《blind | jhs》3.
Advertisement
ихэнх үеийг би Хусогтой өнгөрүүлж байсан мэт санагддаг байлаа. Өрөөгөөр минь байрлах жаазтай зураг , утасны минь багтаамжыг дүүргэх зураг , бараг гэр бүлийн минь зурган дээр хүртэл Хусог бид хоёр хамтдаа байдаг байсан болохоор тэр.
Мэдээж хоёрдугаар ангиасаа өмнө би хэнтэй ч нийлдэггүй номын хүүхэд байснаа хэлж чадах ч миний инээд гуниг нулимс гээд бүх л мэдрэмж зуун хувь Хусогтой байсан гэдэгт итгэлтэй байна.
Анхандаа Хусогтой дандаа хамт байж оронд хамт хэвтэх нь гэдсэнд хачин мэдрэмж төрүүлдэг байсан ч одоо тэр мэдрэмж нь миний биеийн нэг организм болсонтой адил хувирч бид хоёр бие биетэйгээ хайртай хосууд шиг ч ярих үе зөндөө байдаг байлаа. Үүнтэй нь бид аль аль нь тухтай байсан юм.
Мэнюг нухацтай ширтэх Хусог надруу харан ам нь хөдлөхөд би бодлоосоо ангижирч түүнрүү жинхнээсээ анхаарлаа хандуулан " Айн? " гэхэд тэрээр " Ямар төрлийг авах юм? " хэмээн дахин хэлсэн нь дууных нь өнгөнөөс ялгарч байлаа.
Би шилэнд наалттай мэнюг харахаар ойртоход түрүүнээс хойш бид хоёрыг ажиглаж байсан гуч гарсан эмэгтэй
" Хэрвээ та хоёр хос бол хосын багц байгаа шүү. " хэмээх ба гэнэт Хусог миний гарыг атган эгчид өргөн үзүүлэв.
" Мэдээж бид хоёр хос шүү дээ. Илт харагдахгүй байна уу? " гээд надруу инээмсэглэхэд би жүжгийг үргэлжлүүлэн түүний гарыг эргүүлэн атгалаа.
" Тийм ээ бид өнөөдөр зуу дахь өдрөө тэмдэглэж байгаа. "
Худалдагч эмэгтэй инээмсэглэж хосуудын багцыг бид хоёрт харуулж ямар амттайг нь авах вэ гэхэд Хусог түрүүлж " Мэдээж шоколадтайг. Тийм биз дээ хайраа? " хэмээн надаас асуувал би түүний инээмсэглэлийг эргүүлэнгээ " Мэдээж үгүй шүү дээ тоорхон минь. Чи намайг шоколаданд дургүй гэдгийг хэн бүрээс ч илүү мэдмээр юм. Бид мэдээж гүзээлзгэнэтэйг авна. " гэлээ.
Хусог үг зөрөх гэхэд би атгасан гараа чангалж түүний гарыг базах ба одоо ч хүртэл түүнрүү инээмсэглэсэн хэвээр " Гүзээлзгэнэтэйг эгчээ. " гэхэд Хусог ч тэр инээмсэглэн худал инээж " Тийм ээ тэгье. Чиний төлөө л гэвэл яасан ч яахав." хэмээв.
Advertisement
***
Хаалга онгойхтой зэрэгцэн газарт бид хоёр цүнхээ шидэх ба Хусог орлуу үсэрэхэд орны бүтээлэг үрчийв.
" Чи гүзээлзгэнээс залхадаггүй юм уу? Зүгээр л , эрэгтэй хүн ягаан өнгийн зүйл идээд явж байх нь сайхан харагдахгүй биз дээ? "
Цахилгаантай цамцаа тайлан түүний хажуу тийш шидэх гэсэн ч түүний нүүрэн дээр унах ба би зөөлхөн хөхрөнгөө
" Чи гутраад байгаа юм уу? Уг нь чи миний хүссэн зүйлийг авч өгч байна гэж бодсон юмсан. " гээд шүүгээгээ онгойлгон би гэрийн хувцсаа гарган ирлээ.
Хусог чимээгүй аанхан гэх дуу авиа амнаасаа гаргахад би шүүгээг эргүүлэн хаан ,
" Бас намайг эмэгтэй байсанд баярлаарай. Бид хосын багц авч хэзээ ирэх нь мэдэгдэхгүй хайрт Дрэйкийн тоглолтын мөнгийг чинь хэд дахин хэмнэсэн шүү. "
Орон дээр хэвтэх Хусог надруу толгойгоо эргүүлэн " Дрэйк бол бурхан. Бас тэр нэг өдөр солонгост тоглолт хийхэд намайг хамгийн урд талын эгнээнд байвал чи үсээ халзлаарай. " гэв.
Бидний зөөлхөн хөхрөх дууг хаалга тогших чимээ зогсоох ба " Ор ор " гэхэд хаалга онгойн миний эгч Сүли инээмсэглэсээр орж ирлээ.
