《fallacious | k:taehyung》БҮЛЭГ 34
Advertisement
Төмрөнд цохиулахад бэлдэцгээ. *evillaugh
Цаг агаар өөрчлөх бүрт Юрагийн сэтгэл санаа өөрчлөгддөг мэт түүнд санагддаг байлаа. Заримдаа тэрээр тэнгэр бүрхэг бороотой үед хоосон саарал , зургаан хүний ширээнд суугаад таазнаас шал хүртэл хүрсэн том цонхоор борооны дуслыг харангаа хэчнээн арван нэгхэн настай байсан ч хэрнээ халуун кофе уун суудаг байв.
Хаяадаа нэг балгалах кофе нь борооны намуухан дуунд уянгалагдан мартагдсанаас хүйтэн болон хөрсөөр Юра кофены талаар нэг мэдэхэд мартчихсан байдаг үе тааралддах нь бий. Түүний хажууд заримдаа Жэнин ирэн сууж түүний ойлгомжгүй уйтгарт чимээ аниргүйг хамтдаа хуваалцан суусаар уйдаж эхлэх үедээ үргэлж л хэрэг тарьж явдаг , тэднээс хоёр насаар л ах нь ирэх үед ахруугаа санаагаа хандуулан Юраг ч тэр мартдаг байсан ч Юрад нэг их хамаатай байсангүй. Түүнд зүгээр л Жэниний гэр бүлийн сайхан ааш занд нь үхэн үхтэлээ талархан явахаас өөр аргагүй байдаг байв.
Заримдаа түүний ах Пэнин түүнийг номын гажиг гэдгээр нь шоолон түүний боолтыг хулгайлан байшингаар нэг гүйх ч Юраг араас нь хөөхгүйг мэдэн эргэж ирэн , түүний хажууд ч бас суугаад хоёр биенийхээ нэг чихэнд чихэвч зүүн , тайван суудаг байсныг санахад Пэнин түүнд яг л ах шиг нь санагддаг байлаа. Зүгээр л түүнээс тиймэрхүү мэдрэмж мэдрэгддэг мэт Юра хамтдаа хажууд хажуудаа юу ч хийлгүй зүгээр суухдаа ахын халамжыг мэдэрдэг байв.
Гэвч нэг өдөр бүх өрөн тавьсан байсан зүйлийг ганц салхи л унагаагаад бүх зүйлийн жам ёс өөрчилчих шиг Пэнин осолд орж эмнэлэгт хүргэгдэж байсан үе санагдаж байв. Юра тэр үеэс хойш хэдэн жил өнгөрсөн ч нүдээ аних бүртээ яг түрүүхэн болсон мэт санаж , яаж Жэнингийн хэн бүрт өөрийнхөө яаж амжилттай цагдаа гэдгээрээ гайхуулж , хэзээ ч гэртээ ирдэггүй нэг өдөр гэж байдаггүй байсан хажуугаараа өөрийн хүүдээ маш ихээр хайртай байсан ноён Ёо нь нүүрэн дэх өөрчлөлтийг санаж байлаа.
Гэвч золгүй явдлаас болж Пэнин өөрийн гүн шархыг хэт их цус алдсанаас болж дааж чадалгүй тэр дороо нас барсан ба энэ үйл явдал Жэнингийн гэр бүлд буюу Ён гэр бүлд маш том нөлөө , цохилт болсон юм. Тэр бүх үеийг Юра өөрийн нүдний урдуур урсан өнгөрхийг ажиглаж билээ.
Тэд Юрад гэр бүлээс нь өөрцгүй хүмүүс байсан.
Харин яг одоо Тэхёний нүүрэнд яг тэр шөнийн ноён Ёо нь нүүр хувирал толины тусгал мэт тусан үлдсэн байв.
Advertisement
Өрөө хэсэг хугацаанд чимээ аниргүйд автах мэт яг л түрүүхэн ханан дээр дугарч байсан цагийн зүү гацсан мэт санагдахад Тэхён бүх л зүйлийг толгойндоо дамжуулан ойлгох гэж ядаж байгаа аятай харагдаж байлаа.
Түүний нүүр хувхай цайж , түрүүхэн хоёр талдаа сул тавьсан байсан гараа атгаж бага зэрэг чичигнэх нь үзэгдэнэ. Юра юу ч ойлголгүй эргэн Бан захирлын царайруу харахад тэрээр Тэхёнруу харж байснаа түүний мөрөн дээр очин гараа тавихад Тэхён гэнэт түүний гарыг хүчтэй түлхэн холдуулав.
