《Dark Moon /✔️/》16. Төгсгөл
Advertisement
Хөл толгой нь олдохгүй байсан эгэл бус төрөлхтөн эргэн хэвэндээ оржээ. Цус сорогчдийн албан ёсны удирдагч Мирэ ирсэнээр бүхий л тэмцэл зогсож, энх тайван тогтов. Өмнөх удирдагч Эдвард түүхнээ бичигдэх хамгийн муу нь ажээ.
Харин угаас цус сорогчдынх байсан хар сувд руу шунаж, шударга бусаар олж авсан түүндээ бардан тэрсэлдсэн учир хүн чонын угсаанд таарсан шийтгэлийг нь өгөөд бүх юм дууслаа.
Өөрийн ой санамжаа дөнгөж олж авсан Мирэ нум сумаар хичээллэж дуусаад гарахаар зэхэж байлаа. Тэртээх холоос бүх сум байндаа туссаныг зарлаж, туг өргөв. Удалгүй бөөн шуугиан болж Сонхүн нөхөдтэйгөө орж ирэхэд инээмсэглэн тэр зүг рүү гүйлээ.
"Би чамайг санасан."
Сонхүнийг тэврээд үнэрийг нь уушиглангаа амнаасаа унагасан ганц өгүүлбэр нь хайрын шивнээ аж. Найзууд нь нэгнийгээ нудран холдоход Сонхүн гэнэт л төв царайгаа хувирган хайлж орхиод "Би бүр санасандаа үхэх шахлаа." гээд улам хүчтэй тэвэрлээ.
"Цугтаа танай хуучин гэрт очих уу?"
Үнэхээр л удирдагч гэдэг том нэр хүнд, сурах ёстой маш олон зүйл, хүмүүсийн дунд цусны үнэрийг тэсвэрлэх гэх мэт зүйлсээс бага зэрэг залхаж байсан Мирэ дуун дээр нь зөвшөөрөөд гараас нь хөтлөн хувцсаа солихоор харшийн зүг явлаа.
Хаалгаар ороход л сэнгэнэх тэдний дурсамж. Хэтэрхий нандин юм.
"Чамайг үхтлээ зодуулчихсан ирэхэд би яг эндээс тосож авч байсан шүү дээ." гээд шулганах хайртыгаа харсан Сонхүн инээмсэглэнэ.
Тэдний хамт өнгөрүүлсэн хугацаа бүхэн хамгийн үнэ цэнэтэй нь ажээ.
Хангамжийн цуснаас авч уучихаад хуучин орон дээрээ тэврэлдээд хэвтээд өглөө. Тэдэнд бяцхан амралт хэрэгтэй байгаа нь тэр. Сонхүн хайртынхаа үсийг илж, дуу аялсаар унтуулж дөнгөв. Тэгээд өөрөө толгойг нь цээжиндээ наагаад нүдээ аньлаа.
Гурван цаг орчим унтсан нойрмог хос босоход нар шингэх дөхөж, тэнгэрийн хаяа улбар болж эхлэв.
"Хоёулаа зугталт хийх үү? Утаснуудаа энд үлдээгээд би буцаад муу залуу болж, цоо шинэ машин газар дээр нь худалдаж аваад унаад явчих уу. Их биш ээ, ганц хоёр хоног л бүх юмнаас холдъё."
"Тэгье. Чамайг юу ч гэсэн бай би эргэлзэлгүй дагах болно."
Шинэ үнэр нь арилаагүй сүүлийн үеийн машин худалдаж аваад тэд давхиж эхлэлээ. Цагтай уралдан, салхи сөрж аз жаргалыг мэдэрсээр давалгаалах далай дээр ирээд зогсов.
Advertisement
Салхи ч үгүй эргийн элсэн дээр гутлаа тайлан гишгээд хөөцөлдөн тоглож дуусахуйд нар жаргаж үлгэрийн орчныг бүрдүүлсэн байлаа.
Үзэсгэлэнтэй орчин
Үзэсгэлэнтэй нар жаргалт
Үзэсгэлэнтэй тэд
"Eyes can talk"
Амгалан тайванг сэтгэлдээ шингээж бие биес рүүгээ ширтэн зогссон тэд нэг л ижил зүйлийг мэдэрч ойртлоо. Залуу жаал охины бэлхүүснээс татан өөртөө татаад уруул руу нь тэмүүлэв.
Жаргах нарны доор далайн чимээтэй бидний үнсэлт төгс хоршино.
Удаан бас зөөлөн цаг хугацааны дараа тэд бага зэрэг холдлоо. Мирэ хайртынхаа мөрөн дээр толгойгоо тавьж далай руу ширтэн чимээгүй л зогсоход, Сонхүн мөрөөр нь тэвэрнэ.
