《Most Popular Playboy》27: Найз охин
Advertisement
Би түүний уруул дээр эрхий хуруугаа гүйлгэлээ. Түүнийг сүүлчийн удаа намайг үнсэхийнх нь төлөө юу ч хийхэд бэлэн байна.
Намайг нүүрэнд нь хүрэхэд, түүний нүд нь ширвэгнэлээ. Би хөмсгөө зангидав. Хүлээгээрэй, үхсэн хүмүүс цонхигор, бас хүйтэн байдаггүй билүү? Би үхсэн хүн харж байгаагүй л дээ, гэхдээ ийм л байх ёстой биз дээ?
"Тэхён, хэрвээ чи амьд бол чи тийм ч удаан энэ ертөнцөд байхгүй гэдгийг сануулчихъя, учир нь чамайг одоо би энэ хуванцар сэрээгээр зоох болохоор." хэмээн би хэлэхдээ орны хажууд байх тавиур дээр байгаа сэрээ рүү заалаа.
Тэхён нүдээ нээгээд, инээмсэглэн, "Сайн уу, капкэйк?"
Тэр амьд байна.
Сая ямар чөтгөр нь болоод өнгөрөв өө? "Г-гэвч чи үхсэн ш дээ. Энэ аппарат чиний зүрхийг цохилохгүй байгааг харуулсан. Бас эмч чамайг тэсэхгүй гэж хэлсэн ш дээ. Тэгээд чи яахаараа амьд болчихов?"
"Умм, тэгэхээр, би эмчийг жүжиглүүлэх гэж мөнгө төлсөн бас... Манай гэр бүл үүнийг хуурамч гэдгийг мэднэ. Би зүгээр л... Би юу хийхээ мэдээгүй юм аа. Би зүгээр л чамайг надад анхаараасай гэж хүссэн юм. Намайг уучлаарай."
Би гоншигнон, "Хэрвээ би ийм их аз жаргалтай байгаагүйсэн бол чамайг одоо алчих байсан юм." гээд шалан дээр хэвтэн, цагаан цулгуй таазыг ширтлээ.
Тэхён орноосоо өндийн, доош над руу тонгойн хараад, "Чи юу хийж байгаа юм, гажигаа?"
"Би шалан дээр хэвтэж байна." Би зүгээр л будилж байна. Юу хийхээ, юу мэдрэх ёстойгоо мэдэхгүй байна. Үүнийг логикийн хувьд байж болох л зүйл гэж бодож байна.
Магадгүй би шалан дээр өнхөрөх хэрэгтэй байх. Учир нь миний мэдрэмжийг илэрхийлэх болохоор.
Амьдрал гэж юу вэ?
"Сонюүл, шалан дээрээс бос л доо."
"Намайг тат."
Тэхён бөхийгөөд, намайг өргөн татахад би түүн дээр уначихлаа. Тэр бэлхүүсээр минь гараа явуулж, намайг тэврэхдээ инээд алдан, толгойгоо сэгсэрнэ.
Би өндиймөөргүй байна.
Тэр энд амьд, амьсгалж байгаа болохоор би маш их жаргалтай байна. Би түүнийг дахин орхихгүй, учир нь үнэхээр их хайртай болохоор. Бас би түүнд уур хүрч байна, учир нь тэр өөрийгөө үхүүлсэн гэж надад итгүүлээд амьдаар минь алсан болохоор.
Одоо надад энэ бүх зүйлс хамаагүй ээ. Тэхён амьд байна, энэ л миний анхаарах зүйл. Тэр жинхнээсээ явчихаж болох байсан. Хэрвээ тэгсэн бол би цаашдаа яах байсан талаар төсөөлөгдөхгүй байна.
Advertisement
"Тэхён, намайг буцаагаад шалан дээр тавьчих. Тэнд би үхэж буй загас шиг тийчигнэмээр байна. Юу хийхээ мэдэхгүй байгаа болохоор."
Одооноос эхлэн асуудлыг минь шийдэх шийдэл энэ байх хэмээн би бодож байна.
Тэр амьд.
Нулимс хацрыг минь даган урсахад, "Чи амьд байна." хэмээн би шивнэлээ. Бие минь чичирч эхлэхэд Тэхён намайг улам чангаар тэврэв. Би түүний цээжинд шигдэн, яг л чихрээ авч чадаагүй жаахан хүүхэд шиг ээрэн уйлж байлаа.
