《LOVE AGAIN》Үнсгэлжингийн үлгэр
Advertisement
"Ирчихлээ Сохи бууцгаая"
Хэн нэгэн намуухан хоолойгоор миний мөрийг сэгсрэн сэрээхэд би ч өөрийн эрхгүй хоолойнд нь уусан нүдээ нээвэл мэдээж миний хамгийн их хайрлаж, харамладаг хүн байсан юм.
"Бид ирчихсэн юм уу?" гэж би Чонлогоос асуухад тэр толгой дохин өөрийнхөө цүнх болон миний цүнхийг аваад түрүүлээд гарчихав.
Би ч нойрмог амьтан автобуснаас гарахад үнэхээр л үзэсгэлэнтэй ойтой газар ирж. Ойрд ийм сайхан уур амьсгалтай газар ирээгүй ямар удаа вэ? Бүх зүйлийг мартаад одоо л сайхан амраад авах нь дээ..
"Өрөөгөө яаж сонгох юм бол?"
Минхи Тэюун ахаар цүнхээ бариулчихсан ирж Минжон харин нэг л дуу муутай чимээгүйхэн л хажууд зогсов.
"Чи чинь яачихсан юм?" гэсээр Минхи Минжоны дал руу нь цохин тоглоход тэр уруулаа унжуулсаар "Рэнжүн нэг гоё аашлаад нэг муухай аашлаад үнэхээр ойлгогдох юм алга" гэв.
Ёстой нээрээ. Гадаад хүмүүс яахаараа ийм хүйтэн хөндий сонин ааштай байдаг байна даа?..
"Анги ангиараа жагсаарай. Дөрвөн хүн нэг өрөөнд орох ёстой. Оройтож ирсэн хүүхдүүд үзэх зүйлээ маргааш нь нөхөөд явах болно. Одоо бүгд өрөө өрөөгөө сонгоцгоогоод оройн хоолондоо ороорой"
Багш нар хэдэн дүрэм хэлэн хамгийн чухал зүйл нь орой нууцаар гарахгүй байх ёстой гэсэн чанга дүрэмтэй байлаа. Үнэндээ бид нар энэнийг биелүүлнэ ч гэж байхгүй байх. Хөвгүүд лав аль орой хаана уулзалдахаа тохиролцож байгаа харагдана.
Минжон, Минхи бид гурав багшаас гуйж шалсаар байгаад нэг өрөөнд эцэст нь орж чадан давхар өөр ангийн нэг охин ч бас манай өрөөнд орохоор болов.
"Тэюун орой үдэшлэгийн дараа багш нарыг унтсан хойгуур уулзалдах юм уу гээд байсан. Та хоёр яах юм. Бусад нь ч ирнэ гэсэн"
Би шууд л инээмсэглэсээр зөвшөөрөхөд Минжон харин их л чимээгүй байснаа дараагаас нь "Ойлголоо" гэж сул дуугаар хэллээ.
Бид гурав ийнхүү ярилцан гарахаар болоход цуг өрөөнд орсон охин "Цуг хоолны танхим руу явах уу?" гэж чимээгүйгээр асуулт асуухад бид гурав ч зөвшөөрөн дөрвүүлээ хоолны танхим руу орохоор боллоо.
Минхи хамгийн захад суун Минжон харин миний хажууд тэр охин миний өөдөөс харсан ширээн дээр суулаа. Минжон нэг их ярихгүй байсан тул нөгөө ангийн охинтой Минхи бид хоёр ярьж тэгсэн гэнэт тэр охин нүүрээ даран инээчихээд "Би орой та нартай хамт явж болох уу?" гэж их л ичсэн дуугаар хэлэв.
Түрүүнээс хойш л их эелдэг хандаад хүн хүндлээд байсан. Цуг явах гээд л ингээд байж л дээ.
Минхи шууд л "Хүний тоо тэнцчихсэн болохоор чамд эвгүй л байна байхдаа" хэмээн цуг явахыг хүсэхгүй байгаагаа хэлэхийг хичээсэн ч тэр охин харин ч явахаар шалж байгаа бололтой сүүлдээ Минжон руу харан
"Минжон аа. Чи түрүүн явахгүй гээд юм дуугараад байсан уу? би оронд чинь эсвэл явчих уу? Тэгвэл тоо тэнцэх юм байна тэ" гэж их л баясгалантай дуугаар хэлэхэд нь Минхи бид хоёр ямар тэнэг охин бэ? гэж бодож Минжоны амнаас одоо л нэг авиа гаран "Би сая зүгээр л баашилсан юм. Орой явна" гэв.
