《Love Joshua》14. Хүсэл
Advertisement
Борооноор гадуур явчихсан болохоор бие халуу оргисоор гэртээ орж ирлээ. Гал тогоонд хоол хийж байсан ээж минь намайг харан ил зуухаа унтраан над дээр ирэн духан дээр гараа тавьж үзэн халуунтай байгааг минь хэлэн өрөөнд минь оруулан хэвтүүллээ. Түүний ярьж байгаа юмийг ойлгох ч сөхөө алга чих минь шуугиж нүд минь анилдана.
Удалгүй ээж минь аавтай хамт орж ирэн аав надад халуун бууруулдаг эм уулгаад ээжтэй ярилцаж байгааг харсаар би нойрондоо дийлдлээ.
Шөнө дунд утас минь дуугаран миний бие ч арай дээрдсэн тул орны хажуу талын шүүгээн дээрээс утсаа аваан сүүмисэн нүдтэй учир дугаарыг нь харалгүй авлаа.
: Байна уу?
: Хэн бэ?
Тэр хэсэг чимээгүй байснаа "Маргааш цуг хичээлдээ явна"
💤💤💤
Өглөө арай гэж бослоо. Бурхан минь шөнөжин халуундаа болоод хөлөрчихсөн тул арьс минь тийм ч таатай харагдахгүй байна.
Надад шүршүүрт орох цаг байгаагүй тул хурдхан шиг нүүр гараа угаагаад үсээ дээш нь шуусан болчихоод доош яааравчлан буулаа.
Намайг гал тогоонд орж ирэхэд ээж их л эвлэгхэн инээх нь сонсогдож намайг ширээрүү харахад юу вэ!
Өчигдөрийн Жүн гээд байсан хөвгүүн орж ирээд суучихсан бүр урдаа аягатай цай барьцан надруу нүдээ онийлгон инээв.
Ээж: Найзтай чинь танилцлаа. Солонгос биш гэсэн үү? Гэхдээ их мундаг ярих юмаа. Сайн хүү байна.
Аав: Миний охины бие нь яаж байна?
Би: Давгүй ээ. За би явлаа хоцорч байна.
Би Жүнийг дагуулан гэрээс гараад нэг урт амьсгаа аван түүнд "Гадаа хүлээж байна биз юу хийж гэрт орж ирсэн юм!" гэхэд Жүн нүдээ бүлтийлгэн "Уучлаарай тэгдэггүй юм уу? Хятдад найзуудындаа шууд ороод л ингээд сууж байдаг болохоор мэдсэнгүй ээ"
Би толгойгоо нэг дохьчихоод түүнийг дагуулан автобусны буудал дээр ирлээ. Явах замдаа бодоод ч амжив. Түүний буруу ч гэж юу байхав?
Жүн шууд л ярвайн "Алхаж болохгүй юу? Үнэндээ автобусанд суусаар байгаад би залхаж байна" гэхэд нь би зүгээр л толгой дохьлоо. Угаасаа хэрвээ энд ингээд автобусаа хүлээвэл бид зоолттой хоцрох байсан хэрэг.
Advertisement
Биднийг сургуулийн үүдэн ирэхэд эд хүүхдүүд бужигналдаж эхэлдэг цаг таарсан тул хүн болгон л наашаа харж шивнэлдэнэ. Үнэхээр эд нарыг яалтай. Ядаж байхад миний царай ч гэж авах юм алга шив.
Сургуульруу орон багш нарын өрөөнд Жүнийг хүргэж өгчихөөд ангируугаа өгсөх гээд шатан дээр очтол Жисү надруу харц салгалгүй ширтэж байлаа. Түүний гүн нүдэнд унаж тусмаар байвч чадахгүй нь.
Түүний хажуугаар зөрөн ангируугаа орохоор зэхлээ. Яг ангийн хаалгыг түлхэх гэтэл нэг гар орж ирэн бугуйнаас минь татан дээш гарах шатруу өгслөө.
Сургуулийн дээвэр дээр гарч ирэн намайг өөдөөсөө харуулж зогсоон, Жисү өөрөө хаалга даран зогслоо. Би түүнтэй яг юу ярих хэрэгтэйгээ мэдсэнгүй.
