《Arranged Marriage |Complete|》"Үнсэлт"
Advertisement
"У Сэүн та жаргал зовлон өвчинг үл хайхран үхэл та хоёрыг салгах хүртэл Минатай байна гэдгээ тангараглаж байна уу?"
"Мина та жаргал зовлон өвчинг үл хайхран үхэл та хоёрыг салгах хүртэл Сэүнтэй байна гэдгээ тангараглаж байна уу?"
"Та хоёрыг ингээд албан ёсны эхнэр нөхөр болсонд баяр хүргье" гэхэд тэнд байсан маш олон хүмүүс алгаа таших агаад бөөнөөрөө "Үнсэлцээрэй! Үнсэлцээрэй!" гэж орилно.
Хэдий ичмээр байсан ч гэсэн бид үнсэлцсэн юм.
...
Хурим дууссаны дараа, Сэүн бид хоёр эцэг эхчүүдтэйгээ салах ёс хийн тэврэлдэнэ. Ээж минь өнөөдөр уйлахгүй гэж хичээж байгаа бололтой үе үе нулимс дуслуулах боловч шууд л нулимсаа арчина. Ээж минь намайг тэврэнгээ харцаараа "бүх зүйл сайхан болно оо" гэх агаад би ээжийнхээ нүд рүү ширтэн толгойгоо дохино.
Сэүн ч мөн адил ээж аавтайгаа салах ёс хийж дууссан тул бид хоёр шинэ гэр лүүгээ явахаар машиндаа сууцгаалаа.
Машинд үнэхээр чимээгүй байсан тул өөрийгөө аль болох завгүй байлгах гэж хичээн гар хуруугаа оролдон сууна. Хуруу гартаа хүртэл массаж хийн хэн нэгнийг түрүүлж дуугараасай гэж хүлээн сууна. Гэвч Сэүн юм хэлсэнгүй.
Сэүн бид хоёр цаг гаран явсаар өөрсдийн шинэ гэрийнхээ гадаа ирлээ. Машинаас буун шинэ гэрээ хараад золтой л ухаан алдаад уначихсангүй. Бурхан минь, хэтэрхий том юм. Сэүн бид хоёр л амьдарна шүү дээ. Хэтэрхий том юм аа??? Яах гэж ийм их мөнгө зарцуулдаг байна аа?
Гадаа байх цэцэрлэг гээд л байшингийнхаа эргэн тойрныг ажиглаад золтой л эрүү минь салаад уначихсангүй. Гадаа болон гэрийн дотор усан сан байх бөгөөд хажуудаа шарлагын газартай юм. Мөн байшингийн хажууд саун байв. Бурхан минь ээж аав нар маань яаж ийм байшинг бид хоёрт авч өгдөг байна аа!!
Том өрөөний буйдан дээр сууж байтал Сэүн хаа нэгтэйгээс "МИНА, би ер нь хувцаснуудаа угааж байя. Хэрвээ ямар нэгэн зүйл хэрэгтэй бол би угаалгын өрөөнд байгаа шүү" гээд орилов.
У Сэүн ч миний бодсон шиг айлын эрх жаал биш бололтой шүү.
Advertisement
"Ойлголоо, баярлалаа Сэүн-ши" Гэхдээ Сэүн надтай хуримын дараа анх удаагаа харьцлаа шүү дээ. Би одоо ямар ганц бие бүсгүй биш, нөхөртэй хүн. Тиймээс ээж шигээ гэр орноо цэвэрлэж хоол ундаа хийн нөхрийнхөө өмсөх хувцас гутлыг нь хүртэл цэвэрлэх хэрэгтэй. Эдгээр зүйлс миний багын мөрөөдөл байсан бол одоо ингээд биелж байна шүү дээ. Хэдий би түүнд хайртай биш ч гэсэн, миний нөхөр шүү дээ.
Гэхдээ Сэүн яагаад ийм зан гаргаад байгаа юм бол? "Ямар нэгэн шалтгаан байгаа байх? Түүнийг нь олж мэдэх хэрэгтэй юм бол уу?" гэсээр бодолдоо автан сууж байтал Сэүн ард зогсоод
"Би усанд ороод дуусчихлаа. Чи орох юм уу?" гэсээр бодлыг минь тасалдуулав.
