《[FIRST] Last One》XIV [ Teardrops ]
Advertisement
Сонү миний хажууд ирээд "Хөөрхөн байгаа биз" гэхэд нь л түүн рүү эргээд над руу хайрлангуй ширтсээр нүдээ цавчлах түүнийг харахдаа би ухаарсан юм.
Надад алдах зүйл байгаа гэдгийг.
–
Хамтдаа алхсан зам бүрээ эргэн нэг харвал бүхий л мөч нь инээд дүүрэн байж. Гар гараасаа хөтлөлцөөд алхвал юуг ажрахгүй яваад ирсэн байж.
- Эмнэлэг явах цаг болчихлоо. Гараад ирээрэй миний охин.
Өрөөндөө орон дээрээ бодолхийлэн суутал ээжийн дуу гарахад, өрөөнөөсөө гаран ягаан өнгөтэй улаан судалтай ороолтоо сайтар гэгч нь зүүгээд эмнэлэг зүглэв.
- Толгой чинь өвдөж, дотор муухайрч, хоол идэх ч хүсэлгүй болж байгаа биз дээ. Эмээ сайн ууж байгаарай миний охин. Ээжийгээ уучлаарай, үхэн үхтлээ тэр жаахан хугацаандаа ч болов сайн үзэн ядаад аваарай. Бүх зүйл ээжийнх нь буруу болохоор.
Нулимс дуслуулсаар чичигнэсэн хоолойгоор ийн хэлэх тэрээр гартаа байх цаасыг сунгахад нь түргэхэн л авж харлаа.
Нэр: Кан Ханыл
Төрсөн өдөр: 2003.08.21
Glioblastoma (GBM) тархины хорт хавдар.
Юунаас болж үүсдэг нь тодорхойгүй.
[Тархины хорт хавдрууд дундаа хамгийн хүчтэй нөлөөлөх төрөл бөгөөд эхэн үедээ шинж тэмдэг тун бага тул энэхүү өвчний талаар оройтож мэдэх нь элбэг]
IV шат буюу хүндэрсэн шат.
IV шатанд орсон тохиолдолд цааш үргэлжлүүлэн амьдрах хугацаа 12-16 сар.
Ерөнхий шинж тэмдэг:
Толгой өвдөнө, эргэнэ.
Хоолны дуршил буурах.
Зан ааш болон аливаа зүйлсийг тогтоох, сурах зэрэгт өөрчлөлт орно."
- Тийм байх нь ээ.
Одоо хүртэл тодоор үзэгдэх чичрэх гар болон үүнээс өөрийг үл хэлж чадан дэмий л ангалзах миний дүр төрх.
Хэдхээн хугацааны өмнө жаргалтай гэгч нь гараас нь хөтлөөд алхаж байсан ч гунигын үүл бүрхээд авав уу гэлтэй ганц дусал нулимс ч хамт хуваалцахыг хүсэхээргүй хүнд зүйл дараад ирж билээ.
Жиндүүхэн өвлийн хүйтэнд алхсаар аль хэдийн сүндэрлэн баригдсан өндөр цагаан барилгын урд ирсэн байх аж. Ээж орохоосоо өмнө гараас минь атгаж авсаар цааш явлаа.
Эмчийн өрөөнд орж ирэхэд зөөлөн лаванда үнэртэх агаад тэрээр мэнд мэдсээр босон ногоон цай аягалж өгөөд биднийг суухыг урив.
Advertisement
Эмч хүний хувьд миний байр байдлыг хамгийн сайн мэдэх тул түүнийг худал инээмсэглэж, сайхан үгсээр бордоосой гэж хүссэнгүй.
Хэдхэн сарын өмнөх би байсан бол зүгээр л хувь тавилантайгаа эвлэрчихсэн үхэх өдрөө тоолон суух байсан бол одоо би аль хэдийн амьдрах утга учраа олсон нь харамсалтай.
Даарлаа гээд очоод тэврүүлэх, тунирхлаа гээд үнсүүлэх хүн байгаа нь бүр ч гаслантай аж.
"Сэтгэл санаагаа тогтвортой байлгахдаа анхаараарай"
Эмчийн сүүлийн үгийг сонссоор гарч ирэхэд одоо л нэг бүтэн амьсгал авч чадах юм шиг санагдсанд гүнзгий амьсгал аван гаргалаа.
Хэдхэн хоногийн өмнө хүчлээд ч гарахгүй байсан нулимс минь тулаад иржээ.
Гадаа гараад харвал энэ өвлийн сүүлийн цас гэмээр, өөгүй цагаан цасан ширхэгүүд уйтай нь аргагүй удаанаар хаялаж газарт унахдаа тэр даруй хайлж орхих нь сэтгэлд минь южу ч гэмээр нэг л хоосон зай үлдээх аж.
