《Dark Moon /✔️/》11. Өв залгамжлал
Advertisement
Өдөр бүр хэн нэгэн орж ирээд цэнхэр өтгөн шингэн бидэнд тарьчихаад гараад явна. Нөхдийгөө яаж байгааг мэдэхгүй юм. Гэхдээ миний бие үнэхээр өөрчлөгдөөд байгааг би мэдэж байна. Наранд дургүй болж тоостой хөшгөө үргэлж хааж, юм идэх хүсэл нээх ч төрөхөө больсон. Арьс маань улам цайрсаар. Тэгсэнээ гэнэт маш хүчтэй өлсөнө.
Тэр хүн бидэнд туршилт хийхээр энд авчирсан байх нь ээ. Тэр туршилтынх нь нөлөөгөөр миний бие ийм болоод байгаа биз.
Одоо тэнд байгаа том нүсэр хаалганд жижигхэн хэрээстэй шоронгийн цонх шиг нүх байдаг болсон бөгөөд түүгээр харвал бидний өрөөний камер том самбар дээр харагдана. Хааяа очиж хардаг юм. Жэй ухаантайхан шиг байх гэж тоо бодож харагдана. Хисын дуу дуулна. Тэр дуун дээр нь Ники хөдөлгөөн хийнэ.
Хаалганд төмөр тор хийх үед зугтах боломж гарлаа гэж бодсон ч, найзуудаа дуудсан ч энэ бүхэн эцэстээ бид бүгд 7 хоног уснаас өөр зүйлгүй харанхуй газар хоригдож, хөхөрч бэрттэлээ зодуулж л дууссан юм.
Энэ тамаас хэзээ гарч, хэзээ гэрийнхэнтэйгээ уулзах юм болоо?
Сүүлдээ бид бараг л дуулгавартай нохой шиг болж, эсэргүүцэн байж тариулах биш зүгээр л аягатай цэнхэр шингэн тавих үед аваад уудаг боллоо.
Бас бие маань нэг л хачин хэвээрээ л. Бидний шүд загатнаж эхлэсэн. Хачин байгаа биз? Яг л дөнгөж шүд нь ургаж буй нялх хүүхэд шиг. Дахин нэг өдрийг дуусгаад орондоо орон нүдээ анилаа. Эндээс явахын мөрөөдөл болсоор.
Шөнө дунд гэнэт хүзүүнд өвдөлт мэдрэгдээд нүдээ нээхэд, хар хувцаст миний дээр намайг хазаж байлаа. Удалгүй ухаан алдсан ч түүний өмнө харсан ганц зүйл бол тэр шөнө бүтэн сартай шөнө байсан юм.
Би ингээд үхэж байгаа бололтой.
Өглөө цочин сэрээд урд шөнийг санаж хазуулсан гэж бодсон ч зүүд байсан бололтой, шарх ч харагдсангүй.
Бидний бие өөрчлөгдөж буй тухайг бид өөрсдөө л хамгийн сайн мэдэж байлаа.
Удалгүй спикерээр "Өчигдөр их онцгой өдөр байсан хөвгүүд ээ" гэчихээд чимээгүй болчихсон.
Хэсэг хугацааны дараа маш удаан тэнд байсаны эцэст биднийг хорьсон байсан хаалганы түгжээ торхийн мултарч онгойлоо. Нүдэндээ, чихэндээ итгээгүй бид цочирдсоор гарч гүйлдэв. Дараа нь загатнах шүдээ тоолгүй, баяртайгаар тэврэлдэн уулзсан. Эцэст нь энэ аймшгийн байшингаас гарах нь.
Advertisement
Дээд доод давхар луу гүйлдэн нэг нэгнийгээ олж уулзчихаад уйлалдах шахсан тэр мэдрэмж одоо ч тод. Гадаа гарч ирээд эргэн тойрноо харахад бид 3 давхар хаягдсан эмнэлэг дотор хоригдож байсан бөгөөд биднээс холгүйхэн дотуур байр бололтой 2 байшин харагдаж байв.
Хоригдож байсан эмнэлэгийн хонгил харанхуй бас улаан өнгөтэй.
Тэр байшингийн цонхоор миний бас бидний түрүүнээс хойш хүсээд байсан ямар нэгэн зүйлийн үнэр сэнгэнэхэд бид бүгд тэр дороо зогсон тийшээ улангассан нүдээр харж гүйлдэж эхлэлээ.
Тийм ээ, тэр байшингуудын зүг.
Дотогш дайрч ороод бид 7 хүссэн, амттай зүйл рүүгээ тал тал тийшээ таран дайрч хазсан. Хазаад л байсан. Ам руу орж ирж буй шингэнийг сороод л. Хэсэг хугацааны дараа амныхаа эргэн тойрныг арчсаар байрны гадаа гарч ирээд бид дахин уулзав.
Гэнэт ухаан ороод эргэн тойрноо харахад бид бүхэл бүтэн дотуур байрыг тэр чигт нь улаан цусаар будчихсан байлаа.
Маш олон ... Маш олон хүн.
Бид юу болж байгааг ойлгоогүй юм. Яагаад тэнд тэгэж удаан хоригдсон гэдгээ, яагаад тэнд байхаас эхлээд нэг зүйл хүсээд шүд загатанаад байсныг, яагаад хүн рүү тэгэж улангасан дайрсан гэдгээ. Гагцхүү бид араатан болж буй гэдгээ л мэдэрч байв.
