《•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]》[24] Клей Бишофф
Advertisement
Чи маргааш болох зүйлээсээ сандарч эсвэл битгий болоосой гэж бодоод унтаж чадахгүй байх мэдрэмжийг авч байсан уу? Өчигдөр орой би нэг иймэрхүү байсан.
Би толиныхоо өмнө зогсоод үсээ индүүдэж байна.Би дүрэмт хувцсаа нэг харчхаад орон дээр суун өөрийгөө харлаа. Час улаан өнгөтэй хүрэм, дургүй хүрмээр дөрвөлжин хээтэй юбка тэгээд цагаан цамц.
Би ойролцоогоор арван таван минутанд бэлэн болов. Би сүүлчийн удаа өөрийгөө толинд ганц харчхаад доошоо буун гал тогоо руу очлоо.
"Тэгэхээр Скай" гэж ээж цайгаа хутгасаар "Чиний төрсөн өдөр хэдхэн долоо хоногийн дараа болно.Чамд төлөвлөсөн зүйл байна уу?"
Миний арван долоон насны төрсөн өдөр энэ сарын 22нд болно. Би одоохондоо юу хийхээ үнэхээр шийдээгүй байна.
"Мэдэхгүй л юм. " гэсээр би шарсан талхаа хэсэг хэсгээр нь хуваан идэв.
Ээж "Тэгвэл шийдэхээрээ ямар ч байсан надад хэлээрэй."
"За"
Морган өрөөнөөсөө бууж ирснээ ширээнээс алим шүүрч аваад "Чи бэлэн болсон уу? Скай" гэж асуулаа.
"Тийм ээ." гэсээр би ширээн дээрээс юмнуудаа аваад "Баяртай ээж ээ!"
"Өдрийг сайхан өнгөрүүлээрэй охид оо" гэж ээж ард далласаар үлдэв.
• • •
Морган бид хоёр өнөөдөр сургалтын менежерээс хичээлийн хуваариудаа авах учраас сургууль дээр эрт ирлээ.
"Би эхний суух анги руугаа явлаа.Үдийн цайны цагаар уулзъя!" гээд тэр над руу даллачхаад шатаар өгсөн цааш явав. Би хичээлийн хуваариа харвал эхний цаг "Шинжлэх ухаан судлал-А41" гэсэн байлаа.Би энэ ангийг удалгүй олоод хаалгыг нь нээв.
Энд хэдэн сурагчид байх ба хоорондоо юм ярилцан сууж байлаа. Би хамгийн түрүүнд таарсан ширээндээ суун цүнхээ тавьчхаад дэвтрээ гаргаж ирэв.
Хүн болгон над руу ширтэж байгаа нь надад мэдрэгдэж байна.Үнэхээр эвгүй юм. Удалгүй надад хүүхдүүдийн шивнэлдэх нь сонсогдож эхэллээ.
"Тэр өөрийгөө юу хийж байна гэж бодоод байгаа юм бол?"
"Энэ шинэ охин юм уу?"
"Тэр халуухан юм аа"
Би тэдний яриаг сонсохгүйг хичээж өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлмээр байсан ч надад хийх зүйл байсангүй.
Advertisement
"Хөөе, наадах чинь чиний суудал биш!" гэсээр нэг хөвгүүн над руу чиглэн ирж байв.
"Өршөөгөөрэй?"
Тэр алхсаар миний зүүн талд ирж суун "Бид хувиарлаж өгсөн суудлын дагуу суудаг юм.Харин энэ Клей-ын суудал"
Би "Өө"
"Суудал хувиарладаггүй зүгээр л тэд нар суудлаа өдөр бүр өөрсдөө сонгодог" гэж нэг охин надад хэллээ.Тэр миний ойролцоо сууж байв.Тэр хар бор үстэй бас үнэхээр хөөрхөн юм. "Намайг Мэрэдит гэдэг." гэсээр тэр өөрийгөө танилцууллаа.
"Скайлин." гэж би инээмсэглэсээр хэлэв.
"Хөөе, чи миний суудалд суучихсан байна." гэх хоолой ард сонсогдлоо.