Бүлээн салхи үлээгээд өнгөрөхөд урдуур орж ирэх үсээ хойшлуулах гэхэд орооцолдож улам л замбараагүй болох нь бүх л зүйл миний эсрэг байгаа мэт, энэ хорвоод жаргал бус зовлонгоо эдэлж дуусчхаад явах ёстой юм шиг санагдаж саяхан сэтгэлийн буглаа болоод байсан зүйл нь нурж унаад шарх үлдээчихэв үү гэмээр өвдөж, нулимс минь хяналтгүй урсаад ирэхэд л нүүр тулахыг хүсээгүй зүйлтэйгээ одоо л эвлэрч хэмжээлшгүй ихээр хөндүүрлэнэ.
Жаргал минь дөхөөд иржээ, хэдхэн алхаад л хүрэх юм шиг санахад харин аль хэдийн ирчхээд хүлээж байсан зовлон минь нүүрэн дундуур минь дэлсээд авжээ дээ янз нь.
Гүйгээд л, гүйгээд л.
Нулимсаа хэнд ч харуулахыг хүсээгүйдээ гүйсэн ч үнэн гэдэг хэзээ ч надтай зууралдахаар заяагдсан бололтой. Одоо ч гартаа барьсан байх оношилгооны цаасаа харвал хэд хэдэн дусал нулимс болон цасан ширхгүүд бууж орхижээ.
Хэсэг харж зогсоод эргэлзэлгүй хогийн саванд хийчхээд тэндээс холдох гэсэн ч хэдийн хүчгүйдэж орхиод газар бохирч унах нь үнэхээр миний тэвчээрийг шалгасан явдал байлаа.
Суусан чигээрээ шуугаа дэрлэн уйлахад өнөө л бүлээг салхи сийгэн өнгөрөхөд тэр л энэ мөчид хань болох мэт санагдаж, аөриыгөө хараан өрөвдөлтэй амьдралаа эргэн нэг дурсав.
Өнгөтэй өдрүүд нь түүнтэй л хамт байж дээ.
Эцсийнх нь хүртэл түүнтэйгээ хамт байгаасай хэмээн хэнээс ч юм гуйх нь үгүй ер юутай өрөвдөм юм бэ дээ.
–
2023.01.20
Advertisement
-
In Serial13 Chapters
The Final Incantation
Members of the Red Legs gang, founded by disgraced Queensguard Sheridan and Abel, struggle to survive in a world after the fall of the Queendom, and revival of the Church. Stealing and thieving to survive on the frontier, they begin to stumble onto a vast, ancient conspiracy that will change the world forever.
8 78 -
In Serial12 Chapters
Chasing Circe
Aiden was living the dream with his childhood crush turned girlfriend, Cassandra. The two had become smitten with one another and their parents teased them about eventually getting engaged. With high school coming to an end and Cassandra heading off to college, this might have become their reality. This dream shatters when the two argued and Cassandra runs off into the night, going missing. The town turns on him with everyone suspecting he may have harmed the town's darling. Distraught, the teenager seeks the help of his sisters and mother in finding out what happened to Cassandra. But time's running out, with his mother hitting the three with a bombshell: their time in the human world was running thin and they had a choice to make. Stay human for the rest of their lives or keep their tie to the fairy realm and kiss their normal life goodbye. Chasing Circe is a fantasy novel geared towards an audience in the age range of 13 to 18. Being a modern YA novel with inspiration from the 2000s to 2010s fairy novels in the same range, dive headfirst into a world of wonder and betrayal. [participant in the Royal Road Writathon challenge]
8 65 -
In Serial34 Chapters
エッセンス (Essence)
The year is 2042, 15 years ago, the Earth experienced a cataclysmic event that resulted in the invasion of an extraterrestrial species known as the Nebula. In response to this threat, countries around the world brought their resources together to create Familiars and Coordinators to combat the ever-rising threat of the Nebulae. An original light novel/manga concept in the making. Contains mostly Yuri sexual content. I want to credit phasmonyc for the cover art. She works through Medibang, and she's a member of RoyalRoadl Volume One Complete
8 157 -
In Serial9 Chapters
Space Side Echoes
The First Galactic War came and went. The Beryons were defeated but dozens of species died out and now the surviving races are rapidly expanding across the galaxy trying to find fortune and empire. Aden and his mentor Julian are veterans looking to cash in on this new era but crippled and without any money they’re left with only one choice - carrying out jobs for the seedy underworld. Their first job was to steal and transport an experimental prosthetic arm and deliver it to Echo Station to a mysterious benefactor. Unfortunately powerful factions are pitting their agents against each other and Aden, along with anyone who has the misfortune to meet him, are about to get swept up into a race that takes him across the galaxy and maybe try and prevent yet another Galactic War.
8 60 -
In Serial93 Chapters
Noah Jupe imagines
Just Noah Jupe and his characters<>Started: 7/6/2021Ended: ?
8 366 -
In Serial12 Chapters
Jealousy | Pico x Boyfriend |
Boyfriend decides to sign up for a rap competition. He bumps into his ex seeing that jealousy would form between one of them. you're free to make animations, edits or literally anything you desire with this fan fiction!
8 159