"Ямар нэг юм уух уу?"
Мирэ гарнаас нь атгасаар хэлэхэд Сонхүн толгойгоо дохиод буцлаа. Гадаа аль хэдийн бүрэнхий болсон байх нь тэр. Дэлгүүрийн гадаа Сонхүнийг хүлээж зогссон охин гарч ирэхэд нь хөтлөлцсөөр захиалсан амралтын гэртээ ирлээ.
Зөөлөн чихэрлэг хэрнээ бас гайхалтай исгэлэн амттай дарс авсан байх аж. Хундага тулгаад эхнийхийгээ дуусгаж орхиход Мирэгийн хацар улаа бутарч байв.
"Сонхүн аа. Би ямар их жаргалтай байгааг чи төсөөлөхгүй дээ. Үргэлж л эцэг эхгүй өөртөө гутарч, хайр халамж мэдрээгүй өссөн би чамтай л учирч хайрыг мэдрэх ёстой байсан юм шиг."
Нулимс нь цийлэгнээд ирсэн хайртыгаа тэвэрч, биен дээр нь нэг хэмнэлээр товшино.
"Би ч бас чамайг хайрласандаа, чиний төлөө алхам хийсэндээ хэзээ ч харамсдаггүй ээ. Үнэхээр чи л байвал болох юм шиг байна."
Уярам үгийг нь сонсоод инээмсэглэсээр Мирэ ор луугаа явлаа. Түүнд энэ хүн байгаа нь ямар их аз вэ? Биесээ тэвэрсээр дахин нэг өдрийг хамтдаа үдлээ.
Маргааш нь сэрээд Сонхүн Мирэгээс тэрийг асуулаа. Мирэ өөрөө зориглож чадахгүй байсан зүйл аж.
"Хайрт минь, чи ээж аав дээрээ очиж үзмээр байна уу?"
Асуултыг нь сонссон Мирэ гайхаж байхад Сонхүн аль хэдийнээ хувцаслаж эхлэлээ.
"Алив, явцгаая. Тэд ч бас чамайг харахыг хүсэж байгаа."
Тэд хамтдаа Эдвардын тэмдэглэлээс олсон бунханы зүг хөдлөлөө. Нилээн удаан явсаар олон өнгөлөг цэцгээр хучигдсан ойн шугуйд ирэв. Үүнээс цааш машинаар явах боломжгүй тул алхахад цэцэгс өөрсдөө зам гаргаж өгч, бөхийн хүндэтгэл үзүүлж байх нь тэр.
Зэрэгцээ орших үзэсгэлэнт жижиг даваан дээр ирээд өмнө нь зогслоо. Энэ доор түүний эцэг эх гүн нойрсож байгаа.
Advertisement
"Ээж ээ, аав аа. Охин нь ирлээ." Мирэ бага зэрэг чичирхийлсэн хоолойгоор үгээ дуусгачихаад сөхрөн суулаа.
"Би амьд үлдсэн. Та хоёрын бүх зүйлээрээ хамгаалсан өөрийгөө ч, хар сувдыг ч байх ёстой байранд нь тавьсан. Багаасаа л эцэг эх минь яагаад намайг хаясан юм бол оо гэж боддог байсан ч та хоёр минь намайг хаяагүй, харин ч хамаг чадлаараа харж хандаж байсныг мэдээд толгой руугаа цохиулах шиг л болсон. Хүрч ирэлгүй удсанд үнэхээр их уучлаарай.
Аав аа, та миний хайртай баатар.
Ээж ээ, та энэ дэлхий хамгийн үзэсгэлэнтэй нь." гээд жаалхан охин нулимсаа шударч байхад Сонхүн хажуугаас нь "Мирэ танийг дуурайсан болохоор л ийм үзэсгэлэнтэй байгаа юм." гэж хэлээд амжив.
Авчирсан цахирмаа цэцгээ тавиад, үнсүүлэх шиг нүдээ аньж мэдрээд буцахаар эргэлээ. Тэгээд тэд ддооноос үргэлж энд ирэхээр шийдэв.
Сонхүн тохойгоо хайрцган дээр тавин хөдлөж байхад хажуугаар нь Мирэгийн гар орж ирэх үед тэсэлгүй өхөөрдөөд хөтлөөд авав. Мирэ гэдсэнд нь эрвээхэй нисэх шиг мэдрэмж авахдаа ичиж орхилоо.
Буцаж харшиндаа очих үед бөөн хөл хөдөлгөөн үймээн болж байх нь тэр.
