《ɪɴᴇxᴘʟɪᴄᴀʙʟᴇ sᴇᴄʀᴇᴛ》ДӨРӨВ: ЗҮҮД ГЭХ БОДИТ БАЙДАЛ
Advertisement
" Өвдөж байна..."
Тэхёныг толгойгоо барьсаар босож ирэхэд өчигдөр орой өөрийг нь юу юугүй алчих гээд байсан залуу шүлсээ гоожуулан унтаж байх бөгөөд яг л нялх хүүхэд шиг хухирах нь үнэхээрийн эгдүүтэй.
" Би дахиад л зүүдлээд байна уу? Тэр яагаад одоо болтол энд байдаг билээ? Ashh би яг галзуурчихжээ!"
Тэхён ч гайхах баярлах хоёрын дунд гацсаар өөртөө энэ бүхэн зүүд гэдгийг дахин нэг сануулаад Жонгүг руу бага багаар ойртож эхэллээ. Хэрвээ энэ бүхэн зүүд байх юм бол, магадгүй тэр хэзээ нэгэн өдөр энэ сонин зүүднээс сэрэх юм бол Жонгүгийг үнсээгүй дээ харамсаад үхэх биз.
"ЭЭЖЭЭ!"
Тэхён хариугүй түүнийг үнсдэгийн даваан дээр Жонгүг нүдээ нээж тэд хоёул том нүдлэх нь тэр. Тэдний дунд хэсэг чимээгүй байдал ноёрхсоны эцэст Жонгүг чарласаар орон дээрээс пид хийтэл унаж орхив.
" Х-хонгор минь, зүгээр үү? Би чамайг айлгачихсан уу?"
" Чи энд ямар новшоо хийж байгаа юм!"
Жонгүг ёолсоор босож ирээд гартаа таарсан юмаа Тэхён руу шидэх гэсэн боловч тийм зүйл болсонгүй. Тэхён хаширсан бололтой.
" Тэгэхээр... Яагаад зүүдэнд чиний царай ингэж тод харагдаад бас би өчигдөр болсон зүйлсийг ингэж сайн санаад байгаа юм бол? Чи намайг хангалттай их цохисон гэхдээ би сэрээгүй, тэгсэн хэрнээ өвдөж байсан. Энэ зүүд хэтэрхий бодитой биш гэж үү?"
" Хангалттай! Чи ямар ичдэггүй хар хулгайч вэ? Хүний гэрт гэнэт гарч ирчихээд дураараа аашилна гэнэ ээ? Тэр ч болоогүй бүр үнсэнэ гэнэ ээ! Яг одоо гарч ирсэн шигээ зайлж үз!"
Тэхён энэ бүхэнд огтхон ч итгэхгүй байх бөгөөд Жонгүг бодит байх ямар ч боломжгүй. Учир нь амьдрал кино биш хойно тэр эргэж амилахгүй л юм бол энэ бүхэн бодит биш.
" Эсвэл чи ихэр юм уу? Яагаад гэнэт гарч ирчихээд намайг гэрээс минь хөөгөөд байгаа юм? Би чамд хэлсэн шүү, энэ бол миний гэр!"
" Чи өөрийгөө зүүдэлж байна гэж бодохын оронд бодит байдалтай эвлэрээд манайхаас зайлвал яаж байна? Би хэн нэгэнтэй адилхан байж болох ч битгий намайг үнсээд бай! Муу гаж донтон!"
Advertisement
Жонгүгийн хувьд бол энэ бодит байдал. Харин бодит бус зүйл гэвэл энэ танихгүй залуу л байна. Тэр гэнэт л гараад ирсэн. Өчигдөр гэртээ сэрсэнээс хойш энэ үл бүтэх залуу түүнтэй ямар нэгэн дотно холбоотой юм шиг аашлах болсон.
" Эсвэл чи ой санамжаа алдчихсан байх. Тэгээд 3 жилийн турш ухаангүй явж байгаад өчигдөр гэнэт хамаг юм аа санаад буцаад ирсэн байх тийм үү?"
" Хараал ид, би огтхон ч ой санамжаа алдаагүй! Бас би хий үзэгдэл, адгас чөтгөр биш! Хэрвээ чи зөвшөөрвөл би хичээлдээ явах хэрэгтэй байна!"
Жонгүг ч уурссаар хувцасны шүүгээгээ нээтэл түүний гэх нэг ч зүйл байхгүй байх бөгөөд эргээд нэг гэрээ хартал тавилга, ор хөнжил гээд бүх зүйл нь өөр байх нь тэр.
"Ю-юу вэ? Би үнэхээр айл андуурчихсан юм гэж үү? Эсвэл Кан багш андуураад намайг өөр өрөөнд оруулчихсан юм болов уу? Гэхдээ яагаад Кан багшид түүний гэрийн түлхүүр байна гэж? Хоорондоо огтхон ч авцалдахгүй байна?"
Жонгүг айж эхлэлээ. Тэр өчигдрөөс хойш танихгүй залуугийн гэрт ирчихээд гэрийнх нь эзнийг учир зүггүй зодоод, тэр ч болоогүй гэрээс нь хөөгөөд байсан хэрэг үү?
"Яасан, чи айл андуурчихсан байна уу?"
Advertisement
- In Serial14 Chapters
Money Grubbing Demon Lord
A short story based in a fantasy world with Heroes, Demons, and lots of money! Completed, with 13 Chapters and a Prologue at about 500 ~ 600 words per chapter.
8 90 - In Serial10 Chapters
Bloodlines
[participant in the Royal Road Writathon challenge] Valorous is the crown prince of the floating kingdom of Sunhold. Then the cursed blood from his mother's side manifests and he is forced to flee his kingdom. His childhood friend is left behind, and he vows to return for her. This is the start of his mercenary career.
8 70 - In Serial25 Chapters
It's Hard Being A Background Character
Just after being transmigrated into a world of immortal cultivation, Zhang Wei naively believed he'd struck gold! But who could blame him? All those web novels he read depicted that after an average Joe with no attachments to his previous world transmigrated into a body with the same name, he'd become the greatest legendary being after countless thrilling adventures alongside the assistance of a mighty System! And... he fulfilled all those criteria! Unfortunately, those wishful thoughts vanished after seeing his reflection in the water. No...it wasn't because his looks remained impressively unimpressive. It was due to the two words in block capitals that hovered just above his head: [BACKGROUND CHARACTER]
8 270 - In Serial9 Chapters
Collab {Heathers: Sequel to Subscribed}
"Say Hi To God" When JD remembers how good it feels to hold a gun or a knife, no one is safe. Love continues beyond death, but not always through life.It's time for Veronica Sawyer to learn this. Especially what happened to Chandler, Duke, McNamara, Dunnstock, Sweeney, Kelly, and soonDean.
8 205 - In Serial9 Chapters
BROKEN-A SWASAN FS✔️
Its on 6 month separation trackIn this ts... Swara left sanskar for 3 months not because of any fight but because of some reasonEveryone believed sanskar except for her whom he thought would never mistrust himBut why did this happened To know more peep inside❤
8 118 - In Serial11 Chapters
The God Hashira
A strange man arrives at the Kamado household seeking shelter. Along the way, the stranger is taken on a journey with Tanjiro and his now demon sister, Nezuko. How far will this journey take them and what may lye in-store for our protagonists?
8 156

