《fallacious | k:taehyung》БҮЛЭГ 17
Advertisement
Ало~ мaнайхаан. Намайгаа нь мартаагүй биз дээ :)) ойрд аймap зохиолчийн хана /writer block / гэх зүйлтэй тулгараад бүр толгойноос юуч гарахгүй байсаар одоо л гарч ирж байх шиг байна хха . Зза тавтай сайхан уншаарой.
---------
" Б-бан захирал? Та энд юу хийж байгаа юм? "
Хоолой өөрийн эрхгүй өмнө нь яаж дугардаг байнаасаа хавьгүй нарийн бас сул дорой сонстоход өөрийн хоолойндоо гайхшрав. Бан захирал надруу харсан ч газар унагасан цэцгийг минь авч өгөн гаранд минь атгуулаад бүдэгхэн инээмсэглэж
" Юра сайн сууж байна уу? " хэмээн ердөө би ажлаасаа чөлөө аваад хоёр долоо хонож байхад удаан уулзаагүй мэт аясаар хэллээ.
Би чимээгүйхэн " Тийм ээ .... гэхдээ та энд?..."
" Би Жисү болон Шиүнтэй уулзахаар ирсэн юм. "
Хэт гайхширснаас нүдээ би цавчихаа ч мартах ба юу ч эргүүлэн хариулхаа саяны нэрсийг сонсох үедээ мэдсэнгүй.
" Т-Та миний .... ээж аавыг таньдаг юм уу? "
Бан захирал инээмсэглэн эргэн харж нэг шилэн хоргийн хэсэгрүү харцаа чиглүүлэхэд би түрүүхэн л түүний өөдөөс ээж аав минь инээмсэглэн харж байгааг мэдэрлээ.
Тэрээр миний ээж аавын минь урд зогсож байв.
Гар багаар салганаж хоолойгоор шүлс ч давуулахад ч хэцүүхэн болоход би зураглуу удаанаар алхан ойртлоо. Зүрх яагаад ч юм хэмнэлээ алдаж байгаа мэт мэдрэгдэж сэтгэл санаа хэний ч тайлбарлаж чадашгүйгээр мэдрэгдэж байв. Нэг бол уйлмаар мэт санагдах ч бас Бан захирлыг энд юу хийж байгаад сэтгэл санаа ихээхэн гайхаж байлаа.
Би Бан захирлын хажууд зэрэгцэн зогсон , чанх урдаас минь бусдаасаа арай урт шилэн хоргондох хоёр цагаан ваар дээр Бан Шиүн , Кю Жисү хэмээн бичиж , ваарныхаа өмнө нь би урд өмнө нь арван ес наслахдаа ганц ч удаа харж байгаагүй инээмсэглэсэн гэр бүлийн зураг байлаа.
Эмэгтэй нь бүдэгхээн инээмсэглэсэн ч түүний инээмсэглэл хэн бүрийнхээс ч инээмсэглэлээс үзэсгэлэнтэй бас дулаахан харагдаж байсанд хоолойнд нэг юм гэнэт тээглэх шиг болов.
Ээжийг минь мөрөөр нь тэвэрсэн тэр аз жаргалаар дүүрэн инээх аав минь тайван сууж , ээжийнхээ өвдгөнд ердөө арайхийн үс нь урган том алаг нүдээр ширтэх хүүхэд байх нь тэр дороо л би өөрийгөө гэдгээ мэдлээ.
Advertisement
Нулимс нүдэнд бүрэлзэж эхлэхэд Бан захирал хажууд намуухан хоолойгоор
" Би Шиүнтэй ахлах ангийн найзууд байсан. Чи аавыгаа ямар сахилгагүй даалгавар хийдэггүй хүн байсныг харсан ч болоосой. "
Хацар даган дулаан гуниг харуусал , баяр баяслын хосолсон нулимс удаанаар урсахад би нулимсаа нуулгүй чимээгүй уйлж Бан захирлын ярьсан зүйлд анхаарлаа хандуулав.
Хичнээн Бан захирлын ярьж байгаа зүйл миний гайхшралыг хамгийн ихээр хүргэж байсан ч толгойд өөрийн эрхгүй аавын минь Бан захиралтай инээлдэн сургуулийн коридороор сахилгагүйтэн гүйлдэх зураглал нүдэнд үзэгдэж байлаа.
