууссаныхаа дараа шуудхан л Бонни руу мессеж бичлээ.
•
[хичээл тарав]
"За яасан" гэж Бонни асуув.
Би "Надад чиний машин хэрэгтэй байна."
Тэр "Юунд?"
Би уртаар амьсгаа аваад "Скайлор одоо Чейс рүү очих гэж байгаа.Тэгээд би Скайлорыг дагаж яваад түүнийг хаана байгааг нь мэдмээр байна"
"Муугаар дуусах юм шиг л сонсогдож байна" гэж тэр над руу харснаа "Явцгаая" гэсээр инээмсэглэлээ.
Бид түүний саяхан авсан шинэ машинд суув.Тэднийг дагаж явсаар удалгүй нэгэн танил газарт хүрч ирлээ.
*Эмнэлэг
"Эмнэлэг үү? Муу зүйл болсон гэсэн үг үү?" гэсээр би Бонни руу харав.
Тэр "Дотогшоо орж дагах уу?" гэж тэр асуулаа.
"Үгүй ээ.Дагасныг нь мэдээд алуулах байх.Эндээ хүлээцгээе."
Хоёр цагийн дараа
"Энд хэр удаан хүлээх юм бэ? Зүгээр дотогш орчход болдоггүй юм уу?" гэсээр Бонни суудлаа налан үглэв.
"Чи үхэхийг хүсээ юу?" гээд би түүн рүү харлаа.
"Үгүй ээ, одоо би гэртээ харьж хоол идмээр байна.Гэхдээ чамтай энд сууж байгаа болохоор чадахгүй нь!" гэсээр тэр нүдээ эргэлдүүлэв.
"Бонни тэд гарч байна" гээд би түүнийг нудрахад тэр суудлаасаа бослоо.
Тэр "Ингэж нэг юм" гэж амандаа бувтнав.
"За, явцгаая" гээд бид хоёр машинаасаа буун эмнэлэг рүү орлоо.
Бид хүлээн авах хэсгээс Чейс Данелс ямар өрөөнд байгааг асуухад эмч бид хоёр луу сонин хараад
Advertisement
"Уучлаарай, ийм нэр бүртгэгдээгүй байна." гэж тэр хэллээ.
"Итгэлтэй байна уу? Саяхан манай найзууд түүнийг эргэсэн ш дээ" гэж би тайлбарлав.
"Уучлаарай, гэхдээ хэн ч эргээгүй.Энд Чейс Данелс гэдэг хүн байхгүй байна"
Хүлээн авагчийн хажууд нэгэн самбар дээр хүмүүсийн нэр, өрөөний дугаар болон эргэсэн хүмүүсийн нэрс бичигдсэн байлаа.Би Скайлор, Кравфорд, Жейсон гурвын нэрийг олж харав.Тэд 213 дугаартай өрөөнд орсон байсан байна.
"Тэгвэл бид хоёр өөр хэн нэгнийг харахаар орж болох уу? Манай авга ах энд хэвтэж байгаа.Би маргааш очно гэсэн боловч одоо ирчихсэн болохоор уулзах гэсэн юм." гэж би жүжиглэлээ.Би худлаа хэлэх дургүй ч ингэхээс өөр арга алга.
"Мэдээж, энэ дээр гарын үсгээ зураарай" гээд надад үзгээ өгөв.
Бонни бид хоёр гарын үсгээ зурсны дараа 213 дугаартай өрөөг хайлаа.Үнэндээ хайхад үнэхээр хэцүү байна.
"Энд байна." гээд би амьсгаадсаар хэлэв."Одоо орцгооё, Бон"
"Хөөе чи хаалгаа тогшиж орох хэрэгтэй биз дээ" гэсээр Бонни миний гарыг холдууллаа.
Хаалга тогшиход "орж болно оо" гэх хоолой сонсогдоход би хаалгаа зөөлнөөр онгойлгов.
