《Dark Moon /✔️/》13. Өөр арга үгүй
Advertisement
Мирэ. Миний сахиусан тэнгэр, хамгийн үзэсгэлэнт оршихуй. Пак Сонхүнийг өөртөө татаж дөнгөсөн тэр намайг ч бас татаж орхисон юм.
Би төрөхдөө л хүн чоно байсан. Зарим найзууд маань олдмол байсан бол би бүр багаасаа л. Тийм болохоор илүү буурь суурьтай, тайван болсон биз.
Хүн байх үеийн бие, чоно байх үеийн үслэг биеэ яаж удирдаж, яаж ашиглахыг сайн мэдэх учраас. Төрөхдөө хүн чоно байна гэдэг их ховор тохиолдол. Бүр зөвшөөрөгдөөгүй байх ч магадлалтай.
Хачин нь ээж маань хүн чоно байсан юм. Аав минь энгийн хүн. Хүн чононууд үр хүүхдээ тээж төрүүлдэггүй болохоор ээж намайг тээхдээ их л зовсон юм. Тэгээд л би төрөв үү үгүй юу тэнгэрт хальсан. Аав хэдий энгийн хүн ч гэлээ, хүн чоно эмэгтэйг хайрлаж байсан бас хайртай түүнийг нь үгүй хийж гарч ирсэн болохоор намайг үзэж чадаагүй юм гэдэг.
Ингээд л би Тритсид өсч торнин, өргөмөл аав дээрээ том болсон юм. Мэдээж түүхэнд ийм жаахан хэрнээ хүн чоно байх нь ховор болохоор намайг энд тэнд хүмүүсийн нүдэн дээр хувирч баригдчих вий гэсэндээ биеэ удирдаж суртал харшид хорьсон.
Бусдууд гадуур сэлгүүцэж байхад би л хэт их дүрэм журамд баригдан харш дотор сууна.
Багаас минь суулгасан маш том нэг үзэл бий. Тэр бол цус сорогчдыг үзэн ядах. Аав маань сайн хүн ч гэлээ цус сорогчдыг чин сэтгэлээсээ үзэн яддаг хүн байсан юм. Түүний эхнэрийг тасар татсан болохоор байх.
Би ч бас хэрвээ цус сорогчид байгаагүй бол өргөмөл ч гэсэн ээжтэй байх байсан гэх бодолдоо автан дургүй хүрч эхлэлээ.
Ердөө ийм л байсан миний амьдралд Мирэ гарч ирээд цус сорогчдыг үзэн ядах шалтгаан, дургүйг минь улам ихэсгэсэн юм. Пак Сонхүн байгаагүй бол Мирэ надтай байх байсан учраас.
Мирэ миний, манай овгийн мөнхийн дайсангууд болох цус сорогчид тэр тусмаа Пак Сонхүнийг амиа золиослон хайрласанд нь гомдсонг минь яана.
Түүнийг бодох болгонд Пак Сонхүн дагалдаж бодолд ирэх юм. Анх Тритсигийн удирдагчаас Сонхүний анхаарлыг татаж байгаа охин бийг мэдээд зовоох сайхан шалтаг гарлаа гэж бодсон ч
Advertisement
Өөрөө дурлачихна чинээ санаагүй ээ.
Ийн бодохуй цаг дор түүнийг анх харж байсан минь санаанд оров. Бороотой тэр өдрийн үдэш. Хичээлээ тарчихаад гэр лүүгээ яарсаар гүйж ирж билээ. Би тэгэхэд жаахан айлгана гэж төлөвлөсөн байсан ч гоо үзэсгэлэнгийнх нь өмнө сөхөрчихсөн юм.
Шүхрээ мартаж гарсанаас үүдэн шалба норсон тэр үсээ хойш нь шидсээр борооноос зугтан гүйж харагдана. Бага зэрэг чийгнээс үүдэн урд талын жижиг үснүүд нь буржийж хөвсийгөөд үнэхээр зохиж харагдана.
Угийн цав цагаан царайтай дээр хүрэн бор долгионтой үс нь туйлын үзэсгэлэнтэй. Дээрээс нь давхраатай алаг нүд нь. Тийм гүн бор нүд анх удаа л харж байсан шиг санагдаж байна.
