《Most Popular Playboy》06: Netflix

Advertisement

"Би чиний анхны үнсэлтийн эзэн байсан юм уу?" гэж Тэхён миний асуултыг давтлаа. Би доошоо харан, хуруугаараа тоглонгоо, "Сонин сонсогдож байгааг мэдэж байна л даа. Гэхдээ миний өмнөх найз залуу намайг хэзээ ч үнсдэггүй байсан юм. Би түүнтэй бүтэн жил үерхсэн, гэвч... Би яагаад гэдгийг нь мэдсээн. Эцэст нь, тиймээ, чи миний анхны үнсэлтийн эзэн."

Тэхён миний эрүүг өргөн, нүд рүү минь эгцлэн харж, "Чи болон чиний хуучин найз залуугийн чинь хооронд юу болсон юм бэ?" гэж намуухнаар асуулаа. Би толгойгоо сэгсрэв. Би энэ тухай ярихыг хүсэхгүй байна... Хэзээ ч.

Бид хэд хэдэн удаа жүжиглэж бэлдсэн. Гэхдээ мэдээж үнсэлтгүйгээр. Би одоо ганцаараа гэр рүүгээ алхаж байна. Тэхён намайг хүргэж өгье гэсэн боловч би эрс татгалзсан юм.

Тэхёний 'муу хөвгүүн' гэх төрхний цаадахыг нь харж чадвал тийм ч муу хүн биш гэж бодож байна. Тэр хэдий новшийн банди шиг аашилдаг ч миний анхны үнсэлтийг авсандаа уучлалт гуйсан. Миний анхны үнсэлт илүү муу байж болох байсан, эсвэл би ганцаараа насан эцэслэж, нөхрийнхөө оронд нохойгоо үнсэх байсан байх. Үфф, би ганцаараа хөгшрөнө дөө. Гэхдээ яахав, би муурнуудтай хамт үхэхгүй юм даа. Харж байгаачлан, би муурнуудад дургүй. Тэд бол хорвоо дээрх хамгийн өлөгчин зантай амьтад. Хэзээ ч эзнийхээ үгийг сонсохгүй. Тэнэг муурнууд. Ингэж бодож байгаа ч би муурнуудын өхөөрдөм зулзаганаас татгалзахгүй ээ. Тиймээс зүгээр.

Би чинь өөр юу ярьсан билээ?

Би өрөөндөө орон, унтлаганы хувцсаа солин өмслөө. Би бараг юу ч хийгээгүй байж үнэхээр их ядарч байна. Миний амьдрал улам уйтгартай болсоор. Netflix (Бяцхан тайлбар: Энэ сайт нь зохиогчийн эрхтэй кино тавьдаг юм), тэр л миний амьдралыг илүү дээр болгох юм даа.

Би доошоо буун, шарах шүүгээнээс попкорн авав. Компьютер маань телевизортой холбогдож дуусмагц хөнжлөөр биеэ ороон буйдан дээрээ тухаллаа.

Хахаха, би Netflix-гүй яаж амьдрах юм бэ? Teen wolf-гүй...

Vampire diaries-гүй...

Мөн Gossip girl-гүй....

Dylan O'Brien, Chuck Bass, Colton Haynes (Бяцхан тайлбар: Энэ хүмүүс бол дээр дурдагдаж байгаа цувралуудын эрэгтэй гол дүрүүд) - Эд наргүй бол миний амьдралыг төсөөлөх ч хэрэггүй.

Ер нь би яачихаа вэ? Би өөрийнхөө хэзээ ч уулзахгүй хүмүүст дурлаж байна. Аххх, фэн охидуудын амьдралаа гэж...

    people are reading<Most Popular Playboy>
      Close message
      Advertisement
      You may like
      You can access <East Tale> through any of the following apps you have installed
      5800Coins for Signup,580 Coins daily.
      Update the hottest novels in time! Subscribe to push to read! Accurate recommendation from massive library!
      2 Then Click【Add To Home Screen】
      1Click