《Call me teacher. Completed》28. Урагшаа алхая. Түүнгүйгээр
Advertisement
Чи намайг өөрийнхөө хүн гэж хэлдэг байсан тэр богинохон хугацаанд би яг л чиний бүх ертөнц болчихсон мэтээр өөрийгөө төсөөлдөг байж билээ. Хүйтэн харц, хөндий байдалд чинь дурлахдаа, анх намайг үнсэхэд мэдэрсэн мэдрэмжээ бодохдоо, албан ёсоор найз охин чинь болохдоо, өөртөө байсан бүхий л нандин зүйлсээ таньд өгөхдөө ийм төгсгөл хүлээнэ гэж зүүдлээ ч үгүй. Гэхдээ л бид дуусах нь үнэн. Шинэ хүмүүстэй уулзаж, бие биетэйгээ хамт өнгөрөөсөн дурсамжаа хаяа нэг бодож мишээчхээд цаашдийн амьдралаа бодно гэдгээ мэдэж байсан.
Хэзээ нэг өдөр өөр шигээ охины ээж болчхоод "Ээжээ та анхны хайрынхаа тухай яриач" гэж охин минь сониучирхан асуух үед нь дөлгөөн инээмсэглэл тодруулан таны дүрийг дахин нэг санаад "Ээжийнх нь анхны хайр дөлгөөхөн ааштай, эмэгтэй хүнийг хүндэлдэг, ээжийнх нь хамгийн их хайрлаж байсан эр" гэж түүнд хэлэх болно. Тэр үед нүднээс минь аз жаргалын доголон нулимс урсаад түүнээс цааш ахиж таны талаар бодохгүй. Шөнө бүхэн таны хэмжээлшгүй гүн нүдний чинь цаана юу нуугддаг байсан тухай бодохгүй. Өглөө бүхэн тэр минь одоо юу хийж байгаа бол гэсэн бодолдоо тарчилж суухгүй. Өдөр болгон хамт байхдаа ямар аз жаргалтай нэгэн байснаа санагалзахгүй.
Гэхдээ л бидний учирсан есөн сарын тэр нэгэн өдрийг мартаж чадахгүй. Би таныг цаг хугацааны төгсгөл хүртэл хайрлах болно. Сая жил байсан ч хүлээх болно.
Хэцүү үед минь орхиод явсандаа шаналахгүй хамгийн сайнаараа хичээж амьдрах болно гэдгээ л надад амла. Гэвч хэцүү үед минь орхичхоод шанална гэдэг тэнэг зүйл. Өөрийгөө зовоохын тулд намайг орхино гэдэг тэнэг зүйл шүү дээ.
Ээж намайг сургуулиасаа шилжих хэрэгтэй гэж хэлсэн. Учир нь бид удахгүй нүүх гэж байгаа болохоор шүү дээ. Энэ нь надад бага зэргийн харамсалтай ч амьдралаа шинээр эхлэх боломж гэж хэн хэн нь харж байгаа. Ээжийн хувьд сэтгэл санаа нь тогтворгүй. Яаж ч тогтвортой байх билээ дээ. Бүхэл бүтэн олон жилийн хөдөлмөр нь нүдэн дээр нь сүйрчхээд байхад.
Ээжтэй цуг гэрийнхээ тавилгуудыг нүүлгэлтийн машинд дайчхаад төрөхөөсөө авхуулаад өдийг хүртэл амьдарч буй гэрээ эргүүлж тойруулан нэг харлаа. Сэтгэл үнэхээр хоосон оргиж байлаа. Гэр бүлийн уур амьсгал, инээд хөөр дүүрэн гэж хэлэхгүй ч миний хамгийн нандин дурсамжийн уурхай болсон гэрээ ингээд л орхиод явна гэхээр дотор минь харлана.
Advertisement
Нүдэнд минь нулимс цийлэгнээд хоолойг минь ямар нэг зүйл өгсөөд ирэх үед хэцүү байгаа ээжийнхээ хажууд уйлахгүй гэсэндээ гараа хамаг хүчээрээ атгалаа. Хумс минь алга руу шигдэн хорсгож байсан ч би тэвчсээр байв. Тэгээд арай гэж тайвшран хажууд зогсох ээжийнхээ зүг харвал тэр залуудаа аавтай цуг авхуулсан зургаа харан уйлах ба миний зүг харан инээх аядаад
"Хэсон аа. Энэ байшин ээжийнх нь хувьд хамгийн үнэ цэнэтэй газар. Аав бид хоёр чинь чамайг төрөхөөс өмнө өөрсдийн гараар барьсан болоод ч тэр үү энэ дэлхийн хамгийн нандин зүйл мэт санагддаг юм. Өдийг хүртэл чамайг төрүүлсэндээ харамсдаг байсан өөртөө үнэхээр их урам хугарч байна. Чи минь ийм том болчихсон байсныг анзаараагүй байж ээ.
Хоёулаа өнөөдөр сүүлчийн удаа л уйлчхая. Харин маргаашнаас зөвхөн аз жаргалынхаа төлөө амьдръя тэгэх үү?" Хэсон өдийг хүртэл тэвчиж байсан нулимсаа ээжийнхээ энгэрт гаргав.
