《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[23] Сүүлчийн өдөр
Advertisement
Скайлор Крүс намайг үнссэн.
Энэ үнэхээр...
Гайхалтай байсан.
Түүний бие намайг бүрхэн авч гар нь бэлхүүсээр минь тэнүүлчлэнэ.Би нэг гараа түүний хүзүүн дээр тавин нөгөө гараараа үсийг нь оролдож байлаа. Би энэ амьдрал дээр байдаг хамгийн төгс зүйлийг мэдэрсэн.Энэ үнсэлт багадаа л арван секунд үргэлжилсэн байх.Түүнээс уруулаа салгаад золтой л амьсгаадсангүй.
Би амьсгаа авчхаад "Яагаад?" гэж түүнээс асуув.
Тэр жуумалзсанаа "Би үүнийг маш удаан хүлээсэн."
"Тэгсэн байх нь ээ!" гээд би инээгээд мөрийг нь хөнгөхөн цохилоо.
Бид хэсэгхэн зуур чимээгүй байсны дараа Скайлор хоолойгоо засаад "Тэгэхээр.. чи маргааш явах бил үү?"
Би толгой дохив.
"Сүүлчийн удаа хамт байгаа байх нь ээ." гээд тэр гараа халаасандаа хийлээ.
"Тэгж л бодож байна." гэсээр би үсээ чихнийхээ ардуур хийв.
Тэр "Хэрвээ чи үлдэх байсан бол бидний харилцаа улам гүнзгийрэх байсан байх."
Би инээмсэглээд "Зүгээр дээ.Бүх зүйл зүгээр."
Хэрвээ Кэйси эргэж ирээгүй байсан бол би Скайлортой хамт энд зогсож байхгүй байсан ч юм уу хэн мэдлээ.Эндээс нүүнэ гэдэг хамгийн муухай зүйл юм.Эсвэл, эсвэл хамгийн зөв сонголт ч байж магадгүй.
"Бид хэзээ нэгэн өдөр дахиад заавал уулзах болно оо, Скай."
• • •
"Өө үгүй ээ, тэд Холливүүдийг өөрчлөөгүй, Холливүүд тэднийг өөрчилсөн гэсэн үг үү?" гэсээр Бонни инээв.
Жон "Би тэдний нэг болохыг хүсч байна."
Жон, Бонни, Брэтт гуравтай хамт би оройн хоол идэхээр сууж байна.Хоёр долоо хоногийн дараа би дахиад л шинэ охин болно.Тэнд намайг хүлээж авах ганц ч найз байхгүй шүү дээ.
"Хаврын амралтаар бүгдээрээ уулзацгаая" гэж би санал болголоо.
Брэтт "Мэдээж тэгье"
Жон хамгийн эхэнд тааралдсан хүнээсээ бидний зургийг аваад өгөөч гэж асуув.
"Тэгэлгүй яахав." гэж тэр эмэгтэй хэллээ.
Бид бүгдээрээ нэгэндээ ойртоод зургаа авцгаав.Би сандал дээр сууж байсан болохоор бусад маань яаж гарсныг сайн мэдэхгүй нь.Дараа нь зурагнаас харвал Жон хажууд минь зогсоод хэлээ гаргачихсан яг нүүр долоох гэж байгаа юм шиг гарчхаж.Үнэхээр инээдтэй юм.
Advertisement
"Би та нарыгаа санах байх даа." гээд би бүгдийг нь өөртөө татаад чангаар тэврэлдэцгээлээ.
• • •
"Скайлин, би чамд хайртай.Намайг дэлхийн хамгийн жаргалтай залуу болгож миний эхнэр болооч!" гээд өвдгөн дээрээ сууж байгаад жижиг бөгж гаргаж ирэв.
"Тийм ээ, мэдээж.Би чамд хайртай-"
"СКАЙ!! Сэрээч ээ." гэж Морган орилоход би зүүднээсээ сарнилаа.
Би дэрэндээ толгойгоо шигтгээд "Дахиад тавхан минут." гэж амандаа бувтнав.
Морган "Цагийн дараа онгоц хөдөлнө ш дээ."
Би гараараа түүнийг гар гэж дохиход тэр ч гарлаа.Хэдэн минутын дараа эвшээсээр орноосоо босон ороо хураав.Тэгээд шүршүүрт орж, шүдээ угаан, үсээ дээш шуугаад өөртөө байх хамгийн сайхан хувцсаа нислэгэндээ зориулж өмслөө.
