《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[16] Миний баатар
Advertisement
"Чи энд юу хийж байгаа юм!" гэж тэр ууртайгаар асуув.Тэр энд цочирдсон зогсож байлаа.
Надад хэлэх үг олдсонгүй.Би түүнээс айсандаа биш зүгээр л энэ мөчид сандарсандаа.
"Б-Би ..." гэж ээрэв."Би Чейсийг...эмнэлэгт байгаа байх гэж бодсон юм"
"Яагаад тэгж бодно гэж? Та хоёр намайг дагасан хэрэг үү?" гэсээр тэр Бонни бид хоёр луу хүйтнээр ширтлээ.
Би амьсгаа аваад "Сонс, би хэн нэгнийг ингэж уурлуулах гэж ирээгүй.Зүгээр л Чейсийг ямар байгааг харахыг хүссэн дээ л ирсэн" гэв.
"Тэгвэл тэр энд байхгүй.Бас та хоёрын оролцох хэрэг биш.Одоо явж үз"
"Алив ээ, Скай тэр муу юм бодож ирээгүй ш дээ" гэж Кэйси араас хэллээ.
Тэр түүнийг Скай гэж дуудсан.
"Зүгээр дээ Кэйси" гээд түүн рүү хөнгөхөн инээмсэглэчхээд "Одоо бид хоёр явъя даа" гээд би Бонни руу толгой дохиод хаалга руу алхлаа.
Бид Скайлорын хажуугаас зөрөхөд тэр миний гарыг атгаад "Чейс зүгээр байгаа" гэж надад сонсогдох төдий шивнэв.
Би зүгээр л толгой дохиод өрөөнөөс гарав.
• • •
Дараагийн өдөр нь би хичээл тараад ажил руугаа явлаа.Ажил муугүй байгаа ч Скайлор заримдаа үнэхээр муухай ааштай болчихдог болохоор их эвгүй байдалд ордог.
Намайг хүлээн авах ширээн дээр сууж байхад Жон, Колтон хоёр орж ирэв.
"Жон, Колтон та хоёр сайн уу?" гээд би инээмсэглэлээ.Тэр хоёрыг харсан чинь уйтгартай бодлууд сарничихлаа.
"Сайн уу Скай.Юу байна даа?" гэж Колтон асуув.Харин Жон над руу зүгээр л инээмсэглээд толгой дохилоо.
"Юмгүй ээ.Та хоёр юм захиалах уу?" гэж би асуув.
"Үгүй ээ, бид хоёр зүгээр энд сууж хүмүүсийг юм идэхийг нь харах гэж ирлээ" гээд Жон нүдээ эргэлдүүллээ.
Би инээсээр түүнийг хөнгөн цохиод "Ойлголоо, намайг дагаарай" гээд би замдаа хоёр хоолны меню аваад суудалд нь суулгаад ширээн дээр тавив.
"Тэгэхээр Хагасайн өдөр явна биз дээ" гэж Колтон асуугаад буланд суулаа.
Би "Тийм ээ.Надад энэ бүх ажлын дундуур амралт хэрэгтэй."
Advertisement
Колтон над руу нүдээрээ дагуулан ширтэж байлаа.
"Хөөе.Хэрвээ Скайлор намайг юу ч хийхгүй байхыг харж байх юм бол тэр уурлана.Би явж ширээнүүдээ арчлаа" гээд явах гэтэл Колтон босч ирээд миний мөрөнд хүрэв.
Би "Яасан?"
"Тэр завгүй байгаа болохоор чамайг анзаарахгүй дээ" гээд тэр зэвүүнээр инээмсэглэлээ.
Би түүн рүү аль чадахаараа дургүйцлээ илэрхийлсэн царай гаргаад "За за" гээд би түүнийг өөрөөсөө түлхэв.
Тэгээд үүгээр дууссангүй.Тэр амралтынхаа оройг яаж өнгөрүүлэх тухайгаа ярьж байхдаа миний уруул руу тасралтгүй ширтэж байлаа.Би юу ч хийж чадалгүй дэмий л сууна.
"Скайлин, чи ханаа арчих хэрэгтэй байх" гээд тэр босон над руу ойртов.
"Саяхан арчсан.Одоо хэрэггүй ээ"гэсээр би арагшаа ухарлаа.
"Арчих хэрэгтэй" гээд над руу улам ойртов.
"Цаашаа бай.Чи сая миний хэлсэн үгийг сонсоогүй бололтой.Би арчихгүй гэсэн.Яагаад гэвэл ажлын цаг дууслаа.!" гэж би хэлэв.
