《Dark Moon /✔️/》10. Өнгөрсөн
Advertisement
Бид бүгд жирийн л хөвгүүд байсан. Хичээлдээ явж, тараад нэгнийдээ очиж хөгжилддөг тийм л өсвөр настнууд.
Гэвч нэг л өдөр гэртээ биш, хуучирч муудсан модон тааз харж, элэгдсэн даавуутай орон дээр өндийж билээ.
Тэнд сэрчихээд шууд босоод гарах гэсэн ч хаалга түгжээтэй, цонхонд төмөр тор хийчихсэн гарахын аргагүй. Айж бас амь эрсэндээ хажуу талын ханаа нүдэж тусламж гуйн хашгирч байхдаа жижигхэн нүх олж анзаарч орхив.
Түүгээр шагайж хартал маш зузаан хананы цаана орон дээр бас нэг хүн хэвтэж байсан. Нүхээр харсан даруйдаа энэ ханыг эвдэлж, цоолж гарах боломжгүй зузаан юм байна гэж мэдсэн тул зүгээр л тэр цоорхойгоороо ширтэн сууна.
Удалгүй тэр ор хөдлөж хэвтэж байсан хүн толгойгоо барьсаар босч ирэхэд нь харвал Сонү байлаа. Тэр эргэн тойрноо нэг гүйлгэж харчихаад надтай л адил тусламж нэхэн орилж байв.
"Сонү! Сонү наашаа хар. Баруун талынхаа хана руу. Жижигхэн нүх байгаа ол."
"Сонхүн? Бид хаана байгаа юм. Эсвэл чи намайг авчирсан юм уу?"
"Үгүй ээ, би ч бас яагаад энд байгаагаа мэдэхгүй байна. Гэртээ унтаад л энд сэрчихлээ." Сонү наашаа өнөө жижигхэн нүхний хажууд ирж суугаад чихээ наав.
"Ядаж байхад энэ өрөө түгжээтэй, гарах аргагүй. Хоёулхнаа л энд байгаа юм байхдаа?" гэтэл Сонү
"Чи цаад талын хана руугаа очоод ийм нүх байна уу, үз. Би ч бас хайя."
Тэгэхээр нь гялс босон нөгөө талын хана руугаа очоод тэмтрэхийг нь тэмтрээд, харахыг нь хараад явж байв. Олдохгүй байсаар найдвар тасардагийн даваан дээр бүүр булангаас нь шалны хогонд дарагдчихсан байсан нүх олсон.
"СОНҮ! СОНҮ БИ ОЛЧИХЛОО."
Түүний наашаа пижигнэн гүйж ирэх чимээ сонсдож, хананд дахиад чихээ нааж байгаа бололтой байв. Харин би гүнзгий амьсгаа аваад нүхэнд нүдээ ойртуулан харлаа. Энэ хана Сонү бид хоёрын дундах ханаас ч илүү өргөн ба, чимээ нэвтрэхээргүй байв.
"Хисын?"
Тэр орон дээрээсээ босоод хана налаад суучихсан байлаа. Түрүүнээс хойш хаалгатай ноцолдсон бололтой гар нь энд тэндээ шалбарчээ.
"ХИСЫН АА, И Хисын."
Байдгаараа хашгирахад сонссон бололтой ийш тийш харж байгаад наашаа дөхөж ирэв. "Наад хананд чинь жижиг нүх байгаа олоод наашаа ойрт. За байз чиний зүүн гар тал руу доошоо." Эцэст нь тэр олоод нэг нүдээ анин харав.
"Сонхүн? Бид яагаад энд байгаа юм."
"Харин би ч бас мэдэх юм алга. Миний нөгөө талын өрөөнд Сонү байна лээ. Биднийг ямар учиртай энд ингэж хорьсоныг бас мэдэхгүй байна." Ингэж хэлэхэд Хисын амандаа хараал урсгаж байгаа нь бүдэг сонсдох аж.
Advertisement
"Новш гэж."
"СОНХҮН АА! Би нэг нүх олчихсон." гэж Сонү хашгирахад би нөгөө хана руугаа очлоо. "Хаана байна?"
"Энд шалан дээр. Хивсний доогуур байсан."
"Хар даа."
Сонү доошоо тонгойн тэр нүхээр харж байв.
"Ники?"
"Юу? Ники байгаа юм уу?"
"Тийм ээ тэр унтаж байна."
"Хашгираад сэрээчих."
Түүний дараа Ники сэрэн Сонүтай хэсэг ярилцсаны эцэст бас л нүх хайж эхлэв.