"Хүний тоо тэнцсныг нь тоохгүй эвгүй санагдахгүй гэвэл цуг яв гэж хэлсэн шүү дээ"
Минхи Минжоны үгэн дээр үг нэмэн хэлэхэд тэр охин гэнэт хоолнуудаа аван бид нар луу хөмсгөө зангидсан янзтай харан "За за би ер нь ангийн охидууд дээрээ очлоо. Өрөөнд уулзья" гэсээр ашгүй нэг юм яваад өгөв.
"Явахгүйгээр минь далимдуулах гээд ямар ядаргаатай охин бэ?"
Минжон түрүүнээс хойш хөмсгөө зангидсан чигээрээ тэр охиныг амандаа харааж хэлэх нь сонсогдов.
"Минхи-яаа" гэж удалгүй цаанаас их л наалинхай хоолой гарч угаасаа ингэж дууддаг хүн Тэюун ахаас өөр байхгүй учраас Минжон бид хоёр лав тоолгүй хоолоо идэцгээнэ.
Минхи-Юу вэ? та нар одоо л ирж байгаа юм уу"
Тэюун-Тийм ээ. Чамтай хурдан уулзах гээд хамаг юмнуудаа янзлаагүй ирчихлээ"
Тэюун ахыг ийм ширүүн, хүйтэн, царайтай юм байж яаж хүмүүстэй ойлголцож, үерхэх байх гэж боддог байсан бодлуудаа одоо бодоод их инээд хүрчихлээ. Бид нараасаа эрх хүүхэд шиг хүн юм аа нээрээ..
Advertisement
"Юу ингэтлээ бодоод байгаа юм"
Хэн нэгэн миний дээрээс духыг минь зөөлөн няслахад дургүй хүрэн хэн билээ гэж муухай харахад Чонло гэдгийг мэдэн цаанаасаа том инээмсэглэн өөрийнхөө хажууд зай гарган түүнийг суулгав.
Чонло-Оройны үдэшлэг дуусаад багш нараас нууцаар гарна биз дээ?" гэхэд нь би инээмсэглэн толгой дохив. Тэгсэн тэр миний уруулыг хуруугаараа чимхэн
"Битгий инээгээд бай" гэж байдаг л сэтгэлийн хөдлөлгүй харцаараа харсаар хэлэхэд би
"Царай муутай харагдаж байна уу?.." гэж сулхан дуугаар дуугарахад тэр эхэндээ сонсоогүй мэт байснаа амандаа "Хөөрхөн харагдаад байсан болохоор хөвгүүд яачих ч юм билээ" гэж үглэх нь сонстов.
Би Чонлог дотроо өхөөрдөн шоолон инээж золтой л баярласнаасаа болж түүнийг цохиод авчихсангүй.
Ийнхүү бид хэд буцан өрөө өрөөнүүддээ орон орой юу өмсөх талаар ярилцав. Минхи, Минжон хоёр иймэрхүү юман дээр мэргэжлийн хүмүүс болохоор нэг их удсангүй нүүр амаа будан гоёмсог даашинзуудаа өмслөө.
Харин би. Хичээлээс өөр юм мэддэгүй хүүхэд гэнэт тод улаан даашинз өмсөөд ирвэл яаж хүлээн авах бол гэсэн бодол санаанаас огт гарсангүй.
"Хөөе тэнэг ээ хурдан тэр гоё даашинзаа өмсөөч. Надад бас нэг илүү өндөр өсгийт байгаа"
Минжоны уур нь арай гайгүй болсон уу гэлтэй миний хамаг үс гэзгийг янзлан нэг хар өнгөтэй өндөр өсгийт надад шидэж өглөө.
"Хувцаслалт нь хэдий гоё байсан ч царай нь баргар байвал муухай шүү дээ тэ?"
Минхи ч мөн намайг доош нь хийн хэдэн арван зургийн багс шиг зүйл цүнхнээсээ гаргаад ирлээ. Би нүүрээ хааяа буддаг ч гэсэн энэ хоёрыг бол гүйцэх хангалтгүй л дээ.
