《Arranged Marriage |Complete|》"Асуудал"
Advertisement
"Ээж, би ирлээ" гэсээр гутлаа тайлангаа чангаар хэлээд ээжийг хайв.
Ээж зочны өрөөний буйдан дээр суун сонин уншин суух агаад хажууд нь суун түрүүн Чанёолын ээжээс сонссон зүйлээ ярилцахаар
"Таниас асуух зүйл байна" гэхэд ээж шилээ ширээн дээр тавин сонингоо хураан "Заа тэгээд юу юм?" гээд надруу их чухал харцаар харан сууна.
"Хадагтай Пак буюу Чанёолын ээж өөрийн хүүтэйгээ намайг гэрлүүлэхийг хүссэн" гэж хэлээд ээж рүү харвал их л анхааралтай сонсох агаад би ч яриагаа үргэлжлүүлэн "Тэгэхээр нь би бараг л зөвшөөрдөг юм уу? гэж бодож байна. Танд ямар санагдаж байна?"
"Охин минь уучлаарай! Гэхдээ чи түүнтэй гэрлэж чадахгүй байх. Бид аль хэдийн төлөвлөчихсөн. Мөн чи бидний сонгосон хүнтэй заавал гэрлэх болно. Уучлаарай охин минь, бид зүгээр л чамайг хэн нэгэнд сэтгэлтэй гэж бодсонгүй~"
Ээжийн хэлсэн үгийг таслан "Хэрвээ би хэн нэгэнд ухаангүй сэтгэлтэй бол яах юм? Яагаад миний ирээдүйн нөхрийг та нар шийдэх ёстой гэж?!" гэж хэлээд сэтгэлээ барьсангүй уйлчихлаа.
Аль болох сэтгэлээ тайван байлгах гэж хичээсэн ч ямар ч нэмэр алга. Хэдий ээж аавдаа аминаасаа, хайртай мөн тэднийг үргэлж миний төлөө явдгийг мэдэх ч гэсэн энэ удаад би үнэхээр тэдний шийдвэрийг зөвшөөрч чадахгүй нь.
Магадгүй Чанёол убба руу юм бичсэн нь дээр бололтой.
To: Chanyeol Ubba
Убба! Танд маргааш надтай уулзах цаг байгаа болов уу? Их чухал зүйлийн талаар ярилцах гэсэн юм. Бидний тухай гэх үү дээ?
From: Chanyeol Ubba
Тэгье ээ, Байнга уулздаг газартаа 12 гээд уулзацгаая!
...Цаг хэдийн орой болсон байх агаад одоог хүртэл унтаагүй, зүгээр л дээшээ харан хэвтэнэ. Магадгүй бид хоорондын эцэг эхдээ өөрсдийнхөө тухай хэлж танилцсан нь дээр байх.
Тэглээ ч бид үнэхээр удаан үерхэж байгаа шүү дээ.
Магадгүй би Чанёолгүйгээр амьдарч чадахгүй байх. Тийм байхад яаж өөр хүнтэй гэрлэх юм?
Оройтож унтсан болоод ч тэр үү? эсвэл бага унтсан болоод ч тэр үү? нүүр минь аймшигтай болчихож.
Орны хажууд байсан толинд өөрийгөө хараад гялс босон шүршүүрт орлоо.
Advertisement
Дараа нь нүүрээ цэвэрлэн маск тавиад хувцсаа солин нүүрээ хөнгөн будсаар бэлэн болов.
Хэрвээ эрэгтэй байсан бол бүр нүүрээ ч угаахгүй байх байсан байх даа. Нэг бодлын амар ч юм шиг....
Гэрээсээ 11.30 гэж гараад Чанёол уббатай байнга уулздаг газарлуугаа алхана.
Яагаад ч юм бэ? нэг л сонин санагдаад байх юм. Магадгүй миний сэтгэл яг л энэ бүрхэг тэнгэртэй адилхан байгаа байх.
Дотогш ороод цонхны хажууд суух түүнийгээ хараад золтой л уйлчихсангүй. Нулимсаа арчаад инээсээр урд нь очин суулаа.