Жэйк гүйсээр ирж "Хааччихдаг юм та хоёр! хүн бүрийн санааг зовоогоод, ядаж утсаа аваад явахгүй. Байлаа гэхэд хэлчихээд явж болно доо." гэсээр загнаж гарав.
"Тайвшир Жэйк. Бид хоёр бяцхан амар амгаланг мэдэрчихээд ирж байна. Юу болсон юм?"
"Ухаан санаа чинь хаана яваа юм. Маргааш та хоёрын ёслол гэдгийг мартчихаа юу?"
Хажуунаас нь гэнэт Жонвон орилоход тэд амаа даран бие бие рүүгээ харлаа. Маргааш тэдний хаан хатанд залах ёслол шүү дээ.
Гялс салан гүйж, бэлтгэл ажилдаа орлоо. Маргаашнаас тэд албан ёсоор эгэл бус төрөлхтний хамгийн хүчирхэг цус сорогчдын хаан, хатан нь болох болно.
Агуу их эгэл бус төрөлхтөн иржээ. Ёслолын танхимыг дүүргэж, уухай хашгирсан өдөр болов.
"Пак Сонхүнийг цус сорогчдын хаан ширээнд өргөмжилж байна. 2022 оны 9 сарын 18. Мөн хатан-"
"Өршөөгөөрэй."
Албат зарлаж дуусаагүй байхад Сонхүн үгийг нь таслаад сэнтийнээсээ өндийх нь тэр. Мирэ асуусан харцаар харахыг ч тоолгүй явж өнгөрөөд хучлагатай зүйлийн хучлагыг татаж орхив. Түүний доор амьд хөгжмийн хамлагийн зэмсгүүд байлаа. Өөрөө базз гитараа бариад Мирэ рүү харахад найзууд нь араас нь гарч ирээд байр байраа эзлэв.
"Ч-Чи хэн юм?"
"Магадгүй бурхан байх."
Үүнийг хэлчихээд урагш гэрэлд гарч ирэхэд нь царай руу нь харлаа. Тэдний хамтлагийн нэг гишүүн.
Нүдийг минь өөр дээрээ удаан саатуулсан Пак Сонхүн гэгч.
Тэр халаасаа ухан асаагуур тамхитай гаргаж ирээд асааж сороод утааг нь зөөлөн үлээв.
"Юу гэсэн үг юм?"
Тэр өнөөх зурган дээрх шиг инээгээд нүд рүү минь ширтэн
"За тоглосон юм даа, Пак Сонхүн гэдэг. ENHYPEN хамтлагийн базз гитарчин.
Харин чи Со Мирэ биз дээ?"
"Чи намайг яаж мэддэг юм?"
"Мэдэлгүй дээ, чамайг энд урьсан хүн нь юм чинь.."
Дуу тоглогдож эхлэхэд тэдний танилцсанаас эхлээд өдийг хүртэлх бүх дурсамжууд хөвөрч эхлэв. Хэрхэн дурлалцсаныг нь хүртэл. Сонхүний бичсэн ая, үг бүр нь Мирэд зориулагджээ. Залуу хөвгүүн Мирэд тийм л их хайртай аж.
"My life without you is a misery"
Дуу дуусч, баярлаж бас бахархсан харцаар харж зогсох Мирэ дээр Сонхүн очиж халааснаасаа хайрцаг гаргаж ирлээ. Танхим дахь бүх хүн алга ташин шагшралдаж эхлэхэд микрофон аваад
"Миний сар болж, надтай гэрлэх үү?" хэмээн бөгжөө дэлгэн гол асуултаа асуулаа. Хүн бүр амьсгаа даран хүлээхэд Мирэ эхлээд бөгжийг авалгүй Сонхүнийг татан босгоод тэврэв. Тэгээд толгойгоо дохин уруул дээр нь үнслээ.
Жэй албат руугаа харахад
"Мөн хатан Со.. Пак Мирэг ширээнд нь залсаныг мэдэгдэж байна. Хэн ч бай бүгд босож шинэ хаан хатанд хүндэтгэл үзүүлнэ үү."
"Хаан, хатан хоёрт баяр хүргэе."
Амьтай бүхэн бөхийж мэнд дэвшүүлэхэд тэдний нүдээс аз жаргал, баяр баясал холдсонгүй.
"Зүрх зогсоом бас зүрх шатаам. Бүх л мэдрэмжийг өгч чаддаг хамгийн үзэсгэлэнтэй миний сахиусан тэнгэр."
"Хугарсан далавчийг минь эдгэтэл хайрласан миний хайрт, миний шунал."