"За болчихлоо" гэж Минхи миний уруулын будгийг будаж дуусган над руу харав. Хоёр ихэр миний царайг харан их л уулга алдан намайг дараа нь толинд харууллаа.
"Яахав ээ дажгүй дээрээ улам дажгүй болчихож" гэж би өөрийнхөө бие хаа царай зүсээ тойруулан харан хэлтэл тэр хоёр харин ч намайг шоолон "Матрыг уснаас гаргаж ирж байхад харин юу вэ?" гэж бувтнасаар бид гурав өрөөнөөсөө гаран доод хонгилд байх бүжгийн заал руу орцгоолоо.
Үнэндээ хүмүүс намайг бодвол бүгд гоёсон харагдах ба их чамин шигтгээтэй зүйл даашинз, үс гэзэг дээрээ овоолсон харагдав.
"Охидуудаа би Минхигээ авчих уу?" гэж хослол өмссөн Тэюун ах хаанаас ч юм гаран бид нар дээр ирэн хэлэв.
"Чи тэнэг юм уу Тэюун! Минжон, Сохи хоёр хүртэл чамайг хараад ам нь ангайж байгаа юм чинь бусад охидууд бараг өөрийн болгохыг хүсчих юм байна л даа!"
Минхи Тэюун ах руу ширэв татан харсаар түрүүлээд яваад өгөхөд Тэюун ах бид хоёрт бөхийн намайг хөөрхөн байна гэж хэлчихээд Минхиг аргалах гээд араас нь яваад өгөв.
Энэ нэг юм чинь албатай юм шиг өөрөө л царайлаг найз залуутай болчихоод уурлаад хардаад явдаг нь яаж байгаа юм болдоо...
"Сохи Чонло ирчихэж" гэх Минжоны заасан зүг рүү харвал тэр ч бас өмнөхөөсөө шал өөр хувцасласан харагдав.
Энэ нээрээ л бусдын анхаарлыг өөртөө татахыг хүссэн юм байхдаа. Ядаж байхад хослол нь ямар ч сайхан зохио вэ...
"Чиний тэр Рэнжүн чинь хааччихсан юм"
Би Минжоноос асуутал тэр харин ч гараа урдуураа хумин нэг зүг хүү харсаар "Хачин юм чинь хэндээ таалагдах гээд ингэтлээ гангалсан юм болдоо. Ер нь хөвгүүдийг бодсон дургүй хүрчихлээ. Би юм уухаар явлаа"
Минжон намайг орхин одож харин би Чонлогийн зүг одоо л нэг зоригтойгоор алхахаар болов. Тэр харин намайг хайж байгаа мэт л ийш тийш харна.
Нэг алхам алхахад тэр миний зүг ширтсэн ч таньсангүй бололтой өөр тийшээгээ хараад зогсчихлоо...
Хоёр алхам алхахад тэр буцан миний зүг харан одоо л намайг анзаарч эхлэв...
Гурван алхам алхахад тэр эрхэмсэг гэгчинь зогссон хэвээрээ байсан ч өөдөөс минь харин бага багаар инээмсэглэн харлаа...
Дөрвөн алхам алхахад тэр одоо л нэг намайг танисан уу гэлтэй өөдөөс минь алхана...
Таван алхам алхахад бид хоёр голдоо уулзалдан бие биенээ ширтэн зогсоцгоов.
"Хөөрхөн байна" гэх түүний амнаас гарсан чин сэтгэлийн үгийг нь сонсоод зүрх минь урьдын л адил хэвээрээ хүчтэй цохилоно.
Advertisement
"Чи ч мөн адил гоё харагдаж байна" гэж өөдөөс нь хэлэхэд тэр инээмсэглэсэн хэвээрээ байсан ч гэнэт инээмсэглэхээ болин үргэлж гаргадаг хүйтэн царайгаа буцаад гаргачихав.
Би буруу юм уг нь хэлээгүй дээ? гэж дотроо өөрийгөө зэмлэж байх зуур Чонло дээгүүрх хүрмээ тайлан миний дээр тохож өгөн "Чам руу цөөвөр чоно шиг харж байгаа юмнуудыг алчих юмсан" гэх түүний ууртай хоолой ард сонсогдон би ч түүнийг дотроо шооллоо.