Эцэст нь бид долуулаа энэ хараал идсэн байшинд байсан. Хисын Сонү бид 3 гурван давхарт, Ники Жэй хоёр 2 давхарт. Харин Жонвон, Жэйк хоёр 1 давхарт.
Адил давхарт байгаа хэд нь ханын нүхээр, харин доод давхарт байгаа хэдтэйгээ шалны нүхээр.
Биднийг хоорондоо холбогд гэсэн шиг жижигхэн нүх гаргаж өгсөн байлаа. Түүнээс дөрөөлөөд хагалж, хугалаад гарчихъя гэсэн бодол байсан ч хоорондын хана, шал хэтэрхий өргөн. Бид яагаад ч чадахааргүй байлаа.
Бид энд ирсэнээс хойш бүтэн өдөр өнгөрөв. Орой болж гэгээ тасарч байна. Барагцаагаар 9 өнгөрч байгаа байх. Өглөө сэрэхдээ л энд сэрсэн болохоор өлсөж бас цангаж үхэх нь.
Өчигдөрхөн л инээж ханиагаад гэр гэр лүүгээ салсан юмсан. Ингээд өнөөдөр бүгд хаана нь мэдэгдэхгүй газар хоригдож байх гэж.
Аав ээж хайж байгаа болов уу? Ингээд зүгээр хэвтэж байхаар босч тусламж гуймаар байгаа ч хоолойд шингэн дутагдаад шивнэх ч тэнхэл алга. Хааяа нэг хажуу ханаа цохиж нэг нэгнээ сэрүүн байгааг шалгацгаах юм даа.
Нүдээ анин бодолд дарагдаж байхад хаалганы жижиг хаалга ч гэх үү, нүх ч гэх үү онгойлоо. Тавган дээр ус, жижигхэн талх өндөг мөн хажууд нь 3 улаан лооль тавьж шургуулчихаад буцан хаагдаж орхив.
Усны бараа харсан би бушуухан босч аваад хэдэн балга залгилсны эцэст нүд бүтэн нээгдэж амьсгаа авах шиг болов. Нөгөө хэдээсээ асуухад бүгдэнд нь ч бас өгсөн байв. Эндээс гарч чадахгүйгээс хойш ядаж өгсөн юмыг нь идэж амьд байх хэрэгтэй.
Усаа гамтай хэрэглэсэний ачаар одоо надад багахан ч гэсэн ус байна. Бүгдийг нь битгий идэж уугаарай, гамтай байгаарай, дахиж хэзээ өгөхийг нь бид мэдэхгүй шүү дээ гэж Жэй хэлсэн болохоор бүгд бага багаар идэж уусан.
Хамгийн сүүлд гэртээ унтахад 2019.07.29 байсан. Өнөөдөр тэгвэл 07.31 гэсэн үг. Ядаж он сараа алдахгүй, баримжаатай байх хэрэгтэй байх.
Үнэхээр... өлсөж үхэх нь. Хэдий өчигдөр дахиад л өмнөх өдөр шигээ ус бас талх авчирж өгсөн ч, өндөгийг нь хасчихсан байсан. Бүгдийг нь идэх хэрэггүй болохоор бага багаар идсэн. Гэхдээ л өлсөж байна. Өлссөндөө үхчих юм шиг байна.
Advertisement
Бид өнөөдөр усаа уучихаад хашгирч үзсэн. Гэхдээ хэн ч хариу өгөөгүй. Бүр хүний урманд модны навч ч хөдлөөгүй. Бахь байдгаараа. Цонхоор харахад битүү шигүү ой. Новш гэж яагаад бид нарыг ингэж зовоогоод байгаа юм?
Тэгэхээр би шантарч байна. Үгүй ээ бид шантарч байна. Сүүлдээ хоорондоо үг ч дуугарахаа больсон. Хэн хэн нь энд тэнд бодолд автаж хэвтээстэй.
Бидэнд өдөр бүр идэх багахан зүйл өгчихөөд явдаг тэр хүнийг харах гэж хичээсэн ч харж чадаагүй. Нүд ирмэх зуурт алга болчихдог.
Өнөөдөр, улаан лоолийг хасчихсан байсан. Ганц сав ус, талх. Усны хэмжээ багасахгүй байгаад л талархаж байна. Хоол ч одоо дүүрч. Гэхдээ би сайхан цадталаа идэх мэдрэмжийг дахин мэдэрмээр байна.
Өнөөдөр 08.02 байх ёстой. 8 сар гарчихлаа.
