《Arranged Marriage |Complete|》"Пак Чанёол"
Advertisement
Чанёол уббатай уулзах гэж байгаагаа бодохоор л сэтгэл минь хөөрөөд байх юм. Бид болзоод бараг л 2 жил болж байгаа ч Чанёол убба хүмүүст мэдэгдэхээс эмээдэг учир бид хоёр бусад хосууд шиг гудамжаар хөтлөлцөөд инээлдэж бараг л явдаггүй. Харанхуйд нар уулны цаагуур шингэн орсон үед эсвэл хүн багатай газар л намайг хөтөлж хацар дээр минь үнсдэг.
Уулзах газар болох парк дээрээ аль хэдийн ирчихсэн түүнийг хүлээн сандал дээр сууна. "Яагаад ирэхгүй байгаа юм бол оо?" гэж өөртэйгөө ярин санаа алдан утасны цагаа үе үе харна. Ажил ихтэй болохоор хоцорч ирэх байлгүй дээ гэж бодон өөрийгөө тайтгаруулан хөлөөрөө чулуу нааш цааш болгон сууж байтал хэн нэгэн нүдийг минь таглах нь тэр. Айсандаа ч тэр үү гарлуу нь цохин эргэж харвал хамгийн их хүлээсэн хүн минь өөдөөс инээгээд зогсож байлаа.
"Сайн уу? Убба! Та хоцорлоо" гээд хөмсгөө зангидан ууртай байгаа юм шиг царайлан арагшаа харан зогсов. Чанёол убба хацраас минь чимхээд " Уучлаарай" гээд тэврэхэд нь түүнийг хүлээсэн гомдол минь тэр дороо л байхгүй болчхов.
"Би таныг санасан!"
"Би ч гэсэн чамайг зөндөө санасан. Гэхдээ чи мэднэ дээ намайг мөнгө олох гээд завгүй байсныг минь. Уг нь зөндөө залгамаар л байлаа. Даанч ажил. За энэ ч яахав гадаа цаг агаар үнэхээр сайхан байна алхацгаая?!" гэхэд нь толгой дохиод инээмсэглэлээ.
Гар гараасаа хөтлөлцөн хүн багатай цэцэрлэгт хүрээлэнгээр алхах замдаа олон гэрлэсэн хүүхдээ тэврэн инээлдэх хосуудыг харах агаад бага зэрэг атаархал төрнө. Би ч гэсэн Чанёол уббатай албан ёсоор гэрлээд "Нөхөр минь" гэж дуудмаар л байдаг. Түүнтэй адилхан царайтай хөөрхөн хүүхдүүдтэй болоод насан туршдаа аз жаргалтай амьдрахыг боддог ч тэр хараахан болоогүй гэдэг юм.
Би Чанёол руу хараад "Хоёулаа хэзээ эцэг эхчүүдтэйгээ албан ёсоор танилцах юм?" гээд түүнээс хамгийн их боддог асуултаа сандарсан ч асуулаа. Магадгүй одоо л асуухгүй бол дараа асууна гэж байхгүй байх. Чанёол алхахаа болин зогсоод "Хммм...магадгүй хангалттай их мөнгө олчхоод л хэлэх байх" гэхийг нь сонсоод бага зэрэг санаа алдлаа.
Advertisement
Түүнтэй хамт байсаар цаг хугацаа ч харвасан сум шиг хурдан өнгөрөн нэг л мэдэхэд орой болсон байв. Гэрийн гадаа хүртлээ түүнтэй олон инээдтэй зүйлсийг ярин "Сайхан амраарай убба, хайртай шүү!" гэхэд
"Сайхан амраарай Мина, би ч гэсэн хайртай шүү!" гэж хэлээд духан дээр минь үнсээд цааш харан яваад өгөв.
Advertisement
- In Serial45 Chapters
VERSACÈ
READ AND, FIND OUT🦋
8 116 - In Serial6 Chapters
Shadow Creatures
There's a serial killer on the loose, and he's hunting. He's behind every corner, lurking, waiting, watching. so are her exams. and her love life isn't too far behind it either. and...let's not forget the life or death situations our dear main character will be dropped into. enjoy this mess of a story while the main character struggles to figure out what she's going to do when everyone around her seems to die, and only she survives.
8 95 - In Serial10 Chapters
Behind His Mask: The First Spell Book
Evander is a complete mystery to Sarah until she's given a spell book he authored. Is he a tortured prince? A bloodthirsty jester? The owner of the haunted mansion or the man hired to drive the ghosts out? Only the book will tell.
8 133 - In Serial58 Chapters
Falling Inlove With A Blue Eyed Vampire- A Paul Love Story
Paul meets a girl and starts to get a bit starstrucked as he does .Then later on they start dating after he had told her about it . Read to find out what else might happen in this story .
8 105 - In Serial15 Chapters
Crush X Reader one shots
Just a couple of one shots for you and your crush(・ω -) ~ Have Funnn ❤️
8 75 - In Serial101 Chapters
A YEAR WITH THE BILLIONAIRE
Isabella needs a huge sum of money for her aged grandmother's surgery. She has nowhere to go for help and she decides to seek help from her Billionaire boss, Jayden.Jayden doesn't believe in marriages and happily ever after but he needs a wife so his mother will stop pestering him. He plans to prove to his mother that marriage isn't for him by getting divorced after a year.Isabella comes to him for help at the right time; a contract is signed and there will be no strings attached. After a year, they would go their separate ways.What will happen after a night of drunken passion between them?Will Isabella be able to endure his cruelty for just a year or leave before the stipulated time for their marriage to end?Will Jayden find Isabella or let her go with his seed growing inside her?
8 280

