《Sna》6

Advertisement

Тамын гишгүүртэй параллель орших шүтлэг

Тэнгэрт даатгасан салаа замын хэлхээ

Харагдах зүгтээ алх хэмээн айлтгасан

Харлуулах ятгалага байж дээ янз нь

Зарлигийг нь биелүүлсэн юмсан

Зараалан болчих нь энэ үү дээ

Бирдэд би өгүүлсэн юмсан

Биелэгдээгүй байх нь энэ үү дээ

Аяа юутай гаслан гэгчин энэ вэ

Ардах нь харагдтал ажаад байтал

Адгуусан, Бирд хоёр нь адилхан гэхэд дэндүү адилхан юмсанж

Болдог хүндээ өчиж дээ би

Булааж аваад залгичихаж дээ янз нь

Бурхандаа бус эжийдээ сүсэглэх байж дээ, тэнгэр минь

Тэнгэртээ бус ижийдээ залбирах байж дээ, бурхан минь

Хэндээ тэгтлээ найдав даа

Хавханд сүүлээн хавчуулж дээ.

Хоолойгоо боомилуулаагүй яамай даа.

/•Ямар нэгэн шашин шүтлэгийг буруушаах санаа агуулаагүй болно. Аливээ зүйлд итгэж найдах нь нэг талын зөв хэдий ч хэт туйлширсанаар өөрийг тань буруу алхам хийхэд нөлөөлж болзошгүй. Аюул нүүрлээд ирэх цагт бурхан тэргүүт нэртэн Эжий тань л толгойг чинь илэн итгэл хайрлаад урд чинь гаран хамгаална./

Бирд:Гурван муу заяаны хоёрдугаарх өлөн чөтгөр. /Том гэдэстэй, зүүний сүвэгч шиг нарийхан хоолойтой авч үргэлж идэхийг мөрөөдөж байдаг хадарган.

Сүүлийн үеүүдэд Бирд гэгчийг хүсэл биелүүлэгч шидтэн гэж андуурах болсон. Харамсалтай нь Бирд гэдэг нь урьд насандаа хэтэрхий шунахай харамч нэгэн байсан тул дараа төрөлдөө томоо гэгчин гэдэстэй хоолойгоор нь хоол давамгүй нарийхан хүзүүтэй болон мэндэлж үйл тамаа цайсан чөтгөрийн амьтан юмсанж.

    people are reading<Sna>
      Close message
      Advertisement
      You may like
      You can access <East Tale> through any of the following apps you have installed
      5800Coins for Signup,580 Coins daily.
      Update the hottest novels in time! Subscribe to push to read! Accurate recommendation from massive library!
      2 Then Click【Add To Home Screen】
      1Click