《Youngblood》[22]
Advertisement
Тэмцээний сүүлийн өдрийг тэд мөнгөн медалийн тавцан дээр зогссоор дуусгалаа. Багахан алдаа гаргаж боломжоо алдсандаа өчүүхэн төдий сэтгэл гутрах ч бүгд амжилтандаа хангалуун инээмсэглэнэ.
Оройжин баярлаж зугаацсан залуус ядарсандаа өрөө өрөө лүүгээ зүглэхэд цөөхөн хэдэн залуус ярилцсаар үлдэх аж.
Жонгүг буйдан дээр тайван суунгаа дундуур үлдсэн шар айргаа ширээн дээр тавьчихаад холгүйхэн хоёр залуутай яриа өрнүүлэх Тэхёныг үргэлжлүүлэн ажиглана.
Тэхён хэдэн шил шар айргандаа халамцсан бололтой чанга чанга инээх нь сонстож, ингэх бүртээ дэргэдээ суух Жимин рүү нурж унах нь сээтгэнэж байна гэлтэй. Мэдээж Жимин түүний үйлдэлд дургүйцэх нь үгүй.
Жонгүг уруулдаа жигтэй инээмсэглэл тодруулж элгээ тэврэн суусаар тэднийг ширтэхээ зогсоосонгүй.
"Ким Тэхён..чи надтай муур хулгана болох гээ юм биз дээ?"
Түүний өмнө нь уулзаж, болзож явсан охидыг эргэн санавал үргэлж л Жонгүгт бие сэтгэлээ тэр чигт нь зориулчихдаг байж. Тиймдээ ч уйтгартай санагддаг байсан биз. Харин Ким Тэхён бол дүрэмгүй нэгэн гэлтэй. Үргэлж л харцаа тусгаж явахгүй бол хэзээ ч ганцаараа байдаггүй тийм л нэгэн. Түүний үг, үйлдэл бүхэн дэндүү өөр байлаа.
Жонгүг өөрийгөө ч хорьж чадалгүй Ким Тэхён гэх нэгнийг өмчлөн авч, хараандаа байлгахыг хүсч байгаагаа мэдрэнэ.
Бодлоосоо салах үед Тэхён тэдний дундаас босоод өрөөнөөс гарч байх нь үзэгдэв. Жонгүг ч мөн түүнийг эргэлзэх зүйлгүй дагана.
"Намайг үл тоох тэгээд хэр санагдаж байна даа?"
Араас нь ийн хэлэхэд хүнгүй хонгилд цааш алхаж байсан Тэхён багахан цочсоор эргэн харах ба нүдээ томруулах аж.
"Чи байсан юм уу?"
Жонгүг инээвхийлсээр "Худал хэлэхээ боль, Ким Тэхён. Надад харуулах гэж албаар түүнтэй сээтгэнэж байсныг чинь би сайн мэдэж байна."
Тэхён тоглоомтой инээсээр эргэж харан алхахдаа,
"Юу яриад байгааг чинь ойлгохгүй нь." гэв.
Жонгүг түүнтэй зэрэгцэн алхахдаа царайг нь ажиглана. Тэхён халамцуу байгаа нь хэнээс ч нууж чадахааргүй ил байсан юм.
Түүний багахан улайсан нүүр болоод талимаарсан харц, хэнэггүй инээмсэглэл нь хонгилын бүдэг гэрэлд дэндүү сэтгэл татам аж.
Advertisement
"Маргааш өөрсдөдөө зав гаргавал яаж байна?"
Жонгүг гэнэт л ингээд асуучихсандаа өөрийгөө багахан гайхав ч харамссангүй.
Тэхён түүнийг харсаар "Болзохыг хүссэн гэж ойлгох уу?"
Жонгүг түүнээс харцаа салган урагш харж зөөлөн инээмсэглэсээр "Юу гэж бодмоор байгаа түүгээрээ л бол." гэсээр Тэхёнаас зам салан булан эргэхдээ,
"Арван хоёр цагт буудлын үүдэнд." гэсээр араас нь ширтэх Тэхёныг харж байгаа аятай хэдхэн алхаад гараа өргөн арагш харсан чигтээ даллах аядав.