"Юу? Чи явж болохгүй ээ. Жоохон надтай хамт бай л даа" гэх нь залхсан харагдлаа.
"Намайг харж бай" гээд би доороо дэвсчхээд гарч одов.
• • •
"Чи явахад бэлэн үү?" гэж Колтон асуулаа.
"Бэлээн" гээд би үүргэвчээ үүрэв.Колтон өчигдөр орой уучлалт гуйж мөн надад нуур луу очно гэсэн.Брэтт Бонни хоёр нэг машинд, Колтон бид хоёр бас нэг машинд явахаар болсон.
Бид бараг цаг жолоодож байж очлоо.Нар шингэрсэн учраас нуур үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна.Өнгөрсөн долоо хоног болсон зүйлсээс салахын тулд надад энэ л хэрэгтэй байсан байна.Энэ нуурын хажууд бяцхан байшин байв.Эхлээд би Колтоны гэрийнхэн нь юм болов уу гэж бодсон ч биш байлаа.Тэгээд бид тэр байшинг бараадаад буулаа.
"Хөөе Скай, чи өмнө нь пиво ууж байсан уу?" гэж Колтон инээсээр асуув.
"Үгүй ээ, яасан?" гээд би хөмсгөө өргөлөө.
"Энэ." гээд тэр цэнхэр өнгийн хүйтнээ барьдаг савнаас пиво гаргаж ирэн Брэтт бид хоёрт өгөв.
Би "Хэрэггүй ээ, би уухгүй."
"Алив ээ Скай, оролдоод үз л дээ.Би энийг чамтай хамт ууя" гэж амлалаа.
Advertisement
"За яахав" гээд би багаар балгачхаад буцаад гаргав."Заваан юм бэ!"
Бүгдээрээ инээлдэж эхэллээ.
"Ингэхийг чинь мэдээд албаар хамгийн гашууныг нь өгсөн юм" гээд тэр инээсээр үргэлжлүүлэн уув.
"Балиар юм аа" гээд би түүнд пивийг нь буцааж өглөө.
"Тийм ээ Скай.Надад ч гэсэн муухай амтагдаж байна" гэж Бонни надтай санал нийлэв.
Хоёр цагийн турш бид нуураар зугаалсны эцэст майхнуудаа барихаар боллоо.
"Хэн модоо түүх үү?" гэж би асуув.
"Брэтт, Колтон хоёр" гээд Бонни инээлээ.
"Хэн нэгэн ирээд та хоёрыг гэмтээвэл хамгаалах хүнгүй биз дээ?" гэж Колтон хэлэв.
"Алив ээ Скайлин хамт явъя.Мод түүхэд нэг их удахгүй дээ.Чамд ямар нэгэн юм тохиолдохыг хүсэхгүй байна" гээд надад гараа өгөхөөр нь би бослоо.Харин Брэтт, Бонни хоёр хөгжмөө тоглуулсаар ард үлдэв.
"Тэгэхээр өнөөдөр ямар байв?" гэж тэр асуулаа.
"Хөгжилтэй байсаан" гээд би инээмсэглээд "Намайг урьсанд баярлалаа"
"Үргэлж" гэж тэр хариулав.
Мод түүхэд би өөрийгөө маш амархан сульддаг гэдгээ анзаарлаа.Тэгээд би хэсэг зогсоод уртаар амьсгаа аваад гаргав.
"Би спортоор хичээллэх хэрэгтэй юм байна даа" гэж би инээгээд моднуудаа түр тавилаа.
"Чи энэ хэвээрээ байх нь надад таалагддаг." гэж Колтон миний үсийг оролдож эхлэв.
"Баярлалаа" гэж би арай ядан хэллээ.
Тэр над руу ойртоод нүдээ анив.Тэгээд яасан гээч.
Намайг үнссэн.
Үнсэлт зөөлөн байв.Би эхэндээ хариу үнсэлцэж байсан ч дараа нь үнсэлт ширүүсэхэд би түүнээс холдлоо."Одоо бид буцаад нуур луугаа явсан нь дээр байх"
"Би зүв зүгээр байна" гэснээ тэр намайг дахин үнсэхэд би түүнийг өөрөөсөө түлхэв.
"Нээрээ юу? Одоо харанхуй болж байна" гээд би цааш алхлаа.
Гэхдээ тэр гараа миний бэлхүүсээр ороогоод өөр лүүгээ татав."Юу? Бидэнд бүхэл бүтэн шөнө байна" гээд тэр миний хүзүүг үнсэж эхэллээ.