"Чи ер нь яагаад дандаа хийж байгаа зүйлүүдээ ямар ч сэтгэлийн хөдлөлгүй хийдэг юм"
Би Чонло руу эргэж харан нүүртэй нь тулахуйц болоход тэр миний нүүрийг хуруугаараа хойшлуулан "Иймэрхүү зүйл дээр царайны хувирал гаргаж чаддагүй юм л даа"
Чонло зөрүүлэн асуултанд минь хариулан удалгүй миний бэлхүүсээр тэврэн бүжгийн тайз руу аваачлаа.
"Уянгын бүжиг дээр чи бүжиглэж чаддаг юм уу?"
Би түүнээс хөмсгөө өргөн асуусанд тэр үсээ сэгсрэн "Сайн хүнийгээ уйдаахгүйн тулд л ингэж байна. Тэрнээс биш би ингэж наалдах нь холгүй тэврэлдэж бүжиглээд байдаг хүн биш л дээ" гэв.
Тэр ч үнэн шүү. Барагтаа л би Чонлог өөр охинтой цуг явж, ярьж, ойртож зогсож байхын ч хараагүй ээ. Нэг бодлын би азтай ч юм шиг. Еэбин ч мөн азтай л байсан байж дээ..
"Чи ер нь ямар кинонд дуртай вэ?" гэж Чонло бүжиглэнгээ асуулт асуухад би эргэлзэлгүй "Үнсгэлжин" гэлээ.
"Яагаад заавал тэр гэж?" Чонло ямар нэгэн алдарт кино биш хүүхэлдэйн кино, үлгэр хэлэхэд их л гайхсан царайтай байлаа.
"Зүгээр л кинонуудын оронд Үнсгэлжингийн үлгэр илүү төсөөлөлд минь ойрхон буудаг юм. Бас үнсгэлжингийн үлгэрт орвол яах байсан бол оо? гэж.."
Чонло энэ удаад илүү сонирхсон янзтай "Яах байсан юм" гэв.
"Би тэр ид шидийг үл хаян өөрийн жинхэнэ байдлаа ханхүүд илүү харуулахыг хүсэх байсан юм. Бас ханхүү яагаад тэгж удаан олон хоног, цаг болор шаахайг барин үнсгэлжинг хайхын оронд тэр үедээ үнсгэлжинг бариад авж үлдэж болсонгүй вэ? гэж их боддог юм"
Миний энэ төсөөллын ертөнцийг сонссон Чонло хэсэг чимээгүй байснаа "Би тэгвэл өнөөдрийн энэ өдрийг үнсгэлжингийн үлгэр болгомоор байна" гэж хэлэв.
"Яах гэж билээ?" би инээд алдан хэлсэнд Чонло миний бэлхүүсээр тэвэрсэн чигээрээ биеийг минь өөртөө шахан ойртуулж
"Үнсгэлжин гэх үлгэрээр чамайг нэг цаг ч болтугай бодит амьдрал дээр аялуулж үзмээр байна"
Чонлогийн хэлэх гээд байгаа санааг нь би одоо л нэг ойлгож эхлэн толгой дохив. Гэхдээ нэг л асуулт толгойнд минь үлдсэн байлаа.
"Хэрвээ чи миний араас ирэхгүй бол яах юм?" гэхэд тэр муухан инээмсэглэн "Миний л дур харин чиний азгүйгийнх л болно байх" гэсэн юм.
Бид хоёр хэсэг бүжиглэсны дараагаас Чонло надад уух юм авчирхаар болон би харин нэг ширээний буланд хүмүүсийг ажигласаар үлдлээ.
Тайзны голд хайр дүүрэн харцаар нэгнийгээ ширтэн бүжиглэцгээх Тэюун ах болон Минхи...
Өөрсөд рүүгээ хялам хийн харж байгаа хэдий ч хацар нь улайчихсан бие биенээсээ тас зууран бүжиглэх Рэнжүн, Минжон хоёр...
Амьдрал хэзээдээ ийм болчихсон юм бэ дээ? өөрийн болгоно гэж бодоо ч үгүй хүмүүстэйгээ нэг мэдсэн л тэврэлдэн бүжиглэцгээчихсэн...
Өсвөр насны энэ зүйлийг одоо л мэдэрч үзэж байна...