Тэгэхээр.... Үнэхээр эвгүй байдалд орчихлоо.
"Кэйси?" гээд би хөмсгөө өргөв.
"Скайлин? Чи энд юу хийж байгаа юм?" гэж тэр сандарсаар хэллээ.
"Нөгөө..Чейс энд байгаа байх гэж бодоод л, гэхдээ биш байсан байна" гээд Бонни бид хоёр бие биен рүүгээ харав.
"Би санамсаргүйгээр машинд дайруулчихсан юм л даа.Тэгээд хөлөө хугалж, тархиа хөдөлгөсөн"гээд тэр уртаар санаа алдлаа.
"Харамсалтай байна.Чи хэзээ эмнэлгээс гарах юм?" гэж түүнээс бэртэлд нь санаа зовнин асуув.
"Маргааш гарна.Баярлалаа"
"Кэйси би чиний-" гээд Скайлор өрөөнд орж ирсний дараа намайг харчхаад царай нь барайж чимээгүй боллоо.
Advertisement
- In Serial526 Chapters
Eternal Melody
“I will do anything to reach the truth.”
8 539 - In Serial48 Chapters
Cooking With The QB ✔️
"You mean your entire college career depends on me?" Axel laughs, his eyes twinkling. "Maybe..." I grumble, keeping my eyes on the floor. "Oh, this is gonna be fun." •••••In the college of UCLA, there's one man who runs the show. Axel McSmith, the star quarter back of the football team. With girls constantly dropping at his feet and his twinkling blue eyes, Skylar Black is not looking forward to the next three months. Due to her volunteer hours not adding up, Skylar has to be taught by Axel how to cook or else she doesn't graduate. It's a nightmare to end all nightmares. But why should she be scared? It's only her whole future relying on the reckless QB...•••••#1 Chicklit#1 Teen fiction #3 Romance
8 134 - In Serial68 Chapters
The Billionaire's Pup
"I won't be able to control it then, Eos. Once I'm inside you, there is no going back."He had secrets.I had mine.All was well until he returned. The dark billionaire who made himself out of nothing, the mysterious handsome man that held deep, evil secrets within himself, and the man who was well-known across the country. KingI wondered who was he and what he was doing here-in a small town, in the outskirts of the country. I learned my answer when he gave me his curse and told me to live with it forever. An eternity of sadness and despair until he became my new addiction. And I became his.
8 536 - In Serial55 Chapters
Alpha Lucious
Kira, I can hear myself again!!' She squealed happily. All the pain she felt from the beatings the rogue gave her didn't matter anymore. She finally got her voice back. ' Your voice is back!' Kira said almost immediately. ' Now we can finally talk to our mate' She squealed happily too. All the excitement Haven had felt a moment again dissipated into thin air.' Mate?' Her eyes immediately flew to the man holding her. She had completely forgotten she was in the arms of this .. This ' Man'.Haven looked at him in disgust. His hands were still hovering in the air as he looked at her, a blank expression on his face." What do you think you're trying to do?!" Haven could feel the rage locked up within her for all these days started to surface. Just looking at his face made Haven want to kill him over and over again.What sort of a sick joke was Selene playing with her? How can the one person she hated turn out to be her fated mate?
8 447 - In Serial40 Chapters
Secretly In Love || Dipper X Pacifica
A grand event was held at the Northwest Manor. Would be this the perfect time for Pacifica to admit her feelings for Dipper? But things went quite unexpected. __________________Dipper X PacifcaI don't own Gravity Falls
8 121 - In Serial32 Chapters
dream girl ✿ hermione granger
erin mckinnon and hermione granger first met at hogwarts express on the first of september nineteen-ninety-one. they promised each other to be friends. sadly, after erin was sorted into slytherin, the two of them barely talked since. when in their fifth year dumbledore's army is established, hermione and erin get closer and closer and closer.「ootp - dh」 hermione granger x fem oc © onyxlovegood 2022start; 9th august 2022end; -
8 201