Бүх зүйл яагаад ийм ярвигтай болчихсон тухай тэр бодол болно. Том болох тусам ирэх ачаа хүндэрч, шийдэх асуудал ихсэх нь түүнд муухай санагдаж байв. Тэгээд бодно буцаад бага насандаа очих юмсан...
Тэд сэтгэлээ онгойтол уйлж авсан болохоор сэтгэлд нь буглаад байсан том чулуу арилах шиг болов. Тавилгагүй том байшинд Ий хатагтайн утас дуугарах нь цуурайтан сонсогдоно. Хэсон ээжийг нь дахиад ямар нэг асуудал угтахвий гэхээс үнэхээр их айж байлаа.
"Аан... Одоо юу?" Ий хатагтай ийн хэлээд Хэсоны зүг харчхаад "За гараад очъё" хэмээв. Хэсон ээжийнхээ хажууд очоод "Бүх зүйл зүгээр биз дээ?" гэхэд Ий хатагтай зөөлхөн инээмсэглээд хаалгаар гарч одлоо.
Дахиад л ганцаардал. Замбараагүй олон бодлууд...
Ду Кёнсү.
Түүнтэй өнгөрүүлсэн тэр онцгой мөчүүд мансууруулагчтай зүйрлэхэд юу ч биш байх. Гэхдээ энэ одоо хамаагүй. Надад бидний дурсамж хэмээх мансууруулагч байгаа болохоор надад одоо тэр байхгүй байсан ч би ганцаардахгүй.
Бодол дотроо түүнийгээ харж, бодолдоо түүнийг тэврэе. Харин одоо бодит байдалтай эвлэрч урагшаа алхая. Түүнгүйгээр...
_________
Ий хатагтай гэрийнх нь ойролцоо байх кафед очиход Ду Кёнсү сууж байх бөгөөд холоос харахад л царай алдаж турсан нь анзаарагдав. Кёнсү эргэн тойрноо нэг эргүүлэн харахдаа Ий хатагтайг харав. Тэгээд дээш босоод бага зэрэг бөхийн мэнд мэднэ.
Advertisement
"Юу болсон юм бол?" Ий хатагтай ийн асуухад Кёнсү юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа бололтой нүд нь ийш тийш гүйх аж. Тэгээд хоолойгоо засаад "Танайх нүүхгүй байж болно" хэмээв.
Ий хатагтай түүний ярьж байгаа зүйлийг ойлгоогүй бололтой нүдээ анивчин хэсэг сууж байснаа "Юу гэсэн үг билээ?" гэж асуулаа. Харин Кёнсү өөртөө байх бүхийл зориг зүрхээ гарган Ий хатагтай өөдөөс өөртөө итгэлтэй гэгч нь хараад "Би Ду захиралын том хүү... Таны бизнесс надаас болж дампуурсан." хэмээн тас хийтэл хэлж орхилоо.
_____
A/N: Дуусах гэж байгаа болохоор сэтгэгдэл бичээд войт дараад өгөөрэй♥️.
Advertisement
- In Serial577 Chapters
Guild Wars
Draco had risen to the top of the world through his exploits in the legendary FIVR game, Boundless.
8 12765 - In Serial6 Chapters
Soul Saver Series
A young man loses his sister in an act of vengeance for his failures. In his grief, he wonders what to do and searches his heart for an answer. In the shining light and the rolling wheels of a train, the answer comes to him. He finds allies and friends that assist him in his journey to find the Seven Elemental Jewels and battles the Agency of the Fallen in order to bring his sister's soul back from the afterlife. During his journey, his ideals and worldview are changed to make him both a better brother, man, and citizen.
8 80 - In Serial6 Chapters
The Creator's World
In a world where Creators make universes to play in, I am a Creator. My name is Michael Tanner and this is the exploration of my greatest creation. It is a world of swords and sorcery, though I choose to be a sorcerer and perhaps a little more. Join me as I explore this new universe, while in our universe, a mysterious extrasolar object enters this solar system on a collision course with our Earth's sun.
8 159 - In Serial12 Chapters
Questioning the Basic
As children grew up to became adult, they learnt to accept reality and the law of physic who governed them. Fascinated by fairy tales and role-playing game since it were ever told. A person partake great length in defying the revered, most-holy, and absolute truth of """"Science"""" in dreaming to become a Wizard verself. True, you could simply put glowing phosphorus to illuminate your hand, but how fun it would be if your very hand could glow by itself? Isn't magic just a perfectly controlled fusion and fission?
8 108 - In Serial14 Chapters
Micro-Management: Survival Base
Duncan is a highschooler who is bored with his life, He goes through his daily life, wondering if anything exciting will happen when one day, while shifting through the app store looking for a game to play, he stumbles across an interesting game.The synopsis? To manage a den of survivors ranging from simple insects to intelligent A.I, Duncan downloads the game to try it out and is now stuck in a game where he has to keep the survivors alive from all ranges of dangers from unknown diseases to an alien invasion.Can Duncan handle this new pressure in his life?
8 82 - In Serial12 Chapters
Wrap Me in Gold ; Reader X Midas (Fortnite)
Y/N manages to accidentally get transported into the world wide known game of 'Fortnite'. How did she get there? Who will she meet there? How will she live? What's the most that could happen while she's there? Most importantly, how will she get back into the real world? Is she willing to go back?read at your own risk ;)
8 89

