《Most Popular Playboy》26: Эмч
Advertisement
ЭНЭ ДУУГ ТОГЛУУЛЖ БАЙГААД УНШААРАЙ...
Би Хусогийн хаана байгаа талаарх зурвасын дараа хүлээн авах тасгийг өнгөрөн гүйлээ. Ийм зүйл болох ёсгүй. Яагаад ийм хурдан болчихож байгаа юм бэ? Би хэдий түүнд уурлаж байсан ч би түүнд хайртай хэвээрээ, мөн түүнийг алдаж чадахгүй.
Лав ингэж биш. Түүнийг ганцааранг нь аймшигтайгаар орхисныхоо дараа биш. Намайг алдсан гэж түүнд хэлснийхээ дараа биш. Би түүнийг орхиж чадахгүй. Учир нь хайртай болохоор.
Цахилгаан шатны хаалга онгойх хүртэл би онгойх товчин дээр дахин дахин дарна. Яагаад хурдлахгүй байна аа?
Цаг хугацаа удааширсан мэт мэдрэмж төрч байна.
Намайг цахилгаан шатнаас буухад эмнэлгийн коридорын саарал сандал дээр Хусог, Жимин хоёр уй гашууд автсан байдалтай сууж байлаа.
Тэхёний өргөж авсан эцэг эх нь ч энд байна. Юүри хатагтайг мэгшин уйлж байхад Бобо түүний нурууг илэн тайвшруулж байв.
Миний хөлийн чимээг сонсмогцоо тэд бүгд над руу харцгаалаа. "Тэр зүгээр үү? Түүнийг зүгээр гэж хэлээч." гэж хэлэхэд хацар дээгүүр минь гашуун нулимс урсана.
"Түүнийг зүгээр гэж хэлээч" хэмээн дахин би шивнэлээ. Тэр зүгээр байх ёстой.
Жимин толгойгоо сэгсрэн, "Сонюүл, тэр ухаан орохгүй байна."
Үүнийг сонсмогцоо би эмнэлгийн цагаан ханыг налан, доошоо гулсан суугаад амьсгалж чадахгүй байгаа мэт мэдрэмж төрөв. Харах байдлыг минь хязгаарлаж байгаа нулимсыг би нүдээ цавчин холдуулахыг хичээвч тэд огтхон ч хүссэнээр болохгүй юм.
Энэ жинхэнэ биш. Байж болохгүй. Ийм байлгахыг хүсэхгүй байна. Түүнгүйгээр урьдынх шигээ байж чадахгүй. Би түүнийг алдаж чадахгүй. Түүнтэй ярилцахгүй байхад л там шиг мэдрэгдсэн байхад түүнийг ухаан орохгүй бол би яаж амьдрах юм бэ?
Цагаан халат өмссөн эмч өрөөнөөс гарч ирээд, гартаа буй бичиг баримт руугаа харлаа. "Бидэнд түүнийг зүгээр гэж хэлээч." хэмээн Юүри хатагтай гуйна.
Эмч бид нар руу гуниг тээсэн харцаар хараад, "Намайг уучлаарай. Бидний хийх зүйл үлдсэнгүй. Тэр осолд орохдоо маш их цус алдсан. Тиймээс үүнийг давж гарч чадахгүй байх."
Эмч рүү цоо ширтэнгээ, толгойгоо сэгсрэв. Үгүй. Үгүй. Үгүй. Үгүй. Гуйя, үгүй ээ. Бодит байх ёсгүй. Тэхён бол миний аз жаргал минь байх ёстой шүү дээ. Тийм байж ингээд явчихаж болохгүй.
Advertisement
Би босож зогсоод түүний байгаа өрөөний хаалга руу дөхлөө. "Уучлаарай, хатагтай. Та ийшээ орж болохгүй." гэж эмч намайг хармагцаа анхааруулав.
"ҮГҮЙ ЭЭ!" хэмээн би хашхираад, "Тэр үхээгүй. Тэр үхэхгүй. Тэр эв эрүүл, зүгээр байгаа! Та худлаа ярьж байна! Тэр үхээгүй! Тэр тэнд зүв зүгээр, амьд, бас зүрх нь цохилж байгаа, бас..." миний зүрх хэсэг хэсгээрээ цууран унаж байна "Тэр явах болоогүй. Намайг орхихгүй."