Хусог орноос өндийн өөрийн дээшилсэн үсээ янзлах ба Сүли надруу харж " Би ямар нэгэн зүйл бусниулаагүй биз? " гэхэд би хувцсаа тэвэрсээр орлуугаа алхан очингоо " Тийм ээ та бусниулсан. Яг Хусог надад яагаад өөрийгөө одоо ч хүртэл ямар ч хүнтэй үерхээгүйгээ хэлэх гэж байлаа. Та юу гэж бодож байна? Хусог эрэгтэй хүн сонирхдог гэдэг гэрэл асч байгаа биз- "
Дэр нисэн орж нүүр цохиход би арагш орлуугаа унангаа чангаар инээх ба Хусог уурлан " Амаа тат Исүл. Хөгжилтэй биш байна. " гэлээ.
Сүли хаалганы хажуутлах ханыг одоо ч хүртэл түшсээр биднийг ажиглан зогсож байснаа гэнэт яагаад анхнаасаа орж ирсэнээ санасан аятай " Нээрэн тийм. Гэрэл гэснээс Хусоги чи гал тогооны өрөөний гэрлийг солиод өгөхгүй биз? Манай найз банди өчигдөр янзлах гэж байснаа ирж чадаагүй юм. " гэхэд Хусог хэсэгхээн чимээгүй болон буцан нүүрэндээ инээмсэглэл тодруулав.
Advertisement
" Мэдээж тэгэлгүй яахав. Найз банди чинь энэ шуламнаас болоод л зугтчихсан биз. "
Түүний ярианд Сүли инээн харин миний " Хөөе " гэх үг араас нь даган явж , Хусог өрөөнөөс гархынхаа өмнө надруу харан " Битгий их санаарай. Санаад байвал доош буугаад ирэхэд л болно шүү. " хэмээн үнсэлт илгээх ба би толгойны хажууд байсан шүүгээн дээрх өрөөнөөс өмхий үнэртээд байснаас болж тавьсан байсан үнэртүүлэгчийг цацан хамраа чимхэлээ.
" Бурхан ивээг. Хусоги. Тогонд цохиулаад үхчихвэл би Дрэйкийн тоглолтыг үзнэ шүү. "
***
Үнэндээ нэг өрөвдөлтэй нэг инээдмийн зохиол бичихэд үнэхээр л ухаан хэрэгтэй юм байна. :)) гэхдээ энэ зохиолыг бичээд баймаар санагдаад байх юм хаха.
Advertisement
- In Serial44 Chapters
Why Are You So Obsessed With Rejecting Affection?
An extra sacrificed for the main character. That is Shuelina, the princess who was abandoned by her biological father and older brother.
8 764 - In Serial1073 Chapters
Sweet Rustic Love: Four Brothers’ Wife
Sold by her own grandmother to become a shared wife to the poverty-stricken Ye brothers for twenty taels of silver, Liu Duo, unwilling to succumb to her fate, escaped in the night. She slipped and fell and died an inexplicable death.
8 307 - In Serial12 Chapters
First Draft
Taking care of someone was hard. Harder still when the only job you can find is a graveyard shift at your brother's school, which is apparently haunted by a man claiming to be the devil. Oh, no, how horrific. I'm so scared. So, terribly, horribly, atrociously scared. Whatever shall I do? My life as a janitor is a simple one, and that clingy asshole won't leave me alone, so forgive me if I don't put enough gravitas into the situation. The only really scary prospect to this whole thing is that the KKK is in town, and I really don't want to deal with their bull. The gang activity is enough, why do we need to have an all-out war on school grounds? That will be too much for me to clean as a poor, lonely graveyard janitor. Old Summary: My gaze raised, and I observed the darkened face of the ghost, only visible feature being glowing red eyes. They faded into darkness, and I thought the offer over even as the body seemed to grow heavier in my arms. My first friend since this whole thing started, a few years ago. My brother needed to survive. That didn't mean I did. "What's the price?"
8 251 - In Serial46 Chapters
One Shot
Surviving. Surviving was the only this Aurora knew and could remember . Being mentally/verbally abused everyday was taking for 13 years was taking a toll on her . Being the #1 assassin, #1 street fighter, #2 hacker, and # 2 street racer all at the age of 16 was tough. But what happens when her abusive foster parents die , and her Mom , Dad 5 brothers , Uncles , Aunts , and Cousins show up . Will she tell them her secrets ? Will they turn her theirs ?
8 175 - In Serial32 Chapters
A Pull Of Destiny
"Two souls don't find each other by accident. They are meant to be."* * Riya is a famous Indian soap opera actress but her life is always monotonous as acting was never her dream, but her fathers. However, life takes a crazy turn after an unfortunate incident when Riya falls off a mountain cliff during a serial shooting. Raghuveer is a bastard prince; an illegitimate prince and he is unfazed about what the world skinders behind him as his only drive in life is to provide proper medical treatment for his sick mother. His perfectly balanced bland life is disturbed on a sunny morning when he finds a crazy woman lying unconscious in his garden.But when the prince decides to help that woman his life worsens, but for better.A pull of destiny has a brought Riya near Raghuveer, her one and only soulmate. Will that same destiny give them a happy future?
8 228 - In Serial69 Chapters
Rain | Harry Styles
"Love, like rain, can nourish from above, drenching couples with a soaking joy. But sometimes under the angry heat of life, love dries on the surface and must nourish from below, tending to its roots keeping itself alive."In which a girl called Ana meets a boy called Harry who has a strange fascination with the rain. [cover by: @rowlipsticks]highest rankings:#1 in fiction#1 in harrystyles
8 155