"Гуйя, битгий уйл, капкэйк." Тэхён миний зогсолтгүй урсах нулимсыг арчив.
Би босон, цэх суугаад түүний хацрыг гараараа хоёр талаас нь бариад нүд рүү нь ширтэн, "Би чамайг энд үхсэн мэт хэвтэхийг харсан. Гэхдээ чи одоо энд нүдээ нээгээд, над руу инээмсэглэж байгаа учир би юу мэдрэхээ мэдэхгүй байна. Чиний инээмсэглэл үнэхээр төгс юм. Чамайг амьд байгааг харахад үнэхээр баяртай байна. Мөн бүх зүйлс зүүд мэт мэдрэгдэж байна. Гэвч чи энд надтай хамт байна. Бас энэ байдал миний үлдсэн амьдралын минь туршид давтагдах үзэгдэл байгаасай гэж би хүсч байна."
"Би чамд хайртай." хэмээн би шивнэхдээ илүү ихээр уйлав.
"Ч-чи надад хайртай?" ... "Сонюүл, чи надад хайртай юм байна." гэж Тэхён хэлэхдээ нүдийг нь гялалзуулах нулимстай хөнгөхөн инээлээ.
"Би чамд хайртай. Бас чи намайг галзууруулдаг. Дахиж намайг орхивол би юу хийхээ мэдэхгүй байна."
Нулимс Тэхёний хацрыг даган урсахад, "Чи надад хайртай гэж хэлсэн. Миний капкэйк намайг зөрүүлэн хайрлаж байна шүү дээ." хэмээн тэр шивнээд, духаа минийхтэй нийлүүллээ.
"Би ч бас чамдаа хайртай, гүнжхэн минь." гэж шивнээд, уруулаа минийх дээр буулгав.
Би инээмсэглэн, түүнээс холдоход тэр хөмсгөө өргөв. "Тэгэхээр чи үлдсэн амьдралаа кино үзэж өнгөрөөхийг хүсч байгаа биз дээ?" хэмээн Тэхён асуухад би түүн рүү муухай харлаа.
"Чи үхчхээ биз дээ? Яасан?"
Тэхён инээд алдан, "Би чамайг надад хайртай гэж хэлүүлсэнээс хойш..." би түүн рүү муухай харсан хэвээр, хоёр гараа зөрүүлэн хөмсгөө өргөхөд, "чамд өөрийнхөө хувцаснуудыг өмсүүлье...?" хэмээн тэр хэлээд, эгдүүтэйгээр инээмсэглэв.
"За тэгье. Явцгаая." гэж би хэлээд, түүнийг татан эмнэлгийн өрөөнөөс гараад, гараа түүнийхтэй салаавчлан хөтлөв.
Би түүнийг дараа алах болно.
^~^~^~^~^~^~^~^~^~^
"Өөдгүй амьтан." хэмээн би хэллээ.
Advertisement
"Сэтгэлгүй амьтан." хэмээн Тэхён зөрүүлэв.
"Гринч."
"Царай муут."
"Танхай амьтан."
"Гажигтай амьтан."
"Дональд Трамп."
"Хөөе, наадах чинь арай дэндүү юм аа." хэмээн Тэхён уруулаа цорвойлголоо. Би инээд алдан, нүдээ эргэлдүүлээд, "Тийм шүү. Хөөрхий Трамп чам шиг тэнэг хүнтэй харьцуулагдахаар нүгэл үйлдээгүй юм байна." гэж хэлээд түүн рүү хэлээ гаргав. Тэгээд дараа нь би түүнд өөрийгөө инээмсэглэж байгааг харуулахгүйн тулд буруу тийшээ харлаа.
Би түүний хийсэн зүйлд нь уурлаж, түүнд хатуу хандъя гэсэн ч төлөвлөснөөр болохгүй юм.
Бид Тэхёний гэрт байна. Түүний эцэг эхийнх нь амьдарч байгаа нь биш, анх Диснейн кино үзэхдээ ирсэн байшинд нь байна.
Яагаад Тэхён хоёр байшинтай байгааг надаас бүү асуу.
"Авв, капкэйк." хэмээхдээ Тэхён намайг ардаас минь тэвэрлээ. Намайг гараа зөрүүлэн сууж байхад, "Яагаад уурлаад байгаа юм?"
"Дахиж ингэж асуувал чамайг тайган болгоод, мөчилж хэсэглээд, толгойг чинь тасдаад цонхоор чулуудчихна шүү."
