《Dark Moon /✔️/》12. Хайртай.
Advertisement
Пак Сонхүнийг хармаар байна
Пак Сонхүнийг хармаар байна
Пак Сонхүнийг хармаар байна
Ухаан орох үед аль хэдийнээ дэвтэр дээр нэг нүүр дүүртэл ингээд биччихжээ. Би дурлаад байна тийм үү?
Хичээл амарчихсан болохоор хийх зүйл ч олдохгүй, мөнгө ч байхгүй учраас цагийн ажил хийсэн нь дээр гэж бодсон ч ажил олдохгүй нь. Яахаа мэдэхгүй байсаар л.
Сонхүн тэр өдөр хүрч ирээд өглөө Хисыны өгсөн эмийн ачаар тун хурдан тэнхэрсэн. Тэгээд л нээх удахгүй гараад явчихсан. Яах гэж над дээр ирсэнийг нь мэдэхгүй байна. Яг ашиглуулчихсан мэдрэмж аваад л би ёстой өрөвдөлтэй гэдэг нь.
Эцэст нь гарч агаар амьсгалах санаатай гэрээсээ гарлаа.
"Пак Сонхүн муу өөдгүй амьтан хүнийг байнга ирж догдлуулчихаад хаяад яваад өгнө." гэж амандаа үглэсээр явж байтал замын эсрэг талд Ники харагдах нь тэр.
"Ники" гэж орилчихоод өөдөөс нь даллаад зам гарахаар гарц руу дөхлөө. Ногоон гэрэл асахтай зэрэгцэн зам гарч эсрэг талд бараг л хүрч байлаа.
Хажуу талаас хурдтай машин ирэх үед мөргүүлэх шахсан ч амжин арагшаагаа үсэрлээ. Ногоон гэрлээр ямар галзуу солиотой нь ингэж явдаг байна аа гэж бодсоор хувцсаа гөвж байтал өнөө машинаас маш олон хүн гарч ирээд намайг хормын дотор машиндаа чихэж орхилоо.
НИКИ!! гэж орилсоор намайг хараасай, мэдээсэй гэсэндээ гараа явуулан цонхоо балбахад том биетэй хүн хараал урсгасаар миний гарыг барин хүлж, толгойд минь уут углан "Хөдөл" гэсэн тушаал өглөө.
Хэнд хулгайлагдчихав аа би?
-
Нөгөө талд тайван алхаж явсан хүү өөрийг нь дуудсан жаал охин гэнэт алга болохуйд гайхширсан ч удахгүй учрыг мэдэж, хар хурдаараа нэг тийш гүйн одов.
Цугларсан олон хөвгүүд дээр тэдний нэг бололтой хүү гүйж ирээд буйдан дээр сууж байсан хамран дээрээ мэнгэтэй хүүг татан босгоод
Ники "Мирэг Эдвард аваад явчихлаа. Өнөө дайнаа эхлүүлэх гэж байх шиг байна." гэхэд саяхан л инээж байсан хүүгийн харц тэр дороо хувирлаа. Өөдөөс нь харан зогсож байсан хүүг заамдаж аваад
"Хараал ид. Ингэхийг нь мэдээд би чамайг түүн рүү явуулсан биз дээ? Сайн харж байхгүй яасан юм. Би очиж болохгүйг мэдсээр байж!"
Advertisement
Ники "Би очиж байсан гэж байна! Замын эсрэг талд Мирэ надтай таараад миний өөдөөс ирж байхад замаас гэнэт Эдвард гараад ирсэн юм."
Шаргал үст хүү уурлан хашгирахад бусад нь тэднийг салгалаа.
Жонвон "Тэгвэл одоо биднийг дуудах болно. Тэр хүртэл нь хүлээцгээе. Асахид ч бас мэдэгдэх хэрэгтэй биш гэж үү? Хэдий үзэн яддаг ч гэлээ бэлтгэлгүй байхад нь дайрах сэтгэлгүй юмнууд биш."
Жэйк "Бас тэрний дагуул хэн билээ? Тэжүн? Тэхүн? Тэрэнд ч бас хэл. Тулалдах үеэр өөрийн гараар хороох болохоор."
