《Sna》2

Advertisement

Намайг уйлвал зандчих биш тэврэх үү? Намайг гуниглавал шоглох биш аргадах уу? Намайг ганцаардвал орхих биш үлдэх үү? Намайг үхвэл инээх биш уйлах уу?

-ҮХЭЭД ӨГӨӨЧ! Ингэж гай болж байхаар хурдан үхээд өг. Хэнд ч хэрэггүй амьтан!

"Би үхчихвэл болох хэрэг үү? Надад хайртай байхаа больчихсон юм уу? Би буруу зүйл хийвэл шууд намайг үзэн ядах байсан гэж үү? Миний буруу байсан үнэн, үхчихвэл уур чинь гарах уу?Бүх зүйл сайхан болох уу?"

-Чи муу янхан. Үнэхээр янхан болох гэж байгаа юм байна тийм үү!

"Ээж ээ, би зарим зүйлсийг буруу хийлээ гээд хараалгуулах ёстой байсан гэж үү? Намайг төрсөнд баярладаг гэж хэлэхэд чинь өдий болтол тэр үгээр аргацааж зүрхээ тайвшруулдаг байлаа. Худлаа байжээ энэ бүхэн."

-Чи юундаа уйлсан юм! Буруу зүйл хийсэн нь чи байтал яагаад намайг муу хүн шиг харагдуулаад байгаа юм!

"Надруу юм шидлэхэд өвдсөндөө би нулимс дуслуулсангүй. Бусадтай ялгаж харьцахад чинь би элдвийг бодсонгүй. Гагцхүү би үгэнд чинь голдоон ортол гомдож хэдэн шөнийг уйлж барж дээ."

Хорвоо дээр хэдэн ч удаа хөл тавьсан байж болох юм. Гэхдээ миний санаж байгаа нь ганц л удаа. Толгой минь усаар дүүрсэн аятай л хоосон байхад битгий намайг буцан энэ бүхнийг мартахад хүргээч. Үхье гэсэн ч үйлдэл нэг ч хийсэнгүй. Холдъё гэсэн ч хөл минь нэг ч урагшилсангүй. Уучлаарай.

Хэлж байгаа үгээ бодож байгаарай. Хэн нэгнийг амьдын тамд бүү унагаа.

Гуниг гэдэг чинь анзаараагүй байхад бүчээд авдаг юм.

Зовлон гэдэг чинь мэдээгүй байхад бүрхээд авдаг юм.

Хэнд ч юу ч тохиолдсон байж болно!!!

    people are reading<Sna>
      Close message
      Advertisement
      You may like
      You can access <East Tale> through any of the following apps you have installed
      5800Coins for Signup,580 Coins daily.
      Update the hottest novels in time! Subscribe to push to read! Accurate recommendation from massive library!
      2 Then Click【Add To Home Screen】
      1Click