《Youngblood》[23]
Advertisement
Солонгост буцаж ирснээс хойш хэдийн долоон хоног өнгөрч бүх тоглогчид өөрсдийн сургууль болон хичээлдээ эргэж орсон юм.
Тэхён, Жонгүг хоёр ихэнх цагаа хамтдаа өнгөрүүлж, сургууль дээрээ ч нэг нэгнээсээ төдийлөн холдохгүй байсаар. Хэн ч харсан Герман улсад очиж тэмцээнээсээ мөнгөн медаль авсан тэр хоёр залуу дэндүү төгс гэмээр найзууд шиг санагдаж байлаа.
Хичээл тарах үед Тэхёныг багш нь дуудсанд Жонгүг түүнээс түрүүлээд сургуулийн хаалгаар гарах ажээ. Тайван гэгч нь сургуулийнхаа ард байх цэцэрлэг рүү алхалж байтал хэн нэгний чанга зандрах хоолой сонстож эхлэв.
Жонгүг тоолгүй орхих гэснээ сониуч зандаа хөтлөгдөн тэр зүг дөхөхөд нэг охиныг өөрөөс нь толгой хэртэй өндөр залуу заамдчихсан зогсож байсан юм.
"Битгий гонгиноод бай Жихён, би чамд хэзээ ч хамаагүй хүрч болно. Найз залуу нь өөрийнхөө эмэгтэйг хүсч байхад юу нь буруу гэж?" гэсээр тэр залуу нэг гараа явуулан өнөө уйлагнаж буй охины амыг таглалаа. Тэгчхээд нөгөө гараа банзал доогуур нь шургуулж тэгэх бүрт нь охины ухасхийн цочиж чанга авиа гаргах нь Жонгүгийг шууд л тэр залуу руу очин шанаадаж унагахад хүргэх нь тэр.
"Энэ охиноос гараа тат, новш минь."
Жонгүг уурссандаа нүүр нүдгүй цохин сүүлдээ газарт хэвтэх залууг өшиглөж эхлэхэд тэр бүх чимээнээр сургуулийн ойр хавьд байсан сурагчид гүйлдэн ирцгээнэ. Тэхён сургуулиасаа гарахдаа бүх сурагчид нэг тийшээ зүглэхийг анзааран тийш алхахдаа тун удалгүй найз залуугаа нэг хүнийг цус садартал өшиглөж зогсоог олж харах нь тэр.
Хурдхан шиг олон хүмүүсийн дундуур орж Жонгүгийг тэднээс салгасанд Жонгүг дэндүү их уурандаа Тэхёны гарыг өөрөөсөө авч хаян өнөө залууг дахин нэг хүчтэй өшиглөж орхилоо.
"Эмэгтэй хүнд дахиж хүч хэрэглэх юм бол би чамайг доодохоос чинь салгачихна шүү, хог новш минь!"
Эргэж харан ууртай гэгч нь ширүүхэн алхалж эхлэсэнд нь Тэхён үг дуугүй Жонгүгийг дагав. Сургуулийн урд талын сандал дээр суухдаа хөмсгөө зангидан цухалдах Жонгүгийг Тэхён тайвшруулахыг хичээх ч нэг л болж өгсөнгүй. Үнэндээ тэр Жонгүгийн энэ төрхөөс огтхон ч эмээгээгүй гэвэл худал шүү дээ.
Advertisement
Жонгүгийг ганцаараа тайвширтал Тэхён эмийн сан руу гүйж шарх цэвэрлэх эм аваад эргэж ирсэн юм. Хажууд нь суугаад гарынх нь шалбарчихсан үеүд дээр нь эм түрхэхдээ үе үе Жонгүг руу харц тусгахад түүний царай хэдийн дээрдчихсэн нь үзэгдэнэ.
"Чи түүнийг алах бодолтой байсан юм уу?"
"Үгүй ээ."
"Тэгээд яагаад ингэтлээ их уурлаж зодсон юм? Би чамайг салгаагүй бол тэр одоо үхдэл болчихсон хэвтэж байх байлаа."
Жонгүг үг дуугаралгүй хэсэг суусаар өөрийнхөө эм түрхүүлж буй гарыг ажиглана. Тэхён анх удаа гэмээр эв дүйгүй түрхэж байгаа ч үнэхээр хичээн нэгд нэгэнгүй эм нялах нь Жонгүгийг шуудхан л тайвшруулах шиг.