Тэхён хэзээ ч минийх байгаагүй. Би түүнд хайртай байсан ч бид ойлголцолгүй муудалцсаар л байсан... Гэвч би түүнийг хайрлахаа зогсоож чадаагүй. Тиймээс тэр ингээд явчихаж болохгүй.
Би эргэхдээ Тэхёнийг өргөсөн ээж аавыг нь харлаа. Юүри хатагтайн нүд нь хавдтал тэр уйлжээ. Харин ноён Бобо толгойгоо сэгсрэн, хацар дээр нь нууцхан нулимс тогтон байна.
Үгүй ээ.
"Гуйя, надад түүнийг харах ганцхан боломж олгооч. Ганцхан удаа." гэж намайг алгаа хавсран гуйхад эмч амаа жимийгээд, толгой дохин, хаалганаас холдлоо.
Тэхён орон дээр хэвтэж байна. Түүний толгой цагаан бинтээр ороогджээ. Би бараг шулуун зураастай болох гэж буй зүрхний цохилт хянагчийн дэлгэц рүү ширтлээ. Өчүүхэн долгион түүн дээр эрээлжлэн гүйж, бяцхан цуурайг үүсгэж буй 'бийп' гэсэн дуу нь чихэнд хадна.
Би Тэхён руу дөхөн очоод, түүний гарыг атгаад, "Гуйя... сэргэ л дээ."
Би түүний ёжтой жуумалзалтыг харахын төлөө, цангинах инээд, хүнгэнэсэн хоолойг нь сонсохын төлөө юу ч хийхэд бэлэн байна. Бас түүнтэй хамт Диснейн кино үзэн суух үдшийн төлөө.
Зүрх минь живж байхад уруул минь чичирхийлнэ. Энэ бодит. Би түүнийг урьдынх шигээ инээмсэглэн намайг угтах байх хэмээн найдаж байсан юм сан. Гэвч ийм зүйл болохгүй юм байна.
Тэхён үхсэн.
Тэр явчихсан.
Үүрд.
Advertisement
- In Serial149 Chapters
Why Did I Become The Villainess?
Ysavel, a striving author suddenly wakes up inside her own novel. She thought it's those typical transmigration story she have read. However, she was shocked when she realized she becomes the villainess of the story.
8 1180 - In Serial44 Chapters
Loving Ashe - Book 1 of the Celebrity Series
Twenty-three year old Riley Eames is still haunted by the heartbreak from three years ago. After the unexpected encounter with rising Hollywood star Ashe Hunter, will she finally open up or will her heart stay tormented by the past? *** After being dumped three years ago by her celebrity boyfriend, Riley Eames remained unable to truly heal and move on. So when he invites her to meet-up in a hotel, she agrees, albeit reluctantly. But plans are ruined when she gets stuck in an elevator with British actor Ashe Hunter. They may have hit it off at the start but it would take a lot of convincing before Riley lets him into her life. With all the doubts and baggages that's coming back from her past, will another celebrity open up Riley's heart?Cover Designed By Daniela
8 174 - In Serial7 Chapters
My Daily Life With Lewd Monstergirls
Waiatto thought being an exchange host would be easy. He was far from wrong
8 100 - In Serial19 Chapters
A New Beginning - Warren Worthington III (REWRITING)
(REWRITING STORY - The new chapters are titled "Chapter ?|" instead of "Chap ?")What if Warren did not die during the battle with Apocalypse? What if he went to Professor X's school with the others instead?Mostly fluff / romance driven story. Warren x ReaderI do not own the characters.PS: I apologize for the grammar or vocabulary mistakes ; English is not my native language.
8 114 - In Serial26 Chapters
Mailboxes and Park Benches ~A Ftm story~
When picking up the mail, Luke meets a girl that his heart can't help but fall for. But he soon learns that this "girl" isn't a girl. HE is a guy. This is the story of Ryan and Luke.
8 176 - In Serial57 Chapters
My Alpha's Fairytale
8 131