" Нэг өдөр аав чинь чиний ээж Жисүтэй танилцсан. Тэр хоёр яг л бие биедээ заяагдсан байсан мэт бүх юм нь бие биенийгээ эвлүүлдэг тоглоом шиг нөхөж байж билээ.
Тэгээд ..... нэг л өдөр чи төрсөн. "
Бан захирал надруу харахад түүний нүд ч мөн адил гунигаар дүүрч гялтганаж байв.
" Чи тэдний хамгийн том бэлэг нь байж билээ. "
Би эргэн зураглуугаа харж баруун гарныхаа араар хацраар урсах нулимсаа арчин гартаа барьсан цэцгээ зургынхаа өмнө тавьлаа.
Хажууд минь яг л ээж аав минь намайг хараад зогсох мэт санагдаж сэтгэл өөрийн эрхгүй тайвшрахад би уйлж байсан ч харамсаж ганцаардаж хэн бүхнээс ч илүүтэйгээр тэднийгээ санаж байсан ч бүдэгхээн инээмсэглэн
" Ээж ээ аав аа. Охин нь ирлээ " хэмээв.
***
" Май таны захиалсан латте бас хар кофе. "
Үйлчлэгч бидний голын ширээнд уух зүйлсийг байрлуулан тавихад би толгойгоо зөөлхөн ёслон баярлалаа гээд латтег аван томоор балгалан уулаа.
Харин Бан захирал кофенд сахар хийн халбагаар хутгангаа тэдний ахлах сургуульд болдог байсан гэх бүх л дурсамжуудыг нэгд нэгэнгүй ярьж хааяа өөрийн яриандаа Бан захирал гацан хэсэгхээн гуниглах ч удалгүй үргэлжлүүлэн сайхан хэсгүүдээсээ ярьж байв.
Бан захирлыг аавын минь ангийн хүүхдээр барахгүй залуу насыг нь өнгөрөөж явсан нандин хүн байсан гэдэг баримт ыг сонсоход сонин санагдах ч удалгүй Бан захирал бид хоёр уулзах заяатай байсан юм байна гэх бодлоор орлогдож байлаа.
" ..... тэр үед Шиүн намайг багш нарын өмнө үлдээгээд л тэр чигтээ зугтаж байсан шүү . "
Бан захирал инээхэд би даган чимээгүйхэн инээгээд гартаа барих латтеруу харцаа шилжүүлэн дараа нь аажуухнаар кофегаа оочлон уух Бан захиралруу харав. Тэрээр харцаа нэг цэгт төвлөрүүлэн тийшээгээ нэг л төрхтэй харах нь түүний сэтгэлд нэг юм бодогдож байна гэхиг мэдрэгдүүлэхэд би намуухнаар
Advertisement
" Та яаж намайг тэдний хүүхэд гэдгийг мэдсэн юм?."
Бан захирал кофегаа тавган дээр нь тавьж
" .......... би чамтай анх уулзахад чи ердөө хоёр сартай байсан гэвэл итгэх үү? Чи уйлаад ч хоол нэхээд л . "
" Том болох тусам чи аав шигээ адил сониуч юм бүрийг өөрийнхөө байдлаар янзалдаг байснаа санаж байна уу хичнээн чи ердөө хоёр нас л хүрсэн байсан. Шиүн чамайг том болоод хүмүүсийг нэгтгэдэг , манлайлагч болно гэж ярьдаг байсансан. "
Сэтгэлд нэг хатуу зүйл мэдэгдэн тэр хавиараа багахаан хөндүүрлэхэд би нүдэнд минь нулимс хуран цугларч хоолой өөрийн эрхгүй чичигнэж байв.
Гэсэн ч би бүдэгхээн инээмсэглэн арын түшлэгээ налан удаанаар латтег хоёр алганыхаа хооронд яг л дулааныг нь мэдэрч байгаа мэт барин суувал Бан захирал голдоо чимээгүй хэсэг болсоноо
" Би чамайг багаас чинь хойш үргэлж л бараг хардаг байсан. Гэхдээ аавыг чинь явсаны дараа ...... би чамайг ахлах сургуульд байхад чинь нэг л удаа харсан. "
Байз байз Бан захирал намайг мөрдөж байсан юм уу? .....
