《Most Popular Playboy》25: Уучлал
Advertisement
Тэхён тонгойн, намайг үнсэнэ. Намайг биеэрээ шахан, бэлхүүсээр минь чанга тэвэрлээ.
Бодит байдал намайг цохин авахад, би түүнийг хүчтэйгээр түлхэв. Тэр хөмсгөө зангидан хэдэн алхам хойш ухарлаа. "Ямар хараал идмэр нь вэ, Тэхён?" хэмээн би хашхираад түүнийг алгадав.
Тэр алгуурханаар гараа хацар руугаа явуулаад, гунигтай нүдээр намайг ширтэн, "Н-намайг уучлаарай." гэж шивнэлээ.
Чи гайхаж байгаа байх. Магадгүй цочирдоогүй ч байж болно. Гэхдээ яагаад гэх асуулт бодогдож байгаа биз дээ? Тийм учраас би чамд тайлбарлъя.
Би сургууль дээрээ байна. Тэхёнтой ярилгүй гурван сар гаруй болжээ. Зөвхөн түүнд зориулсан шийтгэл биш.
Би түүнийг мартан, урагш тэмүүлэхийг хүссэн. Гэвч энэ боломжгүй юм байна лээ. Учир нь түүнийг харах болгондоо би улам түүн рүү тэмүүлдэг.
Сургууль үнэхээр аймшигтай санагдаж байна. Ядаргаатай багш нарыг сонсохоос гадна Тэхёнийг өдөр бүр харна гэдэг там болгож байна. Чанёол Тэхён бид хоёрыг салсныг мэдээд, улам эрчимжиж байгаа ч би түүнийг үл тоож байгаа. Би үүнд дахин анхаарахаа больжээ.
Ядахдаа л надад хамгийн сайн найз минь байна шүү дээ. Энэ л миний сэтгэлийг гэрэлтүүлэх ганц зүйл болох юм даа.
Тэхёнтой зүгээр л ярилцаж үзэж болох юм. Гэвч би хүсэхгүй байна.
Тэр намайг өвтгөсөн болохоор түүнийг уучлана гэж бодохгүй байна. Гэвч нөгөө тал минь түүнийг уучлахыг хүснэ. Эм тахиа хэн нэгнийг өндөг шарж байхыг нь харах шиг өвдөж, бас төөрөгдөлд ороод байна.
Би нүдээ эргэлдүүлэн эргэж хараад, чигээрээ алхлаа. Би гэртээ очин хурдхан шиг эдийн засгийн хичээлээ хийх хэрэгтэй, үгүй бол Ким багш намайг алах болно.
---
"Тэгэхээр та нар хосоороо нэг бие даалт хийж хураалгана. Энэ бол дүнгийн тавин хувьд нь нөлөөлөхүйц юм шүү." хэмээн Ким багш хэлэхдээ бие даалтын дэлгэрэнгүй танилцуулга, сэдэв агуулсан цаас тараалаа.
Тэр үүнийгээ тарааж дуусчхаад хамтарч ажиллах хүүхдүүдийн нэрсийг дуудах гэж байна.
"Хүлээ, бүгдээрээ хамрагдаагүй байна. Сонюүл чамд хамтрагч алга. Тиймээс чи гуравлах болох-" гэхтэй зэрэгцэн, ангийн хаалга онгойн, Тэхён орж ирлээ. "Өө, болчихлоо. Сонюүл чиний хамтрагч Тэхён." гэж дуусгавар болгон хэлэв.
Би санаа алдан, толгойгоо хоёр гараараа барьлаа. Би хараагдчихсан байх. Амьдрал яг сайхан цэцэглэх гэж байхад нэг саад 'мөн горьдов оо' гэсэн шиг гараад ирэх юм.
"Одоо бие даалтаа ярилцаж болно." гэж Ким багш хэлээд, өрөөг орхин гарлаа. Бодвол багш нарын өрөөнөөс кофе авч уух гэж байгаа биз.
Advertisement
Тэхён сандлаа чирэн, миний ширээн дээр хажууд минь суулаа. "Бид юу хийх вэ?" хэмээн түүнийг асуухад би, "Би ганцаараа хийгээд чиний нэрийг оруулчихна."
"Сонюүл." хэмээн тэр хэлээд гараа минийхтэй нийлүүллээ. Би гараа ухасхийн татаад, түүн рүү байдгаараа муухай харж, "Юу?"