Хуучин орон дээр сэмэрсэн даавуугаа нөмрөөд дахин нэг өглөөг угтлаа.
Өдөр бүр эндээс яаж гарах уу гэж боддог байсан ч одоо бүр залхаж, амьд байвал л хангалттай гэж бодох болж.
Бидний байрлах өрөөнүүд ямар учиртай юм бол? Хисыний өрөөнд хоёр ор бас зурагттай. Гэхдээ зурагт нь ажилладаггүй юм билээ.
Сонүгийн өрөөнд ганц орноос өөр юу ч байхгүй. Никигийн өрөөнд ор бас хивс. Жонвон Жэй Жэйк 3 адилхан тохижилттой юм шиг байсан. Ширээ бас ор.
Миний байгаа өрөө гэвэл ор ба бяцхан шүүгээ. Тэгээд л болоо.
Мэдээж бидэнд өрөө болгонд 00 байгаа. Осолдолгүй гайгүй орчихож байгаа юм. Зүгээр л би яагаад энэ хараал идсэн байшингийн нэг өрөөнд хоригдоод байгаагаа ойлгохгүй байна.
Алвал алаад, эрхтэн зарвал зарчих хугацаа өнгөрчихлөө. Эсвэл хэн нэгэн гаж донтой амьтан хүн хулгайлахыг хүсээд биднийг авчирсан байж болох юм.
Унтаж байтал хүн орилох шиг болов. Юу вэ яагаад хүн орилдог билээ гэж бодож байгаад гэнэт санан босож өнөө нүх рүүгээ очоод найзуудыгаа зүгээр эсэхийг асууж байв.
Миний хоёр тал зүгээр.
2 давхарын хоёр зүгээр.
1 давхар луу Ники нэг нүдээ анин нөгөө нүдээ ойртуулан харж Жонвоныг зүгээр эсэхийг асууж байлаа. Жонвон зүгээр гэдгээ хэлчихээд хажуу тийшээ очин Жэйкийн өрөө рүү харав.
Энэ зуур өнөө орилох эсэргүүцэх чимээ байсаар л. Жонвон харсан даруйдаа сонин болж нүдэнд нь нулимс цийлэгнээд хана руугаа заав.
Жэйк... Түүнд ямар нэгэн юм болж.
Хараал ид, хараал ид!
Бид бүгд юу болж байгааг мэдэхгүй байна. Жонвон шагайсан ч орных нь урдуур бөөн хар хувцастай хүмүүс зогсож түүнд нэг зүйл тарьж байна гэж хэлсэн.
Зүгээр байж байгаад найзыгаа алдчихгүйн тулд бид бүгд ханаа нүдэн өшигчиж орилж чарлан хүчтэй чимээ гаргаж эхлэв.
Хэтэрхий их чимээ. Энэ их чимээг хэн нэгэн сонсоод ирж биднийг, үгүй ээ Жэйкийг түрүүлээд авраач.
Уур хүрч бас новшийн санагдсаны зэрэгцээ бид улам бүр орилолдож хаалгаа өшиглөж байлаа. Гэнэт хүн хоолойгоо засан инээчихээд
"Тайвшир хөвгүүд ээ, бид зүгээр л найзад чинь тайвшруулах тариа хийсэн. Гэхдээ та нар миний дургүйг ингэж хүргээд байвал тэрнийг алчихна шүү." гэж их чанга сонсогдохуйц ярьж эхлэсэн.
Тийм ээ, энэ хоолой бидний өрөөний дээр байрлах спикернээс гарч байна. Жэйкийг амьд үлдээхийн тулд бид бүгд тэр дороо зогсон доош сөхрөн уналаа. Тэр тачигнатал хөхрөөд
"Сайн хүүхдүүд. Та нар бол минийх. Би та нарыг өөрсдийнхөө нэг болгох гэж бүтэн 3 сарын турш ажиглан эцэст нь энд авчирсан. Та нар надтай адил болж байж л эндээс гарна."
Надтай адил болно гэж юугаа яриад байгаа юм? Жонвон дахин Жэйкийн өрөө рүү хараад түрүүний хүмүүс гарчихсан, харин Жэйк унтаж байна гэж хэлсэн.
Ашгүй дээ, амьд байна. Гэхдээ тэд тайвшруулах тариа хийхээсээ өмнө түүнд бас нэг зүйл тарьсан гэсэн. Юу юм бол?
Бас хэзээ тэд над дээр орж ирэх бол?