Тэхён инээд алдан, намайг өөр рүүгээ харуулаад, "Би одоо л 'аз жаргал авчрахад заавал том зүйл хийх албагүй' гэж хэлдгийн учрыг ойлголоо." гэхэд нь би нүдээ эргэлдүүлэв.
"Би одоо л 'чамайг тэнэг гэж хэлэхгүй, усан толгойт гэж хэлнэ' гэдгийн учрыг ойлголоо."
"Капкэйк, намайг өршөөгөөч. Би юу ч байсан хийх болно. Би чамайг нуруун дээрээ үүрээд, морь чинь болъё." хэмээн тэр тохиролцох гэж оролдлоо.
Би бодож байгаа мэт эрүүн дээрээ хуруугаа гүйлгэн, "Үгүй." хэмээхдээ нүүр дүүрэн инээмсэглэв.
"Тэгвэл би чамтай маргааш хамт гадуур яваад, хүссэн болгоныг чинь хийе. Бас хүссэн газар руу чинь яваад хүссэн болгоныг чинь авч өгье. Би бүхэлдээ маргааш чинийх болох болно. Ингэвэл чи өршөөх үү?"
Би инээд алдан, толгой дохиод, "Тохирлоо." гэхэд Тэхён хөмсгөө зангидан,
"Новш, би өөрийгөө чөтгөрт худалдчихлаа шүү дээ." хэмээхэд нь би хоёр гараа хооронд нь үрэн, чөтгөрийн инээмсэглэл тодрууллаа.
"Тэгэхээр би чамаас нэг юм гуйя, болох эсэхийг нь мэдэхгүй юм. Оролдож үзэх гээд. Миний өрөө рүү таван минутын дараа орж ирээрэй, за юу?" гэж түүнийг хэлэхэд би толгойгоо дохив.
Би санаа алдан, буйдан дээр сууна. Би яг л Тэхёнийг үргэлж мэддэг байсан юм шиг мэдрэмж төрөх нь хачин юм. Би түүнийг энэ жилээс л таньж эхэлж байгаа шүү дээ.
Би түүнд маш их хайртай. Яг л солиорсон мэт. Бид өмнө нь үнсэлцэж, болзоонд явж, хамтдаа нэг орон дээр унтаж, Диснейн кинонуудыг үзсэн. Гэвч бид жинхнээсээ болзож, үерхэж байгаагүй.
Би үргэлж хүнд дурлахад яадаг юм бол гэж боддог байсан. Би 'дотроо нэг хүнийг үргэлж бодож явна' гэдгийг сонин, жихүүдэс төрмөөр гэж төсөөлдөг байж билээ. Гэхдээ би одоо өөрийнхөө төсөөлснөөс илүү нэг хүнийг хайрлаж байна шүү дээ.
Энэ бол бүх зүйл нь төгс байдаг хайр дурлалын талаарх зохиолтой адилгүй. Үүнээс хамаагүй дээр. Учир нь чи өөрийг чинь ойлгодог түүнтэйгээ ярилцаж, асуудлаа илэн далангүй хэлж, түүний сул цамцыг булааж авч өмсөхдөө маргалдана гэдэг үнэхээр сайхан. Хэдий чи тэрний муу талыг мэдсэн ч хайрласаар л байх болно. Магадгүй өмнөхөөсөө ч илүү хайрлах байх.
"Сонюүл, ороод ир!" хэмээн Тэхён дээрээс хашхирахад, би шатаар дээш өгслөө.
Намайг Тэхёний өрөөнд ороход 'Би чамд хайртай' гэсэн бичигтэй футболкатай, өвөр дээрээ том сарнайн баглаа тавьчихсан аварга том Тедди баавгай, хажууд нь гурван хайрцаг пизза, бас хамгийн том савалгаатай Нутелла орон дээр нь байрласан байв.
Би харцаа орны хажууд над руу нүүр дүүрэн инээмсэглэн зогсож буй Тэхён руу шилжүүллээ. Өмнө нь мэдэрч байгаагүй, хэмжээлшгүй их аз жаргал мэдрэгдэхэд, би ангайсан амаа гараараа хаан, "Тэхён." хэмээн шивнэв.
"Сонюүл, бид энэ жилд олон галзуу зүйлийг үзэж, тууллаа. Хэдий ганц жил өнгөрсөн ч, би чамайг найз охиноо болгомоор байна. Би үүрд энэ галзуу мөчүүдийг өнгөрөөхийг хүсч байна. Гэхдээ би үүнийгээ зөвхөн чамтай л туулмаар байна. Тиймээс... Чи миний найз охин болох уу?" хэмээн түүнийг асуухад, гар нь үл ялиг чичирхийлнэ.
