《Arranged Marriage |Complete|》"Тэвчих хэрэгтэй"
Advertisement
Чанёолд хүрсэн уураа гаргахын тулд такси барихын оронд алхан явна. Хөл минь өвдөж арьс минь хуулран цус гарч байсан ч дотор минь мэдрэгдэх энэ өвдөлтийн хажууд юу ч биш байх.
Гэхдээ яаж тийм амархан "Эхнэрээсээ сална" гэж хэлж чаддаг байна аа!!!!!
Хотын төвөөр байх дүүрэн аз жаргалтай хосууд болон гэр бүлийг харан өөрийн эрхгүй атаархан зөөлөн инээмсэглэл тодруулна. Гэртээ орж ирэн хувцсаа тайлан гал тогоо руу ороод "Ээжээ би ирлээ" гэсээр хормогч зүүн хоол хийх ээжийнхээ араас тэвэрлээ. Ээж минь баян айлын хадагтай гээд хэзээ ч хүмүүстэй хүндэтгэлгүй харьцаж байгаагүй. Өөрт байх зүйлээ бусдад хуваалцан аз жаргал бэлэглэж түүнээсээ эрч хүч авдаг тийм л гайхалтай хүн.
Яг одоо надад хэрэгтэй байгаа ганц зүйл бол ээжийн минь дулаан тэврэлт байх.
Ээж надруу эргэж харан "Өө миний охин. Чи минь өнөөдөр их оройтож ирж байх чинь? Ямар нэгэн зүйл болоо юу?" гээд хацарнаас минь барин асууна.
Би уртаар амьсгаа аван "Ээжээ би У Сэүнтэй гэрлэх болно оо" гээд доошоо харан хэллээ. Тиймээ би Чанёолыг хүлээгээд байж чадахгүй нь. Түүнд өөрийн гэсэн эхнэр болон амьдрал байгаа шүү дээ. Магадгүй бид үүнээс цааш дахиж уулзахгүй байх.
Ээж минь надруу их л баярласан харцаар харан "Үнэн гэж үү? Яасан юм? Зүгээр биз дээ?" гэхэд нь зүгээр л толгой дохьлоо.
Ээж рүү харан "Та минь л баяртай байвал би бүх зүйлийг тэсч чадна аа" гээд инээлээ.
"Ойлголоо охин минь, би Хатагтай У руу залгах хэрэгтэй байна. Гар нүүрээ угаагаад эрт унтаарай" гэж хацар дээр минь үнсэн гал тогооноос гарав. Ээжийнхээ баярласандаа болоод хөл нь газар хүрэхгүй байгааг харан өөрийн эрхгүй баярлана. Энэ олон жил нойр хоолоо хасан байж өсгөн хүмүүжүүлж байсан ачыг нь хэзээ ч хариулаад дуусахгүй байх. Ээж минь л жаргалтай байвал би тэр хүнтэй гэрлэнэ ээ.
Ээж хатагтай У-д хэлтэл тэрээр их л дуртай хүлээж авсан бөгөөд тэд одоо хамтдаа хуримын төлөвлөгөөгөө гаргаад үнэхээр завгүй байгаа. Тэд бидний бал сарыг тэмдэглэх газар болон хурим болох газар гээд л бүгдийг нь шийдэх гээд үнэхээр завгүй байгаа гэх үү дээ. Тэдэнд туслья гэсэн боловч
Advertisement
"Зүгээр л хуримандаа өөрийгөө бэлдээд байж бай" гээд огт туслуулахгүй байгаа.
Заримдаа, би У Сэүний тухай боддог. Юу хийж байгаа бол? Хуримын тухай сонсоод хэрхэн хүлээж авсан бол? гээд л.... Гэхдээ бүх л амьдарлынхаа турш танихгүй бүр үг сольж ч үзээгүй залуутайгаа гэрлэж амьдрана гэхээр аймар ч юм шиг. Бид хуримаа хийн бал сарын аялалаа дуусгаад шууд л хамт нэг гэрт амьдарна. Бүр ээж болон хадагтай У хоёр бидний амьдрах газрыг хүртэл бэлдчихсэн байгаа...
----------------------------------------------------------------------------------------
Тиймээ эцэг эхийн минь хүссэн өдөр буюу өнөөдөр У овогтон болж өөрийн танихгүй хүнтэйгээ мөн сэтгэлгүй хүнтэйгээ хамт амьдрана. Тэр ч гэсэн надтай адилхан зүйл мэдэрч байгаа байх. Сандарсан мөн айсан. Толины өмнө байх өөрийгөө харан бодолдоо автан сууж байтал ээж араас минь тэврэх агаад баярын нулимс үе үе унагана.
