《Dark Moon /✔️/》9. "UP"
Advertisement
Зайрмаг барьсаар ирсэн Асахи нүүр дүүрэн инээмсэглээд гараа сунгав. Үнэндээ хсүүлийн үед бид хоёр дотно болоод байгаа. Тэр хонхорхойгоо гаргаад инээх үед нь би хайлах шиг л болдог юм. Үнэхээр царайлаг биш гэж үү?
Хэдий хугацаа өнгөрч Асахи хажууд байж, хань болж өгч байгаа ч тэр зүүд санаанаас гарахгүй юм. Бас Carnival номны 2-р бүлгийг нээж үзэх хэрэгтэй.
Тэрхүү зүүднээс хойш нилээн удаж байгаа тул би дассан бас мартагнаж эхлэсэн. Гэртээ хариад UP бүлгийг үзэхээр бат шийдэв. Гэхдээ хичээл амарсанаас хойш Сонхүн сураг ажиггүй байсаар л. Ирэхгүй удахаар нь санаа зовоод байх юм.
Асахигаар хүргүүлчихээд гэртээ орж ирэн жүүс аягалсаар номын хавтасыг дэлгэв.
Тэгээд нэг удаа гүнзгий амьсгал аваад эхний хуудсыг эргүүллээ. Гарчиг.
"UP - Шаргал болон Хөх"
Алтлаг үсгээр товойлгон бичсэн байх эхний хуудсыг хараад би мөн л гайхширч орхив.
"Гүнж урилгыг хүлээн авлаа." гэсэн жижигхэн хэсэгтэй хамт тэр үдэшлэгний урилгын зураг. Гэхдээ илүү сонгодог хэв маягтай. Гадаа гэгээ тасартал гүнж болон шаргал, хөх өнгөний тухай бодсоор суув.
Өмнөхөөсөө арай шийдэмгий болсон би шууд цааш нь хуудсуудыг эргүүлсэн ч юу ч бичигдээгүй хоосон. Гагцхүү алтан үсэгтэй гарчиг.
Энэ ном яг ямар учиртайг, Сонхүн яагаад өгсөнийг, яг надад ирсэн үдэшлэгний үгс зурган дээр байгааг тайлбарлах нэгэн хэрэгтэй байна.
Шөнө болж эхлэх үед удаан суусан би өндийж, хөргөгчнөөс бялуу гарган идэж суухуйд тог, тог, тог.
Яг л гурван тогшилт. Угаас энэ хар шөнө манайд ирэх хүн байхгүй, ойрын үед надад болоод буй үл ойлгогдом зүйлс дахин эхлэж байгаа бололтой.
Зөөлхнөөр эхлэсэн тогшилт бага зэрэг чангарсанаа удалгүй суларч, хэн нэгэн хаалга дагаж гулсан унах чимээ гарлаа. Хараал ид, яагаад надад ийм зүйл болдог юм бэ?
Чимээ гаргалгүй өрөөндөө орохоор зэхэн эргэтэл хаалганы цаанаас "Цайз" гэж зовиуртай нь аргагүй бувтнах сонсогдох үед би гартаа барьсан модоо алдаж орхилоо.
Тэр байх нь.
Хаалгаа бушуухан онгойлгохоор шийдэж гүйж очихдоо хөлөө цохиж, догонцсоор нээлээ. Урд минь хүйтэн хөлс нь цувж, уруул нь сэтэрч цустайгаа холилдсон Сонхүн хэвтэх аж. Нүд нь хагас нээлттэй арай ч ухаанаа алдчихаагүй байна.
"Бурхан минь, Сонхүн аа чи.."
"Мирэ миний хажууд байна. Ашгүй дээ."
гэсээр түшихээр ухас хийсэн миний гаран дээр ухаан алдчихав.
Энэ мөчид би түүний хувьд хэцүү үедээ зориод ирдэг, миний дүрс хажууд нь байвал санаа амар өөрийгөө гаргуунд нь гаргадаг нэгэн нь болсондоо туйлын баяртай байлаа.
