《fallacious | k:taehyung》БҮЛЭГ 16
Advertisement
Everything I gave to you wasn't for you. / Миний чамд өгсөн бүх зүйл чамд зориулагдсан байгаагүй. /
It was so that it would feel like nothing to me. /Ингэснээр надад энэ юу ч биш мэт санагдуулах байсан. /
Everything that was pointed towards you that wasn't love.
/ Чамруу заасан бүх зүйл ерөөсөө хайр байгаагүй. /
It was only because I wanted to believe that it was. / Ийм байлгахыг би хүссэн учраас л тэгсэн. /
That we're reachable. / Бид хүрч болшгүй гэж. /
You can't take my heart (How you feel right now) . / Чи миний зүрхийг авч болохгүй ( чамд одоо ямар мэдрэгдэж байна ) /.
-?Kim Sungkyu + 41 days -⬆
~~~~~~~~~~~~~~~~~~~
Халуун усанд орон дууссаныхаа дараа тайвнаар гаран биеэ алчуураар ороож цантсан толио гарныхаа алгаар арчингаа дахин нэг алчуураар шаргал үсээ хатаалаа. Нүдэн доогуур бага зэргийн хөхрөө гарсан ч ингэсэгээр нуучихвал харагдахгүй гэдгийг мэдэж байв. Би хүн бүрийн нүдэнд ч их өрөвдөлтэй харагддаг байх даа.
Нойтон үснийхээ дайхыг хурууны завсраар оруулан гаргангаа үснийхээ өнгийг нилээдгүй удаан ажиж бодсоор эцэст нь толгойдоо үснийхээ өнгийг дахин сольж тайрах тухай бодлоо. Магадгүй солих цаг болсон байх.
Нойлоос гарч хар өнгийн биенд эвтэйхэн биеийн тамирын хувцсаа өмсөн том өрөөнд очин цаг ч харалгүй түрүүвчээ аваад гадуур пальтог өмсөнгөө хар тимберлэйндээ углав.
Дараа нь тавиур дээр тавьсан хар маскийг өмсөн гэрээсээ нууцаар аль болох хэнд ч сонсогдохыг хүсэлгүй гаран хаалгаа түгжлээ.
Шатаар чимээгүй буух зуураа нарны хар шилээ зүүн орон сууцнаас гарахдаа аль болох сандарсан эсвэл эвгүй харагдахгүйг хичээн наргүй үүлтэй өдөр нарны шил масктай алхалан хамгийн ойрхон үсчинрүү оров.
Аз болж үсчин нэг их үйлчлүүлэгчтэй биш байсанд би утсаа оролдон суух гуч гарсан эмэгтэйрүү алхалан ойртход тэрээр надруу харсан ч маск нарны шил зүүсэн намайг харан хэсэг гайхахад би хурдхан шилээ масктайгаа аваад инээмсэглэн
" Сайн байна уу? Би тань дээр үсээ янзлуулж болно биз дээ? "
Өнөөх эмэгтэй борлог нүдээрээ инээмсэглэн толгойгоо дохиод намайг сандалдаа суулгаж тольруу харуулснаа
" За та яаж засуулмаар байна? "
Би үсээ арагш нь гараараа самнан
" Үснийхээ өнгийг хар болгоод тэгээд хүзүү хүртэл тайруулмаар байна. "
Үсчин эмэгтэй толгойгоо дохин миний урдуур нөмрөг унжуулангаа амандаа зөөлхөн дуу аялаж сандлыг минь өөрийнхөө хэмжээнд өндөрсгөөд тэр дороо ажлаа хийж эхлэв.
***
" Чөтгөр гэж. Чи үсээ янзалчихаа юу даа?! "
Жэнин кафед орж ирэн түүнийг цонхоор ширтэн суухыг харсан би түүнийг дуудалгүй алхан очиж байтал тэрээр надруу түрүүлэн эргэн хараад чангаар хэлсэнээс ойр хавийн хэсэг хүмүүс бидэнрүү нүднийхээ булангаар ч гэсэн ширтэхэд хүргэв.