Би уйлан, доош өвдгөөрөө тулан суухад Тэхён над руу гүйж ирээд, тонгойн суугаад өөр рүүгээ наан, "Капкэйк, яагаад уйлаад байгаа юм?" гэж хэлэн, нулимсыг минь арчлаа.
"Ч-чи надад пизза авч өгсөн байна." хэмээн намайг хэлэхэд Тэхён инээгээд унав.
Би дээш харан, "Чиний найз охин болоход таатай байна." хэмээгээд уруулаа түүнийх дээр буулгалаа.
😂😂😂😂
😊😊😊
Advertisement
- In Serial20 Chapters
Your Fault (TharnType)
"Sorry Type, but can you kiss me! ""Tharn! The fuck did you just say!"--------"Tharn you jerk! Everyone thinks we are dating! ""Uhh... Yeah... About that, sorry. "--------A few incidents have occurred and now everyone believes that the handsome men in the dorm room 807 are a couple. How are they to deal with this issue when life keeps fiddling with their views? Tharn and Type will have to face all the odds because unfortunately, no matter what, they still have to live together.
8 184 - In Serial16 Chapters
Rejected? As if!
"I, Alpha Lucas Green, reje---"Hold up, pause. Is this guy rejecting me right now? Nah, uh not on my watch."As if! Don't steal my line now Alpha!" I scoffed in disgust. "Uh what?" He asked, baffled by my response.I rolled my eyes and smirked back at the giant idiot in front of me. "I, Clementine Finch reject you, Alpha Lucas Green, as my mate." Lucas pathetically clutched his chest in pain and I barely flinched. Checkmate Alpha, you've underestimated this queen. --Clementine Finch isn't a damsel in distress nor will she be pitied for getting rejected by her mate, Lucas Green, the Alpha of Scarlet Moon Pack. In fact, she was the one who did the rejecting! But 5 years after leaving her pack and becoming a successful lawyer in London, she crosses paths again with Lucas and even worse, he is her firm's new big shot client. Although Clementine loves a good challenge, will she win against the mate bond or will it break her heart for good this time around?===== Vote and comment to motivate me haha. Happy reading and please don't copy.
8 217 - In Serial15 Chapters
Time does tell (ItaNaru x SasuNaru x GaaNaru)
OMG im addicted to sasunaru, and i dont know i keep coming up with story lines so this is a another story. Basically Sasunaru maybe end as GaaNaru or ItaNaru. But to be honest, lately i've been all about ItaNaru.NO MPREG....i dont know why i keep getting asked to do that but yah YAOI,MATURE,SEX, etc...dont like dont read..I hate doing disclaimers at the beginning of every chapter so i'm going to do it now...I dont not own any of the characters only the storyline and my additions.
8 212 - In Serial23 Chapters
blind | jhs
Би чиний нүдийг надруу бүхэл хугацаанд харж байна гэсэн худалдаа итгэж явахдаа ганц ч удаа чамайг өөр тийш хардаг байсныг анзаараагүй. Тэгээд тэр үед би анзаарсан. Чи хэзээ ч надруу харж байгаагүйг.| Зохиолын зарим хэсгийг гадаадын Colors зохиолоос сэдэвлэн авсан ба энэ нь Colors-ийн монгол орчуулга гарахаас ч өмнө дууссан болно. |Хусог сохор биш шүү хха. :)))
8 221 - In Serial30 Chapters
Plan Of Seduction
"I hate you - so much Tripp."More confusion because, once more, wasn't this a good thing?"Why did you have to say that? What if," A little quieter, just above a whisper. "What if we mess up our friendship?""But what if we don't?""You don't know that," I bumped his nose with my finger. "And neither do you. So, why don't we give it a shot?" He bit down on his bottom lip, hesitation and worry filling his gaze. __This is literally a story that follows the plot of two best friends realizing their feelings for each other, yes, I know, very cliche, but I enjoyed writing it. There will be mature LGBT+ content, so if you don't want to read those chapters or this story > skip it.Highest Rankings (that I'm aware of): LGBT+: #3 , College Romance: #2 , Gay: #19
8 242 - In Serial122 Chapters
August Nights
STORY 5I'd pick your thunder, I'd pick your rain: over anyone's sunshine any day.
8 250