"Цаг арван нэг болж байна. Энэ хооронд юу хийцгээх юм"
Чонло ундаа гарт минь бариулан хажууд минь ирэн зогсов. Би ундагааа задлан уунгаа
"Хийх юм байж л байгаа байх. Хэзээ нээрээ бөөнөөрөө уулзалдах юм" гэж би асуухад Чонло ундаагаа балгасаар "Одоо энэ аяыг дуусахаар нууцаар гарцгаая гэсэн. Багш нар өөрсдийн өрөөндөө аль хэдийн наргиад эхэлчихсэн байсан учир бид нарыг нэг их тоож харахгүй байх"
Би-Хоёулаа тэгвэл энэ үлгэрээ тэгвэл эхлүүлж мөн дуусгаж ч чадахгүй гэсэн үг үү?.."
Тэр миний үгэнд хальт инээсэн болчихоод хамарнаас минь зөөлөн чимхэж аван "Үлгэр аль хэдийн эхэлчихсэн шүү дээ. Бас хоёулаа үлгэрээ дуусгачихаад очсон ч болно"
"Тэгвэл ингэж цагаа үрэхийн оронд олон хүмүүсгүй газар хөгжилдөцгөөе"
Би итгэлтэйгээр уриалахад тэр ч зөвшөөрөн бид хоёр хонгилд байх бүжгийн танхимаас гарцгаав.
"Уг нь зун байсан бол гадуур сайхан хөөцөлдөж, усаар байлдаж тоглохгүй юу" хэмээн санаа алдан хэлэхэд минь Чонло "Энэ урт үргэлжилсэн байшинд гоё газар байгаа л байх" гэж миний үсийг илсээр хэлэв.
Амралтын газар гэсэн шиг маш олон хоосон, тоглоомын өрөө гэх зүйлүүд олдсон ч тэнд нөгөө ангийн болон дээд ангийн сурагч нар байсан учир бид хоёр зүгээр л цонхны тавцан дээр суун ярилцахаар болов. Бид хоёрт зориулсан юм шиг энэ том цонхны тавцанд азаар хүмүүс байгаагүй ч юм.
"Чи сургуулиа төгсөөд хаашаа сурахыг хүсдэг юм"
Чонлогийн энэ эхний асуулт намайг хэсэг зуур бодоход хүргэв. Анхандаа ийшээ, тийшээ гэж их л боддог байсан ч одоо бол үнэхээр бодоод олохгүй нь.
"Мэдэхгүй юм даа, яг тэр улс руу гэсэн бодол алга. Тэглээч дахиж нэг жилийн зай байна шүү дээ. Харин чи?" гэхэд Чонло гадаа байх тэнгэрт дүүрсэн байх оддыг ширтэнгээ
"Намайг хаана ч сургасан аав ээж зөвшөөрөх учир надад энэ асуудал хамаагүй ээ"
Нээрээ тийм шүү дээ. Чонлогийн гэр бүл нилээн баян юм чинь энд нэг их санаа зоволт байхгүй л байх.
"Еэбинтэй үерхээд хэр удсан юм?"
Би хэдий энэ асуудлыг өнгөрөөе гэж бодсон ч хэдэн сар, жил бие биентэйгээ ойр байсан нь надад ч бас чухал шүү дээ...
"Магадгүй хагас жил л байх. Гэхдээ энэ намар бид хоёрын харилцаа аль дуусчихсан" гэхэд нь ашгүй санаа амраж эхлэн ядаж л би үерхэж байхад нь сэтгэлээ илчлээгүй юм байна гэж баярлаад амжив.
"Ингэхэд Рэнжүн яг л чамтай ижилхэн юм. Биеэ тоосон, охидуудтай нийтэч биш зантай" гэхэд Чонло инээн "Магадгүй надаас ч аймар их зантай л даа. Гэхдээ Рэнжүн тэглээч санаа нийлдэг зураач охидуудад дуртай учир удалгүй найз чинь таалагдаад ирнэ ээ"
Бид хоёр хэсэг ярилцсаны дараагаас би утасныхаа цагийг харахад яг 11:59 цаг болж байв. Чонло харин үйлдлийг минь харалгүй цонх руу ширтсэн хэвээр л байв.
"БОЛЧИХЛОО. Үлгэр дууслаа Чонло."
Би Чонлод хүрмийг нь өгөн нүдээ ирмэсээр маш итгэлтэйгээр эргэж харан гүйсэн юм.
