《INFERNO: Destruction [Completed]》[0.0] Заавал унших
Advertisement
Юуны түрүүнд өдрийн мэнд. Энэ бичвэр нь бичээч миний биеийн анхны бүрэн хэмжээний бичвэр бөгөөд 2019 оны 1-р сарын 24-нөөс (би яг хэзээ бичиж эхэлснээ санадаггүй л дээ, ингэж л бодоод байдаг юм, үүнээс урд байсан ч байж магадгүй) 2019 оны 10-р сарын 31-н хүртэл есөн сарын хугацаанд бичсэн билээ.
Өгүүллэг уншихаас өмнө сануулахад уг зохиолд гарах дүрүүд бүгд КПОП дуучид болон солонгос жүжигчид, мөн романс хэмээх төрлийн өгүүллэг биш болно. Тодорхой хэмжээгээр хайрын тухай дүрслэгдэх ч их хэмжээгээр бус, багаас бага тул хайр дурлалын харилцаа бүхий өгүүллэг хайн, үүнд дурдагдана гэж найдсан бол уншихаа зогсооно уу. Ихэнх ваттын бичвэрүүд романс байдаг тул онцлон ийн дурдав. Уран зөгнөлт, адал явдалт бичвэр билээ. Мөн аллага, сэтгэцийн өвчин, гэмт хэргийн сэдэл бүхий зүйлс агуулах бөгөөд хэдийгээр бэлгийн харилцаа нарийн тоочиж дүрслэгдсэн нь хаана ч үгүй боловч Бага насны хүүхдүүд муу зүйлсээс амархан үлгэр дууриалал авах, даган дуурайх, буруу сэдэл авах хандлага олон байдаг тул ийн бичлээ. Мөн дээр дурдсан зүйлсэд дургүйцэж, эмзэглэдэг бол уншихдаа анхаарна уу.
Заавал дурдвал зохих нь World War Z, Fifth Wave, Train To Busan, Attack on Titan гэх кинонуудаас (анимэйшн) жижиг том санаа авч ашиглан бичсэн. Та эдгээр киног үзсэн бол, цаашид уншвал юун дээр санаа авсныг тод харах болно оо.
Дашрамд бичихүй, 9 сарын турш уйгагүй бичсэн бичвэрийг минь сэглэж, алгасаж уншихгүй байхыг хүсье. Яахав үнэхээр тийм сайн бичээгүй л дээ. Хэд хэд ийм зүйлс ажиглагдсан бөгөөд хэсэг бүрийг уншиж чадна гэсэн тэмүүллээр л цааш ахиарай. Дунд нь нэг л алгасна гэж бодвоос энд зогссон дээр. Хагас дутуу юм хийж, уншиж байснаас уншаагүй бол илүү дээр биз ээ. Нэг хэсэг алгасахад л нэлээн их зүйл өрнөчихсөн байх вий.
МӨН өгүүллэгт уг гурван янзын алдаа дайралдана.
1. үнсэх гэдэг үгийг үнэсэх гэж бичсэн буй.
2. Лалиса Манобан гэж бичигдэх ёстой нэрийн овог Монабон гэж бичигдсэн явдлууд таарна.
3. Чиглэхийн тийн ялгалыг "руу, рүү" гэж бичих ёстой байхад уруу, үрүү" гээ бичсэн байгаа. (Эд бүгд миний анзааргагүйн гай юм.)
Advertisement
Өөрийн энэ алдаагаа мэдэж буй тул сэтгэгдэл хэсэгт бүү дурдана уу. Өөр ямар нэг үг дээр алдаатай бичсэн байвал шууд мэдэгдэж "буруу биччихжээ" гээд үлдээвэл тун баярлана шүү. Аль болох анхаарч бичдэг ч тодорхой алдааг хаа нэгтээ гаргасан байж мэднэ. Алдааг маань хэлбэл туйлын их танд талархах болно. Үйл явдал, дүрүүдийн хөдлөл, утга агуулгын, цаг хугацаа болон өгүүлбэрийн зарим утга авцалдаагүй, уялдаагүй, алдаатай мэт санагдвал шууд шүүж, шууд л сануулан үлдээвэл талархана. Та бүхний хэлсэн шүүмжийг гараа тосож, торгонд ороож өөртөө хүлээн авах болно оо.
Та нарт ингэж бичих хачин санагдаж магадгүй л юм. Бичсэн бичвэрээ уншихаас нь өмнө муулж бичдэг хүн ховор л байх л даа. Гэхдээ яахав санаа нь сонин содон байж чадаж бас магадгүй ч (гэхдээ ваттад л юм даа) үнэхээр л анхны бичвэр болохоор үйл явдал нь нэг л замбараагүй, найруулгын хувьд бол үнэхээр асуудалтай уншигддаг.