" Үгүй ээ.. ү-үгүй. Та худла-а ярьж байна.
Үгүй. Тэр- ү.....хээгүй " хэмээн ар араас нь залган хурдтай хэлэх Тэхён яагаад ч юм Тэхён биш мэт харагдаж байлаа. Тэр айж сандарч урьд нь харагддаг байснаасаа сүр хүчгүй тэр мөчхөн үед харагдахад Юрагийн зүрх хэдэн тийш хагаран унаж байгаа мэт түүний цээж базлан өвдөж эхлэв. Тэр түүн дээр гүйн очиж тэврээд юу болоод байгааг төдий чинээ ойлгохгүй байгаа ч зүгээр ээ хэмээн ганц үгийг хэлмээр байвч тэр үүнийг хэзээ ч хийж болохгүйгээ мэдэж байлаа. Юра үргэлж л нуугдаж байв.
" Уучлаарай. " хэмээх менежэрийн амнаас гарсан гуниг гутралаар дүүрсэн ганц үгээр нэг газартаа зогсож байсан Тэхён цаана зогсох Намжүүнрүү нүд ирмэхийн зуур очих ба түүнийг заандан аваад
" Надад үгүй гэж хэл! .Та нар намайг наад худалд чинь итгэнэ гэж бодоо юу! " гэсээр жирийн хоолойноос арай дээгүүр хоолойгоор орилоход Намжүүн түүнрүү муухай харан гарыг нь холдуулаад
" Бүх зүйл чиний буруу байхад бид нар яах гэж худлаа хэлэх юм. " хэмээлээ.
***
" Ажилтай байж өнөөдөр энд ирсэнд баярлалаа. Тэр та нарыг хараад баярлах байсан байх. "
Үс нь бууралтаж хар гашуудлын ёслолын даашинзныхаа энгэр дээр ногоон цэнхэрдүү эрвээхийний тэмдгийг зүүсэн дөч насны гаруй эмэгтэй хэчнээн зовлон агуулсан байгаа нь илт харагдах ч бүдэгхээн инээмсэглэхэд түүний нүүрний үрчлээнүүд тодорч байлаа. Бан захирал болон одоог хүртэл хэн гэдгийг нь үл мэдэх эмээгээс Юра харцаа салган урдаа тавьсан нэг удаагийн аяганы талаар дүүргэсэн далайн байцааны шөлийг халбагаараа нэг хутгах ба хажууд нь ч тэр хоолруугаа харах ч хаяадаа л нэг халбагдах ажилчдынхаа яриаг чимээгүйг сонсож эхлэв.
" Харамсмаар байна. Ямар залуухан байлаа. "
Юра гашуудлын ёслолд ирсэн даруйдаа нас барсан хүний зургыг ажиглалгүйгээр ажилчдыг даган шууд ширээнд ирэн суусан болохоор залуухан гэдэг үгийг сонсоход түүнд гунирхмаар мэдрэмж төрүүлж байлаа. Түүний нүдний үзүүрт одоо ч хүртэл хана даган дарааллан суух хар костьюм өмсөж , нүүрэндээ ямар ч илрэлийг үл харуулах Жимин , Хусог болон Юнги нэг эгнээнд харагдах ба бусад нь хананы цаагуур орон нуугдаж байв.
Advertisement
Тэдний урд Бан захирал газар суун ёслох ба дахин өнөө эмээрүү харахад эмээ толгойгоо дохих нь үзэгдэж , төд удалгүй нааш өрөөнд Бан захирал , менежэр зэргүүд алхан гарч ирэв. Гэвч одоо ч хүртэл тэр хэд тэндээ нэг ч хөдөлгөөн хийлгүй гуяан дээрээ гараа тавин шал ширтсэн хэвээр.
Тэхёнийг харах хүсэл сэтгэл зүрхэнд булиглахад яаж ч ийш тийшээ сунгасан бусад нь үл харагдах ба дахин чимээгүй хорин минутыг тэнд зүгээр суун өнгөрөөсний эцэст дахин нэг удаа тэр хэдрүү харахад одоо түүний нүдэнд хүн үл үзэгдэж байлаа.
Бусдыг нь хайн өрөөг тойруулан харж байтал хажууд нь хэн нэгэн ирэн суух ба хажуу тийш харвал пиджакныхаа урдах товчыг тайлан суух Юнги байх нь тэр. Тэрээр Юрагийн харцыг өөр дээр нь байхыг мэдэрсэн даруйдаа түүнрүү харах ба гартаа барьсан байсан сүжүг түүнрүү харуулж
" Уух уу? " хэмээв. Сүжүний бараа харсан даруйдаа Юра толгойгоо сэгсэрч
" Би уудгүй. " гэлээ.