"Колтон боль!" гээд би түүнийг түлхэх гэсэн боловч тэр надаас том биетэй болохоор чадсангүй.Түүний амьсгалаас архи үнэртэж байсан ч би түүнийг эрүүл байгааг мэдэж байна."Брэтт! Бонни!" гэж би чангаар орилов.
Гэхдээ хэн ч сонссонгүй.Тэгээд би өмнө нь Жейсонд хийж байсан үйлдлээ хийв.
Түүнийг өшиглөлөө.
Гэхдээ зөвхөн булчин руу нь.
Түүнийг гэдсээ барин эвхрэлдэхийг хараад би гүйж эхлэв.
Би хамаг хурдаараа майхан руугаа гүйсэн боловч хэн ч харагдсангүй.
Би майхны хажууд сандран зогсож байтал Колтон намайг татаж аваад өөртөө ойртууллаа.
"Алив ээ Скайлин.Чи намайг хүсч байгаа биз дээ" гэж тэр мишилзэв.
"Надаас холд!" гээд би түүнээс холдох гэж тийчгэнэлээ.
Яах ёстойгоо мэдэхгүй байж байтал бурхнаас явуулсан хүн гэлтэй хэн нэгэн Колтоныг шүүрч аваад хүчтэй цохих чимээ гарав.
Тэгээд дараа нь түүнийг зодох нь харагдлаа.
"Түүнд дахиад гар хүрэх юм бол чи өөрийгөө үхсэн гэж мэд!" гэж нөгөө хүн хэлэв.Харин Колтон газарт хэвтэнэ.Тэгээд нөгөө залуугийн царай надад харагдах нь тэр.Би үнэхээр гайхсан ч бас туйлын баяртай байна.
"Чейс"
Advertisement
- In Serial7 Chapters
The Partridge in the Pear Tree
Meg Chukar is a senior in high school was forced to marry her boyfriend by her religiously strict parents after learning that she was pregnant. Shocked and disturbed by the turn of event she must decide how she and her new husband will traverse the trials coming from within and without their relationship. With the baby on the way, Meg must face adulthood earlier than expected.
8 197 - In Serial20 Chapters
You can't run me, can you
Reporter: Excuse me, officer mu, what is the most fundamental reason that affects the detection rate of a city? Moyuan: me.
8 281 - In Serial15 Chapters
Lust || Miraculous Ladybug
In Collège Françoise Dupont, Adrien Agreste is known to be the highschool's bad boy. He has a pretty face, but so handsome that every living soul with a preference has to take a double take when passing him, almost everywhere. Obviously, with this kind of power, he used this to his advantage and pretends to care for those who are so head-over-heals for him. After a new student arrives, Adrien finds something out. Not everyone is attracted to a pretty face. Maybe the reason why he fools everyone is maybe he wanted to get them back. Or he was just... scared. And never wanted to love anyone, ever again.
8 93 - In Serial24 Chapters
Crashing into Another World
On a routine flight headed up north to restock a lumber camp, Iris gets caught in a dry microburst* while flying a tad low. The small plane "sinks" and crashes on top of an oddly large tree. What she expects to be a temporary stay in the wilderness while awaiting search and rescue soon becomes her new daily reality.Little does she know that she is no longer in the world she once knew.-----------------------------------**New chapter every Monday at worst. Will try to upload every second day**Note: currently having a writing block.-----------------------------------Notes: Iris is a kick ass type of female lead who won't just lay on her back as a damsel in distress. *microburst: is a column of sinking air. "Aircraft that encounter a microburst may suddenly lose airspeed and experience an associated loss of lift, with potentially catastrophic results."This story is inspired by a LOT of beastmen novel that I have mostly read on NovelUpdates. The characters used are original, however the setting and ML traits are a mishmash from a number of works.List of principal stories this was inspired by:- beastman forcefully raising a wife- My beastly husband- Gentle Beast- Silly Spring Attack- Targeted by a feline beastman in ancient times- Beauty and the beasts...etcphotos in cover are stock photos and are not mine
8 175 - In Serial9 Chapters
My Little Book of Sexy Smutty Poems
Sexy Erotic Poems. Mature audiences only.
8 206 - In Serial63 Chapters
Sabi Ko Na Nga Ba (SOONHOON ff)
COMPLETED.[Soonhoon series#1]°° Huh? Ako Mag kakagusto dun sa Walang Mata na yun? tsk Sarreh, Not Sorry Im Not Into Men , lalo na kung dun sa bulag na yun. °°SOONHOON ff. This story is inspired @Purpleyhan Campus Royalties. ©infiressuweg2017All rights reserved 2017
8 216

