《Dark Moon /✔️/》4. Шинэ сурагчид
Advertisement
Хичээлийн цаг дээр хэт их нойрмоглосондоо ширээгээ дэрлэн бараг л орчноос тасарч байтал хаалга онгойх дуулдаж ангийн багш орж ирлээ. Химийн багш түр гарчихсан байх хооронд орж ирсэн нь энэ. Харин Сонхүн өнөөдөр хичээлдээ ирээгүй. Үргэлж ялгарч явдаг хүйтэн ауранаас нь айдаг болохоор ирээгүй байсанд нь ч баярлаж байна.
"Шинэ сурагч ирсэн." гэж багш амнаасаа унагав уу, үгүй юу охид хөвгүүд шуугилдаж эрэгтэй байгаасай эсвэл эмэгтэй байгаасай гэцгээнэ. Надад хамаа алга. Зүгээр л энэ бүх хичээл хурдан дуусаад хурдан харьж унтах юмсан л гэж бодож байлаа.
Дахин хаалга дуугарч нэг хүүхэд орж ирэхэд ангийхан тэр аяараа чимээгүй болчихоод удалгүй орилолдов. Охид илүү давамгайлж байгаагаас үзвэл энэ эрэгтэй хүүхэд байх нь.
"Шилжиж ирсэн сурагч Хамада Асахи байна. Найзууд болцгооё."
Товч бөгөөд хөндий танилцуулга. Толгойгоо өндийлгөн харвал дажгүй царайлаг юм. Гадаад хүүхэд. Одоо ингээд охидууд захиа бэлэг зөөгөөд эхлэнэ дээ.
Тэр багшаас хариу хүлээлгүй миний хажууд ирж суугаад над руу инээмсэглэв. Энэ мөчид яг л Сонхүн шиг санагдсаныг нуух юун. Тэр инээмсэглэл түүн шиг ёжтой байсан юм.
Дараагийн цаг дээр дахиад л ангийн багш хэн нэгнийг дагуулсаар орж ирлээ. Ямар их хүүхэд шилжиж ирээд байна аа?
Багш "Дахин нэг хүүхэд манай ангид хуваарилагдсан байна." гэж хэлээд өнөөх хүүхэд рүү харвал тэр бага зэрэг хоолойгоо зассаар
"И Тэжүн гэдэг. Туслаж дэмжээрэй." гэж хэлчихээд бөхийлөө.
Орж ирсэн цагаасаа хойш бөхийтлөө манай ширээний зүг, Асахи руу яг л зорьсон хэрэг нь бүтсэн мэт инээсээр харж байсан юм. Завсраар нь над руу нэг л сонжиж харсаар.
Тэр бөхийчихөөд цүнхээ барин хамгийн хойшоо явах бол Асахи түүн рүү хальт харсан болоод наашаа харлаа. Тасралтгүй хажуунаас халуу дүүгээд тайван ч сууж чадсангүй. Сонхүн ихэвчлэн хүйтэн биетэй байдаг болохоор тийм тухгүй биш ч шинэ хүүхэд Асахи. Тэр төөнөж алах нь. Ямар хүн гэхээрээ ийм өндөр биеийн температуртай байдаг байна аа.
Тарах хонх дуугарахтай зэрэгцэн хамаг юмаа цүнх рүүгээ чихэн бушуухан түүний хажуунаас холдохоор зэхэв. Бүр хөлс гарчихлаа. Ангийн хаалгаар гарж явтал "Со Мирэ" гэж Асахи дуудахад нь эргэж хартал тэр аажуухан босож ирэв.
Advertisement
Эргэн тойрноо харвал хэн ч алга. Ангийн хүүхдүүд хэдий завандаа алга болчихов оо? Сандарсандаа нэг эвгүй үйлдэл хийвэл шууд өшиглөж орхиод зугтаахад бэлэн байдал аван зогстол тэр учир зүггүй инээж эхлэв.
"Энэ охиныг хараач ээ, алив ээ би чамайг яах ч үгүй. Зүгээр л чи надад таалагдаад байгаа болохоор хүргэж өгөх гэсэн юм." гэчихээд наашаа харах үед түүний нүдэнд уусахаа шахсан ч ухаан орон
"Чамтай танилцаад удаагүй байхад юунд чинь итгэж чамаар хүргүүлэх юм. Гэрийн хаягаа ч мэдэгдүүлээд, ер нь хэрэггүй гэж бодож байна."
"Аль хэдийнээ" гэчихээд гэнэт чимээгүй болоход нь би түүн рүү гайхан харав.
Хаалга тагласан гарыг нь холдуулчихаад гарах үед тэр араас дагасаар ядаж сургуулиас хамт гаръя гэхэд нь чимээгүй л явлаа.
Ойрхон явахад хүртэл шатаах гээд байсан учир би тэсэхээ байж "Чи яагаад ийм халуун байгаа юм?" гээд асуучихлаа. Тэр нэг зүйлийг санасан мэт биеэ хумьсаар "Уучлаарай" гээд цонхны хажууд очиж хэсэг зогсчихоод эргэж ирэв. Гайхалтай, түүний биеийн дулаан хэвийн болчихож.