Би эргэж харвал өндөр, бор үстэй, мөн миний хэзээ ч харж байгаагүй цэв цэнхэр нүдтэй байв.Надад итгэ, би хэзээ ч ийм цэнхэр нүдийг харж байгаагүй.
Би "Уучлаарай."
Тэр намайг эргэж харахад царай нь хувираад "Сүртэй зүйл биш дээ, эндээ сууж болно"
Түүний найз нь миний хажуунаас босоод түүнтэй суулаа.
Хонх дуугарахад багш орж ирээд "Өглөөний мэнд" гэж мэндлэхэд
Сурагчид "Өглөөний мэнд" гэж нэгэн дуугаар мэндэллээ.
"Тэгэхээр" гээд тэр нүүрэндээ инээмсэглэл тодруулаад "Манай ангид Калифорниагаас шинэ охин шилжиж ирсэн байна." Тэр миний нэрийг жижигхэн цааснаас уншив "Скайлин Риверс?"
Би үргэлж үүнийг үзэн яддаг.Өөрийгөө өдөрт таван удаа танилцуулаад үнэхээр ичиж үхмээр.Би олон нийтийн өмнө ингэж гарах дургүй. Ялангуяа хүн болгон чам руу ширтэж, шивнэлдэж байхыг мэдрэнэ.
"Мм энд байна." гэсээр би гараа удаанаар дээш өргөлөө.
"Сайн уу, Скайлин. Би бол Хадагтай Аш. Lockwood академид тавтай морил." гэж тэр хэлэв. Тэр 40 гаран настай мөрөөр нь татсан улаан хүрэн үстэй байлаа.
"Баярлалаа" гэж би хөнгөхөн инээмсэглэв.
"Би чамаас өөрийгөө танилцуул гэж асуухгүй ээ. Хүмүүс ихэнхдээ ингэж эхлүүлэх дургүй байдгийг би мэднэ." гэсээр Хадагтай Аш самбар дээр юм бичиж эхлэлээ.
Би босч юм хэлэхгүй болсондоо баяртай байна.
Хадагтай Аш удалгүй хүүхдүүдийг хоёр хоёроор нь суулгаж дасгал ажлуулахаар болов.Ашгүй би Мэрэдиттэй хамт суулаа.
"Надад хуваариа харуулаач." гэж тэр эелдгээр асуув.
Advertisement
Би дэвтрээсээ хуваариа гаргаж ирээд түүнд өглөө.Тэр харж байгаад нэг их удалгүй "Янзтай" Хоёулаа хоёроос их хичээл дээр хамт суух юм байна." гээд тэр инээмсэглээд "Хамтдаа цайны газар луу явах уу?"
Би "Сайхан сонсогдож байна."
• • •
Би Мэрэдит болон найзуудтай нь хамт нэг ширээнд суулаа. Би Морганыг ч гэсэн шинэ найзуудтайгаа хамт сууж байхыг олж харав. Тэгэхээр өнөөдрийн урт өдөр сайхан байлаа. Хэн ч намайг хоосон өрөөнд түгжсэнгүй, гадуурхсангүй, ичгүүртэй байдалд орсонгүй.Гэхдээ л тэр миний толгойноос гарахгүй юм.Мэрэдит амралтийн өдрөөр намайг завтай юу гэж асуух үед бодлоосоо сарнив.
"Тийм ээ завтай." гэж хачин өнгөөр хэлчихлээ. Би сая тэдэнд хачин санагдсан байх даа.
"Амралтын өдрөөр бид сагс тоголно.Чамайг ирж үзээсэй гэж хүсч байна"
Хөөх би эхний өдөртөө урилга авч байна.Дажгүй шүү." Танай баг хэр сайн юм?" гэж би ундаагаа балгасаар хэллээ.
Тэр инээмсэглээд "Мэдээж маш сайн, Клей энэ жил манай багийг ахална."
"Клей?" гэж би асуув.
"Тийм ээ, Клей Бишофф. Тэр манай сургуульд их өндөр байр суурь эзэлдэг. Тэр сагсан бөмбөгийн олон тэмцээнүүдэд орж түрүүлдэг." гэж Мэрэдит хэллээ.
"Мэдээж би очно оо." гэсээр би зөвшөөрөв.