Догдлол сандрал уур зэвүү бүгд л зэрэг хөдлөн чимээгүй л өөр тийш харж байтал Жисү хоолойгоо засан
Жисү: Эхний цагаас чинь хулгайлчихъя.
Би: Юу хүсээв?
Намайг хүйтэн төв өнгөөр ярьж эхэлсэнд Жисү үсээ нэг хойш нь самнаад хаалганаасаа холдон дээврийн хаалтан дээр тулан зогсоод тэнгэрлүү харан
"Өчигдөр яагаад хичээлдээ суугаагүй юм? Би чамайг дүрэмттэйгээ явж байхыг харсан. Их муу охин юмаа"
Би: Таньд ямар хамаа байхав дээ. Ажил л гарсан хэрэг.
Жисү: Царай чинь бүр барайчихаж өвдөө юу?
Гэнэт л миний уур бүхий л мэдрэмжийг минь өөртөө уусган дүрэлзэж эхэлсэн.
Би: Ямар новшоо хүсээв? Ан Киюүн дээрээ очооч! Тийм л их хүн халамжилмаар байвал Ан Киюүнийг л халамжил! Нэг өдөр нь надад сайн хандаж нөгөө өдөр нь ад үзэхээ болиод өг. Би сайн хандахад чинь баярлаж муухай хандахад чинь удахгүй зүгээр болноо гээд сууж байх ёстой утсан хүүхэлдэй юу? Ер нь ямар ч хамааралгүй хүмүүс байж яах гэсэн юм надаар!
Жисү намайг өөрлүү нь орилж уурлаж дууссаны дараа надруу чимээгүй л ширтэж байгаад гарт минь нэг зүйл атгуулан "өөртөө үлдээ дээ" гэсээр намайг дээвэр дээр ганцааранг минь үлдээн буулаа.
Advertisement
- In Serial12 Chapters
Kalyug - As told by Krishna
Kalyug, the final age of human generation, the destruction of the Earth- the book will tell you everything that you're wishing to know about the end of the world.
8 86 - In Serial13 Chapters
Resolve
TLDR - RWBY esque modern xianxia (everything is original to the best of my knowledge, but you can probably see where I drew my inspiration) 20 years ago, monsters manifested from negative emotions emerged and brought the world to its knees. Follow the journey of Ed as he strives to become stronger to avenge his brother who sacraficed himself. Note: First time writer, i have about 16k words written already. I will use the first 10 or so chapters as a guage to see how well I am doing. I am open to all feedback and will continue writing if people like it. I have another 10 or so chapters planned already. I will keep you updated on what I do. Please be nice.
8 136 - In Serial17 Chapters
Dawn
Disclaimer: First attempt at writing and it's a couple years old (as of 2018). Tried too much but hey if you feel like checking it out, do so. The world is at war. The clash between the great Saudi Empire and the Brazilian Alliance is reaching its climax. As the bombs fall signifying the end, many people find themselves in an unknown environment. Confused, naked and unarmed the newcomers are attacked by vicious beasts and must work together to survive in this new unknown world. Note: Short chapters. There are only small elements from VR/RPGs, the focus is definitely on the world and characters and not stats / grinding.
8 158 - In Serial103 Chapters
7 Dragons and Princess
A world where power is everything,a story about half breed and princess .not a journey to see the vast world but also a journey to change the world.
8 189 - In Serial42 Chapters
Triplets (girlxgirl)
Jessica, Jasmine and Jimhaya never had an easy life. See, these triplets are not what they seem. They are part witch, part werewolf and part vampire. After an incident the sisters and their parents were forced to move away to another town where they will attend a school that will help them learn how to control their hunger. Their hunger for power and for blood. They are after all an abomination.
8 532 - In Serial3 Chapters
Soul Manifestation
The Soul Manifestation is an exclusive program that helps you to find the secrets of attaining thetruly fulfilling romantic relationship with your soulmate and to improve your ability to attract your soulmate. ... Attract your soulmate. Get rid of your health challenges. Reveal ideal career. Enjoy beneficial gifts.
8 116

