《Arranged Marriage |Complete|》"Хэлж чадахгүй нь"
Advertisement
Миний талаас
Сэүний бие ойрд сайн харагдахгүй байгаа. Байнга л толгойгоо дарж яваад л. Өдөрт хэр олон ч эм уугаад байгаа юм! Тоогоо алдаж байх шиг байна. Мөн надад бие нь яаж өвдөж байгааг бас хэр их санаа зовж байгаагаа хэлсэн.
Сэүнийг угаалгын өрөөнд байхад нь араас нь орон бэлхүүсээр нь гараа оруулан тэвэрлээ.
Би: Сэүн?! Хоёулаа өнөөдөр эмнэлэг орцгооё. Магадгүй ямар нэгэн зүйл чинь сайнгүй байгаа бололтой гэхэд Сэүн надруу эргэж харав.
Сэүн: Тиймээ чиний зөв байх. Өглөөний цайны дараа явцгаая. Гэхдээ эхлээд нэг зүйл.... гэж хэлэн ёжтой инээгээд хувцсыг минь тайлан өөрийнхөө ч хувцсыг тайлан ванн руу оров.
"Дүрсгүй гэдэг нь..."
... Өглөөний хоолны дараа Минжүнийг автобусанд нь суулгаад Сэүн бид хоёр эмнэлэг рүү явлаа. Сэүнийг машин барьж байх үед түүний харцнаас нь л санаа зовж байгаа нь харагдаж байв. Би түүний өвдгөн дээр гараа тавин "Сэүн, зүгээр дээ. Би ямар нэгэн муу зүйл гэж бодохгүй байна" гээд гуяыг нь иллээ.
Сэүний талаас
Би өвдөхөөс айж байна. Ямар нэгэн хүнд төрлийн өвчин байх вий гэхээс айж байна. Хэрвээ үнэхээр өвдчихсөн байх юм бол, эхнэр хүү хоёрт минь юу болох бол?
Эмнэлэг дээр ирэн дотогш орон өөрийн мэдээллээ хэлэн уулзах цагаа аваад хүлээлгийн өрөө рүү очлоо.
20 минут хүлээсний эцэст миний ээлж ирсэн бололтой. Минаг гадаа хүлээж бай гэж хэлээд дээшээ босов. Миний шинжилгээний хариу үнэхээр бодсон шиг минь байж магадгүй тул Минатай хамт сонсохыг хүссэнгүй. Би өрөөний хаалгыг тогшин урт амьсгаа аван эмчийн өрөө лүү орлоо.
Миний талаас
Сэүнийг эмчтэй уулзах гээд орсны дараа гэнэт л муу зүйл юм шиг санагдаад эхлэв. Бодох тусам зүрх минь хурдан цохилох агаад аль болох сайхан зүйлийг бодох гэж хичээх боловч нэг л болохгүй байв. Хэрвээ муу зүйл бодвол биелж магадгүй шүү дээ. Зүгээр ядраад л хэдэн хоног ингэж байгаа байх. Тийм биз дээ? Бодолдоо автан завгүй байж байхад хэн нэгэн нэрийг минь дуудав.
Advertisement
Би: Өө Сэүн!? Юу гэж байна? Ямар нэгэн муу зүйл болоогүй биз дээ?
Сэүн: Үгүй ээ. Эмч намайг хэсэг амарвал зүгээр болно гэсэн. Тийм ч аймар зүйл биш гэж байна лээ!? гээд инээмсэглэхэд нь одоо л нэг сэтгэл онгойлоо.
Би: Харж байгаа биз? Хэт их ажлаад өөрийгөө ядраагаад ямар зүйл болж байгааг!
Сэүн: Мэдээж, гэхдээ би сайн ажлаа хийхгүй бол хэн та хоёрыг тэжээх юм? Ялангуяа, чиний их зардлыг хэн төлөх юм? Би л төлнө шүү дээ гээд гараас минь хөтлөв.
Би: Ойлголоо доо! Гэхдээ л чамд хэсэг амралт хэрэгтэй Сэүн!
Сэүн: Би амарна даа. Санаа зоволтгүй, хатантаан.