Яг зэрэгцэж биш ч ойрхон алхсаар сургуулийн гадаа гарах үед Сонхүн машинтай ирчихсэн хэн нэгнийг хүлээх аятай хаалга руу ширтэж байв. Хичээлээ таслачихаад ийм тайван байж байдаг аа? Намайг харчихаад далласан ч миний араас надаас юм асуусаар гарч ирсэн хөвгүүнийг хараад хөмсөгөө зангидаж орхив.
Хашааны гаднаас миний зүг хүртэл хурдтай алхаж, бараг гүйсээр ирээд гараас атган татлаа. Унах шахсан намайг өөрийнхөө ардуур оруулав. Юу хийгээд байгаа юм гэж шивнэсэн ч тэр сонсоогүй мэт Асахитай харцаараа зодолдож байна.
Түрүүхэн надаас юм асууж инээж байсан даруухан хөвгүүн хаашаа алга болоо вэ гэмээр Асахи ч бас Сонхүн рүү алах гэж байгаа аятай харж байв. Та хоёрын дунд ямар нэгэн юм байгаа байх нь ээ?
Удалгүй гал дээр тос гэгчээр сургуулиас өнөөх Тэжүн гарч ирээд Асахигийн хажууд зогсоод хөмсгөө өргөсөөр өөдөөс нь харахад Сонхүн бүр уурлах шиг болов.
Дахин нэг чимээ гарч хэн нэгэн хоолойгоо зассаар машинаас бууж ирсэн нь Жэйк байлаа. Тэр Тэжүний өөдөөс их л бассан шинжтэй харна. Хоёрын эсрэг хоёроор зодолдох нь уу?
Advertisement
Эвгүй байдлаас гарахаар Сонхүний гарнаас татахад "Хамада овог" гэж Сонхүн шивнэснээ намайг хөтлөсөн чигтээ Асахиг мөрлөн зөрөв. Чирүүлсээр замын эсрэг талд гарахдаа би хальт эргэж харан түүн рүү даллавал тэр өнөө эгдүүтэй инээмсэглэлээ гаргаад баяртай гэж амны хайрцгаараа хэлж байлаа.
Жэйк ч буцан машиндаа суугаад хаашаа ч юм явж одох бол Асахи, Тэжүн хоёр цааш эргэв. Харин бид сургуулиас холдон, байшин эргэхэд би Сонхүнаас гараа татаж орхилоо.
"Юу болоод надтай зууралдаад байгааг чинь мэдэхгүй байгаа ч гуйя, Сонхүн намайг тайван орхи."
Харин тэр үл ялиг шүдээ зууснаа наашаа харж "Тэр шинэ хөвгүүнтэй битгий ойрт. Чамд л муу юм болно." гээд нүүр лүү унжиж ирсэн үсийг минь хойшлуулж чихний араар хийж өгөөд "Уг нь хүргэж өгье гэсэн өнөөдөртөө чадахгүй нь өөрөө харьчихна биз."
Цаашлан алсрах Сонхүний дүрсийг ажиглаж зогсохдоо улам үгнээс нь зөрж харихгүйгээр шийдэн Хэсон руу залгаж орхив. Асрамжинд байхаасаа найзласан ганц найз минь. Нэг их дотно биш ч очиход түлхэхээргүй сайхан сэтгэлтэй.
"Хэсон аа, Чи үнэхээр сайн айлд очжээ."
Орж ирээд гэрийг нь ажиглахдаа би хамгийн түрүүнд ингэж хэлэв. Учир нь гэрийнх нь ханаар дүүрэн өргөж авсан ээж аавтайгаа авахуулсан Хэсоны зураг, шагнал өргөмжлөл нь хадаастай байсан юм. Жаргалтай байгаа нь инээднээс нь л үзэгдэхэд миний санаа амарлаа. Ашгүй дээ.
Ямар ч найзгүй надтай чихрээ хувааж танилцсан Хэсон өргүүлээд явахад анх удаа гуниглаж билээ. Ээж аав нь томилолтоор явчихсан байгаа хэдий ч намайг хонохыг зөвшөөрсөн нь ямар сайн хүмүүс гэдгийг нь харуулах шиг.
Удаан хугацааны дараа уулзаж хамаг дурсамжаа ярилцаж инээсээр би маргааш хичээлээ таслахаар шийдэв.
Найзынхаа гэрт хоноод маргааш нь ч бас хичээлээ таслачихаад өдөржингөө хамтдаа байсан Мирэг энд хөгжилдөж байхад тэнд Сонхүн тэргүүтэй залуус бөөн юм болж байлаа.
Гаднаас гүйлдсээр орж ирсэн Рики, Сонү хоёр соруултай цус хэсэг сорж амьсгаагаа дарчихаад Сонхүн рүү харан
"Сонхүн аа, Со Мирэ гэртээ хоноогүй байна. Бас одоо хүртэл хариагүй, өглөө хичээлээ тасласан бололтой. Эсвэл ирж чадахгүй байсан ч байж мэднэ."
