《Youngblood》[21]
Advertisement
Тэхён түүний өөдөөс харан үг дуугаралгүй ширтэж байгаад удалгүй инээд алдах нь тэр.
"Түүнд би таалагдсан гэж байхад яагаад амттай үнсэлтээс нь татгалзах ёстой гэж?"
"Юу?" Жонгүг хөмсгөө зангидан Тэхёны эрүүнээс атгасан гараа чангалахад тэр Жонгүгийн нүд рүү ширтсээр "Яасан? Болохгүй зүйл байгаа юм уу?" гэж хэлээд инээмсэглэх аж.
"Тэхён, чи түүнд хайртай л гэж битгий хэлээрэй дээ."
"Мэдээж би түүнд хайртай биш."
"Тэгээд?"
Тэхён эцэст нь Жонгүгийн гарыг өөрөөсөө салгаад дээш харж хэвтсээр "Чи тэгвэл хайртай хүнтэйгээ л үнсэлцдэг гэж үү?"
Жонгүг өөрийн талаар бодохдоо сэтгэлгүй охидуудтайгаа нүдээ ч цавчилгүй үнсэлцдэг байснаа санана. Түүнд тэдгээр үнсэлтүүд огтхон ч утга учиргүй байсан шүү дээ.
"Тэр чинь-"
"Би ч бас зүгээр л үнсүүлсэн юм. Хайрласандаа биш, таалагдсандаа. Тэгээд ч чи бид хоёрт миний үнсэлт хамаатай хэрэг үү?" Тэхён сүүлийн өгүүлбэртээ Жонгүгийн царайг харахыг хүсэн толгойгоо эргүүлэхэд Жонгүгийн хөмсөг одоо ч тэнийгээгүй байгаа нь харагдлаа. Энэ нь Тэхёныг багахан инээмсэглүүлэхэд хүргэсэн юм.
"Тэгвэл чиний үнсэлт бидэнд хамаагүй юм шив?"
"Жонгүг, бид найзууд биз дээ?" гэсээр Тэхён тоглон Жонгүгийн нүднээс харцаа салгалгүй ширтэхдээ удалгүй түүний гар өөрийнх нь уруулд хүрэхийг мэдрэх нь тэр. Жонгүг эрхий хуруугаа уруул дээр нь гүйлгэхдээ харцаа ч салгалгүй ширтэн сээтэгнүүр инээмсэглэл тодруулсанд Тэхён бодлыг нь таахыг хичээх мэт нэг талын хөмсгөө өргөн ажиглалаа.
"Ким Тэхён, чиний уруул минийхтэй нийлэхдээ ямар чийглэг болсон гэж санана?" Жонгүг Тэхёнд ойртон үнсэх гэж байгаа аятай л халуун амьсгаагаа нүүрэнд нь тулгахдаа дахин шивнэв.
"Бас.. хөлөрчихсөн бие чинь миний доор байсан тэр мөчийг дахиад нэг төсөөл дөө." гэсээр Жонгүг ёжлох мэт инээмсэглэсэнд Тэхён шууд л түүнийг түлхсээр өөрөөсөө холдуулж орхив.
"Хөөе, Жон Жонгүг..!"
"Яасан? Чамд таалагдаагүй юм уу?"
Одоо Жонгүгийн нүүрэнд тоглох шинж илэрсээр юу ч болоогүй мэт ийн асуусанд Тэхён өндийн орны түшлэг налж гараа цээжиндээ эвхэх аж.
"Чи хариултыг нь өөрөө ч мэдэж байгаа. Үргэлж мэддэг байж асуух юм?"
Advertisement
"Тэгвэл хэл л дээ. Бид найзууд гэж чи бодож байна уу?" гэсэнд Тэхён Жонгүгийн ялалтын царайг олж харсаар инээмсэглэлээ. Тэр үнэхээр дур булаам харагдаж байсан юм.
"Би чамайг бага сургуульд байхаас чинь мэддэг байсан... бидний хувьд их эвгүй зүйл биш гэж үү?"
Жонгүг инээмсэглэсээр Тэхёны уруулыг амтлан холдохдоо "Тийм гэж үү? Тэр талаар бодож байгаагүй юм байна." гэж хэлэн Тэхёны унжсан үсийг гарын салаагаараа оруулан ширхэг бүрийг нь мэдэрнэ.
"Чи надад хайртай болчихсон юм уу? Би чамайг охидын сэтгэлээр хэрхэн тоглодгийг мэднэ шүү дээ." гэж хэлэхдээ Тэхён хөнгөхөн инээд алдсан ч Жонгүгийн үзэсгэлэнтэй нүднээс харцаа салгасангүй. Цээж нүцгэн байх Жонгүг хэтэрхий халуухан байсанд Тэхён өөрийн эрхгүй уруулаа түүн дээр тамгалахыг хүсэх аж.
"Тэгээд намайг сайн тоглогч болохоор бид найзууд гэсэн үг юм биз дээ?" Жонгүгийн дур булаам инээмсэглэлд Тэхён түүний цээжин дээр зөөлөн үнсээд "Тийм ээ." гэсээр холдлоо.