Хэд хэдэн удаа унах шахсан ч гарыг нь тавилгүй түшсээр орон дээрээ буулгаж, эхлээд шархыг нь цэвэрлэн эм түрхлээ. Бас үргэлж хүйтэн явдаг бие нь халуу шатсаныг болиулахаар хүйтэн жин бэлдэв.
Advertisement
Зутан хийж өгмөөр байгаа ч тэр хэзээ ч гадуур, тэр тусмаа бусдын гэрт хоол иддэггүй. Энийг нь хачин гэж боддог ч шалтгаантай гэж үзэн, зүгээр л халууныг нь буулгах үүрэгтэй боллоо.
Тэр хэнд ингэтлээ зодуулж, хаана бэртчихэв ээ? Олон хоног сураггүй байсанд нь л хангалттай гайхаж байсан юмсан.
Хүйтэн жинг нь сэлбэсээр үүр цайж халуун нь дөнгөж буурч эхлэхэд түүний уруул цайж эхлэв. Яахаа мэдэхгүй дэмий л холхиж, ус ч болтугай өгч уруулыг нь чийглэх гэсэн ч буцааж гаргаад ер залгисангүй.
Хүйтэн алчуур солиод ирэхтэй зэрэгцэн хаалга дуугарах сонсдов. Гайхан очиж дурангаар харахад Хисын зогсож байлаа. Энэ цагаар манай гэрт ирж, яах гэж байгаа билээ гэж бодоод оруулахгүй байхаар шийдсэн ч тэр хаалганы цаанаас Сонхүн байгаа биз дээ гэхээр нь хаалгаа тайллаа.
Үүнд та нар гайхаж байгаа байх даа. Үргэлж аюулгүй эсэх нь мэдэгдэхгүй байхад хаалгаа нээдэг намайг. Сэтгэлийн хаалгаа ч мөн адил.
Хисын орж ирээд үгийн зөрөөгүй Сонхүн руу явж цүнхнээсээ ууттай шүүс гаргаж ирэн уулгаж орхив. Хачирхалтай нь Сонхүн тэрийг тун сайн уух бөгөөд бие нь тавирч, амраад ирэх шиг боллоо.
Дуустал нь ам руу нь шүүсээ хийж байсан Хисынийг ажиглахад тэр ч бас уруулаа сэтэртэл зодуулж, бие нь энд тэндээ хөхөрсөн байдалтай байх аж. Адилхан л сайнгүй харагдсан болохоор амрахыг асуутал хэрэггүй гээд шүүснийхээ хогийг буцааж цүнхлэн "Сайн асраарай" хэмээн үүд рүү эргэлээ.
"Гэхдээ энэ юуны шүүс юм бэ?" гэж гарахаас нь урьтаж асуутал Хисын эргэж хараад инээмсэглэн "Хүн орхоодой бас тамир сэргээдэг эртний тан. Манай эмээгийн жороор уулнаас түүсэн ургамлаар хийдэг юм. За тэгвэл баяртай." гээд гарч одов.
Харин Сонхүн халуун нь ч бууж, бие нь сулраад ирсэн болохоор гайгүй гэж бодон гарнаас нь атгасан чигтээ хажууд нь сууж, ороо дэрлээд хэвтэв. Жаахан л унтчихъя. "Шөнөжингөө сэрүүн байж Сонхүний халууныг сайн асарсан даа." гэж бодсоор нүдээ анилаа.
"Гүнжтээн, босох цаг боллоо."
Тасралтгүй дуудах хэн нэгний хоолойноос болоод нүдээ нээхэд, хээ хуараар чимэглэсэн алтлаг таазтай өрөөнд сэрэв.
Юу болоод байна аа? Өчигдөр Сонхүнийг асарсан даа. Яагаад энд сэрж байдаг билээ?
Сониуч нүдээр эргэн тойрноо ажиглаж байсан намайг нэгэн эрхэм сэргээн "Өнөөдөр цэнгүүнд явах өдөр." гэсэн билээ. Юун цэнгүүн?