Түүний гоо үзэсгэлэнг өдөр бүр харна гэвэл юу ч хийхэд бэлэн байна. Цэцгээр төсөөлвөл час улаан сарнай. Үзэсгэлэнтэй хэдий ч өргөстэй. Надад өргөсөө хэзээ ч хумьж байгаагүй. Гэхдээ би гараасаа цус урсгаад ч болов алдахгүйгээр атгах болно.
Гараа толгойн дээрээ тавьсаар миний хажуугаар зөрөхдөө бид эгц харц тулгарсан. Зүрхээ тогтоож дийлэлгүй сул тавих шиг хүчтэй цохилж эхлэхэд би өөртөө болохгүйг нь санан шивнэж билээ.
Тэр учралаас хойш түүнд улам шунаж ангид нь хүртэл шилжиж очиход тэр анх удаа миний нүдэн дээр инээмсэглэсэн юм. Со Мирэ. Ирээдүй гэдэг утгатай тэр нэр нь хүртэл хөөрхөн.
Сонхүнаас аль болох холдуулах гэж үзэн, байнга цуг байхыг хүссэн ч Тритсигийн удирдагч намайг дурлачихна гээд ойртуулахгүй. Гэвч аль хэдийн энэ зүрх минь түүний төлөө цохилж байхад би яах билээ.
Тэгсээр бид дотносож, ганцаараа амьдардаг түүнд хань болох гэж үргэлж л зайрмаг барьсаар очно. Надаас байнга л Сонхүнийг асууна.
Тэр бүү хэл надтай цуг байсан хэрнээ ч Сонхүнийг нэг л залгахад уулзахаар яваад өгнө.
Энгийн үе шигээ л хамт зайрмаг идэн сууж байхад Мирэ Сонхүнд ямар их санаа зовж байгаагаа, хэд хоног сураггүй болчихсон байгаагаа ярьж гарав. Энэ яриа нь сүүлдээ надад хэцүү санагддаг боллоо.
"Мирэ надтай байхдаа Сонхүнийг ярихгүй байж болохгүй юу, их эвгүй-"
Үгийг минь дуусгалгүй тэр утсаа ширтсээр год хийн бослоо. Тэгсэнээ над руу хараад
Advertisement
"Сонхүн зурвасыг маань харчихаж. Баяртай Асахи дараа уулзая." гэсээр гүйн одсон юм.
Тэр шөнө Сонхүн Мирэгийнд хоносон тухай мэдээд юу юунаас ч илүү шархалсан миний энэ өрөвдөлтэй зүрх.
Хэдий дараа нь Сонхүн өвдчихсөн, шөнөжингөө Мирэ сахиж хоносоныг нь мэдсэн ч гомдлоо тайтгаруулж чадаагүй дээ. сэтгэл минь.
Чи над руу инээгээд ирэх тэр мөчийг хүлээсэн ч ирэхгүй бололтой.
Тэжүнтэй хамт Тритсигийн удирдагч дээр очиход тэр өөдөөс миний Мирэтэй хамт байгаа бүх л зургуудийг шидэж орхилоо.
"Та намайг тагнаа юу?"
Ууртайхан шиг асуусан асуултанд минь хариулах нь битгий хэл ирээд шанаадаад авлаа. Тэжүн гайхсан бололтой том нүдлэн харна.
"Тэндэхийн Жэйк гэгч нөхөртэй энэ Тэжүн зууралдаж явахад чи яасан гэнэ ээ? Сонхүний эмэгтэйг айлга, Сонхүнтай ямар учиртайг нь мэд гэж явуулсан байхад энэ юу болж байгаа юм!"
Тархиа эргэтлээ загнуулж, хэд хэд цохиулсан ч гэлээ толгойд минь зөвхөн чи л оршин тогтнож байсан. Миний эмэгтэй болох уу гэж асуумаар байгаа ч одоогоор бол чиний сэтгэл надруу харах ч үгүй эргэлдэж байна шүү дээ.
Пак Сонхүнийг адгийн алуурчин гэдгийг, үргэлж хар тамхи борлуулж ахлах сургуулийнхныг атгасан гэдгийг, мансуурсан охидыг зүгээр өнгөрөөдөггүйг ч хэлмээр байна. Гэвч Мирэ миний үгийг сонсохгүй. Түүний зүрх Сонхүнийг л хайрлахаар цохилж байгаа.