Өглөө боссон даруйд Жонвон орилж ямар нэгэн зүйлийг эсэргүүцэж эхлэсэн. "Боль, гуйя. Би юу хийсэн юм бэ? Юу ч байсан миний буруу, битгий."
Дараа нь Ники...
Түүний дараа Жэй...
Дараа нь Хисын...
Миний найзууд хашгиралдаж байхад намайг зүгээр орхино гэж байхгүй. Тиймээс одоо миний ээлж байх. Бодож дуусаагүй байтал хаалга савагдан онгойж бөөн хар хувцастай хүмүүс орж ирэн надад нэг цэнхэр шингэн тарьсан.
Би хичнээн эсэргүүцсэн ч тэр олон том биетнүүдийг дийлээгүй. Тэр цэнхэр шингэнийг дуустал нь тарьчихаад дараа нь тайвшруулах тариа тарьж байсан. Өрөөнөөс гараад буцан түгжих нь сонсогдохтой зэрэгцэн Сонү ч бас хашгирч байв.
Тэд, биднийг энд хориод байгаа хүмүүс яг хэдүүлээ юм бэ? Биш ээ, яг юу юм бэ?
Author Note: Заа, сайн байцгаана уу xD. Яг энэ хэсгийг Japan debut, Given-Taken Japan ver гарах үед бичсэн байдаг юм аа гэж. Бүр зун биччихээд дараа жил нь гаргаж ирж байдаг тэ😆. Бараг энэ хэсгээ биччихээд үйл явдлаа тааруулж, эхнээс нь бичсэн юм дөө. Drunk-Dazed MV-нийхээ санаатай бас холиод xD.
.
Advertisement
- In Serial1363 Chapters
VRMMO: The Unrivaled
Lu Chen used to be a ranker of the most popular VRMMO game, Spirit of Grief. After a car accident turned his dreams into dust, his disability left him incapable of escaping the pit of mediocrity he was thrown into. Helpless and defeated, his story ended.Two years later, the Eternal Moon Corporation launched a new VRMMO called "Heavenblessed", and Lu Chen stumbled into another terrible accident that left him in a complicated situation far beyond his ability to handle. That won't stop him from rising to the top, however. Not again.Come witness the rise of the sword-wielding zombie and the relationships he makes during his journey to the apex! For riches and bi- ahem, for career and love!He wields a demonic sword from Hell, he dons armor shining with Heaven's light. His boots stride across the sky as his helmet devours the souls of his enemies. On his left side sits the Goddess of Death. On the other, the Angel of Beauty.From the land of ice and death, a generation of Asura Kings rises, their roars reverberating throughout the world.Tremble in fear, noobs!
8 8158 - In Serial1353 Chapters
Refining the Mountains and Rivers
A young man's life changes when he stumbles upon a mysterious item. Qin Yu had never been a lucky person. Weak of body, bullied by his peers, and with only his friend as his family, he struggles day-by-day to live. But everything changes when he stumbles upon a little blue lamp. An immortal and demonic cultivating adventure.
8 3346 - In Serial2455 Chapters
Mortal Cultivation Biography
A poor and ordinary boy from a village joins a minor sect in Jiang Hu and becomes an Unofficial Disciple by chance. How will Han Li, a commoner by birth, establish a foothold for himself in in his sect? With his mediocre aptitude, he must successfully traverse the treacherous path of cultivation and avoid the notice of those who may do him harm. This is a story of an ordinary mortal who, against all odds, clashes with devilish demons and ancient celestials in order to find his own path towards immortality.
8 1057 - In Serial1503 Chapters
Dragon Prince Yuan
Destiny stolen at birth, the prince of the once mighty Great Zhou Empire, Zhou Yuan, has been plagued all his life by a fatal poison, forced to suffer powerlessly until one day when fate draws him into a mysterious domain where he meets a beautiful girl in green, a bizarre dog-like creature and an unfathomable old man in black.Join Zhou Yuan as he is thrust into the whirlpool of destiny while he seeks the pinnacle of cultivation.
8 1060 - In Serial677 Chapters
Ranker's Return
In the early days of the virtual reality game, Arena, meleegod was the strongest ranked player! He deleted his character and suddenly left. In order to restore his bankrupt family, he returned to Arena!"Do you want to create a character?"
8 1719 - In Serial1525 Chapters
Monarch of Evernight
Qianye rose from hardship but was felled by betrayal. From then, one man, one gun; he tread the path between Evernight and Daybreak and became a legend. Even if Evernight was destined to be his fate, he still intends to become the ruler who dictates.
8 22867

