《Princess with blue eyes | completed》24. Болзох уу?
Advertisement
Neptune гарагийн хаан хатан хоёр Сэүн болон Жэннитэй хамт хоолны ширээнд сууж байлаа. Сэүн анх тайзан дээр гарч байхаасаа ч илүү их сандарч, алганыхаа хөлсийг өмдөндөө үрж байх нь тэр. Үүнийг харсан Жэнни хөнгөхөн инээмсэглэж, гарнаас нь атгав.
"Эгэлгүй хүчтнийг олсонд бид туйлын их баяртай байна. Гарагийн хараал устаж байгааг бид мэдэрч байхдаа үнэхээр жаргалтай байгаа билээ. Таныг бидний гүнжтэй ураг барилдана гэж итгэж байна" хэмээн хатан инээмсэглэсээр ийн хэллээ.
Сэүн өөрийг нь ингэж их хүндлэж байгаад магнай хагартал баярлах ажээ. "Та ингэж ёсорхох хэрэггүй дээ. Бидний хувь тавилан угаас бичигдсэн тул зөрчих учиргүй. Харин хуримыг одоохондоо хийхэд арай эрт байна гэж бид бодож байна"
Жэнни ч мөн толгой дохив. Бие биенийгээ таних шатандаа явж байгаа тэдэнд хурим арай л эрт байгаа билээ.
Хооллож дууссаныхаа дараа Сэүн Жэнни нар бусад дээрээ очихоор болж, тэднийг хайж эхлэв. Ирээд шууд салаад явчихсан болохоор хаана байгааг нь мэдсэнгүй. Мөн харилцах зүйлгүй учир алхаж байлаа. Сэүн үе үе хэнгэнэтэл санаа алдахад Жэнни хөмсгөө зангидан түүн рүү харав.
"Юу болоод тэнгэр нуртал санаа алдаад байгаа юм?"
Сэүн гунингтай харагдана. "Би ингээд айлын нөхөр болох нь" гэх нь тэр.
Жэнни хэсэг хачин царайлан зогсож байгаад чанга инээлээ. Тэрэнд энэ үнэхээр инээдтэй санагдана. Хэзээ эр хүн ингэж байлаа даа. Харин тэгсэн Жэнниг Сэүн бас хачин царай гаргалаа.
Тэд инээлдсээр бие биетэйгээ юм ярилцсаар хотоор алхах агаад хотын иргэд тэднийг ажиглан, том нүдлэн харж байлаа. Харин тэд хажуугаар явж байгаа хүнээ ч анзааралгүй явж байв. Тэд бие биедээ төгс тохирч байгааг иргэд мэр сэр шивнэлдэн, бөхийнө.
Удалгүй нэгэн том хоолны газарт Эксо болон гүнжийн дайчид бүгд цуглан суухтай Сэүн Жэнни хоёр тааралдсан юм. Хайсны эцэст олдлоо хэмээн тэд баярлан хамт сууцгаав.
"Хаан Хатан нарын түмэн амгаланг айлтгая" хэмээн Чанёол босоод бөхийлөө.
Жэнни харц дээгүүр тэрнийг ширтэн, "Боол Чанёолоор юу байна" гэхэд Чанёолын нүд том том дээрээ бүр том болоход Жэнни чанга инээв.
Advertisement
"За Жэнни, боол арай ч болчихоогүй байна шүү. Хүн гоё мэндлэж байхад" гэсээр хошуугаа унжуулна.
Тэд инээлдэн захиалсан хоолнуудаа хүлээх явцдаа Neptune гарагийн тухай ярьж бас мэдэлцэж байлаа. Жэнни энэ гарагт төрсөн ч өсөөгүй болохоор тийм ч ихийг мэдэхгүй. Эргэж ирээд хэд хоноод л аялалдаа гарсан шүү дээ. Харин Лиса Чэёон Жисү нар гарагийн нүх сүв болгоныг мэддэг ажээ.
Тау уруулаа шилэмдсээр "Одоо ямар ч ажил байхгүй тиймээ, сайхан зугаацах нь дээ" гэв.
"Дуугаа дуулаад, аялан тоглолтоо хийж, фенүүдтэйгээ уулзмаар санагдчихлаа байна" хэмээн Жүнмён хэлэхэд бусдынх нь царайнд гуниг үзэгдэнэ.
Тэд дэлхийд алдартай хамтлаг байсан шүү дээ. Харин одоо тэр дэлхий нь үгүй болчихсонд сэтгэл дотроо үргэлж гунигладаг. Хамгийн хайртай фенүүд нь ч үгүй болчихсон.
Хүн төрөлхтөн мөхсөн...
"Явж утас энэ тэр авах уу?" гэх Жэннигийн дуу хадахад бүгд Жэнни руу харан "Утас?" хэмээн нэгэн зэрэг дуугарав.
Лиса хөмсгөө хөдөлгөв. "Манай гараг технологиороо галактикт нэгт ордог юм шүү. Бүх юм бий"
Тэд хоолны газраас гаран дугуйгүй машинууд явж байхыг олж харав. Түрүүн тэд анзаараагүй байх л даа.