Author Note: Дутуу дулимаг 2 дахь бичвэртэй минь дуустал нь хамт байсанд баярлалаа. Сонхүн, Мирэ бид гурвын зүгээс маш их талархаж байгаагаа илэрхийлье. (+ENHYPEN, Asahi) 🫶🏻
2022.09.25 02:11 am
"With Cassiel"
.
Advertisement
- In Serial19 Chapters
Reborn as a Dragon Tamer
Meet Harmony: A canny duelist in the world’s most popular monster fighting video game. When she receives a message promising fame and adventure through dragon taming, she jumps at the chance. Getting in on the ground level of a new hot game is the opportunity of a lifetime. What could go wrong? The next thing Harmony knows, she’s been transported to a world where she is the character, dragons are real, and the duels have become life or death. Ding! Travelers from other realms have changed the course of our world's history before — for good and ill. Now the world has become stagnant and a new voice is needed. How will you place your stamp?
8 184 - In Serial8 Chapters
Is it Really Ok for a Dungeon Master to Manage a Dungeon?
Leo Flores just wanted to play D&D with his friends. He didn't expect anything life changing to happen during their odd little campaign, but next thing he knows he's been summoned by those same friends as the Demon King who will lead their dungeon to greatness. This takes being a Dungeon Master to a whole new level doesn't it? A fun romp of a story that takes a few jabs at the common tropes found in isekai LN while also mainting a genuine plot. Some moments and characters are based off my own campaigns I've run before. Trying to upload once a week, but may take up to two weeks to upload.
8 84 - In Serial6 Chapters
Seize The Stars
In this world of vast diversity our earl of Youfu dukedom, Long Youfu, starts his journey on his path to endless strength. He is a person of vast knowledge and talents and he fights on the side of righteousness defeating tyrants and evil beings. He is outlawed and treated wrongly by the world around him yet he stands firm against all odds.
8 85 - In Serial7 Chapters
Necromancer King
Sometimes, you just want to release your pent up anger form real life. And one of the best places to do it is in a game. Ever since its launch, World of Aingarrth allowed players to fulfill their wish. Do you want to be an asshole? Go ahead. Do you want to be a shiny white knight? You do you. Players are free to choose and define themselves in the brand new VRMMORPG. It takes the world by storm. Not only by how unique the MMORPG is, but also because there is roleplay mode. It allows people to set their own settings, either fantasy towns, schools or even graveyards. Then, choose scenarios that are going to happen, like getting married or saving a princess. They would then play as the main character, and the story adapts to their decision. Kei, a 29-year-old corner store clerk, decided to try it out. He has enough of his plain boring life, where many people treat him like trash. Each time after work, he would spend hours playing the game, even if it means he must sacrifice his sleep. He sometimes plays the roleplay mode, but he is more attracted to the MMORPG mode His passion inspires a certain guild leader, who takes him in and makes him his vice. With his help, the guild slowly builds up, until it gets to be the biggest villains guild in the server. One day, after work, Kei is about to launch the game when he fell asleep. When he opens his eyes, he is surprised to find himself laying on a pedestal in a tomb. With a girl kneeling beside him. He didn't realize he was transported to another world. Nor that there were others who were transported there too. A/N : The story is being rewritten. Photo by Mike Ko on Unsplash
8 131 - In Serial65 Chapters
Druid Evolution (A Battle Royale, Druid MC LitRPG/Gamelit Adventure)
A high school biology teacher is sucked into a new reality, where a mysterious Gamemaker forces him to fight for his life. With no other choice, Theodore Cross must become a Druid and master the powers of nature to protect himself -- and those he loves the most. New chapters every weekday at 9 AM CST. For advance chapters, see my Patreon page! Discord for Druid Evolution --------------------------------------------------------------- What to expect: 1. A pretty standard LitRPG apocalypse set-up, with certain high-potential players getting invited to participate in an Arena. 2. A MC who is human and empathetic, who makes mistakes and flounders sometimes, but who is willing to fight and kill to protect his friends. 3. A quest to save his best friend and crush from another party of players led by two psychopaths. The MC doesn't vie for power, but does what he thinks is right and gains power along the way. The basic set up resembles a love triangle, but will not go that way. 4. A Game/System that is reminiscent of both Skyrim and Dungeons and Dragons. 5. Some gore and violence, mild horror, some foul language, but no sexual situations or overly traumatizing content. 6. Typos -- this is a first draft, so bear with me! I am going to keep writing forward, then go back later and take comments and suggestions into account.
8 137 - In Serial61 Chapters
date a live x Depressed male reader
i not good making description, just read my story,I'm just inspired to make this storyIf you like this story, vote this story or follow meCredits=XD0010Xd0010Bigfan
8 205