-
"Цагаа сайн барьж ээ?"
Тэхён цахилгаан шатнаас бууж ирэн үүдний сандал дээр утсаа оролдон суух Жонгүгийн өмнө ирэхдээ ингэж хэлвэл Жонгүг хар шилнийхээ дээгүүр харсаар,
"Боловсон эр хүн учраас л."
Тэхён инээвхийлсээр тэд хамтдаа буудлаас гарлаа.
Цаг агаар таатай өдөр байсан тул тэд алхахаар шийдэн нэгнээсээ багахан зайтай ч алхаанд нь тааруулан алхах аж.
Хотын төвд байрлах галлерейн өмнө ирэхэд Жонгүг уруулаа жимийн,
"Ирэхийг хүссэн газар чинь?"
"Өмнө нь харчихаад ирж үзмээр байсан юм."
Галлерей дотор орж ирэхэд бараг л хүнгүй байх бөгөөд Тэхён ярихаа болин эхний зургаас анхаарлаа хандуулан явна. Түүнд дэндүү сонирхолтой байгаа бололтой бүх зургийн тайлбарыг анхааралтай уншиж, ардаа алхах Жонгүгийг ч үл тоож эхлэх аж.
Жонгүг түүний ард алхахдаа хоёр гараа халааслан залхуу хүрсэн харцаа тодруулна.
Чимээгүйхэн эвшээчихээд гэнэт түүнд төрсөн гэмтэй бодолд жуумалзсаар Тэхёны нуруунд ойртон цээжээрээ наалдав. Эхэндээ түүнийг үл анзааран зураг үзэж явсан Тэхён гэнэтхэн л чихэн дээрээ халуун амьсгал мэдэрч эхлэхдээ хойш харвал Жонгүгийн нүүр тулж ирсэн байх нь тэр.
"Өршөөгөөрэй?" хэмээхэд Жонгүг жуумалзсаар,
"Энд хэтэрхий уйтгартай биш байна гэж үү?"
"Надад бол үгүй."
"Болзоот залуу чинь уйдчихлаа гэж байна."
"Тэгээд яана гэж?"
Жонгүг ёжтой инээмсэглэл тодруулсаар Тэхёны чихэнд ойртон шивнэхдээ "Өөр газарт очиж арай сонирхолтой зүйл хийвэл яаж байна?" хэмээхэд ийн хэлэхийг нь таамаглаж байсан аятай Тэхён жуумалзаад,
"Тийм ч муу санаа биш л сонсогдож байна." гэсээр түүнээс холдон хаалга руу зүглэхэд Жонгүг араас нь дагахдаа ялалтын инээмсэглэл тодруулсан байх нь тэр.
Advertisement
Тэхён хаа хүрэхээ мэдэж байгаа мэт шийдэмгий алхах бол Жонгүг түүний араас алхахдаа удахгүй болох гэж буй халуухан үйл явдлын талаар төсөөлж эхлэв. Тэр инээмсэглэлээ нууж чадсангүй.
"Хүлээгээрэй? Тэхён-"
Жонгүг шилэн барилгын хаалгаар орохдоо ийн асуусанд Тэхён хариулалгүй кафе доторх эргэн тойрныг ажигласаар хоосон суудал руу зүглэх аж.
"Чи надаар тоглоогүй биз дээ?" Жонгүг хөдөлж ядан сандал дээр суухад Тэхён түүн лүү шоолох шиг л инээгээд "Илүү дээр зүйл чинь тэгээд энэ биш бол өөр юу байсан юм бэ дээ?"
"Ким Тэхён..чи ч хөгийн зүйл хийлээ дээ."
"Суугаад хүлээж бай, би захиалгаа өгчихье. Американо биз дээ?"
Жонгүг нүүрээ үрчийлгэн түүнээс харц буруулахдаа "Тийм ээ, чихэрлэг зүйлсийг үзэн ядаад эхэлчихлээ. Чамайг ч мөн." гэж хэлсэнд Тэхён хэлэх үгээ олж ядахдаа толгой сэгсрэн инээд алдчихаад захиалга өгөхөөр явав.