"Би орно оо" гэж хэлээд эргэж хартал Сэүн дээгүүрээ юм өмсөөгүй хагас нүцгэн байх бөгөөд бэлхүүсээ алчуураар хучжээ. Үс нь нойтон байх агаад үе үе ус дусах нь түүнийг хангалттай халуухан харагдуулж байв. Түүний гэдэсний булчин үнэхээр халуухан юм...
Сэүн над руу харан "Биеийг минь шалгахаа больсон нь дээр байх. Би өөрийгөө халуухан гэдгийг мэднэ ээ" гэсээр өөртөө итгэлтэй хэлэв.
"Б-би тэгээгүй ээ"
"Худлаа яриад бай! Чиний нүүр чинь чавга шиг улайчхаж" гээд нүүр лүү минь заав. Би хурдхан шиг угаалгын өрөө рүү гүйлээ. "Бурхан минь, яасан ичмээр юм бэ?" гэсээр толинд өөрийн улайсан байх хацраа харна.
Усанд орж дуусаад унтлагын өрөө лүүгээ ортол Сэүн тагтан дээр зогсож байв. Тэрээр доогуураа шорт өмссөн байх бөгөөд дээгүүрээ дахиад л нүцгэн байв. Сэүний хажууд очин нурууг нь гараараа зөөлөн илтэл тэрээр над руу эргэж хараад уруул дээр минь үнсчихлээ. Гэнэтийн зүйлд гайхсандаа болоод ч тэр үү? Сэүнийг түлхтэл тэрээр улам өөртөө наах агаад удалгүй үнсэлцэж эхлэв. Бурхан минь би яагаад түүнийг зөрүүлж үнсээд байгаа юм бол оо? Гэхдээ би энэ мөчийг амархан дуусгамааргүй байна.
Гэтэл Сэүн намайг гэнэт түлхээд "Уучлаарай, би ингэх ёсгүй байлаа" гээд сулхан дуугаар хэлэв.
"Зүгээр дээ"
Яагаад ч юм сэтгэл минь өвдөөд байх юм. Сэүнийг бараг л намайг зөвшөөрсөн гэж бодтол, Үгүй байж ээ? Сэүн хажуугаас минь холдон шууд л ор луугаа явсан бол би одоо ч тагтан дээр түүний хийсэн үйлдлийг бодсоор зогсоно.
Advertisement
- In Serial165 Chapters
Craving Temptation: Love Of A Vampire
What do you get when you put four Vampires, one Angel, a Hybrid and two Vampire Hunters together? A bunch of misfits that make up the ultimate team to the fight for peace between all realms of both human and other creatures.
8 687 - In Serial23 Chapters
I’ll Take Care Of My Heart First
It’s been 11 years since I’ve lived for others and not for me.
8 504 - In Serial111 Chapters
Favored By The Villain
Levisia, the 15th daughter of Kraiden, saw memories of her previous life for the two weeks she was unconscious.
8 1355 - In Serial10 Chapters
To Be Wanted
A woman is overtaken by her past actions, slowly leaving one reality for another.
8 147 - In Serial15 Chapters
Time does tell (ItaNaru x SasuNaru x GaaNaru)
OMG im addicted to sasunaru, and i dont know i keep coming up with story lines so this is a another story. Basically Sasunaru maybe end as GaaNaru or ItaNaru. But to be honest, lately i've been all about ItaNaru.NO MPREG....i dont know why i keep getting asked to do that but yah YAOI,MATURE,SEX, etc...dont like dont read..I hate doing disclaimers at the beginning of every chapter so i'm going to do it now...I dont not own any of the characters only the storyline and my additions.
8 212 - In Serial24 Chapters
A Complete Crossing To Rebirth
Luo Mingli was a genius in martial arts and could learn everything easily. He was known as a refined and gentle person who had mastered the six arts.His master had also made Luo Mingli read many novels to his dismay.After reading through many novels, his master came to him and said, "You will face the most life changing tribulation and if you succeed, you will prosper with a fortuous life. But if you fail, a path of thorns and hardships, equivalent to heaven's obtrusion, will become your new life."When the day of his birthday arrived, Luo Mingli was struck to death by lightning and transmigrated as a cannon fodder of the novel his master made him read. What's more, the cannon fodder he was in was so insignificant, his name wasn't even mentioned!Now, he was married to a Prince who was the villain but it seems like he would end up dead before even getting to see the so called villainous prince's face! | |[Reversable couple]||~Disclaimers~。Cover is not mine, credits to the creator, I only edited it.。Any pictures used is not mine unless I say otherwise.。sporadic updates。Story is currently in RE-WRITING
8 231