"Гуйя, би чамайг намайг уучлаач гэж хүчлэхгүй. Зүгээр л надтай ярилцаач. Надтай хамт энэ бие даалтыг хийгээч. Энэ ганц чиний дүн биш, минийх бас хамаатай учир би оролцмоор байна. Тиймээс чамд надтай байхад асуудалтай байвал Ким багш руу очоод хэлчих. Учир нь чи надад уурлаж байгааг мэднэ, бас чи хүссэнээрээ намайг үзэн ядаж болно. Гэхдээ чи үргэлж намайг үл тоож чадахгүй шүү дээ. Яагаад чамайг надад одоо хүртэл уурлаад байгааг ойлгохгүй нь. Аль хэдийн гурван сар өнгөрчихлөө шүү дээ."
"Чи намайг чамд уурлаад байгаа шалтгааныг ойлгохгүй байна аа? Тэхён, чи өөр охин үнссэн, намайг өлөгчин гэж дуудсан, бас надад хайртай болсондоо харамсаж байна гэж хэлсэн. Чи намайг өвтгөдөг. Надад хэр хугацаа өнгөрсөн нь хамаагүй, би үүнийг энэ хэдэн саруудын турш бодож байна. Би чамайг оюун санаанаасаа гаргаж чадахгүй байна. Учир нь би өөрийгөө юуг буруу хийсэн эсэхээ мэдэхгүй байна. Бид үерхдэггүй байж чи намайг шархлуулсаар л байна. Тиймээс зөв өө, би чамд хүссэн хугацаагаараа уурлах болно. Чи үүнийг харж байгаагаас хойш." гэж би хэлээд нэг цаас аваад түүнийг базаад, "Энэ бол чи миний зүрхэнд хийсэн зүйлтэй чинь адил. Одоо үүнийг анх байсан хэвэнд нь оруулах гээд үз." хэмээгээд базсан цаасаа түүн рүү шидлээ.
Бид нэгнээ чимээгүй ширтэцгээнэ. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч зүрх минь галзуу юм шиг цохилно.
Хонх дуугарахтай зэрэгцэн би босон ангиас гараад, коридороор уруудлаа. Гэнэт Тэхён миний гарнаас барин, өөр рүүгээ харуулаад, "Сонс Сонюүл, чиний надад уурлаж байгаа чинь хамаарахаа больсон. Тиймээ, чамайг надад уурлаад байгааг чинь үзэн ядаж байна. Гэвч би үүнтэй эвлэрсэн. Болоод өнгөрчихсөн. Би чамд цэцэг, уучлал эрсэн захиа, шоколад өгөхийг оролдсон. Бас би хэдэн удаа уучлал гуйснаа мэдэхгүй байна, гэвч чи энэ бүгдийг үл тоосон. Чи мэдэх үү, энэ чинь хэр их өвтгөдгийг." гэж түүнийг хэлэхэд хоолой нь чичрэн, нулимсаа барьж ядан байгаа нь харагдана. "М-миний чамд хийж өгсөн капкэйкнүүд, бас олон цаг сууж бичсэн захиануудаа хогийн саванд байгааг харахад... Чи тэднийг ядахдаа онгойлгож ч үзээгүй байсан, Сонюүл. Чи надад ямар утга учиртай хүн болохыг дүрслэн буулгах гэж олон цаг бичиж суусан тэр сэтгэл шингэсэн захиа минь хог болон хэвтэхийг харсан...
Advertisement
Чи хэдий миний зүрхийг хаяж болох ч надтай энэ бие даалтыг цуг хий. Чиний дуртай байх эсэх чинь хамаагүй, тиймээс өнөөдөр манайд оройн зургаан цагт ирээрэй." хэмээн Тэхён тушаачхаад, гарыг минь тавин, цааш алхан одлоо.
Би коридорт хэлэх үггүй болон, Тэхёний ар талыг харан хоцров.
*~*~*~*~*~*~*~*~*
Би инээд алдан, "Заза, тэгье." гэж хэлээд толгойгоо сэгсрэн, нүдээ эргэлдүүллээ. Би сүүлийн хэдэн цагийн Тэхёний гэрт өнгөрүүлж байна. Мөн бид бие даалтан дээрээ ажиллан сууна.
Бид дессерт хийх ёстой боловч, анхны удаагаа улаан лоолийн соустай хүрэн зүйл болж хувираад байв. Тиймээс бид дахин хийж байна.
"Тэгээд чи намайг уучилсан уу?" хэмээн Тэхён асуугаад гал тогооныхоо гантиган чулуугаар хийсэн ширээн дээрээ үсрэн гарч, хөлөө унжуулан суулаа.
"Эхлээд, би зарим зүйлсийг мэдэхийг хүсч байна... Чи яагаад Юнхиг үнссэн юм бэ?"