Жонгүг бухимдаж байлаа. Хамтдаа байна гэж бодсон атал түүнийг хүлээгээд сууж байгаа нь инээдтэй ч юм шиг.
Удалгүй Тэхён ирэхдээ Жонгүгийн урд мөстэй американо тавин, өөрөө латтегаасаа балгана.
"Бидэнд өөр хийх зүйлс юу байгаа билээ?" Тэхёны асуултад Жонгүг ширэв татан "Хийх зүйлсийг чинь хараал идэг, Тэхён." гэсээр кофегоо амандаа ширүүхэн хүргэх нь тэр.
Жонгүгийн энэ төрх дэндүү сэтгэл булаам байлаа. Тэхён үүнийг нь ажиглан инээмсэглэх ч улам л илүүтэйгээр түүний янзыг үзэх хүсэлдээ автаж байсан юм.
"Яасан бэ? Германд ирсэн байж өөр зүйл хийхгүй гэж үү?"
Тэхёны тохуутай харцанд Жонгүг хөлөө ачин суухдаа инээмсэглэх аядав. "Германд ирсэн гээд намайг үл тоож болно гэж үү?"
"Үгүй ээ. Үл тоосон юм биш."
Жонгүг Тэхёны дэндүү бахаа ханах мэт инээд алдаж буй төрхийг харсаар нэг хөмсгөө өргөн "Юу нь тийм хөгжилтэй байна?" гэх нь тэр.
Тэхён толгой сэгсэрсэн ч инээмсэглэлээ замхруулалгүй "Жонгүг, би мансуурах шиг л болж байна." гэсэнд тэр асуулт эрэх мэт юу гэхийг нь хүлээлээ.
"Чи яг урдаа байгаа кофе шигээ юм." гэсээр эрүүгээрээ Американо руу заах бөгөөд "Дэндүү донтом, бас мансуурам. Гарч чадахгүй юм шиг шуналтах хэмжээний тийм ховстой." хэмээн хэлэхдээ нүд рүү нь тасралтгүй ширтэх аж.
Жонгүг эхэндээ гайхах шиг болон дуугаа хураасан ч удалгүй жуумалзан инээмсэглэж эхлэв.
"Түүнд миний буруу байхгүй ээ. Хичээхгүй байсан ч чамайг солиоруулчхаж дөнгөнө."
-
Тэхён дахиад л Жонгүгийн хуваарилж авсан өрөөнд орж ирэхдээ энэ удаад инээмсэглэж байсан юм.
"Хувцсаа солиод угаалгын өрөө рүү ороорой." Жонгүг ийн хэлчхээд өөрийнхөө хувцсыг тайлан биед тухтай гэснээ өмсөж эхлэхэд Тэхён ч бас Жонгүгийн цамцнуудаас нэгийг сонгон сольж эхлэлээ.
Тэхён угаалгын өрөөнд орон шүдээ угаачхаад нүүрээ усаар шавшин, гаран дээрх усаараа үсээ янзлахтай зэрэгцэн Жонгүг ч сойзоо барьсаар орж ирсэн юм.
Зүүн гараараа шүдээ угаах Жонгүг баруун гараа явуулан Тэхёны нойтон үсийг салаандаа атгаж янзлахдаа дэндүү халуухан төрхийг нь ажигласаар байх аж.
"Очоод хэвтэж бай, би нүүрээ угаачхаад гарлаа."
Тэхён толгой дохин түрүүлж гарсаар орондоо орж хэвтэхдээ удалгүй Жонгүгийн гарч ирэхийг харан инээмсэглэнэ. Жонгүг түүний хажуугаар орж хэвтэхийн өмнө цээжээ нүцгэлж орхисонд Тэхён түүнээс хараагаа хором ч салгахад хэцүү байсан юм.
"Чи хэр удаан тэвчээрийг минь шалгах юм, Тэхён?"
Жонгүг цээж нүцгэнээр Тэхёныг татаж тэврэхдээ гараа цамцан дотуур нь шургуулж орхив.
"Би тэгсэн гэж үү?" Тэхёны жуумалзсан инээмсэглэлд Жонгүг түүний хүзүүн дээр зөөлөн үнссээр "Намайг сорих талаар дахиж санасны ч хэрэггүй. Би цаашид удаан тэвчихгүй л байх."