Тэрээр өөдөөс минь харан суугаад "Тэгээд чиний чухал гээд байсан зүйл чинь юу юм?" гэхэд нь урт амьсгаа аван өөрийгөө зоригжуулаад
"Убба, миний бодлоор бид өөрсдийнхөө тухай эцэг эхчүүддээ хэлэх хэрэгтэй байх. Учир нь манай эцэг эх намайг өөр хүнтэй гэрлүүлмээр байна гэсэн" гээд нулимсаа тэвчсэнгүй уйлчихлаа.
Чанёол миний хэлснийг сонсоод үг хэлсэнгүй. Бүр үнэхээр юу ч хэлсэнгүй. Зүгээр л хажууд минь ирж суугаад намайг аргадан тэврэн сууна.
Яг энэ мөчид л өөрт байх хамаг нулимсаа гаргаад дуусгах хэрэгтэй.
Учир нь дараа нь илүү хүнд зүйлс тохиолдож магадгүй.
Тэрээр толгойг минь илэнгээ "Би наад асуудлыг чинь шийдэх арга олох болно оо. Битгий санаа зов" гэв.
Яаж ийм тайван байж чаддаг байна аа? Би тэссэнгүй Чанёолыг түлхээд
"Асуудлыг шийдэх арга олно гэдэг чинь юу гэсэн үг юм? Ганц байгаа арга нь л эцэг эхдээ тайлбарлаж хэлэх байна шүү дээ.
Юу нь танд тийм хэцүү байгаад байгаа юм? Эсвэл намайг араар тавиад байгаа юм уу?
Надад хэл л дээ!!!! Та надтай гэрлэмээр байгаа юм уу? Хэрвээ надад үнэхээр сайн байсан бол эцэг эхдээ нуулгүйгээр хэлэх байсан гэдэгт итгэлтэй байна"
Би түүнрүү уурлаад зүгээр л гараад явчихлаа.
Хэдийгээр араас минь дуудах ч гэсэн надад хамаа байсангүй. Юу нь тийм хэцүү байгаа юм? Зүгээр л эцэг эхдээ хэлнэ шүү дээ? Түүнийг надад хайртай эсэхэд эргэлзчихлээ.
Advertisement
- In Serial10 Chapters
Jeid
Criminal minds, JJ and Reid one-shotsBest ranks:[#1 in Ajcook][#8 in Jeid]
8 180 - In Serial116 Chapters
The Final Project
Aaron Kristensen and Ivy Blake are sworn enemies, both competing to be valedictorian, but what happens when they have to work together for the final project? Can they overcome their hatred, or will it be their downfall?All credits to the artist of the cover: Minamiliste (image found on Pinterest)
8 155 - In Serial44 Chapters
Ms. Kim wants me!
(story adaptation)Lisa Manoban is an 18-year-old senior in high school. She loves studying and is very innocent. One day, she went and visit Jennie Kim, the owner and the CEO of the Kim industry. Jennie Kim is a 20-year-old businesswoman. She was cold-hearted and cold-hearted for no reason. However, the young girl caught Jennie's attention.Will Lisa change Jennie's heart? Will Jennie fall in love? Will Lisa hate Jennie?(A little mix of fifty shades of grey)Real author - Xteressa1Story - The CEO wants me
8 122 - In Serial85 Chapters
Aquamarine (GirlxGirl)
"You fucked a mermaid?!"*Highest Ranks*1- lesbianromance 5- gaystory 5- wattpadpride 10- girlxgirl
8 112 - In Serial17 Chapters
Gay is Okay
THE END IS FINALLY HERE I'M TRYING SO HARD NOT TO CRY
8 200 - In Serial40 Chapters
Her Song (Florence Pugh)
Y/N is twenty-something and living the simple life in NYC. She owns her own record store, where she sells music, coffee, and books; she even hosts live entertainment once in a while. It's every gay girl's dream.Having grown up watching Marvel movies with her dad, she nearly passes out when Florence Pugh strolls into her record shop one rainy afternoon. When the actress becomes a regular customer, Y/N eventually stops fangirling, but that doesn't mean she's any less awestruck by the beautiful blonde.(Florence Pugh x Reader slowburn)
8 184