Жонгүгийн инээд чангарч толгойгоо сэгсрэн "Би тоглогч мөн л дөө. Харин чи У Чанми, Пак Жимин хоёроор огтхон ч тоглоогүй байсан гэх гээ юу? Чи тэр доод ангийн охинд сэтгэлтэй гэх гэж байгаа бол.. бид найзууд байхаас өөр яах вэ дээ, тийм биз?" гэж хэлсээр Тэхёны үснээс гараа салган хүзүү, бас төвөнхийг нь зөөлнөөр илбэж эхлэх аж.
Тэхён дахин урагш ойртон Жонгүгийн уруулыг шуналтай нь аргагүй үнссээр инээмсэглэн "Чи намайг түүнтэй хардаа юу?" гэхэд Жонгүг хөмсгөө өргөсөөр "Би тийм гэж найздаа өөрийн амаар хэлэх хэрэгтэй юу?"
Дахин нэг халуухан үнсэлт болж Тэхён түүнээс салж ядан холдохдоо ёжтой гэгч нь инээмсэглэж "Ойлголоо доо, ойлголоо. Би тэдний хэнийг ч шохоорхож байгаагүй гэдгээ амлаж байна." гэсээр Жонгүгийн хариуг хүлээв.
"Тэхён, чи хэзээ ч тэднийх байх ёсгүй. Би чамаар, чи надаар донтох учиртай."
"Бид хэдийн тэгчихсэн гэж бодож байна. Гэхдээ..Жонгүг, чи хараал идсэн халуухан юм."
Тэхён түүнээс харцаа ч салгаж чадахгүй байсанд Жонгүг бахархалтай гэгч нь инээмсэглэсээр хүзүүг нь үнсэж орхив.
Advertisement
"Чиний төсөөлснөөс илүү халуухан болж чадна. Хармаар байна уу?"
-
Жонгүг орноосоо босон өөрийгөө хувцаслаж дуусах Тэхёныг үг дуугүй ширтэн суусаар хаалга руу ирэхэд нь урдуур нь орж зогслоо.
"Тэр новшид Ким Тэхён эзэнтэй болсон гэдгийг мэдрүүлээрэй, ойлгов уу?"
Тэхён инээвхийлсээр Жонгүгийн хүзүүнээс татан тэд удаанаар үнсэлцсэний дараа "Би чиний эд зүйл биш." гэчхээд гарч явахад өрөөндөө ганцаар үлдэх Жонгүг инээд алдах шиг болон толгой сэгсрэв.
-
Бэлтгэл эхлэхэд хоёр цагийн хугацаа дутуу байсан тул Тэхён шөнө авч чадаагүй нойроо нөхөхөөр өрөөндөө орж ирэхэд Жимин түүний орон дээр суучихаад утсаа оролдож байсан юм.
"Хаана хоносон юм?"
Жимин түүний тухгүй алхаа, сүүмийсэн нүд болоод инээмсэглэх аядсан уруулыг нь ажиглаад магадгүй хариултаа авчихсан бололтой ахиж ямар нэг зүйл асуусангүй.
"Жимин, өчигдрийн явдлын хувьд.."
"Ярих хэрэггүй дээ, чи надад хариултаа өгчихсөн. Эвгүй байдалд оруулмааргүй байна."
Жимин түүний орон дээрээс босч зай тавин өгөхөд Тэхёны санаа Жиминий хэлсэн үгэнд амрах шиг болж орон дээрээ тэрийн унавал Жимин өрөөнөөс гарахаар зүглэхдээ Тэхёны зүгт нэг эргэн харчихаад өчүүхэн гунигтай хөнгөхөн инээмсэглэсээр хаалга нээв.
-
"Тэхён, энд!"
Сүүлийн өдрийн бэлтгэл эхэлж бүгд тоглолтондоо улайрна. Энэ байдлаар цаг үргэлжилсний дараа цээжиндээ бараг л цус амталж эхэлсэн Тэхён ойрхон харагдах сандал үхэтхийн суухад Жимин түүнийг шоолон гуян дээр нь цохисоор дэргэд нь суулаа.
"Үхэх нь үү?"
Тэхён толгой сэгсрэн доош тонгойж бахардах шахаж буйгаа мэдрэх аж.
Жимин түүнд багцалсан уснаас нэгийг сугалсаар задлаж өгөхөд Тэхён бараг л булааж аван талд нь хүртэл нэг амьсгаагаар уучхав.
Тэгсээр буцаан сунгахад Жимин ч бас уух гэтэл гэнэт гаран дахь усыг нь хэн нэгэн хүчтэй шүүрээд авчих нь тэр.
Жимин гайхсаар дээш харвал Жонгүг түүний нүд рүү алчих аятай ширтсээр Тэхёны уусан усыг дуустал нь залгилж орхив. Тэдний харц хэн хэн рүүгээ зүглэхдээ ширүүсч бодолдоо нэгнээ тасчиж байгаа нь илт.
Жонгүг эрүүгээрээ хажуу тийш заасаар "Тонилчихвол яаж байна?" гэсэнд Жимин тэгж бодохгүй байгаа бололтой элгээ тэврэн хойш налахдаа "Харин өөрт чинь суучих газар олдохгүй байгаа хэрэг үү?" гэж хариулна.