Намайг доошоо буухад бүгд бэлэн болсон байх бөгөөд бүх баглаагаа авцгаасан байв."Бүгд бэлэн болсон уу, Скай?" гэж аав асуулаа.
"Тийм ээ." гээд Би үүргэвчээ үүрээд гэрийнхэнтэйгээ хамт гарав.
Машиндаа суусны дараа цонхоор байшингаа гүйлгэн хараад сүүлчийн удаа салах ёс хийлээ.
• • •
Бид онгоцны буудалд ирээд тэнд байдаг нэгэн кафед оров.
"За охидоо, аав нь тэндхийг судлахад манай хөршүүдийн хүүхдүүд бүгд Lockwood- д сурдаг байсан.Тэгэхээр найзтай болох тийм ч хэцүү биш байгаа биз." гэж аав кофегоо балгасаар хэллээ.
"Чи хичээл эхлэхээс өмнө сургуулийнхантайгаа танилцах үдэшлэгт явж болно шүү." гэсээр ээж миний тохойг нудрав.
Тэр үүнийг өмнө нь зөвшөөрдөггүй байсан ш дээ.
Морган "Тийм шүү."
Аав ээж хоёр шинэ байшингийн талаар ярилцах зуур Морган бид хоёр ч бас юм ярьж эхэллээ.
"Чейндлэр та хоёрын дунд юу болсныг чи надад хэлээгүй байх аа?" гэсээр би хөмсгөө өргөв.
"Бид бие биендээ эхлээд таалагдсан л даа.Гэхдээ дараа нь би түүнд өөрийг нь сонин байна гэж хэлснээс болоод тэр надтай харьцахаа больчихсон.Тэглээ ч одоо тэр өөр сургуульд сурдаг болсон юм байна лээ." гэсээр тэр шарсан төмснөөсөө авч идэж байлаа. "Тэгвэл өнөө өглөө таны нөгөө залуу чинь ирчхээд байхад та яагаад ногоороод унтаад байснаа хэлэхгүй юм уу?"
Advertisement
"Юу гэсэн үг юм?" гэж би будилсаар асуув.
Тэр намайг мэдэхгүй байгаад гайхсан бололтой.
"Скайлор өнөө өглөө манайд ирсэн." гээд тэр хөмсгөө өргөөд "Ээж танд хэлээгүй юм уу?"
"Үгүй ээ." гээд би ээж рүү хараад "Ээж ээ та надад Скайлор ирсэн гэдгийг хэлэхгүй яасан юм?"
"Скайлор гэж хэн юм?" гэж аав асуулаа.
"Миний...найз байгаа юм аа." гэж би хариулав. "Ээжээ та яагаад түүнийг ирсэн гэж хэлээгүй юм."
"Өө." гээд тэр аягаа ширээн дээр тавиад "Би хэлэхээ мартчихаж.Уучлаарай, Скай.Түүнийг ирэхэд чи унтаж байсан болохоор тэр өөрөө чамайг сэрээхийг хүсэхгүй байна гээд захиа бичиж үлдээсэн." гээд тэр нэгэн захиа гаргаж ирээд "Энэ"
Би захиаг удаанаар нээгээд харвал
Намайг ирэхэд чи унтаж байсан болохоор сэрээж чадсангүй.Чамд хэлэх нэг л зүйл байна.Өөртөө анхаарал тавиарай, Скай.
"Хөөх, энэ зургийг хэзээ авахуулсан юм?" гээд тэр жижиг зургийг гаргаж ирээд асуув.
"Halloween" гээд би инээмсэглэлээ.
• • •
Тэгэхээр Манхаттан үнэхээр тансаг хот юм.Бүх зүйлс нь өндөр зэрэглэлийнх, хүмүүс нь ч цэгцтэй, завгүй.Хотын дуу чимээ нь ч тайван.Тал талаас зам дээр гэрэл тусаад үнэхээр нүд унагам.
"Саяны зочид буудал үнэхээр гайхалтай юмаа." гэж би биширсэн өнгөөр хэлнэ.
"Манхаттан!!"гэж Морган машины цонхноос хашхирлаа.
Би түүнийг ар талын суудлаас нь хараад инээх бөгөөд хүмүүс түүн рүү гайхсан харцаар харсныг нь бодон дооглон сууна.
Энд бүх газар цасаар хучигдсан байгаа нь Канадад байсан үеийг минь санагдуулж байв.Гэхдээ Калифорнийн цаг агаар ч гэсэн үнэхээр гайхалтай.