Сэүний талаас
Би яаж түүнд үүнийг хэлж чадах юм бэ? Энэ бүхэн түүний бодсон шиг биш байвал Мина үнэхээр надаас түрүүлээд үхчих байх. Хэрвээ Минад бүх зүйлийг хэлвэл тэр сайнаар хүлээж авахгүй нь тодорхой шүү дээ. Магадгүй одоохондоо хэнд ч хэлээд хэрэггүй байх. Зүгээр л зөв цагийг хүлээх хэрэгтэй.
flashback
Эмч: Энд яах гэж ирэв? Ноён У?
Би: Ойрын өдрүүдэд бие минь муудаж байгаа юм шиг санагдаж байгаа. Толгой минь хатгаж өьдөж мөн заримдаа алхаж байх үед хамаг бие минь хөшчихдөг. Яг л хамаг биеэ удирдаж чадахгүй байгаа юм шиг. Мөн хараа минь бага багаар муудаж байна.
Эмч: Хмм... Миний хэлэх зүйл таныг шоконд оруулж магадгүй байх. Гэхдээ таны энэ хэлж байгаа зүйлээс үзвэл тархины хорт хавдар ч байж магадгүй. Тархины хорт хавдар 40 гаруй төрөл байдаг ч үнэндээ 2 хэсэгт хуваагддаг. Биеийн зарим хэсэг суларч, саажих шинж тэмдэг илэрдэг. Хэрвээ та азтай бол бусад эрхтэн лүү чинь үсрэхгүй байх. Хэдэн өдрийн дараа илүү гүнзгийрүүлж мэдээд тантай холбогдъё!
Би: Энэ өвчин эдгэрэх болов уу?
Эмч: Бид эхлээд хэдэн шинжилгээ авах хэрэгтэй. Гэхдээ би хэдий эмч ч гэсэн сайн мэдэхгүй байна. Та гол нь тайван байх хэрэгтэй, ноён У!
Би: Ойлголоо, баярлалаа эмч ээ!
flashback the end
Advertisement
- In Serial657 Chapters
My Beautiful Love
After being separated from him for three years, Wan Jia had only one goal: to take back her daughter from him.
8 371 - In Serial71 Chapters
To New York
Amanda Gaffley is a beautiful Xhosa girl from South Africa .She is well known for her generous heart and beautiful dimple smile, quite an eye catcher.From the dusty streets of Khayelitsha, she goes to New York seeking for success. She always believed that she was destined for more than what she was given, with an ambitious mind she dared to strive for what she wanted. She thought settling down in New York would be all cookies and cream but eh !Leonardo Reigns is a well known billionaire bachelor in New York. His family own hotels all around the world ! not to mention that he also owns dozens of Restaurants, his name held so much worth that men envy him and woman drop to their knees . Leonardo does not believe in love but what happens when he gets hot Coffee spilled on his Amarni blazer by a drool-worthy "black" girl? Read to find out.
8 137 - In Serial40 Chapters
Rain✔️ (Wattpad version)
Rainbow Hardwick doesn't understand many things. People call her weird, eccentric, and so many other things. Having autism does that. Antonio Grasso is the most popular boy in school and one day takes an interest in Rainbow. Nobody understands why, except Antonio. What happens when he steps into her world, and she steps into his? Do opposites indeed attract?Sometimes after the rain appears a rainbow.*sequel to After The Storm*Published in Paperback and Kindle combined with Collision, titled Rain's Collision.
8 195 - In Serial32 Chapters
Daisies
"You gave me the feeling, of feeling complete, and I lost my heart, in a heartbeat." - Akanksha Gulia
8 230 - In Serial16 Chapters
Gumtree Loneliness
A lonely girl who wishes people can just accept her... And a human-like alien who thinks humanity is absolutely boring, until he reads lonely girl's thoughts.★ Science Fiction, Romance and Fantasy ★© 2014 - 2015 by Larissa, stars_are_MAGIC. All Rights Reserved.Note: I wrote most of this story when I was sixteen.
8 134 - In Serial42 Chapters
MAFIA'S PRINCE
♥️(Complete)♥️Forth David Jaturapoom, a well known Mafia of Solar Gang. Ruthless, Cold, Cruel and Scary at the same time, find his interest in one orphan guy named Beam Baramee. He did something which made Beam to left him and when he found Beam again then it was not only Beam but their two year old Son Akira too. Akira is Beam's life and also a little cupid for BeamForth but how? let's see together. pics credit belongs to respective owners. i do not own the cast but the story.English is not my first language so please bear with me.
8 152