Тэхён Жонгүгт улам илүү наалдахдаа шилэн хүзүүнээс нь татан уруул дээрээ түүний уруулыг мэдэрч, амттай үнсэлтийн дараа завсар аван шивнэх нь тэр.
"Тэвчихгүй юм бол яахаа багахан харуулаач?"
Advertisement
- In Serial7 Chapters
Yokai Warrior
Sorin Trace, the average quiet, shy student, and Kamui, a violent, human hating spirit. When these two are forced to share a body, they are thrust into a war between humanity and the spirits from the underworld known as yokai. By using Kamui's supernatural powers, the two are able to fight off yokai and humans alike, as Sorin attempts to keep Kamui a secret from his two closest friends, Hiro Moritoshi and Tia Morgan. As Sorin and Kamui learn to accept one another, they fight to bring peace between humans and yokai, to end the war that has lasted centuries, and to put an end to the constant onslaught of battles that put at risk the lives of all those around Sorin and Kamui.
8 63 - In Serial162 Chapters
Tides Of Protomis
(Updates are back, now every Friday) In 2006, The third world war began. What followed was a devastating conflict, were over a billion met their end. Only ending Seven years later, in the year 2013... It has been three years since it's end. In much of the world, things seem peaceful, as mankind begins to heal the wounds inflicted upon itself, though some conflicts continue, the scale is much smaller. Allowing for many of those involved to live somewhat peaceful lives. Enter Arctaius Corde, once a young boy thrust into life or death battles, connected to this very war, surviving with abilities gained as he became a proto-human. Today, he lives in the Tokyo. Though a troubled student at best, with a large amount of fights under his belt. They were nothing compared to those previous, and his life had become a more peaceful one. However, this would soon end. As a mysterious group that appeared during his childhood resurfaces, and begins to take action. Now, He begins his pursuit. (Desc is for Arc 1, currently on Arc 2. Make sure to comment your opinions, and discuss with other readers! Really enjoy seeing that kind of stuff, and it helps me improve my writing.)
8 91 - In Serial194 Chapters
A Suspicious Lack of Horses
World: The framework of reality. The rules which govern interaction. The dimensions within which existence takes place. Soul: Mind. The source of thought, of consciousness. The means by which reality is observed. Body: Form. The means by which one interacts with the World. The substance from which reality is formed. Spirit: Life. The connection between Soul and Body. The anchor to the World. What happens when these foundational forces are given human form? When they're confronted with the truths of human nature, of human frailty? When the evils of reality are thrown in their face and the question is asked: What are you going to do about it? Why did anyone ever think they'd need horses? I upload ~30k word chunks at the beginning of every month, rotating through each character in order. I have at least four extra chunks on my Patreon. I suggest setting your reading preferences to indent and 30 pt paragraph spacing for the best reading experience.
8 255 - In Serial16 Chapters
Painting Horrors
Gabriel a rich orphan wants to be an artist because of a mysterious picture he saw. He pursue being an artist fanatically but he couldn't get the type of artist he wanted to be. A strange event happened during his sleep and he suddenly finds the type of genre in art he wanted to be.
8 353 - In Serial27 Chapters
The Tree-Man and His Wife
When Ron finds a woman attempting to steal a special flower from his forest in the middle of the ocean, he punishes her by giving her the flower and a year to come back and serve him for two years straight. When she doesn't return in the allotted time span, he doubles that period of time for her to work for him. Emily does as her guild instructs her to do and follows through with her punishment. Fear grips her as she grows to love the village Ron had created, for a great evil is after the power she contains and puts the island at risk. This is the story of two polar opposites who find that love can be exciting, as well as deadly.
8 228 - In Serial22 Chapters
·˚ ༘ legally brunette // q. fabray ༊*·˚
*ੈ✩‧₊˚ ▎▏the brunette who set her sights on a career far ahead of her fell for the stereotypical cheerleader❝ its fine with me, just let me be, legally blonde ❞**•̩̩͙✩•̩̩͙** quinn fabray/fem!oc˗ˏˋ @brittanysbitch 2022 'ˎ˗ s1 - s6
8 180