Арай өнөөх зүүд дахиад болоод байна уу. Өөрийгөө чимхэж үзсэн ч өвдөөд байхыг бодвол энэ зүүд биш хэрэг үү?
Өрөөнөөс гарахдаа золтой л хашгирчихсангүй. Энэ чинь дундад зуун байна. Гүнгийн авхай бололтой. Эсвэл бүр хааны гүнж? Английн язгууртан айл шиг л интерьер засалтай хэрнээ ажилчид нь цөм Ази хүмүүс.
Advertisement
Өөрийгөө ордоны даамал гэж хэлсэн эрхэм миний араас дохин ордоны үйлчлэгчдийг бүгдийг нь хөдөлгөөнд оруулж байлаа. Тэд орой өмсөх даашинз, нүүрэнд түрхэх энгэсэг, үсний туузыг хүртэл бэлдэх бөгөөд удалгүй бөөндөө урд жагсан зогсов.
Даамал "Гүнжийг усанд оруул" гэхэд хоёр эмэгтэй ирээд намайг авч явах нь тэр. Цэцгийн дэлбэн хөвсөн сайхан үнэртэй усны дэргэд ирээд тэд миний хувцасыг тайлж эхлэхэд сандарсанаасаа болоод "Би өөрөө орчихно." гээд бараг л орилчихлоо.
Хэн нэгэн танихгүй хүн биед хүрээд байх яасан эвгүй юм бэ? "Та нар гарцгаа. Ганцаараа тайван баймаар байна." гээд ширэв татахад үйлчлэгчид толгой бөхийн гарж одов.
Сарнайн хандтай шампунь хэрэглээд гарч ирэхэд цөм миний даашинзыг тойрон зогсох бөгөөд уулга алдаж байсанаа намайг хараад хурдхан хойш боллоо.
Дөхөж очоод харахад язгууртан гэдгийг минь илтгэх шиг тансаг даашинз угтав. Дундад зууны даашинз гэсэндээ корсет бас олон хуниас, нугалаатай дэгжин, нүсэр хормойтой хөх даашинз.
Түүний хажууд усан болортой шаахай, мөн баг. Багт наадам байх нь ээ. Номын гол утга санаатай холбоотой. CARNIVAL
Даашинзтайгаа хослосон хөх баг. Одоо багагүй туршлагатай болсон учир, мөн өмнөх зүүд шиг хажуунаас нь харж зогсох сүүдэр биш би өөрөө гол дүр нь болохоор хөгжилдөөд авъя.
Бүх юм бэлэн болж ордоноос гарахад сүйх тэрэг угтаж, дотогш орон суухад хаалга хаагдав. Хаашаа явж, хэнтэй учрах бол?
Гадаа бүрий болохтой зэрэгцэн сүйх тэрэг гэнэт зогслоо. Цэнгүүн болох газарт ирсэн бололтой. Тэргийн хөтөч харуулд урилгаа үзүүлэх үед би аягатай цайгаа алдах шахав.
UP бүлэг дээрх урилганы зураг. Пак Сонхүн энэ бүх зүйл чамтай холбоотой тийм үү? Яах гээд надад энэ бүгдийг үзүүлж харуулаад байгаа юм бэ?
Нэг л үүлэрхэг, харанхуй улсад ирсэн болохоор жихүүцсэн ч түүнээс илүүтэй үзэсгэлэнтэй ордон сонирхол татаж байлаа.
Урилгаа гартаа атгасаар танхимын хаалгаар ороход тэнд нэлэнхүйдээ улаан болон хүрэн өнгөөр хослосон гүнж ханхүү нар байх агаад би л ганцаараа сондгой хөх даашинз, багтай байх юм.
Таних хүн үгүй тул ганцаар бүх хүний нүд над дээр тусаж буйг мэдрэн алхсаар зоогийн ширээний хажууд очлоо. Нэг танил зүйл. Ахлах сургуулийн үдэшлэгэн дээр аягатай дарс байсан бол энэ цэнгүүн дээр хундагатай болж өөрчлөгджээ. Мөн л хүмүүс шунан дурлаж ууж байв.