Тэхён хөмсгөө зангидан, "Би чамайг хардуулахыг хүссэн юм." гэхэд би толгойгоо сэгсрэн, "Тиймээ, тэр завхай юм байна лээ. Түүний ах нь надад хэлсэн." гэлээ.
Тэхён инээд алдан, "Харин чи?" хэмээхэд би инээмсэглэхээ болив.
Юу? Намайг Тэхён руу ширтэхэд ам минь аль хэдийн хагас ангайлттай болсон байв. "Өүв, алив л дээ..." хэмээн Тэхён инээд алдах боловч жаахан цухалдсан нь илт байлаа.
Тэр ширээн дээрээсээ буун, над руу ойртов. Надтай ойрхон зайд ирээд, тэр гараа өргөн надад хүрэх гэхэд би арагш ухарлаа. "Надад битгий хүр." гэж би эвгүйхнээр хэлэв.
"Сонюүл..." Тэр тоглож байгаа юм шиг сонсогдохгүй байна. Тэр уучлаарай ч гэж хэлэхгүй нь. Воав. Би толгойгоо сэгсрэн, "Шоколадтай самран жигнэмэг болчихсон юм чинь намайг ганцааранг минь орхихгүй биз?" гэж хэлээд гарах хаалга руу алхлаа.
"Сонюүл, алив ээ. Чи намайг өршөөсөн гэж би бодсон ш дээ." хэмээн Тэхён намайг хаалгаар гарахтай зэрэгцэн хэллээ. "Яахав, чи намайг завхай амьтнаас өөрөөр харж байгаа гэж би бодсон." гэж би хэлээд ээжийн машинд орон суугаад, хөдлөв. Тэр надад зээлүүлсэн юм л даа.
Бидний хоёулангийнх нь буруу байх.
Намайг заалныхаа толинд харахад, Тэхён машиндаа сууж байв. Тиймээс би хурдаа нэмлээ. Тэнэг. Тэнэг. Тэнэг.
Тэхёний захидал, капкэйкийг хаясан хүн нь би биш. Энэ Еэсүл байсан юм. Би түүний захидлыг уншин, инээмсэглэхэд Еэсүл түүнийг булаан аваад, түүний өгсөн бүх зүйлсийг хогийн саванд хийгээд надад түүнд хайртай байхаа боль гэж хэлсээр байсан. Тэр бол тоглогч, намайг өвтгөнө гэж сануулсаар байсан.
Би өөрийн гүн хөх өнгөтэй шүүгээг онгойлгохоор явна. Жинхнээсээ хичээл тарчихсан учир миний хийхийг хүсч буй ганц зүйл бол гэртээ харих. Тэхён намайг өвтгөснөөс хойш хэд хоног өнгөрчээ. Би түүнийг амархан уучлах гээд байгаа болохоор түүнийг харахыг үзэн ядаж байна.
Шүүгээн дотор минь ягаан дугтуй болоод тансаг гэмээр сав байлаа. Намайг түүнийг татан гаргахтай зэрэгцэн, Еэсүл хүрч ирэв. Би түүний цэвэрхэн бичгийг захианы гадна талд байхыг харан, инээмсэглэлээ.
"Үгүй." хэмээн Еэсүл хэлээд миний гарнаас үнэхээр гоёмсог цагаанаар хучигдсан капкэйкнүүд болон дугтуйг аван хогийн саванд хийж орхив. "Сүл..." хэмээн би гоншигноод, "Би эднийг идэж үзэхийг хүсч байна."
Сүл шүүгээг налаад, над руу ширтэн, "Юүл..." гээд санаа алдан, "Гуйя, надад итгэ. Би чиний хамгийн сайн найз. Би тэнэгүүдтэй үерхдэг зөндөө кино үзэж, ном уншсан. Би Тэхёний юунд дуртайг мэднэ, тиймээс үгүй. Би түүнтэй байж үзээгүй ч түүнтэй адилхан хүнтэй хамт байж үзсэн. Чи тэрнийг хичнээн удаа уучилсан ч эцэст нь чи шаналж л хоцорно. Чи үүнийг хүртэх ёсгүй. Тэр өвтгөсөн дурсамжуудаа хадгалаад, зүгээр л түүнийг мартах гэж оролд. Одоо би чамайг март гэж хүчлэхгүй ч чи аль чадахаараа түүнээс хол бай. Бас энэ тэнэг сэтгэл татахаар захиануудыг нь битгий унш." хэмээн тэр хэлээд хөмсгөө зангидлаа.
Сүлийн зөв байж.