Юнги түүний хариуд бараг нүдээ эргэлдүүлэх нь Юрад сонстох ба тэрээр ширээний өнцөгт байсан төмрөн аягыг түүний урд тавиад
" Би ганц аяга сүжү уух уу л гэсэн болохоос хамтдаа гадаадад аялая гээгүй. " хэмээхэд Юра өөрийн эрхгүй нүүрэндээ инээмсэглэл тодруулсан ч хаана байгаагаа санан жирийн царайнд оров.
Юнги түүнд нэг хундгыг аягалахад Юра нилээдгүй юм болон балгах ч хоолой нь тэр чигтээ халуу дүйгэж нүүрэндээ жирийн хувирлыг гаргаж чадалгүй муухай царайлаад , гялс ус балган уухад Юнги түүнрүү харж байснаа багахаан инээн урагш өөртөө аяаглан тэр дороо залгин уулаа.
Юра амандахь заваан амтыг арилгахын тулд хажуудаа тавьсан байсан ногоог савхадан амандаа хийхэд чимээгүй суух ч хаяадаа нэг тэр өрөөлүү хялам хийх Юнги чимээгүйг эвдэн ярив.
" Чи үнэхээр энэ бүгдэд орооцолдоод хэрэггүй л байсан юм даа. "
" Яагаад? " Юра өөрийгөө зориг гарган асууж байгаадаа гайхширч байлаа. Тэр хэчнээн тэдний ямар ч асуудалд одооноос хөл тавихгүйг хичээн өөрийн амьдралаараа Тэхёнтай л хамт байхыг хүсч байсан ч энэ үг түүний толгой нь нэг хэсэгт нуугдаж байсан юм. Юнги хэсэг тээнэгэлзэн бодосхийх ба тэр үед Юра өнөө өрөөний хананд Жонгүг наалдан очиж суухыг ажиглав.
" Зүгээр л...."
Юра Юнгигийн хачин хоолойнд гайшран түүнрүү харахад Юнги доош бөхийн харах ба төд удалгүй чимээгүй нусаа татаж гараараа нулимсаа арчиж байлаа. Юнги уйлж байв.
Юра гэнэт юу хийхээ үл мэдэж түүний толгой тэрхэн зуур хоосрох ба Юнги нулимсаа даран байж бага зэргийн салганах хоолойгоор " Үнэндээ-.. зүгээр л. " хэмээн ярих гэсэн ч тэрээр байн байн болих ба түүний халаасанд утас нь биржигнэхэд утсаа гарган харлаа.
Дуудлага
❤️Мэг<3❤️
Юнгиг утсаа тэр дороо авахаас өмнө Юра нэрийг нь олж харах ба тэрээр утсаа аван газраас босч нулимсаа арчингаа " Мэг..? " хэмээн зөөлхөн амандаа бувтнахад түүний хоолой сөөн илүү бүдүүрсэн мэт сонстож байв. Тэрээр өрөөнөөс алхан гарахад Юрад Юнги яг л энэ дуудлагыг л хамгийн ихээр хүлээж байсан мэт ээжийнхээ үгэнд тайвширч байгаа нялх хөвгүүн мэт санагдаж гэнэт түүний сэтгэл өвдөж байлаа.
Юра удалгүй ширээнээс босч тэр хавиар хэнд ч хэлэлгүйгээр Тэхёнийг өөрийн эрхгүй хайн явахдаа хамгийн сүүлд ганцаар суух Жонгүгийг харж түүн дээр очиход Жонгүг түүнийг орж ирэхийг анзаарах сөхөөгүй , хөлөө урдаа ачиж нуруугаа хананд налаад гараараа толгойгоо түшсэн байв.
Яг тэр үед л Юра мянган мянган цагаан сарнай болон гэрэлт зулан дунд тавигдсан хар хүрээтэй зургыг олж харах ба зурган дээр нааш сэтгэл татмаар инээмсэглэсэн эрэгтэйн зураг байлаа.
Залуухан эрэгтэй..?
Тэр хэн юм бол?
Хажууд нь чимээгүй суухыг анзаарсан Жонгүг Юралуу харцаа өргөн харах ба түүний санаа зовсон харцыг харан улам л уйлах сэтгэл түүнд төрж тэр дороо нүд нь нулимсаар бүрхэж эхлэж байв.