"Тэр новш л харин намайг очоогүй бол найз охиноо хүчиндчих байсан биз."
Тэхён шархны наалт нааж өгөн дэлгэж тавьсан эмнүүдээ янзлахад Жонгүг өөрийн гараа атгаж тэнийлгэж үзлээ. Тун удалгүй өнөө охин нь тэдний зүг алхаж ирэхийг Жонгүг харсаар тэд явахаа болин хүлээж эхлэв.
"Жонгүг, би чамтай ярилцаж болох уу?"
"Тэг дээ."
Охин шуудхан ярихад эвгүй байсан бололтой Тэхён руу хальт харчхаад "Тусдаа..." гэж өгүүлбэрээ гүйцээх нь тэр.
Жонгүг хөмсгөө өргөн охин руу харчхаад удалгүй Тэхёны хажуунаас босон өнөө охиныг дагасаар багахан холдож зогссон юм. Тэхён тэдний зүг харах ч юу ярьж байгааг нь сонсож чадсангүй.
"Жонгүг, надад тусласанд баярлалаа."
"Зүгээр дээ, би тийм зүйлийг тэвчдэггүй болохоор."
Охин доош харахдаа Жонгүгийн эм түрхсэн гарыг хараад уулга алдаж орхив. "Гар чинь-!?.."
"Сүртэй зүйл биш ээ. Тоох хэрэггүй."
"Тэгж болохгүй шүү дээ. Надад туслачхаад шарх авчихсан байхад."
Жонгүг гараа халаасандаа хийсээр толгойгоо эргүүлэн залхах шинжтэй зогсоно.
"Би яах хэрэгтэйгээ үнэхээр мэдэхгүй байгаа ч... дараа уух зүйлээр дайлж болох уу? Дугаараа надад үлдээчихвэл би залгая." гэсээр урдаас нь харах охиныг тэрээр хэсэг ажиглан зогсохдоо удалгүй өөрийн дугаарыг хэлж өгсөн юм.
"Намайг Хан Жихён гэдэг. Би залгаад дайлна аа."
Жонгүг Жихёнд толгой дохичхоод Тэхёны сууж байгаа зүг алхаж очлоо. Тэхён Жонгүгаас юу ярилцсан талаар асуухад тэр мөрөө хавчсаар "Дайлахыг хүссэн гээд дугаарыг минь асуух шиг боллоо."
Advertisement
Түүний үгэнд Тэхён инээх аядан "Чи хэзээ охидод дугаараа өгч байлаа даа. Дайлахыг хүссэн байхад харамсалтай юм болж ээ дээ." гэсэнд Жонгүг толгойгоо эргүүлэн Тэхён руу харав.
"Би түүнд дугаараа өгчихсөн."
Тэхёны инээмсэглэл бага багаар замхарч их л эвгүй байдалд орохын зэрэгцээ асар их харамлалт өөрийн сэтгэлдээ мэдэрч орхисон юм.
Тэгээд л удалгүй толгой сэгсрэн өөрийн дэндүү гэмээр өмчлөх бүдүүлэг зангаа шоолох шиг инээмсэглээд "Чи гаднаасаа охидыг өвтгөдөг юм шиг харагддаг ч үнэхээр сайхан сэтгэлтэй. Би үүнд чинь талархаж байна." гэсээр дулаахан харцаар Жонгүгийн нүд рүү эгцлэн харах аж.
-
Зодооны хэрэг багагүй цуу яриа, асуудал дэгдээсэн ч хохирогч охин Жихён бүгдийг үнэн шударгаар мэдүүлсэн тул Жонгүг цэвэрхэн үлдэж чадсан юм.
-Ким Тэхён үнэхээр гомдмоор новш юм даа.
Хичээлийн дундуур утас нь чичирхийлж, зурвас ирэхэд Тэхён халаасаа ухан гаргаж ирвэл Жиминээс байв. Уруулынхаа буланд инээмсэглэл тодруулчихаад хариу бичихдээ,
-Яасан гэж?
хэмээвэл төд удалгүй хариу ирэн,
-Сургууль руу чинь очиж байна. Би л гуйж уулзах бололтой.