Жонгүг худал инээн, нүдээ эргэлдүүлж "Өөр зүйлийн тухай хэлж байна." гэчихээд Тэхёны гараас татан явахад Жиминий царай барайсан ч ямар нэг зүйл хийж чадалгүй тэдний араас ширтэн хоцорлоо.
"Чирэхээ боль Жонгүг, надад тэнхэл алга."
Хувцас солих өрөөний хаалгыг нээж дотор нь хүнгүй хоосон байсанд Жонгүг Тэхёныг дагуулан орж ирэв.
"Хайхрамжгүй юм, Ким Тэхён. Дахиад л тэр новшид үнсүүлэх шахлаа."
"Юу? Би яасан гэж?"
"Эсвэл түүнтэй үнсэлцэх тийм дуртай байгаа хэрэг үү?"
Жонгүг түүнийг хаалганд шахан чихэнд нь шивнэхэд Тэхён хөмсөг зангидсаар цээж рүү нь түлхэв.
"Тийм бол би ч гэсэн таалагдсан нэгэнтэйгээ ус хувааж уугаад шууд бус үнсэлт хийж болох бололтой?"
"Амаа тат."
Жонгүгт түүний бухимдсан царай эсрэгээрээ таатай санагдана.
"Дургүй байгаа юм уу?"
Тэхён инээвхийлээд "Харин л дээ. Чи тэгсэн ч би хардсандаа уйлаад суух нэгэн биш гэдгийг мэднэ биз дээ!"
Жонгүг түүний энгэрээс татахад тэдний уруул уулзан хэдийн амтанд нь асар их дурласан үнсэлтээ дахин нэг удаа мэдэрцгээнэ. Тэхёны гар Жонгүгийн үсээр гүйж, Жонгүг түүний эрүүнээс базсаар өөртөө ойртуулах нь дэндүү шуналтай мэт.
Advertisement
- In Serial15 Chapters
Dinosaur Reborn
Darkness, Darkness, shell. Wait, shell? Your MC is reborn into a world, with only some magic and a dungeon core on his side Watch Ryan/Ascendant learn to survive in this new world as a Dominator A typical reborn/iseki story, but maybe some evolution and definitely magic.
8 71 - In Serial18 Chapters
Coruscant Ela
A young chemist girl tackled the once-unbeatable Labyrinth Farwitch alone, in order to save her nearby village from being a casualty to the awakening of the Demon Lord. She surprisingly succeeded, but never returned, leaving behind a precious childhood friend and her young sister. Five years after, local librarian Key Falen is invited by the newly-summoned hero and his cohorts to conquer the Labyrinth in order to solve the mystery of the Demon Lord's defeat. The mystery behind his childhood friend grows larger the more Key learns about her...
8 185 - In Serial6 Chapters
最も強い -- ( Strongest in existence ~)
First of all this is a story that I´m writing casually in my free time so i think for the first few chapters dont expect regular updates.. This will be a story where the comment squad has a heavy influence on the story because I would find it funny to try and mix some things in that you guys suggest me in the comments :)Anyway now to the synopsis : This is a story about a boy named James Anderson.James died because he was struck by lightning while he was walking down the street on a rainy evening... After he thought everything was over he heard a voice asking him for a wish and for one wish only.. He knew his answer as soon as the question was asked because he fought for his whole life despite being only 19 years old.. He always has had a rough time because his family was poor and they needed to fight for every bit of money they could get.. he got in fights a lot.. so his wish was a simple one that would change everything.. " I wish to have the potentiell to become the strongest being in all existence so that i dont have to fight anymore ! " I dont really know where this story will go but i have a few ideas in mind, as alredy mentioned before, i write this on a whim and hopefully " together " with the readers...I hope you enjoy the story ~~~ PS: Cover found on Google, i own no rights on that one.
8 208 - In Serial25 Chapters
Protector's of Worlds
Welcome, everyone. This story is about a group of friends as they embark on a journey throughout multiple worlds. On this journey, they will encounter many obstacles, new allies/enemies and things they believed only appeared in myths and stories.
8 154 - In Serial7 Chapters
They fought for him
Rohit is devastated when he throws away his wicket via a stupid shot in the 1st Test vs Australia, 2018, because he knows he has let down two very important people in his life. Who are the best ones to comfort him..?
8 262 - In Serial30 Chapters
the Otherworld Scientific Researcher
In the year of 2225, where technology have led humans to populate the moon and colonized Mars have reach a standstill because humans have mysteriously awoken to their psychic powers. Cultivating psychic power have become a norm and reseaching new technologies have become outdated.. Raynor, a once famous researcher have been outcasted by the world for not obtaining psychic power and has been secluded in the mountain while continuing his scientific research.. While Raynor is experimenting his warp drive, his once best friend betrayed him and sabotaged his lab while supposedly creating a black hole and destroy his lab alongside with him, the next thing he knew is he wake up in a different world, a world like the period of middle ages but is filled with magic, creatures from fantasy and.. Summoned Hero?
8 116