"Улсын хунтайж Пак Сонхүн морилж байна."
Хүмүүс ам амандаа шивнэлдэж эхлэхэд толгойгоо өргөн дээшээ харлаа. Хар хөх хослол түүнд гайхалтай зохижээ.
Удалгүй араас нь бусад хунтайж нар гарч ирэхэд бүгд нир хийтэл алга ташлаа. Бүр алгаа хорстол. Сонхүнийг багаа гаргаж ирэн зүүх үед миний багтай ижил загвартайг анзаарав. Солиотой юм аа.
Долоон гол хунтайж нар өөрсдийн таалагдсан гүнж дээрээ очих ёстой болоход бүгд нэг нэг гүнж дээр очиж, эцэст нь ганцаар үлдсэн Сонхүн над дээр ирлээ.
Үнэхээр хувь тавилан бололтой тийм үү? Зүүдэнд минь хоёулаа үргэлж холбоотой байгаа нь. Эсвэл энэ бүгд чиний хийсэн зүйл биз.
"Эрхэмсэг гүнж таныг бүжгэнд урих гэсэн юм." гээд гараа өгөхөд нь би нэг гараараа даашинзныхаа хормойноос барьж нөгөө гараа түүнд өгсөөр явлаа. Сонгодог аяз танхим дүүрэн эгшиглүүлж багт наадам албан ёсоор эхлэлээ.
Багтай учраас нүүр лүү нь биш зөвхөн нүд рүү нь ширтсээр бидний бүжиг өндөрлөхөд хэн хэнийх нь зүрх хүчтэй цохилж байлаа.
Жаахан дуу чимээнээс холдох гэсэндээ хаалга руу эргэвэл Сонхүн араас дагаад хүрээд ирэв. Тэгснээ гараа өгч хөтлөж аваад цуг алхав. Хүн догдлуулаад байх юм.
Гадуур, цэцэрлэгт хүрээлэнгээр алхсаар, сонирхолтой зүйлс ярилцсаар. Энэ хугацаанд түүнийг ямар догь хүн болохыг дахин дахин мэдэрч байлаа. Модон дээрх шувууг ажиглаж байх зуур Сонхүн надад час улаан сарнай бэлэглэв. Аваад үсэндээ хатгахад тэр хөөрхөн байна гэсэн.
Удалгүй бүрэнхий болж тэр намайг сүйх тэргэнд минь хүргэж өглөө.
"Өнөөдрийн хувьд баярлалаа. Дараа дахин уулзна гэж найдаж байна." гээд сүйх рүүгээ орохоор эргэхэд хунтайж гэнэт гарнаас минь татаад духан дээр үнсэж орхив.
Дараа нь инээмсэглээд "Баяртай." гээд язгууртан ёсоор мэхийж намайг үдлээ. Бусад хунтайжтай явсан гүнж нарыг мэдэхгүй юм. Ямартай ч намайг явж байхад тэдний сүйх байсан байрандаа зогссоор байсан.
Өөрийн ордондоо ирээд түрүүхэн болсон үнсэлтийг бодон тийчилсээр унтаж орхив. Хүн догдлуулахдаа сайн юм аа. Харин өглөө нэг мэдээтэй сэрсэн юм.
Улс даяар зарлах нь: Өчигдөр цэнгүүнд явсан зургаан гүнж алга болсон тул харсан үзсэн хүнд өндөр шагналтай..
Хацарт нэг зүйл хүрэхийг мэдрэн нүдээ нухласаар нээвэл Сонхүн сэрчихсэн инээж харагдана.
"Хэзээ сэрсэн юм? Сэрчихээд хэлэхгүй дээ."
"Тухтай нь аргагүй инээгээд унтаж байхад чинь яаж сэрээх юм. Сайхан зүүд зүүдлээ юу?"
"Тийм ээ, их сайхан зүүд. Гэхдээ төгсгөл нь муухай."