" Амаа татаач. Бид олон нийтийн газар байна. "
Жэнинд би хажууд нь суусан даруйдаа арай чимээгүй өнгөөр хэлэхэд түүний нүд нь миний өнгийг нь сольж , тайруулсан үснээс огтхон ч холдсонгүй. Тэрээр хар кофе бололтой уух юмаа соруулаараа уртаар соронгоо эрүүгээ гаран дээрээ түшин тавиад
Advertisement
" Ямар ч гэсэн чиний урьдын урт үс чинь илүү гоё байж. "
Би нүдээ албаар тодоор эргүүлэв.
" Би чиний бодлыг чинь сонсох гэж энэ их хүмүүстэй кафед орж ирээгүй шүү. Тэгээд , чи яагаад манай гэрт уулзахын оронд энд уулзахыг хүссэн юм? "
Жэнин надаас харцаа салган урд машин явах замруу харж ширээн дээр тавьсан хуруугаа бие биетэй нь орооцолдуулан зөөлхөн оролдоход би нэг хөмсгөө гайхшран өргөж
" Чи яг юу хэлэх гээд байна? "
Жэнин чимээгүй санаа алдан надруу харж
" Юра би..... уул нь тэгж болохгүйгээ мэдэж байна л даа. Гэхдээ би.... Нөгөө чиний ... өнгөрсөн түүхийг судалсан юмаа. "
Түүний сүүлийн хэдэн үг бараг л шивнэх шахуу гарсан ч би маш тодоор сонсон , өөрийнхөө нүүр хувирлыг шууд л хувиралгүй болгож түүний ярианд анхаарлаа бүгдийг нь хандуулав.
" Тэгээд .... чиний ээж аав чинь чамайг ... мм гурван настай байхад чинь авто ослоор....... нас барчихсан гэсэн. Тэгээд чамайг авга эгч дээр чинь өсгөсөн гэж байнлээ. "
Би нилээдгүй удаан чимээгүй сууж өөрийн хүчтэй яг л дэлбэрэх гэж байгаа мэт цохилох зүрхний цохилтоо намсган чимээгүй хоолойгоор
" Чи яаж мэдсэн юм? " гэхэд Жэнин доод уруулаа нууцхан хазлав.
" Манай хамаатны ах цагдаагийн ерөнхий газрын дарга. Тэгээд л би асуухаар шийдсэн юм. Магадгүй чамд хэлэх хэрэгтэй байх гэж бодоод.... "
" Юу хэлэх хэрэгтэй гэж? "
Жэнин миний нүдрүү эгцлэн чигээр харж " Маргааш танай ээж аавын нас барсаны арван зургаадах жилийн ойн өдөр гэсэн. " гэлээ.
Зүрхрүү нэг том юмаар цохиод авчих шиг болоход толгойд эргэлдэж байсан бүх үгс нисээд явчих шиг санагдав. Царайг нь санах байтугай нэрийг нь арайхийн мэдэх ээж аавыгаа бодоход л цаанаасаа биеэнд минь хачин мэдрэмж мэдрэгдүүлж байлаа.
Авга эгч минь ээж аавыг хэзээ ч дурсаж байгаагүй. Тэрний жижигхэн тагжгар хоёр өрөө гэрийн ямар ч хана шүүгээн дээр тэдний багийн эсвэл гэр бүлийн зураг байдаггүй байв. Тиймээс би хэзээ ч ээж аавынхаа царайг харах боломж гараагүй билээ. Өдөр болгон би ээж аавынхаа ядаж зургыг нь харж би өөрийгөө хэний хамрыг нүдыг эсвэл царайг нь дуурайж вэ гэдгийг хамгийн ихээр хүсч байсан юм.
Би юу хэлэх бодох эсвэл хийхээ ч мэдсэнгүй.
