《[FIRST] Last One》XII [Pain]
Advertisement
- Тийм байх нь ээ.
Сонссон зүйлдээ итгэхийг чин сэтгэлээсээ хүсээгүй, үгүйсгэж ямар ч байж болоигүй зүйл яриад байгаад нь уурлаж уцаарламаар байсан ч угаас ингэх хувь тавилантай байман бололтой гэж бодоод урагшлахаас өөр хийж чадах зүйл байсангүй.
Ээж над руу нүд салгалгүй ширтэх бөгөөд би түүнтй яриаг бүгдийг нь сонсож дуусаад зүгээр л үргэлжлүүлэн ээжийнхээ бэлдсэн хоолыг идэж эхлэв.
Хоолоо идэж дуусаад ширээн дээр тавьсан цааснуудыг аваад урьдын л адил өрөө рүүгээ орохоор зүглэлээ.
Орж ирээд дэлгэж тавьсан олон дэвтэр номон дээр хөнгөхөн шидлэж орхиод хана налан суугаад зүгээр л бор өнгөтэй шалаа ширтэн, юм бодохыг хичээсэн ч юу ч орж ирэлгүй зүгээр л нүдээ чилтэл гөлөрч суув.
Хоол идэхийн өмнө Сонүгаас ирсэн олон дуудлагуудыг санан сая л нэг юм босоод утсаа аван хоолойгоо засаж аваад түүн рүү буцаан залгав.
- Ёстой нэг, яагаад утсаа авахгүй хүний санаа зовоогоод байгаа юм бэ?
Хэмээн гомдоллож эхлэхэд нь утасны цаана ямар царай гаргаж байгаа нь шууд л төсөөлөгдөн, саяхан л юу хийж суугаагаа ч мэдэхгүй хоосон цөхрөлдөө дарагдаад байсан миний нүүрэнд инээмсэглэл тодроод ирэх нь тэр.
Чи яагаад ийм юм бэ? Утга учраа алдсан 'би' гэх оршихуйтай учраад, тэрхэн даруйдаа миний амьдрах утга учир болчихсон байдаг. Чамд дургүй хүрч байна, өөртөө ч тэр.
- Ханыл аа? Байна уу?
- Байна даа, байна. Хүн загнаад эхлэх юм аа.
Ярьж эхлэв үү үгүй юу л хоолой зангираад явчих нь үнэхээр уур хүргэж, хоолойгоо боочихмоор санагдаж байлаа.
- Санаа зовоочих юм, юу хийж байсан юм?
Одоо харин түүний хоолой ердийнх шигээ намуухан болж зөөлөрсөн байх бөгөөд үг нь үсийг минь илбээд өнгөрөх шиг л болов.
- Бараг л өдөржингөө унтчихжээ. Унтсан чинь сайхан болчихлоо. Одоо тэмцээндээ бэлдэх гээд л байж байна.
- За ашгүй дээ. Тэгвэл юм аа бэлд дээ. Амжилт, битгий хэт оройтож унтаарай. Унтахаасаа өмнө сүү халаагаад уугаарай.
- Дахиад жаахан удаан хоолойгоо сонсгочихгүй. Царайг нь хармаар байсан юм сан.
Advertisement
Дуудлагаа тасалсан хойно нь ийн хэлээд утсаа тавиад хичээлийн ширээнийхээ ард суулаа.
Ээжийн бүхнийг мэдсэн тэр өдөр надад өгсөн цэцгийг харлаа. 10 ширхэг цагаан намуу цэцэг.
Аль хэдийн савах дахь ус нь шарлаж, дэлбээ нь юу ч үгүй хатаж орхижээ.
Тэр өдрөөс хойш цэцэг хүртэл хатаж хорчийхоор удаан хугацаа өнгөрч, төдий хугацаанд би Ким Сонү гэх үзэсгэлэнт оршихуй миний өмнө гарч ирэн, амьдралд минь олон өнгийн амт нэмсэн аж.
Цэцгийг нь аван хаалганы хажууд баых хогийн саьанд хийлээ. Анзаараагүй явсан ч анхилам сайхан үнэр нь хэдэн хоногийн өмнөөс л замхран оджээ.
Ширээнээс үүд хүртэл явсан замаа харвал хатсан цэцэгсийн дэлбээ үйрч бутарсаар газраар нэг хог тарьж орхисон байв.
Харж санаа алдаад доош явган суун түүж эхэллээ. Аль болох их хог тарихгүйг хичээж байсан ч хатчихсан болохоор улам л жижиг болоод үйрч бутраад байсан нь уур бухимдал гэхээсээ илүү гомдолыг авчирж байлаа.
Яг л миний амьдрал шиг болчихож. Нэгэнт баяр баясалаа алдаж хорчийгоод эхэлчихсэн байж, одоо л нэг амьдрах шиг болох нь гэж бодтол.
Зүгээр л ахин дахин үйрч бутарч байсан бололтой.
Харин энэ амьдралынхаа төгсгөлд би хамгийн хувиа хичээсэн хүн болоод дуусах байх.