"Энэ бол электрон машин. Дугуйгүй байгааг харж байна. Энэ машин цахилгаан болон агаараар хөлөлгүүрүүд нь асдаг. Бүх төрлийн тээврийн хэрэгсэл болж болдог" гэж Жисүг харахад залуус уулга алдах нь тэр.
Жэнни хөнгөхөн мишээн гараа өргөхөд нэг машин ирэн зогсоод жолооч бууж ирэн тэднийг харан бөхийлөө. Мэдээж, галактикийн хатан болон хаан, дайчид явж байхад хэн ч бөхийх ёстой шүү дээ.
Маш том барилгын өмнө ирэн зогсоход Чэёон мөнгийг нь төлөх агаад мөнгө хэмээн нэрийдэх нь хачин мэт. Ямар нэг бодит зүйл бус бугуйн дахь код шиг зүйлээ уншуулан мөнгө төлж байлаа. Залуус ч мөн гайхан, амаа ангайн зогсоно.
"Энэ бол дэвшилтэт технологи!" гэчхээд тэдний хажуугаар зөрөн гарлаа.
Янз бүрийн хэлбэртэй электрон утаснуудын тасагт орж ирсэн тэд нүдээ бүлтийлгэн явна. Ихэнх нь дөрвөлжин хэлбэртэй ч дэлхийн утаснуудыг бодвол илүү нимгэн, илүү, илүү гэхээр байх аж. Бүгд нэг нэг өнгийг сонгоод авцгаахаар болов.
Дэлгүүрээс гарсны дараагаар бүгд л сэтгэл хангалуун байдалтай инээмсэглэн байв.
Сэүн Жэннитэй сүүл хавиар явж байгаад бусдыгаа түрүүлэн алхах үед гараас нь атгах нь тэр. Жэнни гайхсан ч гайхаагүй мэт царай гарган, хувирал гаргахгүй мэт хичээж байх ажээ.
"Хоёулаа өнөөдөр болзох уу?"
---------------
😂
😏
Advertisement
- In Serial51 Chapters
Breaker of Skulls (LitRPG)
The MC bashes skulls and gains levels and overthinks small things. He becomes a knight. Synposis: An ordinary twenty-something human male undergoes the test of his life as he gets thrown into the Tutorial without any warning, learning to survive by any means possible with his sense for danger in a world where those who proved trustworthy were rarely competent, and those who proved competent were dangerous. Trusting his intuition, Marcello braves each new increasingly perilous test of survival as he slowly discovers that he himself was far from ordinary. Release schedule: 5 chapters per week, tentative.
8 258 - In Serial19 Chapters
Juggernaut: The Crafters Legacy- a LitRPG
The 10,000 Heroes have been chosen and the end of the world is near. Will Daniel, one hero among a sea of adversaries, be able to stand against the tide and fight for the survival of humanity or will his skills and preparations not be enough for the incoming storm. He can't be sure, but what he does know is that through his own strength and the strength of friends he meets along the way he will certainly try. Through strength of arm and skill in crafting he will fight this new foe that threatens to wipe humanity off the face of Earth once and for all. Winner of the 2021 writathon challenge
8 94 - In Serial7 Chapters
Slayers' Company
One man, two worlds. The modern world collide with the old upon the sight of the unknown. Tales of myths and gods descended and laid waste on humanity. Events written in the prophecies of the Judgement Day from several religions took place in a short time. All which seems to be at lost. Amidst the ruins, stood a man named Lace, harboured secrets from himself and wielded the wicked truth with an unyielding spear of mana. An ordinary human, who faced against the odds. Alongside with a mysterious sentient android. She who accompany him through thick and thin under the same skies. They, who walked a thin tread between two paths. The past that tells the tales, the present shun their sweats and tears. In search of an identity and family with one another as they clashed steels against heaven and hell, with iron to the taste. Determined to decimate anything in their path with blood filled eyes. Earning themselves the title, Slayers. __________________________________________ Uploading at least 2 chapters per week for now. Extra fact, I'm an amateur author, so please guide me the ways of writing.
8 201 - In Serial7 Chapters
My High School Government-Mandated Conscription as a Sorcerer
Something's rotten beneath the surface; devils roam the streets beneath the notice of ordinary humans and the government bureau responsible for handling them, the Department of Occult Affairs, is woefully underequipped to deal with the situation.What's a shady government organization to do? Conscript high schoolers, of course. Enter Charlie, a seventeen-year-old boy whose sorcery manifests in the form of seeing the world as a video game. But sorceries are always backhanded blessings, and nothing is ever as it seems.
8 122 - In Serial7 Chapters
Long Lost Traveler (Dropped)
A soldier thrust into a new world. A world of majestic creatures, strong magic, different races and gods. A fantasy world, the nature of his arriving in this world were not fantastical in nature however. Plucked from his imminent death by humans far from the future. How will the solider navigate through the power struggles, war, and divine plans. With the power of science and something a bit more fantastical in nature at his back. To rise or fall in the new universe he finds himself in. De Oppresso Liber
8 127 - In Serial37 Chapters
Combat Cockpit
Basically a few characters going against each other in a 1v1 except I give the results and stuff like that this will mostly include the monsterverse and also the jurassic franchise but, I will include other stuff from other franchises from to time as well
8 380