Хичнээн Жэнин миний нүүр хувирлыг ажиж надаас хариулт хүлээх ч төд удалгүй бууж өгөн харцаа бууруулаад салфетка гаргаж өгөн " Май нулимсаа арч. Хэн нэгэн харвал би чамайг уйлуулаад байгаа юм шиг харагдана " хэмээн чимээгүй хэлэх үед би миний хоосон харцнаас минь нулимс гунигт автан хацраар урсаж байгааг мэдрэв.
Нэг төвд тогтоосон харцаа би хурдан бууруулж Жэнинрүү харангаа салфеткийг аван нулимсаа хамаа намаагүй арчиад хичнээн хэцүү байвч багахаан инээмсэглэн " За за найз нь гэртээ харилаа " хэмээн ширээнээс бослоо.
Жэнин ардаас үг хэлэлгүй гэмшлийн харцаар харан үлдэх нь би хичнээн ардаа нүдтэй биш ч мэдэрч байв.
Advertisement
Кафегаас гарсан даруйдаа би хаашаа явахаа ч бодолгүй хөл минь хүргэж байгаа газарлуу даган алхалаа.
Гадаа салхи салхилахгүй ч хөлд тээгэлдэх зарим нэгэн хатуу цас хүйтнийг мэдрүүлж хамаг байдлаараа зузаан хувцаслан миний биеийн температурын хэмжээг бууруулж байв.
Нилээдгүй удаан алхалсаар миний хөл намайг цэцэрлэгт хүрээлэнгийн хэний ч тойрон алхах эсвэл хүрээлээгүй хэсэгт хүргэн хажуудаа чийдэнтэй модон сандлын өмнө аваачиж суулгахад би цас тогтох газарлуу ширтэн суув.
Ээж аав дээрээ очих эсэхтээ эргэлзэнэ.
Бүхэл бүтэн арван зургаан жил хүүхэд эсвэл эргэж ирэх хүнгүй юм байна хэмээн бодуулсан ажилчдын санаанд телевизор сонин цахим ертөнцөөр тархах нэг мангар цуурхалын эзэн нь очиод би охин нь байна аа гэж хэлвэл хэн ч байсан гайхах байв.
Ээж аавынхаа царайг харах эсэхтээ эргэлзэнэ.
Тэд намайг энэ олон жилийн дараа сайхнаар хүлээн авах болов уу?
Тэд намайг одоо ч хүртэл дээрээс хардаг болов уу?
Би хөлөө урдаа нуглан суугаад гараараа хөлөө тэврэн эрүүгээ өвдгөн дээрээ тавьж нүдээ анив.
Хичнээн царайг чинь ч би мэдэхгүй ч ээжээ ааваа. Би та нарыгаа маш ихээр санаж байна. Та нар миний хажууд одоо байсан ч болоосой.
**
Таазан дээр тусах гэрэл гэнэт тодрох мэт харагдах ч удалгүй бүдэгрэн унтрах дээрээ тулж байв. Гэрийн минь гадаах гэрэл шатах цаг болсон юм шиг байна.
Хичнээн бүтэн өдөржингөө ганц өндгөөр тэжээгдсэн гэдэс минь урьдын л адил дотроосоо идэх гэж байгаа мэт дуугарах ёстой ч одоо гэдэс минь яг л миний сэтгэл санааг ойлгон хамтдаа гуниглаж буй мэт санагдана.
Хажуудаа унжсан гарандаа би хоёр цаг хэртээ дэлгэцэн дээрээ нэг юм гарсан утсыг яг нэг байрлалтай атган хэвтсээр байв. Захиан дээр миний ээж аавын оршуулгын газар хаана байгааг заан бичсэн Жэнингийн захидал байлаа.
Хөнжилдөө орж хувцас зэргээ тайлах хүч надад байсангүйд би яг тэр чигээрээ нүдээ аажуухнаар анин чимээ аниргүйтэй нэгдэв.