Аль хэдийнээ гараа тэр олон хүний цусаар будсан гэдгээ мэдэх үед бид арван долоотой байлаа.
Яахаа мэдэхгүй байх үед булангаас хар хувцаст гарч ирээд өөрийгөө Эдвард гэж танилцуулан "Катролд нэгд. Тэгвэл би энэ бүхнийг чинь далдалж өгч чадна. Аан тийм, гэр бүлийнхнийг чинь хэний ч мэдэхгүй газар явуулчихсан гэдгийг санаарай. Та нар надад хэр сайн ажиллана, би түүнийг чинь үнэлээд гэр бүлийг чинь аврах, алахаа шийднэ." гэж билээ. Тэгж л бид эргэлт буцалтгүй тэдний нэг болсон юм. Цус сорогчид. Гэр бүлээ аврахын тулд яах ч аргагүй байлаа.
Харин өмнөх өдрүүдийн хувьд бид долоо Эдвардад үхтлээ нүдүүлсэн. Ердөө л би түүний суудалд суухгүй гэсэний төлөө тэр нөхдийг минь цуг зодчихсон. Яг л тэр үеийнх шиг цустайгаа хутгалдчихаад харанхуйд хоригдож байлаа. Гэхдээ ялгаатай нь бид хамтдаа.
Advertisement
Суллагдаад хаалгаар гарахын өмнөхөн тэр миний чихэнд нэг зүйл шивнэсэн. Мирэгийн талаар. Хараал ид, бүхнийг мэдэж байж.
Мирэ рүү явахгүй байхыг хүссэн ч өөрийн мэдэлгүй яваад оччихсон байсан. Хаалгаа битгий тайлж өгөөсэй гэж хүссэн ч бидний дундах түлхүүр үг амнаас минь гарчихсан. Цус уухгүй бол ухаанаа алдахаа мэдэж байсан ч зүгээр л нүдээ аньж орхисон юм.
Ам руу гэнэт цус ороход хамаг эд эс минь сэргэх шиг болж, залгилсаар ухаантайхан шиг боллоо. Хисын шархаа ч цэвэрлэлгүй надад цус авчирсан байх аж.
Бас би Мирэгийнд.
Эдвард ямар новшоо төлөвлөж намайг өв залгамжлуулах гээд байгааг мэдэхгүй ч... Тэр дайн хийх гэж байна. Тритсичүүдтэй. Асахигийн угсаа.
Author Note: *sigh*
.
Advertisement
- In Serial9 Chapters
The Billionaire's Beloved
The quiet city of Vlei is filled with terror when its people are murdered one by one every few days. Nobody knows who the culprit is. No clues found, no leads yet. The MO of each death is different. The only common thing is that the murders happen in a secluded place and at night, compelling the people to not leave their homes when the night befalls. Enter Melanie Parker, an orphan taken in by her aunt and her family only because her parents have left her the Parker Empire before their mysterious deaths. When the innocent girl stumbles upon a gruesome secret about her past, it changes her completely. Now she is out for revenge and she does not stop until she has destroyed all the people who have wronged her. On her way, she meets Adrian Cyrus King. At first, there is enmity between the two and they cannot stand each other. They bicker and fight whenever they meet. But, Adrian has a change of heart when Melanie once saves him from his enemies. Who is responsible for all the murders? How will Melanie take her revenge? Read the story to know what happens further.
8 225 - In Serial35 Chapters
My insomnia is killing you
Looking at the title you might ask yourself, "Why does he suffer from insomnia? And how can his insomnia kill somebody else?" All that and more will be answered in this novel. Waking up with amnesia the protagonist is trying to figure out the rules of the situation in which he found himself in while unknowingly being drawn into a conspiracy of epic proportions with his only goal being survival and getting stronger. Follow his attempts of making sense of the world surrounding him while he trains himself to survive dangers that are coming his way in more ways that he can imagine.
8 241 - In Serial11 Chapters
Life in a Red World
Born with a unique eye color, student Retter Hanson has had to deal with isolation and bullying for the majority of his life, leaving him as an antisocial, depressed person. However, a chance meeting at lunch one day may finally give Retter the chance to turn his life around, and reconnect with the people who care about him. "Life in a Red World" is a story of how, even if life seems bleak, a change in perspective and understanding can lead to a more fulfilling existence.
8 84 - In Serial11 Chapters
Fated
An 'average' high schooler is transported to the world of Pokemon, a world he knows absolutely nothing about, to stop an impending war.
8 163 - In Serial36 Chapters
Philippine Lore
Philippine finally takes the limelight!!!When a mysterious Filipino company appeared in the Philippines and suddenly introduced the first Virtual Reality game in the world, it immediately caught all the neighboring countries attention.However, was the game really just a game ...?Follow Rain as he entered the game [ Philippine Lore ] to make a new legend!Beating anything against all odds and experienced adventures that could make your blood boil...[ LOGGED IN ]--- ---This story is a slow paced one so please enjoy in patience~
8 169 - In Serial14 Chapters
Of the Fifty-Two
Jace awakes in a small room surrounded by people with idea of who they are. With no memory other than a name he's believes is his own. Jace must navigate floors of a strange place, fight hordes of zombies and escape into the outside world, hoping it'll be better out there. Warning: This story contains extreme violence, sexual situations and possibly a harem. Enjoy.
8 109