"Ингээд бид ирлээ." гээд аав машинаа зогсоолоо.Манай цоо шинэ байр энд байх бөгөөд удахгүй хүмүүс тавилга зөөж оруулна.
Би машинаас буугаад биеэрээ суниав.Манай байшины хажууд Зул сарын чимэглэлүүд байх нь үнэхээр сайхан харагдаж байлаа.
"Бидний шинэ амьдрал эхлэх нь.Бэлэн үү?" гээд тэр над руу харав.
Би уртаар амьсгаа аваад "Бэлээн"
Advertisement
- In Serial45 Chapters
Devil's Affection [Affection Series 5] {Completed}
This beautiful cover is by @Anoniem024Fate, it is a bittersweet thing. No one knows what is there inside the bag of Fate for one; every events you face links you up with something, all it takes is few times and few turns of events for the game to end. And....this is the game of Fate of Adriana and Devilin. The event that links them together is so strong that nothing can stop them to meet at the end. When the miracle enchants the Devil within the man, the devil himself cannot help but show his affection. This is the last installment of Affection series hopefully you will love it as you did others, happy reads :) Affection Series:- 1) Mate's Affection 2) Warrior's Affection 3) Restrained Affection 4) Sweet Affection 5) Devil's Affection
8 186 - In Serial83 Chapters
Serendipity
When shy bartender Elliot is approached by a handsome stranger on a park bench at midnight, their unlikely attraction unravels everything they thought they knew about themselves... and the crime-ridden city around them.=||=||=A struggling Elliot Taylor didn't expect to lay his head on a park bench to get a good night's sleep for once, away from his ruthless father and a house that never truly felt like home. He didn't expect to meet a biker that night, either. Much less Noah Black, the Vice President of the 'Stray Dogs' biker gang. Contrary to the rumors that paint him out as a man of danger and mystery, Elliot discovers that he radiates an easy-going energy, and a flirty charm that makes him difficult to resist.Through chance encounters and sleepless nights, the two can't seem to avoid each other. And it doesn't help that Noah has a sharp eye for Elliot's bruises, especially considering that the last thing Elliot wants is the help of somebody else. So, how long can Elliot turn him away? How long before the electricity he feels for the boy who seems to be too nosy for his own good... turns into something much more than Elliot had ever expected?|| Weekly updates!
8 193 - In Serial173 Chapters
DREAM X READER STORIES THAT NEED TO BE READ |BOOK 1|
THIS IS BOOK 1As I read a lot of fanfictions about Dream I thought I should make some sort of a book where you can find all of those amazing stories.This is a book written as a list of Dream x (Fem)Reader stories you can find on Wattpad, Tumblr and Ao3.!!DON'T BE LAZY AND CLICK ON THOSE LINKS TO READ FICS FROM AO3 CAUSE THEY'RE THE BEST!! Cover by Diamondrosy7
8 163 - In Serial13 Chapters
TBATE : Prelude | Ouroboros
" Everything went wrong when you didn't arrive in the vessel I had prepared for you."- Agrona in Original TBATEWhat if it wasn't a coincidence? What if someone deliberately messed with the reincarnation?What were the events that truly transpired before the beginning of TBATE?This fanfiction is the story of the True Beginning. Volume 0.NOTE: This story takes place before the events of the original novel.I do not own the tbate or any of the characters.Please support the Author of TBATEPatreon: https://www.patreon.com/TurtleMeTapas: https://tapas.io/series/TBATE
8 262 - In Serial66 Chapters
Beta Mates
Book #2: The Mated SeriesEmitt Smith, one of a kind party animal with a knack for making people love him instantly. A sweetheart with a filthy mind, Emitt is loved by all, especially in his pack as the future Beta, living life in complete bliss except when it comes to a certain blonde guy. Beckett Stone, loyal friend with a heart of gold, adored by all of the female species, he's earned a reputation of a lovable jock. His sole purpose in life is to please his parents by being the amazing Beta they want him to be and to find his mate. Two packs merged, equaling two betas. How will they add up? Especially when they find out they're mates. (UNEDITED: READ AT YOUR OWN RISK)
8 125 - In Serial13 Chapters
Bruce's Best Friend - Discontinued
Persephone Jackson/Bruce Wayne StoryBruce Wayne first met Persephone Jackson when he was 11 years old. In the matter of a few short years, he had gone from liking her to loving her even though he had known it was hopeless; the prophecy clearly stated she would die when she turned 16. Follow his story to finding eventual happiness with the daughter of the sea.BTW! This story has been adopted by @Sboyle92 so make sure you follow her if you want to get notified when she posts the story!
8 142