Эвгүй л юм.
" Гэхдээ ирээдүй гэдэг их сонин юмаа , би чиний анкетийг ирсэнийг хараад их гайхсан шүү. "
" Магадгүй бид уулзах заяатай байсан бололтой. Шиүн Жисү хоёр одоо ч хүртэл чиний ирээдүйг харж байгаа бололтойдог. "
Би нусаа зөөлхөн татаад чимээгүй бөгөөд намуухан
" Би тэднийг санаж байна. " хэмээн хэлэхэд Бан захирал надруу харан дулаахан инээмсэглээд
" Зүгээр ээ Юра. Чамайг ээж аав чинь хараад бахархаж байгаа " гэлээ.
Түүний үгс сэтгэлийн хүйтэн мөсрүү халуун ус удаанаар асгаж байгаа мэт санагдахад түрүүг хүртэл зовоож айлгаж байсан бодлууд бүхлээрээ л арилах шиг болов.
" Тиймээс л би чамайг тэднийг нэгтгэ гэж даатгасан юм. Тэдэнд чи маш их хэрэгтэй байгаа. "
Би Бан захиралруу хөмсгөө өргөн хараад
" Тэд намайг санаж байгаа гэж үү? Би эргээд ажилдаа орж болох юм уу?
Та мэднэ дээ.... тэр их үйл явдал цуурхалын дараа...... " хэмээхэд тэрээр гадуурх костьюмын товчоо товчлоод
" Юра. Тэр цуурхалууд ямар ч хамаагүй. Бүх цуурхалууд ихэвчлэн худлаа байдаг. Харин хамгийн гол нь . Тэд бүгд чамайг үгүйлж өдөр бүр над дээр ирж асууж байгаа. Би хэзээ ч тэднийг ингэж байгааг харж байгаагүй. Юра.
Чи тэднийг өөрчилж байна. "
Би хэлэх үг олдолгүй тэднийг намайг санаж байгаа гэдэг үгийг сонсоход л өөрийн эрхгүй баярлаж байлаа.
" Гэхдээ Бан захирлаа... Би үнэхээр .. тэднийг .. нэгтгэж чадах болов уу? "
Тэр инээмсэглэв.
" Би бүх мөнгөөрөө бооцоо тавихад ч бэлэн байна Юра. "
***
"Тэгээд чи үнэхээр эргэж ажилдаа орох гээд байгаа юм уу? Тэр цуурхал бүрэн намжсан юм уу? Чи өөр ажилд орох уу? Чи манай компанид ажилж болно шүү дээ. "
Жэнингийн санаа зовсон байртай харцнаас нь гарах бүх үгс яагаад ч юм сэтгэл санаа муухай болгох гээд байсанд би түүнрүү инээмсэглээд
"Зүгээр ээ би дахин бүхнийг эхлүүлнэ. Би хүчтэй болсон. Харж байна уу? "
Би түүнд гарныхаа булчинг хичнээн товойж гарж ирэхгүй байгаа ч харуулахад Жэнин инээмсэглээд
"Болгоомжтой байгаарай. Дахин би тэр охидуудаар чамайг гэмтээлгэмээргүй байна. "
"За за . Би мэднэ ээ одоо гунигийн киноны гол дүр байхаа болиод миний цүниийг аваад өг "
Жэнин хэлсэнээр минь түлхүүрийг минь өгөн эвгүй ч гэсэн багахаан инээмсэглэхэд би түүнд баяртай гээд шууд л барилгаас гаран такси дуудав.
" Сайн уу ахаа. Сайхан амарсан уу? "
Би энтрүү оронгоо сэтгүүл унших харуул ахад хэлэхэд тэрээр надруу гайхан харж толгойгоо дохих ба би хамаг хурдаараа өрөөлүүгээ гүйх шахам шатаар өгсөж өрөөндөө орон цүнхээ тавиад дээрийн өгч байсан тэдний хуваарийг бариад тэдний бэлтгэлийн өрөөлүү хамаг хурдаараа явлаа. Хаалганы урд очин би ариулд гараа тавиад нүдээ анин амьсгал аван гаргав.