Сонү, намайг үнэхээр уучлаарай. Би чамд хэтэрхий гэхэд дэндүү их хайртай болохоор чамд хэзээ ч өршөөгдөхгүй гэм үйлдээд буцах нь дээ.
Эсвэл үгүй юм болов уу? Чи надад миний чамайг хайрладаг шиг тийм их хэмжээний хайртай биш ч байж болох юм. Тийм бол сайн л байна.
Бодох төдийд толгой хагарах шахаж, зүрх зүсэгдэн, өөрийгөө буржутгаад алчихмаар санагдаж байлаа.
Гэсэн ч ердөө хэдхэн цэцэг хагдраад унах тиймхэн бага хугацаанд аль хэдийн амьдралд хорогдох тоолж барамгүй зүйлстэй учирчихсан явж.
Хоолойгоо сөөтөл орилж, нулимсаа ширгэтэл уйлмаар санагдаж байсан ч ганц авиа, дусал нулимс ч гунигийг минь хуваалцахыг хүссэнгүй.
Тэдгээр мэдрэмжүүд, үйлүүд хүртэл гуниг, өвдөлт рүү минь өнгөцхөн болов ч шагайж зүрхлэхээргүй тийм их гуниг болон өвдөлтүүд өмнө минь тулаад ирчихжээ.
–
- Сонү яаа!
- Өө Ханыл.
Тэр намайг өөр лүү нь хар хурдаараа гүйж ирээд тэврэхэд ийн хэлээд зөрүүлэн тэвэрлээ.
Хацар дээр нь зөөлөн үнсчхээд, гараас нь атган цоглог нь аргагүй сургуулийн зүг болсон явдлаа ярилцан инээлдсээр алхлаа.
–
2022.12.25
Merry Christmas y'all. Btw today is 1 year anniversary of my wattpad universe 🥹🫶🏻
Advertisement
- In Serial18 Chapters
Industrialising Dungeon: The Crimson Forges
Germany; Dusseldorf, XX - XX - 20XX. Allen Black was a happy man, although his life wasnt perfect in the form of his Father dying of cancer when he was just 7 and his mother remarrying and then leaving him plus his newly aquired step-sister alone to take care of themself. Even with that however, he still had his joys in life. After finally being employed in a good paying job at a Car factory, he thought his and Alice's lives would turn a bit more rose-colored... Instead of a rose however, the lottery of fate gave him a Thornbush, as his life is claimed in a situation most would never wish to come across.
8 198 - In Serial47 Chapters
Epoch: An NPC's Tale
Epoch is a slow-burn LitRPG/Gamelit novel that tells the story of Luke, later named Lucius—a natural inhabitant of the game-like realm of Elyssia where thousands upon thousands of detached, virtually unkillable entities known as the Players were suddenly introduced right after the dusk of the magnificent Age of Heroes. Shortly after the Players arrived, the balance of power in Elyssia instantly shifted. Kingdoms fell, wars were waged, alliances between races were made, and Lucius, after ten years of training in captivity, found himself being used as a pawn in a prophecy that he had no intention to fulfill. With aspirations and desires of his own, Lucius must find a way to cautiously adapt to the drastic changes in the very foundations of the realm after being sent 300 years into a future that was forever altered by the outcome of the war that his captors had lost and the Players won in a victory that resounded throughout the ages, all for a terrible price. Author's Note As an avid fan of the LitRPG genre myself, I wrote this novel with character progression, heavy Gamelit elements, and some degree of world-building in mind. If you like these, please feel free to give this novel a try. Oh, and the MC is also an NPC, in a sense. And wait, isn't this also an isekai story? Well, it's all a bit complicated to explain here. Maybe you should start reading now?
8 562 - In Serial17 Chapters
RPG Nightmare
On Jan. 1st of 2017, the entire world learned of the existence of the SYSTEM, whether by cellphone, television or the monster chewing their hand off. Thrown into disarray, the world immediately collapsed and fell into a state of anarchy. Forced to give up a carefree lifestyle and enter the world of blood again wasn’t exactly how Peter saw his life at thirty-seven. As a retired, "slightly deranged," mercenary adapting to chaos is second-nature, but what about monsters and magic? Carving out a path of blood, follow as Peter explores this apocalyptic new world. Any feedback or constructive criticism is welcome! Seriously it keeps me going.
8 157 - In Serial6 Chapters
Ants crisis
Based on Ants struggles from last year and Decs support.I actually wrote this months ago but didn't want to publish it until Ant was well on the road to recovery and back at work,which he obviously now is!
8 73 - In Serial25 Chapters
vani-os
here is the book of osfor post popular ITV Couple vani from naagin 5
8 140 - In Serial19 Chapters
Wings (Eremika AU)
Highest ranks, no.8 on EreMika, no.1 on ErenxMikasa, no.56 on attackontitanAOT does not belong to me it is the brain child of Hajime Isayama.Even though the story in technically complete I may insert the occasional after story since I believe it probably deserves a little more. Would be great if you gave it a go and please excuse my "french".
8 101