Сонхүн арай дээрдсэн бололтой босоод нүүр гараа угааж байх хооронд нь гэнэт өнөө номоо санаад очиж дэлгэхэд 2-р бүлгийн сүүлийн хуудсанд алтан үсэг товойжээ.
"ЭДВАРДИЙН ГАР БИЧМЭЛ
Хунтайж болон Гүнж." гээд Сонхүний зүүдэнд минь өгсөн улаан сарнай гэрэлтэж харагдана.
Author Note: Ёстой удаан хугацааны дараа уулзлаа шүү хэдүүлээ.🙏 Одоо ёстой update өгөхгүй бол болохгүй гэж гүрийсээр байгаад бичсэн парт. Удаасанд уучлаарай.♡♡
.
Advertisement
- In Serial429 Chapters
Rise Of The Cosmic_Emperor
There are three realms in the multi verse; The Cosmic, the Mortal and the Nether realm.
8 3069 - In Serial20 Chapters
The Unsorcerer
DISCLAIMER: The cover pic is not my original work. Credits goes to the Illustrator. This is a story of a man named Cipher, a 21st Century man reincarnated in a world where magic is the way of life. In the continent of Iarica, the people of this land are able to wield the crystals or magic stones for whatever purpose they desire. These people are called "Sorcerers", blessed individuals who are favored by the Gods and gifted with an ability to manipulate "Mana", the energy of the World and the energy source that makes all of the machines run. Cipher in contrast, is not. He is an "Unsorcerer", a person unable to wield the crystals and mana and eventually magic itself. Because of this "defect", he is shunned, ridiculed, and abused by most people and eventually by the whole society. Little did Iarica and her denizens know, this so-called reject of society is more than what he seems... Note: This humble Author-san is not a native English speaker, so there will be grammatical errors. Also the chapters are short, about 1K words. However I will try my best efforts on reaching the 2k-4k words threshold. Another note is that this will be a Harem fic, so to anyone who are not fan of the genre this may not be your cup of tea. Any criticsm are welcome as long it can help me to improve my writing skills since I'm just a newcomer in this scene.
8 157 - In Serial8 Chapters
Silver Wings
Luna doesn't remember much about herself. The faces of her family and friends, even her own name, she can't recall anymore. All this happened after she came to the world of Arkon. But wait, no matter how I look at it, isn't this too much like an RPG?! *Am influenced by many light novels, and some stuff I read on this site... I especially stole a bit of stuff from "So What if it's an RPG?!" since I read that the most recently. Translations can be found on scrya's site. Akatsuki no Yona also big influence =w= *Cover art is not mine, credit goes to... idk where credit goes to cuz I found it off google after searching Ashe from LoL fanart :P
8 155 - In Serial8 Chapters
Pumpkaboo in Stardew
Stardew/Pokemon crossover [♦] Caroline falls for a guy she met during her secret trips to Cindersap Forest. From that, a beautiful friendship blossoms and an evil curse so blinding that it consumes Stardew valley. **I play my stardew game with the stardew valley expanded mod so there are details from there that are included in this story.
8 86 - In Serial10 Chapters
A Trial of Time- India/US Transference.
People, who can't throw something important away, can never hope to change anything. A Trial of Time : A novel loosely based on 2002, USA in 1942. In another world familiar yet different from ours, there exists the tale of an eagle and a tiger. Their power unmatched, their authority unquestioned, the two sought to right a wrong that had been brought onto this world. No fortress can withstand their power, no mountains or oceans can impede their path. Nations would fall and a new world, one of the free and just, shall rise. This is their story. Co-Authored with Marine325, Author of "War of the World", Ying-yang-ding-dang, Author of "Titanfall: War of the Gate", CallMePlez and PWOFalcon, Author of "GATE - War of Two Worlds". Cover Art: CallMePlez (Daichi)
8 139 - In Serial55 Chapters
Ashaangi in My Dreamland
As a favourite pair of everyone, ashaangi is my favourite pair too. This is my first story which is purely fictional, Not intended to hurt anyone. All the character names are just used and not related to anyone
8 317