Нүдээ нээгээд би юу ч болоогүй мэт инээмсэглэл нүүрэндээ тодруулан бариулыг даран онгойлгоод
" Сайн уу манайхаан намайг санасан гэсэн үү? " хэмээн аль болох сэргэлэн хэллээ.
Зэрэг долоон харц надруу тэр дороо чиглэв.
Гэвч ганц ч харц эргэн урагшаагаа харсангүй.
***
Эцэст нь дахин Юра ажилдаа орлоо. Ёооё бүр оруулах гэж баахан зовлоо шүү. :)) Одоо улам л сайхан зүйлүүд болно. Тиймээс битгий намайг орхиорой. Эцэст нь таалагдсан гэж найдаж байна. Сэтгэгдлээ хэлээрэй. ✌🏼
Advertisement
- In Serial38 Chapters
I'm the Bad Boy's Sweetheart (Completed!)
When Adriana Layman first saw Jake Collins in freshman year it was love at first sight. Now its senior year and Adriana realizes she might leave high school without her sweetheart. But he's the popular boy every girl loves and shes the nerd who studies in the library at lunch by herself. When her dad abandons her to go to Europe to start a new life without his daughter and memories of deceased wife, Adriana has no where to go. Who better to take her in then her dad's long time friend George Collins? What happens when she finds out Jake isn't who everyone thinks he is? Just who has Adriana been in love with 4 years?~~~~~© All rights Reserved
8 214 - In Serial71 Chapters
Beautiful Infatuation
The worst mistake that Sneha could do was to save a girl from getting assaulted. That is because the girl whom she saved was none other than the sister of the Mafia boss of Mumbai. Turned out that the mafia boss started doubting Sneha for being an accomplice of the assault. But, when her innocence was revealed, the unfortunate had already happened.The mafia boss had developed a beautiful infatuation with her. And, he would not stop until she is his.This is the story of Sneha, who comes from a humble family and wants to have a simple life. But, life threw her straight into the arms of a lively hurricane...the boss of Mumbai Mafia. How will she try to free herself from the chains of the man who is determined to have her in his life? Or will she succumb to his passionate desires?(Regular Updates){Beginning: 1 Oct 2021}
8 491 - In Serial7 Chapters
Promise (Frodo Baggins Fanfic)
"Do you promise you'll come back?" He nodded his head and looked at me with his baby blue eyes. "I promise, Fara," he said sweetly. "And you won't forget me?" "Not for a second." Fara Galpsi and Frodo Baggins have been friends for years and secretly made plans together. Until Gandalf decided to interrupt those plans... Fara does not expect for Frodo to be gone as long as he was and fears she has been forgotten. When he finally does return to the Shire, he is not the same Hobbit she fell in love with.*All of my LOTR/TH fanfics inter lap with each other just a heads up if there's stuff mentioned in here that's not cannon, that's why*
8 244 - In Serial46 Chapters
Crazed Minds | ✔️
Switch your normal high school with a boarding school for troubled youths and the 'it' boys with two unnervingly gorgeous mental cases. Don't forget the students are crazy and half the staff have secrets darker than anyone would expect. Then you get Redwood Academy.They say insanity is doing the same thing over and over again while expecting a different result. But whoever is murdering the students one by one only expects one thing. That the new girl, Olivia Mitchell, will get the blame.At a school full of psychopaths, everyone is a suspect.
8 126 - In Serial22 Chapters
Rejecting the Rejected
Kim Drake was a loner - someone most people didn't even knew existed, or cared to recognize her existence. This included her town's local bad boy, Carter, despite knowing that they were mates. Did she forget to mention she was a werewolf? Life was already had enough as a high schooler, not to mention being a teenage werewolf dealing with rejection from the one person who is supposed to accept and love her above everyone else.
8 306 - In Serial22 Chapters
Ricci Likes Her | Ricci Rivero [Book 2] √
•COMPLETED•"what's the use of asking you to draw me an artwork when you're already an art yourself" Don't forget to Vote & Comment, i really appreciate it if you do 💕A Ricci Rivero Fanfiction
8 66