Би энд ирэх нэлээн дуртай. Эргэж хургаж их уншаад, ямар сонин сонин өгүүлбэрүүд бичээ вэ гэж боддог. Зарим нэг шинжлэх ухааны зүйлс дээр үнэхээр худлаа бурсан гэвэл болно оо. Иймэрхүү маягаар худал бичих зохисгүй ч бичвэртээ тохируулахаас лав өөр арга байгаагүй. Та нар уншиж явж байгаад нүдээ томруулаад WTF!, юу солиороод байгаа хүүр вэ гэж бас бодох үе тулгарна аа.
Үүнийг бичиж байхдаа бас ч гэж юмны учир мэддэг болчихсон байсан ч үнэхээр л бага балчир байсан. Тооцохоор 16 нас 7 сартай байхдаа л анхлан бичсэн. Тодорхой хэмжээгээр төлөвшсөн ч их л дутуу байсан нас. (Үүнээс цааш нэг жилийн дотор надад асар том хувьсгал явагдаж, арай илүү том болж, олон зүйл өөрчлөгдсөн) Миний сэтгэхүй ч тэр бага балчир байсан. Тиймээс их сайхан худлаа бурахуйг үзүүлсэн бөлгөө. Гэхдээ бүгд биш шүү. Би ч бас чамгүй газарзүйн мэдлэгтэй хүний хувьд арай ч нэг мөр худлаа бичээгүй ээ. Ямартай ч энэ тал дээр уучлалт гуйя. Тиймээс уншихдаа аливаад хүлээцтэй хандахыг л хүсье дээ!
Өөрийгөө энэ өгүүллэг дээр хамгийн том гаргасан алдаа хэтэрхий фэминист аашилсан явдал гэж би боддог. Ерөнхийдөө ихэвчлэн хүчтэй эмэгтэй гол дүртэй бичвэр бичдэг болохоор бусад бичвэрүүдээс маань ч илт мэдрэгддэг. Тиймээс эмэгтэй дүрүүдээ сайн хөгжүүлээд, "Винкс клуб" гээд миний үзэж чаддаггүй хүүхэлдэй шиг болгочихсон юм шиг санагддаг. Та цааш уншвал илүү анзаарч харах болно.
Тэгээд... Тавтай морил!
Advertisement
- In Serial7 Chapters
After Moses
The Solar System is in a state of decline. The benevolent AI Moses disappeared decades ago taking mankind's future with him. The dream of the stars is dead. Freelancer Matthew Cole struggles to find a way to pay the bills and keep his ship flying. He's always been a bit of a loner but the time is coming that he may have to find a crew. When the specters of the past come back to haunt him, it'll take everything he has to keep his wits about him and not be swallowed by the uncaring vacuum of space...
8 185 - In Serial44 Chapters
Manablood Mellie
Mellie accidentally opens a long awaited portal taking her to the home of her overpowered ancestors. Alanor is a magical medieval world where humanoids are struggling to survive against the monsters they fight, eachother.
8 182 - In Serial13 Chapters
Lizards Ascent
A small lizard woke up. Its eyes were gleaming with an Intelligence never seen before in its species. Follow the story of a lizard, as It learns about the world it lives in and gets stronger. Not actually Isekai.
8 131 - In Serial30 Chapters
Daughter (Hunger Games Fan-Fic) {Watty Awards 2015} (COMPLETED)
Auntie Effie reached into the brand new bowl. and slowly pulled out a sheet of white paper."Madge Rose Mellark, oh well how wonderful my very own neice has been chosen for the first Hunger Games in fifteen years. Come on up Rosie sweetheart." Auntie Effie look irrodescent with a magnificent purple creascent moon smile on her face... of course it was me... we all knew it would be me.Do you have questions about your family you wished were answered well that is exactly what Rosie Mellark wishes... Her entire life her parents have been known to the entire nation... Her best friend Molly has always been hidden from her parents... And her parents were and still are legally considered crazy. And you thought you had a strange family.Follow Rosie through her journey of learning her family's past, assigning a new Mockingjay, and uncovering their new capitols wretched secrets.
8 159 - In Serial7 Chapters
Mike x Reader (fnaf ship)
This is a story about a ship about y/n (your name) and mike from Five Nights at Freddy's Hope you enjoy! ♥️⚠️ Slight/foul language and trigger warning!⚠️Love ya!*DISCONTINUED*
8 203 - In Serial5 Chapters
FNAF: Mike Schmidt
A short fan fic I wrote about Mike and his experiences
8 206