Шатнаас хурдтайгаар буух үед өндөр өсгийт минь тээглээд байсан учир би нэгийг нь тайлан нөгөөхийг нь авах гэсэн ч дээд шатанд хүний алхах чимээ гарсан учир би тэр гутлаа орхин нөгөө өсгийтөө барин улаан даашинзаа намируулан гэрэл бүдэг харанхуй газраар гүйсэн юм.

Яг ард хаалгаар гараад хэсэг нэг газар нуугдья гэж бодсон ч талаар өнгөрөв болтой Чонло урдаас минь гараад ирэв. Үнэхээр нуугдаагүй байхдаа хүртэл ийм амархан олдчихсондоо би өөрийгөө үнэхээр муу зугтдагаа ойлгосон юм.
"Олчихлоо"
Миний өндөр өсгийтийг нэг гарандаа барьчихсан нөгөө гараа халаасандаа хийсэн нь түүнийг ямар ч үед дэгжин харагдуулна.
"Болор шаахайгаа өмс" гэж тэр өвдөглөн сууж миний хөлийг өөрийнхөө өвдгөн дээр тавин өндөр өсгийтийг минь өмсүүлсэн юм.
"Ийм амархан үлгэр дуусчих байсан юм уу" би бага зэрэг урам хугарсан янзтай хэлэхэд тэр долоовор хуруугаа миний уруул дээр аваачин
"Ийм амархан би дуусгахгүй ээ"
Тэрний энэ утгыг нь ойлгоогүй ч түүний хүрэмний халааснаас нэгэн дөрвөлжин хайрцагтай зүйл гарган иргэхэд нь л би ойлгосон юм.
"Юу юм"
Миний хацар аль хэдийн улаагаад эхэлчихсэн ч үүнийгээ тоохгүй байхыг хичээсээр би түүнээс асуулаа.
"Үнсгэлжингийн үлгэр шиг гүнжээ олж чадахгүй их хугацааг өнгөрүүлэх ханхүү биш тэр үед нь боломжийг ашиглан өөрийн болгох ханхүү байх болно. Надтай үерхэх үү Сохи?"
Үнэхээр хэдэн жил нууцаар хайрласан хүн минь одоо надад үерхэх санал тавьж байна гэж үнэндээ зүүдэлж ч байгаагүй юмсан...
Нүднээс минь урсан гарах том том дусал нулимсууд минь ар араасаа гарж ирэн би ч нулимсаа арчсан чигээрээ толгой дохин зөвшөөрсөн гэдгээ илэрхийллээ. Чонло харин босож ирэн дөрвөлжин хайрцгаа онгойлгоход бугуйвч байлаа.

Чонлогийн намайг гэх энэ сэтгэлийг яаж би хэд дахин нугалж төлөх ёстой юм бол? цаашдаа би яаж түүнийхээ итгэлийн алдахгүй, гомдоохгүй явах вэ?
"Чонло чи намайг хайрласандаа харамсахгүй юу..."
Бид хоёр энэ удаад өөрсдийгөө хэзээ ч тавьж явуулахгүй гэсэн юм шиг бие биеэ чанга тэвэрцгээж би ч Чонлогийн тэр хүүхэд шиг үнэрт нь автан хэсэг зуур чимээгүй болов.
"Биенд чинь хүрэхээс ч хайран санагддаг чамайг, нандигнан хайрлахдаа хэзээ ч харамсахгүй ээ..."
Чонло миний духан дээр удаанаар үнсэн амандаа "нандигнан хайрлана." гэх үгнүүдийг хэлсээр л байсан юм.
Ирээдүйд юу болохийг мэдэхгүй ч одоохондоо чамайг хэзээ ч тавьж явуулахгүй..
Хаягдаж, гомдсон ч гэлээ эцсээ хүртэл чамайг уучлан хайрлах болно оо Чонло...
Анхны бөгөөд эцсийн хайр минь...
Б/Ч: Бичвэр маань удахгүй дуусах нь дээ...