Тэр бол тоглогч, мөн би түүнийг үзэн ядах ёстой. Гэвч түүнийг харах болгондоо улам гүн дурлаж, түүнийг уучлаад байна шүү дээ. Энэ үнэхээр тэнэг юм, учир нь би найз залуугийнхаа төлөө үхэн хатдаг тэнэг охидуудын нэг болсон юм шиг мэдрэгдэж байна.
Би төв замд орон, дуут дохио сонсмогцоо эргэлээ. Энэ угаасаа цагдаа. Учир нь тэд дандаа аюулгүй байдал шалгадаг.
Би гэр рүүгээ орон, хаалгаа хаав. Миний утас халаасанд чичирч эхлэхэд, гаргаж ирлээ. Энэ Хусог байна. "Байна уу?" намайг ийн мэндчилэхэд, "Сонюүл, чи энд хурдан ирэх хэрэгтэй байна." хэмээн сандарсаар хэллээ.
"Юу? Яагаад?"
"Тэхён эмнэлэг дээр байна. Тэр машинтай мөргөлдөөд, осолд орчихлоо. Бас т-тэр ухаан орохгүй байна."
*-*-*-*-*
😭😭
Advertisement
- In Serial49 Chapters
Off The Grid | j. christopher
in which she finds out that, after all this time, he was the oneorin which he goes off the grid with her
8 221 - In Serial39 Chapters
~Trust Me ~
"I want a divorce."And just hearing him say that my whole world that seemed to revolve around him stopped. Gathering myself I barely managed to speak in a voice that even I could not recognise. I couldn't comprehend anything going around me."Wh..hy?"As soon as the words left my mouth he threw the file and the photographs spread across the floor.And those photographs had me in compromising positions with not one but several men.Looking at those photos I looked straight into his eyes.Disgust and hatred.The only emotions I could see.Taking a deep breath I composed myself and tried to keep my face void of the emotions I felt at that moment.Hurt and immense pain.If he didn't trust me then he has no right to see me vulnerable too."Is this the only reason why you want to divorce me? No other except this?"It was foolish of me to ask him but I had to make sure. Also for me trust comes before love. If he doesn't trust me I don't even want to save the relationship."Is this not enough you whore? What else can I expect from a slut and a gold digger like you! I knew it from the start that all you showed was just a facade. Your innocence, kindness, it was all fake. I just don't believe how can I be so dumb."Was I hurt? NoI was broken beyond repair. My heart ached. I felt like I was seconds away from collapsing. I had far exceeded the limit of hurt and pain. I was so powerless in that moment that I couldn't even fight with him. Love makes you strong. I have heard and felt that countless times but they always forget to mention what comes after that. Love makes you weak too. I couldn't shout at him because I loved him. But I had to be brave. For myself.**************************************************Is love enough for two people to be together or is there something more important than love?This is story of Xander and Sophie who loved each other but still couldn't be together. Because more important than love is trust.© All rights reserved
8 358 - In Serial33 Chapters
Bitten by History
[This is only the 2nd draft and so there may be some spelling mistakes. PLEASE DON'T COMMENT ABOUT THEM. I know they are there.]"Listen to me carefully," he growls. His thumb presses down on the vein rapidly pulsing from her heart rate and she notices instantly how cold his skin is compared to everything else."You're going to get into the car or I'm going to snap you in half quicker than you can squeal. The choice is yours."---+---To an outsider, Emelia's life is perfect. As the daughter of a high-ranking government official, she's had a privileged upbringing. But behind the fortunate facade, Emelia is haunted by guilt from the past.Sofie, an aspiring dancer, has always known she was different but she is terrified of others finding out just how much so. Not even Emelia knows her secret.When the two of them witness a grisly murder one night in London, they are dragged into a dark new world where beautiful monsters stalk the shadows of normal society.Trapped and running out of time, Emelia is determined to keep herself and Sofie alive. She isn't the only one with demons, however, and soon Sofie's become just as much of a threat to their survival as the supernatural creatures who hold them captive.
8 181 - In Serial26 Chapters
Bakugou's pregnancy (kiribaku)
these are mostly small and cute stories of bakugou being pregnant, featuring kiri trying his best to be the best future daddy he can be (this is my first story so sorry if it's bad)
8 148 - In Serial198 Chapters
LGBTQIAP+ Milestones: Book 3
This is where the community can share their own personal LGBTQIAP+ Milestones.
8 211 - In Serial7 Chapters
Britain's Got Talent One-shot
It's all about my favourite ships on BGT. Enjoy~ 🌠‼️THIS IS JUST AN IMAGINE ONLY, MOST OF IT ARE FAKE‼️Sorry if my English is not good, it's not my first language 😬
8 135