"Хараал ид." гээд хүрмээ шүүрэн Асахи руу гүйх гэж байсан Сонхүнийг Хисыний хоолой зогсоов.
"Тэр охин орж ирж байна."
Сонхүн бушуухан эргэж компьютерийн дэлгэцэнд нүүрээ наах шахам тулж, гудамжны булангаас эхлэн гэр хүртэл нь суурилуулсан камерт дөнгөж захаас нь орж ирж буй Мирэг хараад тайвширч орхив. Гүнзгий амьсгаа авсаар гэр лүүгээ орсоных нь дараа нүдээ анин сандал дээрээ лагхийн суув.
Жаал охин гэртээ орж ирээд хувцасаа солин өөртөө хоол хийж идэхээр шийдэж, бэлтгэж эхлэлээ. Түүний амьдралын хөгжилтэй өдрүүдийн нэг болсонд Хэсонд баярлачихаад инээмсэглэв.
Дуртай нэвтрүүлгээ үзэнгээ хоолоо дуусгасан охин аяга тавгаа цэвэрлэчихээд өрөөндөө ороод утсаа цэнэглэгчнээс нь салгаад асаавал бөөн дуудлага. Энэ бүгд Сонхүнаас ирсэн нь жаахан айлгаж орхив.
Орон дээрээ хөрвөөн биеийн чилээгээ гаргахдаа шүүгээ рүүгээ харан юм санасан мэт огцом босч ирэв.
Түүний шүүгээн дээр Carnival гэсэн гарчигтай хатуу хавтаст ном зурайн харагдав. Мэдээж түүний хажууд дээрийн өнөөх үдэшлэгний урилга хэвтэнэ.
Author Note: Бичвэрийн ковер дээр Сонхүнаас гадна байсан blonde үстэй залуу чинь манай Асахи шүүдээ. Эцэст нь орж ирлээ. 💕
.
Advertisement
- In Serial74 Chapters
Heroic Journey: 404
-Story Status : Completed- -Editing ongoing- Are you ready to Embark on a Journey of sheer Wonderment?Then join us in the Fantasy world of Fanswald where our hero is finalizing his grand entrance into this brave new Realm. Don't forget our brilliant heroine Melly who will have to keep her wits about her to deal with this rather odd hero. Oblivious to the truth, Clemiticus will explore this new realm with open eyes and a closed mind. Join him as he battles the forces of bright-darkness and explores a new crazy world of epic fantasy! Will he change the future of this crazy land for the better?At least one thing's for sure, Fanswald will never be the same again.
8 87 - In Serial75 Chapters
Jack of All
'Jack of All' updates every Monday and Friday. All chapters, locked and unlocked can be found on the main website.Join us on Discord.Meet the protagonist of this LitRPG story.His name is Jack. Though that might not be his real name. It's just the one he picked. Our hero woke up in the middle of a clearing, with no recollection of how he got there and who he is.The world around him seems new, though he does learn pretty quickly that doing this or that will reward him with Classes and Skills.Funny, it seems like the rate at which he Levels is way higher than those around him. Follow his story, as he forms a bands of similarly misguided misfits and gets adopted by the neighboring settlement.As he aids in the development of those around him, including himself and as he tackles harsher and harsher challenges. And finally, as he slowly comes to learn that the world around him and its major players are much larger and harsher that he could have ever thought.
8 174 - In Serial9 Chapters
My Life as a Dragon's Assistant
Sealed away in the back of a remote church, he was raised to be the offering. Every few generations, the dragon required an assistant. He wasn't ready.
8 90 - In Serial29 Chapters
Attack On Titan: The Peace I Desire
Vincent, an Assassin from Earth reincarnated to a world filled with mystery. From Walls that covered the entire kingdom to Vincent surprised, since the people of this world are not that advanced for this kind of thing. To Giant-Devil eating monsters. A Titan as the people in this world called them. Vincent, a person tired from killing and just want PEACE, didn't bother about them since they were protected by the Walls, but a tragedy happened as the Wall had been breached and his loved ones died. Anger, Sadness, and 'Emptiness?'. Vincent will continue his dream and achieve, The Peace He Desires. ***** "Let's get ready to rumble?" --------------------------------------------------- Patreon link: https://www.patreon.com/CanYouMakeItClear -------------------------
8 240 - In Serial29 Chapters
Find True Love (Completed)
Mita is witness of a murder by accidentally. She has to run away from criminals for saving her life. That night, she also got into accident by car. The business tycoon Karan saved her life and gave her shelter because she pretended to lost memory for saving her and her family life. She wanted to tell the truth to Karan. But she couldn't. Why? Read it.
8 137 - In Serial33 Chapters
Flora
"She's dying, and nobody even knows it" ***©2015 TheHuntersBirdTrigger warning.
8 205