гэхийг уншаад Тэхён багахан гайхах ба юу гэж хариу бичихээ мэдэхгүй сууж байтал багш түүний нэрийг дуудах нь сонстов.
"Инээмсэглэлээ түр авч хаяад, хайрын зурвасаа тараад бичвэл яаж байна эрхэмээ?"
Сурагчид багахан инээлдэхэд Тэхён хоолой зассаар уучлалт хүсэн утсаа далд хийж бол Жонгүг нүднийхээ булангаар түүний үйлдлийг сонирхон ажиж суув.
Удалгүй хичээл завсарлаж, Тэхён Жимин рүү бичиж байсан зурвасаа үргэлжлүүлэнгээ үүргэвчээ үүрэн гарна.
-Тарчихлаа. Царайг минь хармаар байвал таван минуты../
"Хэн юм?"
Мөр нь хүндэрч, хэн нэгний халуун амьсгал чихэнд нь хүрэхэд Тэхён цочин эргэж харлаа. Жонгүг түүний утас руу сонжин ширтэхийг үзээд инээмсэглэж,
"Пак Жимин л байсан юм."
Жонгүг хэрхэн хормын дотор царайгаа барайлган хөмсгөө зангидахыг ажиглах Тэхёны бах ханаж байна уу гэлтэй инээмсэглэл нь тодорлоо.
"Тэр новш чам руу яах гэж бичээв?"
Тэд зэрэгцэн алхахад Жонгүг сониучирхан асуух мэт боловч хоолойд нь бухимдал хэдийн үүссэн байгааг Тэхён мэдэрнэ.
"Намайг л харах гээ биз. Яасан, хамт уулзах юм уу?"
"Хэрэггүй ээ, дахиад хүн зодохыг хүсэхгүй байна."
Тэд шүүгээнээсээ цүнхээ гарган үүрч үүд зүглэх үед Жонгүгийн утас дугарав.
"Байна?"
"Сайн уу, Жонгүг. Би Жихён байна."
Жонгүг хэсэг дуугаа хураан хэн гэдгийг нь санахыг хичээсээр эцэст нь чадсан бололтой.
"Аан, сайн."
"Өнөөдөр завтай юу? Би амласан ёсоороо..."
Тэднийг шатаар бууж ирэхэд Жимин хаалганы дэргэд гараа халааслан зогсож байх бөгөөд түүнийг олж харахдаа сайхан ааш нь алга болж орхих Жонгүг ширүүн харцаар түүнийг онилог алхахдаа утсаар ярьж байгаа гэдгээ сая санан,
"Юу гэсэн бэ?"
Жихён гайхсан бололтой "Аан... өнөөдөр завтай бол уулзах уу гэх гээд л. Гэхдээ завгүй дараа болсон ч-"
"Юу байна даа?"
Жонгүгийг үл тоон Тэхёны гараас барих Жиминийг алах шахам харахдаа Жонгүг,
"Болж байна. Уулзах газраа зурвасаар явуулчих." гэчихээд утсаа таслаж орхилоо.
Advertisement
- In Serial1244 Chapters
The Tempestuous Consort – Wilfully Pampered by the Beastly Highness
"Ride this, my beloved consort!" Instantly rewarded with a punch in his charming face. He looked hurt, "I just wanted you to try out the mythical beast mount!" Having died a cruel and excruciating death in her past incarnation, she was reborn into a body imbued with an impeccable talent for cultivation. A good-for-nothing? Fire, water, ice, wind, thunder, and nature; switching between the six elements is easy as pie. Supreme grade pills? She scatters them in the air like candies. Legendary beasts? They're begging her to form a contract. She is the arrogant Queen almighty! You say that heaven is undefiable? Then she will defy it! "Bad news, my Lord! The consort has beaten the Empress of the Heavenly Phoenix Nation into a pulp!" He raised an eyebrow and brimmed of pride, "It's nothing. Send a million troops to back up my beloved consort. Tell them that I'm the one who's pampering her!"
8 352 - In Serial14 Chapters
Cores
Magic came to our planet, along with gates to another world. When creatures are found to have an organ known as a core, an extremely dense energy source, Lucas finds his chance to avoid the tedium of a desk job: monster hunting. All he has to do is not die.