"Ээжээ та битгий уйл даа! Өнөөдөр чинь инээж бялхаж явах өдрүүдийн нэг шүү дээ"
"Би яаж уйлахгүй байж чадах юм? Газар дээрх ганц энхрийлж бөөцийлж өсгөсөн жаахан охин минь одоо аль хэдийн хүнтэй суугаад удахгүй хүүхэд гаргах гэж байна шүү дээ. Цаг хугацаа үнэхээр хурдан юм. Өчигдөр л чамайгаа үнсээд сургуульд чинь хүргэж өгсөн санагдаж байна" гээд нулимсаа арчин хэлэв.
"Мина-ши, бэлэн байгаарай! Хурим удахгүй эхлэх гэж байна"
Зохион байгуулагчын хэлсэн зүйлийг сонсоод сандаран зүрх минь үнэхээр хүчтэй цохилох агаад яг энэ мөчид санаа сэтгэлээ тайвшруулж чадахгүй бололтой. Урт амьсгаа аван гаргаад ширээн дээрх цэцгээ арай хийн аваад өрөөнөөс гарахаасаа өмнө ээжийгээ чангаас чанга тэврээд хүлээлгийн танхим руу гарлаа.
Advertisement
- In Serial36 Chapters
HEALED ME
Josie Pyre,a 22 year old virgin,no boyfriend,no job and no dad finds herself drowned in a state of depression. she decides to take a breather out on the streets at midnight and thats when she faces her worst nightmare or lets say blessing in disguise.Matthew Bentley, a 27year old single father of 3,the fiercest businessman,a loner,and one of the hottest bachelors in town finds his life turned upside down when on one fateful night he saves a lady from a gang and finds he cannot get her out of his head.what will happen? will there be romance between Josie and Matthew? read to find out.
8 518 - In Serial54 Chapters
Widow in White
Scarred and broken from a disastrous marriage, Laura Maidstone vows never to love again. And it's not love, when she seduces Richard Armiger, Lord Albroke, on her library room floor. It's only desire. And anger. And loneliness.Which, as she discovers, can be quite as dangerous...COMPLETED
8 207 - In Serial35 Chapters
Metanoia
Vento aureo x reader (She/her pronouns) 𝗺 𝗲 𝘁 𝗮 𝗻 𝗼 𝗶 𝗮 [ m e h - t a - n o y - a h ] • 𝐆𝐫𝐞𝐞𝐤 ( n . ) t h e j o u r n e y o f c h a n g i n g o n e ' s m i n d , h e a r t , s e l f , o r w a y o f l i f e ; s p i r i t u a l c o n v e r s i o nI don't own jjba or any of the characters. They belong to the creator of jjba, Hirohiko Araki.
8 199 - In Serial21 Chapters
A Selkie Story
Sam--short for Samantha, if you please--has been living in Crawley, Maine for about a year in her grandfather's lighthouse. A promising advertiser, she works from home and the local coffee shop, where she gets her daily hot chocolate fix. For her, life is perfectly normal and that's just the way she likes it. That is, until she picks up a stranger's coat, and then everything changes.** Inspired by howtobangyourmonster & kurara-black-blog 's posts on Tumblr ** {Started Nov 11 2019 // Completed June 7 2021}
8 237 - In Serial37 Chapters
When I'm with you | Wendy x OC
Love journey of Wendy and a very first man who caught her heart. Let see what will happen between an idol who is popular with long time single title and a foreign man who try to win her heart. Will he be her first love or they will end up just friend? Have fun reading. Thanks!With love, HTJ
8 220 - In Serial31 Chapters
Just Friends
Marinette had gotten over her feelings for Adrien since she realized that it would never lead to anything. She was just too shy, and getting over her crush would get rid of the awkward tension in her head. So she did just that, erasing her feelings from her heart, shoving them to the deepest part of her mind.Now that those feelings were away, she was able to act the way she wanted. The friendly girl who loved fashion and had the daily job of saving Paris.Adrien, now seeing Marinette's true self begins to see her in a new light. But what if these feelings can't be reaprociated.Best accomplishments:#1 Marinette #1 Ladynoir#1 ladybugchatnoir #1 Chat#1 Adrien#1 Adrienette#1 Chatnoir ________*Smut warning, aggressive language, and violence*
8 217