" Нүна-... "
" Чшш. Тайвшир. " Юра Жонгүгрүү ойртон түүнийг мөрнийх нь дээгүүр тэврэхэд Жонгүг түүний цээжин хэсэгт нүүрээ наах ба тэр дороо чимээгүй шимшрэн уйлж байлаа. Юра түүний нурууг илэнгээ түүнийг тайвшруулахыг оролдон
" Тайвшир. Зүгээр зүгээр. " гэх хэрэггүй баахан үгсийг урсгахад Жонгүг түүний тэврэлтээс салан түүнрүү харах ба Юра дулаахан хэрнээ бүдэгхээн инээмсэглэсэн ч удалгүй түүний инээмсэглэл арилахад хүргэв.
" Бид түүнийг үхчихнэ гэж бодоогүй. "
****
Ээ макарина~
Advertisement
-
In Serial701 Chapters
Secret Marriage: Reborn as A Beautiful Model Student
Framed for something she did not do which resulted in her only son’s death, she was abandoned by her husband. Reborn after an accident, the eighteen-year-old Ye Tianxin swore to reclaim her life. Then, due to an unexpected twist of fate, she saved the life of a powerful man and her new destiny was rewritten!
8 1720 -
In Serial63 Chapters
Instrumental
Anne was happily ignorant of boys, and girls, until a comment from her sister got under her skin. Now she's just confused. - a lesbian love story, a bit fluffy This novel is complete.
8 214 -
In Serial53 Chapters
Going For The Goal
Savannah White. The amazing soccer girl with the dead mom. Or at least that's what people think of her what you don't see is the constant bruises and cuts and scars from her dad. Her life was going smoothly until the death of her mother and that's when her dad became her worst nightmare. Nathaniel Court. The rich hot soccer player with a slight players streak. What you don't see is that behind his cool rude play boy type attitude he actually cares for those around him. When Savannah's dad is put in jail she is sent to live with her mom's best friend's family, the Courts. When Savannah and Nate meet things don't go as planned when they end up hating each other. Ever heard of love at first sight? For these two the saying is a little backwards with hate at first sight. But can their love for soccer bring them together?
8 92 -
In Serial64 Chapters
Her Mate - Olivia (The Gray Wolves Series #1)
Suddenly, I feel a hand that intertwines mine. The touch is warm but still not enough to comfort me after the news I've just got. I feel someone is leading me out of the office. Nothing is really clear to me. I barely see my parents, Julie and Eli's face as the hand keeps on pulling me away from them. No more links with Elijah. I don't know if I closed my mind or if he did. But I can't feel him anymore. My feet follow the lead. I raise my head and I see that the Prince is calmly leading me to the stairs. Before we start to climb the stairs, I feel a hand on my lower back while the other is still intertwined with mine. The Prince looks at me and no emotions can be read on his face. Does he have a heart? Can lycan love as gently as wolves? A wolf would be difficult to live with as a human. How is it going to work with a lycan? Is it even possible? I've never heard of such a thing. What has Moon Goddess done?Olivia is the daughter of the Blue Lakes Pack's Alpha and twin sister of the soon-to-be Alpha. Despite her Alpha bloodline, Olivia never got the chance to meet her wolf. Without a wolf, Olivia has the choice to stay in her pack or travel the world and live among humans. But the day she turns 20, when her brother becomes the new Alpha, nothing goes as expected. When some rebellious wolves threaten to attack, the Royal Lycan Family decides to send one of the Princes to take care of the situation. What happens when a kind Wolf-less girl meets a mysterious Lycan Royal Prince? One thing is sure: Olivia's journey will not be the one she expected. WARNING: this story contents some sexual scenes, violent battle scenes and inappropriate language that are not suitable for young readers under 18.
8 329 -
In Serial22 Chapters
This Is Me
George loved dresses, they loved how they flowed so elegantly in the slightest of breezes, how beautiful dresses looked when George stood admiring them in front of a mirror for hours, looking at every stitch and every sequin. Clay on the other hand, despite having two dads was homophobic, he despised his dads and how they held one another in each other's arms. But that was all a mask only he didn't dare to admit it. After all the rough times he had gone through, he was not longer the one who was bullied. He was the bully. It was for sure that George wasn't going to be able to keep wearing dresses in secret forever, it was only a matter of time until people found out, but how would everyone respond? More importantly, how would Clay their best friend respond?TW's:-Homo(trans)phobia (F-slur)-Panic attack (just one)-Bullying-Abuse
8 209 -
In Serial17 Chapters
Lovely Family
Alejandra is a 20 year old girl that is only attracted to older men. She prays, has good principles, and she knows what she wants but can she maintain her principles when she meets a handsome widower with a son.
8 162