Хонх дуугарч бид бүгдээрээ босч хичээлдээ суухаар явлаа.Харин миний орох цаг дээр багш байхгүй байсан болохоор би сургуультай танилцахаар шийдлээ.Номын сан нь том, лекцийн танхим нь сургуулиас зайтай юм байна.Би биеийн тамирын заалтай танилцахаар явж байтал тэнд хоёр залуу сагс тоглож байв.
"Тэгэхээр залуусаа, маргааш хичээлийн дараа бэлтгэлтэй. Энэ амралтын өдрийн тэмцээн дээр заавал түрүүлэх хэрэгтэй." гэж дасгалжуулагч нь хэлж байлаа. "Биднийг алмайруулаарай, Клей" гэж дасгалжуулагч түүний мөрөн дээр гараа тавив.
"Тэгнээ ноёнтоон" гэж Клей гэх залуу хэллээ.
• • •
Бид гэр лүүгээ явж байх зуур Морган өнөөдөр болсон зүйлсээ ярихаа зогсоосонгүй.Болдог бол чихээ тастаад хаячихмаар байна.
Би машинаа зогсоол дээр тавьчхаад ар талын суудлаасаа юмнуудаа авав.
Биднийг орж ирэхэд ээж оройн хоол хийж байлаа. Тэр оройн хоолоо нэг их хийгээд байдаггүй.
"Ээж та хоол хийж байгаа юм уу даа?" гэсээр би буйдан дээр суув.
"Тийм ээ.Би ойрд их завтай байгаа болохоор, яагаад болохгүй гэж?" гэсээр тэр махаа хуурангаа "Өнөөдөр та хоёр ямархуу байв даа?"
"Хөөх, гайхалтай" гэсээр Морган бид хоёр зэрэг хэллээ.
"Би танд туслах уу? Ээж ээ" гэсээр би гараа угаахаар босов.
*Хонх дуугарав*
"Тийм ээ.Гэхдээ чи эхлээд хаалгаа тайлчих." гэсээр тэр хаалга руу толгойгоо өргөлөө.
"Мэдээж" гэсээр би хаалгаа нээхэд
"Мэрэдит?"
"Скайлин? Чи энд амьдардаг юм уу?"
"Тийм ээ, чи энд юу хийж байгаа юм?" гэж би асуув.
"Манай ээж энэ бялууг дуусахаас өмнө танайх руу оруулаад өг гэсэн юм л даа." гэсээр тэр алимтай бялуу өглөө.
"Баярлалаа, чи манайхтай ойрхон амьдардаг юм уу?"
"Би танай хөрш чинь юм байна." гээд тэр хаалга руугаа заав.
"Тэгвэл хоёулаа яагаад тааралдаагүй билээ?" гэж би толгойгоо сэгсэрсээр асуулаа.
"Би волейболын дугуйланд явдаг болохоор гэртээ оройтож ирдэг." гэж тэр тайлбарлав.
Би толгой дохиод "Хоёулаа хөрш болсон нь сайн юм болж" гээд би инээмсэглээд "Ээждээ бялуу өгсөнд баярлалаа гэж хэлээрэй."
"Тэгнээ, маргааш сургууль дээр уулзъя!" гэсээр тэр гараа даллалаа.
"Баяртай"
Би хаалгаа хаагаад буцаж гал тогоо руу очив.
"Үүнийг манай хөрш өгч байна" гэсээр би бялууг ширээн дээр тавилаа.
"Өө, Линда. Сайн эмэгтэй байна лээ" гэсээр ээж толгой дохив.
"Тийм ээ, би түүний охинтой нь өнөөдөр сургууль дээр танилцсан"
Ээж "Хараач, энд муугүй байна гэж би хэлсэн биз дээ?"
Advertisement
- In Serial62 Chapters
love and snake bites
DRACO X READERWARNING: contains smut, alcohol and drug abuse, mild violence and strong language. Snake bites are lethal. They dig their pointy teeth into your flesh and inject their venom into your bloodstream. That's what seeing him with her felt like. She thought that was the most destroying thing that could happen to ones self. But y/n had no idea her father Scabior was lying to her this whole time... (draco x reader)BEST RANKINGS: #1 dracoxreader #1 etl (enemies to lovers) #2 scabior #11 malfoy#4 tomfelton #3 fanfiction
8 129 - In Serial132 Chapters
THE WAY OF FAITH
She has a good family background and has never been violently abused. Why does a double personality appear at the age of 12? "Are you there? It happened again today..." Her "she" listened silently, "Everything is mortal chaos and stupid." "...It's here again..., this feeling." At the age of 14, manic depression came to her and she began to break down. "Child. Come back." Who was speaking to her? "Come home." Who are you?Or...just, Where are you……?