Магадгүй би явах ёстой бололтой.
Утас минь цэнэг нь дуусч байна хэмээн сануулан гаранд биржигнэхэд би зүүднээсээ сэрэн нүдээ нээлээ.
Гадаа аль хэдийн нар гарч өрөөний бүх хэсгийг гэрэлтүүлж байсанд би нэг их удалгүй орноосоо өндийн босч шүүгээнээсээ хувцас гарган ирлээ. Гэвч одоо бүх хувцас минь хар мэт харагдав. Хар өмд хар цамц тэгээд хар ноосон цамц.
Хувцсаа өмсөөд нойл орон нүүр гараа угаахдаа дэлбэ үсэрсэн үсээ дээш нь цэгцтэй чангаар боож дараа нь гал тогоонд очин гарт баригдсан хамгийн ойрхон талхан дээр масло түрхэн амтыг нь ч амтлалгүй амандаа чихэн ус уугаад гутлаа өмсөөд гэрээсээ гарлаа.
Утас минь аль хэдийн бөгсний арын халаасанд амь нь тасарч одоо би зүгээр л цогцсыг нь авч явж байв. Өчигдөр ганц л хараад толгойд шөнөжингөө эргэлдсэн хаягийг одоо дуу сонсонгоо ч хэлэхэд бэлэн болжээ.
Барилгаас гаран шууд такси бариад амны уншлага болсон хаягийг хэлэхэд таксины жолооч дахин төвөг бололгүй шууд л явж эхэллээ.
Гэвч цэцэг авах ёстойгоо санан жолооч ахаас гуйн гялс цэцгийн дэлгүүрийн урд зогсоон дотогшоо ороод цагаан арван ширхэг сарнайг баглуулан авав.
Цагаан өнгө хүнийг хүндэтгэхэд ашигладаг өнгө учир удаан бодолгүй аван мөнгөө өгөөд эргэн гадаа зам дээр хүлээж байсан таксиндаа суун явлаа.
Шилэн хаалганы өмнө ирэхэд би таксины төлбөрөө төлөөд хоёр давхар саарал байшинруу ойртон гүнзгий амьсгалсаар ороход үүдэнд зогсох эмэгтэй надруу харан ёслоод
" Сайн байна уу та хэн дээр ирж байгаа вэ? "
Би хэсэг сандран хоолойгоо засаад гаран дахь сарнайгаа чангаар атган энэ хүртэл амьдрахдаа ганц ч удаа чангаар хэлж үзээгүй нэрсээ түүнд анхныхаа удаа хэллээ. " Бан Шиүн болон Бан Жисү. "
Өнөөх эмэгтэй цаас эргүүлэн
" Аан . Өнөөдөр тэдний ойн өдөр тийм ээ? Тэдэн дээр ч бас зочин ирсэн байгаа. Та ийшээ явна уу? " Хэмээн намайг цаад талын бас л цагаан өрөөрүү заахад би хэн ирсэнд нь маш ихээр гайхшрах ч зөөлхөн толгойгоо дохин тэр эмэгтэйг удаан даган алхав.
Цааш алхан нэгэн өрөөрүү ороход ханыг даган маш олон шилэн шүүгээ мэтийн зүйлүүд байлаа.
Гэвч шилэн хорго бүр дотроо нэгэн хар эсвэл бор эсвэл цагаан шилэн ваар мэт зүйлтэй байх ба нэг их удалгүй эд бүгд нас барсан хүний үнс оршиж байгаа гэдгийг мэдэн толгойгоо гэмшлээр харамслаар гудайлган шал ширтэн алхав.