Учраа ч олоогүй өнгөрч байх тэр хугацаанд Сонхүний талаас дайн зарлаж орхисон. Энэ тулаанаар л үхэх сэхэхээ шийдэхээс гадна, чи хэнтэй байж болох вэ гэдэг нь шийдэгдэх болно.
Сонхүн болон бусдууд нь ойд ирэхэд Эдвард тэднийг хамгийн урагш гаргаж орхилоо. Мирэ хамгийн ард хүлүүлчихсэн харагдана. Магадгүй Сонхүнийг Мирэгээр сүрдүүлсэн биз. Тэр ч бас Мирэд ухаангүй хайртай юм болохоор.
Чимээгүй ноёлон байхуйд Мирэ сэрэн тийчигнэж эхлэхэд Эдвард түүнийг алгадаж орхилоо. Хараал идсэн миний хүртэл уур хүрч байхад Сонхүн яаж байгаа нь ойлгомжтой. Гэсэн ч энэний талд зогсож байгааг нь бодохоос дургүй хүрнэ.
Мирэ нүдээ нээв үү үгүй юу Сонхүн руу санаа зовон ширтэхэд миний уур дүрэлзэж, сэтгэл минь шархлан байлаа.
Үнэхээр Мирэгийн нүдийг ч болов өөр дээрээ татах арга үүнээс өөр байхгүй юм бол би Сонхүнийг алаад өөрөө гол дүр болох болно.
Надад чамайг үзэн ядаж, алахаас өөр арга үгүй нь Сонхүн.
🫶🏻
.
Advertisement
- In Serial44 Chapters
Ability
A boy in high school, who has moved into a new district. A discovered ability user, one that doesn't follow the defined rules. Follow the Mc, Nathaniel Belair, as he conquers all obstacles in his path, although he himself might say it was due to luck...
8 157 - In Serial35 Chapters
The Elements of a Savior
Participant in the Royal Road Writathon challenge Ethan, an apprentice blacksmith, is drawn into a religious struggle between two factions, one who is waiting for a savior to appear and the other who is trying to create one. Both sides need the power of the Elementals, which he is now in possession of. Ethan doesn't believe in any of this religious nonsense, but he is forced to choose sides as his life, and the world's fate may rest in the balance. Sera is religious and firmly believes the savior is coming, but first, she has to protect Ethan from the religious zealots who want to kill him. Her faith will be challenged and her talents tested, and in the end, it may be up to her to reveal the true savior for humanity.
8 617 - In Serial9 Chapters
The War Of The Three Regions
In the year 2025 a rift tore between earth and the Nandoria society they invaded with advanced technology and our Heroes have to survive in their world to gain their freedom.
8 96 - In Serial12 Chapters
Mara the Undying
Mara is an ancient immortal living in the modern world just trying to do right by the humans she has fallen in love with over the millennia since she woke up in a hole in the ground with no memory of who she was or where she came from.
8 196 - In Serial38 Chapters
Deity's Fragments [Paused]
[participant in the Royal Road Writathon challenge] After a spatial distortion, the planet Earth awakens, causing changes in its surface and its living beings. This awakening allowed humans to gain powers and fight against the animals that evolved. But this was not the only thing humans would have to face. After the awakening, the earth opened up to the universe allowing humans to contact other races and dimensions. Zack is a boy who awakens his power and pursues his dream, even if that means destroying others' dreams.---------------------------------------------- Hi, this is my first novel; I'm using translation and grammatically to do this novel because my language is Spanish, so if you see any mistakes, please tell me. I am still gaining inspiration so that the update will be a bit slow. I would appreciate any support and suggestions on the novel! The image is not mine. It is free from copyright but credits to its author either way.
8 195 - In Serial43 Chapters
Anger Management
❝Good morning. This is Target, how can I help you?❞❝Why do I have the sudden urge to kill my family?❞❝...Woah...well...shit. Ma'am, I think you dialed the wrong number.❞❝No. I dialed correctly. Are you any help?❞❝...No sé qué decir a esta chica loca.❞In which a girl named Farah calls Target and meets a boy named Chance.Best Rank : #1 in Short Story (8/27/16)
8 163