Advertisement
- In Serial7 Chapters
Aura of Magic
Disclaimer: Keep in mind this is a first draft! Developmental editing for the book will be underway at the end of this month. Aurora Nightshade spent her whole life living as a countryside bumpkin, living just to get by. Despite the hardships brought onto her by the Song clan, the tyrannical people that levy insufferable taxes onto her and the villagers, she was content enough with life. This all changed one day, when an amulet fell from the sky like a meteor, a werewolf became her companion and the world of magic opened up to her. The world of spirits and gods revealed to her that fateful night. If you are into Wuxia and Cultivation themes, then don't miss this novel. It touches on some interesting mythology as well, and a lot of magic based on Epic Fantasy. A book that any WMW fan should read! Preorder Aura of Magic on Amazon: https://www.royalroad.com/amazon/B095Z1VX9B Chapters daily (Advance chapters on Patreon) !!! Extra chapter for every 100 followers we reach! ________________________________________________________________ Creator of the Mage of Shadows series. Link to amazon below. https://www.royalroad.com/amazon/B089DJS52J Currently making a discord where you readers can send me messages and chat to me! Discord Link: https://discord.gg/sWcBsxWGSc Instagram: @mageofshadows Participant in the Royal Road Writathon challenge
8 270 - In Serial13 Chapters
The Choice
‘Should we be loyal to an unjust ruler?’ This is the dilemma before the citizens of Magadha . They ask themselves - ‘Is it safe to be a fence sitter?’ ‘Is it prudent to emigrate?’ ‘Is it time to rise in revolt?’ No citizen is immune, each must make a choice! Disclaimer: All events, people and some places in this novel are fictitious. Though the novel is set in 5th Century AD , India, the life presented is an amalgamation of different eras and imagination. Infact , much of the understanding of the society at that point of time has been gained from Kautilya’s Arthashastra which was first written seven centuries earlier.
8 81 - In Serial8 Chapters
Random Jojo One Shots and Headcannons
Hello!!! Welcome to my book! I'm genuinely so happy you literally noticed this abomination from God! Just to let you know before reading, my headcannons are something I'm confident in, but my one shots I'm not so sure about, but I'll let you know I'm like 90% sure the writing quality isn't the quality of a 13 year old who doesn't know the difference between they're, their, and there. I also try my best to make sure (y/n) isn't cringe or stupid. I put a lot of effort into everything I write and I'm willing to edit what seems OOC or just bad in general to make it better since I slip up sometimes, so feedback and votes are extremely appreciated :)This is a (character) x reader by the way, reader is fem in the one shots while the headcannons are gender neutral.UPDATES ARE RANDOM BECAUSE MY LIFE IS A MESS
8 76 - In Serial168 Chapters
The Angelic wolf (Yoonmin) *Completed*
Jimin is a rare wolf that doesn't have a pack. He roams around in order not to get caught by humans. However, he goes on another packs territory and the head Alpha isn't happy about that... Or is he?Side shipsNamjinTaekookGarrenSeokSeokContainsBoyxboyMale pregnancyMild language
8 208 - In Serial44 Chapters
Children Of The Deep
The last of humanity lives within cities surrounded by walls said to reach outer space. The Deep roams the outside, spewing out monsters and raising mountains. The only ones capable of hunting it and freeing humanity are called Rankers, but they refuse to do it, for on top of those mountains are Bosses. Killing them gives power. To kill the Deep is to kill their power. But everything changes when a child figures out how to use the Deep to destroy the most powerful city in what is known as the 4th Fall. Terror spreads. A senseless war is brewing. Nico's parents died in the 4th fall. Faced with the prospects of having what's left of his family evicted out of the city walls for not being able to pay rent anymore, he attempts to become a Ranker, only to fail because he refused to forfeit a match. Now, he must fight with the very person said to cause the 4th Fall for any chance at survival.
8 137 - In Serial12 Chapters
Reincarnated as a female Emperor in the BL novel
The scientist who invented the cure for cancer.The master of weapons.The genius girl who graduated from the world's top university at the age of 14.The richest and most respected tycoon.and the woman who holds the tilte as the most beautiful woman in every country. Amazing right?......Only one word can describe her, and itsPerfect..... but....... "Seriously! when did this pile of paper done?! What a pain" This girl is very lazy.Camilia Eleanor Valerie.This 23-year-old beauty is called the Lord of the world in the shadows. All the high ranking state officials from all over the world knew who she was, and it was absolute not to make her an enemy. and She die, with no reason.And like falling on a ladder, She died because of the god of death's fault...... At first she was happy that the god granted her 3 wishes, but.... when She know what role that waiting for her in the future...."Doesn't this mean I have to work too?! You must be a God of bastard, cause yourself is one!" The god made some mistakes.....and the novel turn VERY FaR from the original one......I don't own the images
8 132