( төсөөлөхөд хэцүү байвал энүүгээр төсөөл. >~<)
Яагаад ч юм энэ бүх хүний өмнөөс сэтгэл гэмшин харамсаж , бүх хүмүүст хүндэтгэл үзүүлхийг хүсэх ч өнөөх эмэгтэй хоёр гараараа боловсон байдлаар нэг хэсэгрүү заахад би тэр зүгрүү нь харвал нэгэн хар костьюм пиджактай хүн өнөөх олон шилэн хоргийн өмнө зогсож байлаа.
Анхандаа тэр хүнийг хараад нэг их тоогоогүй ч дараа нь тэр хүнийг миний эцэг эх дээр бас адил эргэн ирсэн хүн гэдгийг санан уучлаарай хэмээн чимээгүй хэлж анхаарлыг нь татахаас өмнө тэрээр надруу эргэн харав.
Цаг хугацаа тэр хүний царайг харах үед яг л кинон дээр яадаг яг тийм байдлаар удаашран гацахад би гарандаа чангаар атгасан цагаан сарнайгаа хүчээ алдан газар унагалаа.
" Б-бан захирал ? та энд ю-юу хийж яваа юм? "
***
/shake it shake it for me~ lalalaalal /
Хичээл эхэллээ манайхаан. Өглөө эрт сэрч утас / сэрүүлгээ хараахад бэлэн үү? Би лавдаг анхны сэрүүлэг дээрээ сэрдэг гэж худлаа хэзээ ч хэлэхгүй. :))
Хэрвээ сургуулиа үзэн яддаг хүн байвал сайхан найзууд болцгооё хха. ( Гэхдээ Намжүүн биднийг сургуулиа хаяж болохгүй гэсэн. ~_~)
Ямар ч гэсэн таалагдсан гэдэгт маш их найдаж байна. Энэ бүлэг дээр ямар ч Ви БиТиЭсийнхэн гараагүй ч манайхаан Бан захирал юу хийж явааг хамтдаа бодож таацгаая. 😁😆
K.W.S
Advertisement
-
In Serial326 Chapters
Married to his secret crush
She was a princess; rich, spoiled, and beautiful, she had a life that one could only dream of.
8 4350 -
In Serial61 Chapters
Kidnapped by the Mafia on Purpose
I was kidnapped by the mafia I know that sounds like a bad thing but for me it couldn't come at a better time. So I let them take me I will act like a victim so they think they won but will I be able to keep acting like I'm some naive girl or will they find out that I'm not the person they thought I was.My name is Samatha Robert if you took one look at me you would think there's nothing too special about me. I live with the mayor and his family they took me in when I had nowhere to go. But when I'm at the wrong place at the wrong time I end up getting kidnapped by the mafia they assumed I was the mayors kid who happens to be my best friend but It actually couldn't have come at a better time because what I thought that I left in the past is resurfacing. so I'll go with them on my own free will but how long can I keep up this act until they find out the truth
8 185 -
In Serial32 Chapters
My Mate Ran Me Over
Laura runs over a wolf who wasn't the average wolf...**kinda cheesy****Profanity and mature content**
8 280 -
In Serial17 Chapters
My Girl Hearted Love [GayxGirl] (Ongoing)
What if you're inlove with someone who's UNDENIABLY GAY?Would you choose to GIVE UP? OR KEEP CHASING ON SOMEONE WHO DOESN'T GIVE A DAMN?!PS. THANKYOUSOMUCH ATE ROMZ FOR THIS AMAZING COVER LOVELOTS! xoxo 💜
8 140 -
In Serial20 Chapters
The Besotted
When Imani has her back against the wall, she takes a pity handout from one of her over privileged college friends to make ends meet but she could never have expected her life to take the turn it does.
8 292 -
In Serial38 Chapters
Arranged Marriage to The Devil
How would you feel if your parents forced you to get married after the age of 18? With the guy you absolutely despise? Would you allow your parents to plan the wedding? Or find a possible way of trying to escape the agreement? Join Alexandra on her adventure of finding herself, struggling to find love and deciding her destiny. Oh yes and trying to end her crazy Arranged Marriage to the Devil.
8 152