8 185 - In Serial57 Chapters
Darker Than Love | ꪜ
Previously known as The Good Girls Bad Boy. Highest Ranking: #2 in Short-storyMichelle White, the 'good girl' next door, was anything but the cliche stereotype. She was more than that. She wasn't simple, or boring, or devoted to her schoolwork and her prestigious parents. No, she was damaged goods, on the outside she was yellow and ripe and in the eyes of everyone, she was the girl all mothers desired for their sons to wed. But on the inside, she was rotting away, blackened by her darkest desires that only come out to play when in the company of someone who battles the same crippling addiction as she does.She thought everything had finally gone back to normal after one sudden turn of events in her already unordinary life had taken place until she meets him; Mason Hunter, the juvenile delinquent whose form of art is damage. Loving and charming were two words you could use to describe Mason, but on a bad day terrifying and dangerous held as much meaning. Everyone sees an asshole who disregards people's feelings on the outside, but that's what happens when you look at the world through a colourful lens. No one could see the boy struggling to cope with his mental health on the inside, only the one damaging himself and everything on the outside.What happens when two damaged teens find their way to one another? Will Michelle's life finally be normal? Or will Mason poison her more with his toxic love, a love so unhealthy, obsessive and unnatural. . .no one dares to question it.Copyright©️ XFiction_GoddessX ™️2018"Best book ever........ Made me cry numerous times and the ending God... 😍"-- dagheart"This was such an amazing book." -- Butterfly5678"loved this and hated it but that's how good books should make u feel." -- astraca
8 273 - In Serial16 Chapters
Empress is now LIVE
A girl in her early 20s stood in front of the camera. She had a healthy bronze tan, an oval face, and a celestial nose. Warm brown eyes, minor makeup made them look cat-like - with the outer corners pointed like a cat’s. Short brown hair, styled in a casual boyish hairstyle. She carefully put on a well-worn but high-quality headset SkyTech - Ghost Seeker Limited Edition. Somewhere on it, there was an inscription, "Stream for us, your fans and friends!", which was beginning to fade in places.
8 89 - In Serial52 Chapters
Mine.
"You still don't get it do you?" he asked, anger dripping in his every word."Get what?" I asked, my face morphing into confusion at his question."When I said you were mine, I meant it." he stated, then before I knew it.His lips were on mine.--------------------------Octavia Hill, 19, has just graduated over a month ago from high school and doesn't know what she wants to do now, if she wants to go to college, if she just wants to start working, none of that, what she does know is she wants to live her life to the fullest. Ryder Salvatore, 24, owner of the biggest company in New York, Salvatore inc. by day and biggest New York gang leader by night, Ryder knows what he wants and when he wants it, he'll do anything to get it, although having everything he could have, one thing he still found missing and he had yet to discover what it was. --------------------------What will happen when the biggest gang leader in New York happens to meet a girl who makes him question everything? What will happen when Octavia finally knows what she wants? Are these two the answer to each other's questions?
8 143 - In Serial51 Chapters
Joker in the Pack (Romantic Suspense, Completed, Watty Winner)
WATTY WINNER!Life has dealt city girl Olivia Porter a series of bad hands, but just as she's about to fold, fate intervenes and leaves her with a full house. Out of other options, she takes a gamble and moves to the countryside, hoping Lady Luck will follow along.Olivia's decision to embrace the single life is soon challenged by the arrival of local ace, Tate, and wild card, Warren, but little villages can hide big secrets and somebody thinks Olivia is holding the key to theirs.As her opponent ups his game, Olivia gets one last roll of the dice with the arrival of a leather-clad stranger. Will she hit the jackpot or go bust?Joker in the Pack is a standalone romantic suspense novel from the Blackwood UK series - no cliffhanger!FEATURED by Wattpad.Highest ranking: Mystery/Thriller #2
8 77