8 462 - In Serial14 Chapters
The Monster We Are
Despite becoming a monster to most to save those that he loved and his world, he lost it all. After years of research and trying to find a way to undo the loss and failing.Knowing she'd be ashamed if he ended his life for no reason. He followed the legends of a way to be reincarnated, but not into his own world.A type of reverse summoning. If he couldn't save this one and those he loved, he would damn well make sure that it wouldn't happen again. He would stop the encroaching Darkness and the horrors it brings in a new world. And if he died completing it.... She wouldn't be ashamed. -------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- This is a revamping and reworking of my novel i started two years ago ' The Monsters We Become' After two years ive had a lot to think about and a lot of new ideas and rather than wasting what i have written, i have decided to rework it. So i hope my readers of old and future readers will enjoy what ive made. I made the announcement in the previous one. So here to new starts and new beginnings.
8 136 - In Serial12 Chapters
Master of Realm: Choose Your Own Fate
You are the son of the Count of Ellandhar, a part of the Kingdom of Merovia. Your life is fun and your country is safe, so you can still play games with your friends every day. But those peaceful days won't last long. Various kinds of threats are waiting in all directions, ready to emerge at the most unexpected moments and destroy everything you have. Are you ready to become your father's successor and become the leader of your country? And if the opportunity arises, will you be able to reach the higher positions, to become the master of your realm? Choose your path wisely. Your fate is in your own hands. This is a choose your own adventure story. At the end of each part, there will be a poll. The story will progress according to the choices you make. --- Support me on Patreon to get access to the bonus chapters.
8 99 - In Serial17 Chapters
The Animo Saga
Before history was well-recorded in the world of Ulakam, primordial animal spirits adopted humans, provided protection and developed deep spiritual connections with them. Millennia later, humans now host animal spirits and are split into tribes named for the species they host. Ulakam is slowly being consumed by a decades-long war pitting the main tribes against the smaller tribes and a group of bandits calling themselves "the resistance". Callida Animo was born into this world. Coming from a mixed family of generational soldiers, Callida joined the family business at a young age. In her words, she was practically bred, born, and raised to be a soldier. And she's good at what she does... which inevitably attracts attention that makes her unambitious self extremely uncomfortable. Love, loss, influence and growth. This is her story. Written episodically, this story focuses on relationships and character growth through a series of mini-arcs that connect to make a greater whole. (Honestly, the story would lend itself well to a TV series.) "Episodes" range from 3-7 chapters (at least so far), and average about 4 or 5 chapters. Author's note: I'm always thrilled to receive comments, follows, ratings/reviews, messages.... All forms of feedback are welcome and encouraged. However, I have no interest in begging readers for more engagement to get better visibility. I tried that with my last story and found the game soul-sucking. So! This constitutes my only self-promotion request. If you are reading this story, let me know what you think! I love engaging with my readers. We'll see if growing the readership organically is even possible. Thank you! 😘 Release schedule: Weekly on Wednesday afternoons
8 97 - In Serial80 Chapters
INFERNO: Destruction [Completed]
Дэлхий ертөнц урьдын тайван байхаа больжээ. Гэнэтхэн энд тэндгүй хүчтэй газар хөдөлж, олон хот тосгод сүйрч, хүмүүс сая саяаараа үхэж үрэгдэв. Гэвч дан ганц энэ аюул дэлхийд нүүрлээгүй байв. Тун удалгүй дэлхий даяар хүн рүү дайрч, тэднийг тасчиж, өөртэйгөө ижил болон хувиргадаг үхдлүүд тархсан юм. Гэвч эдгээр аймшигт сүйрэл болоод үхдлүүдийн цаана маш том нууц, далд зорилго агуулагдаж байв.Ким Жисү их сургуулийн ангийнхантайгаа зугаалж байхуй эхний сүйрэл нүүрлэж, тэр зугтаж явсаар, нэгэн айлын зооринд орж амь гарах ч, дээрээс нь нуранги дарж, дээш гарч үл чадан олон хоног өнгөрөөнө. Ертөнцөд тэр эргэж ирвэл шууд үхдлүүд таарч, түүнийг болоод хамт байсан гэр бүлийг нь тасчин идэж, хөнөөж орхисноор үйл явдал эхлэх билээ.
8 94