Удалгүй өрөөнд байх үүрэн утас дохиогоо хангинуулан тэрүүгээр нэг цуурайтлаа. Сонхүн хөмсгөө зангидсаар харилцуурыг авч чихэндээ наавал
"Чиний дурлалт бүсгүй надад байгаа гэдгийг мэдсэн л байлгүй хүү минь."
"Амаа татаж үз. Би тэр хөгийн суудалд чинь суухгүй гэдгээ хэлсэн!"
Эдвард "Тэгвэл яахав дээ. Адгийн наад зах нь энэ хөөрхөн охин чинь үхэх биз? Үхэх үхэхдээ тарчилсаар." гээд харанхуй өрөөн доторх олон хоригдлуудаас хамгийн их ангаж цангасан нэгнийг гаргаж ирээд Мирэ рүү түлхэж орхив.
Удалгүй утсаа гаргаж ирэн зургийг нь дараад Сонхүн рүү илгээлээ. Тэгсэнээ харилцуурыг дахин аваад
"Наад зургаа сайн хар. Миний бяцхан 7 хөвгүүд. Бүгдээрээ анх уулзаж байсан газартаа уулзъя. Хамада овог руу хэл хүргэчих болохоор бэлтгэлтэй ирээрэй. Хөөрхөн гэдэг нь ийм том болчих гэж."
Эдвард утсаа таслачихлаа. Сонхүн уурандаа өнөөх харилцуураа хүчтэйхэн шиг савж орхив. Хамгаалж чадаагүй өөртөө урам нь хугарахын зэрэгцээ аюултай гэж анхааруулаад байхад гадуур хамаагүй явсан Мирэд уурлана.
Энэ бүхэн намжихаар албан ёсоор хайртайгаа хэлнэ гээд өөртөө амлачихсан байсан юмсан. Гэтэл одоо Мирэг ч булаалгаад, өөрөө ч дайнд орохоор болчихлоо.
-
Цус сорогчдын дээд зэргийн удам угсаа. 7 хөвгүүнээр ахлуулсан их сүрэг. Хорионд байсан цус сорогчдыг ч гаргаад ирсэн болохоор шүд нь загатнан байж ядна.
Их сүрэг явсаар энэ бүхэн эхлэсэн цэг болох хаягдсан эмнэлэг дээр ирлээ. Эмнэлэгээс холгүйхэн том талбай байх агаад түүний нэг талд чонон сүрэг аль хэдийнээ ирэн эгнэн жагсацгаажээ.
Advertisement
Тэдний өөдөөс харсан хэсэгт Эдвард туслахуудтайгаа зогсох бөгөөд ард нь Мирэг хүлээд унтуулчихсан нэгэнд нь тэврүүлэн зогсуулах аж.
Сонхүн руу нэг ёжтой харж инээчихээд нүдээ ирмэлээ. Эхлэ гэж байгаа нь энэ билээ. Эхлээд гэр бүлийг нь дараа нь найзуудыг нь одоо хайртай хүнийг нь. 7 хүү, тэр тусмаа Сонхүний нүдэнд оч дүрэлзэх агаад урдаа зогсох чонон сүргийг биш Эдвардыг л алчихмаар санагдана.
Удирдагчаа халхлан цус сорогчдын арми ирж зогсоход Асахи, Тэжүн бас Тритси 3 чоно дүрдээ хувилаагүй хүлээж харагдана.
Сонхүн Асахигийн нүд рүү харахад Асахи Мирэд санаа зовон байн байн тийшээ харж, болдог бол гүйгээд оччихмоор харагдана. Хардаж бас харамласандаа Сонхүн одоо л тэдний зүг рүү төвлөрлөө.
"Хөөх, гол дүрүүд хоцорч ирдэг гэдэг нь энэ байх нь ээ?"
Цус сорогчид дуу гарсан зүг рүү харвал Тэжүн гараа алдалчихаад инээж зогсоно.
Жэйк "Амаа хамхи, чамайг үзэн яддаг байсныхаа уурыг өнөөдөр л гаргаж чадах болсондоо баярлаад тун хурдан ирсэн юмсан."
Түүний үгэнд Тэжүн уурлан, дайрах гэхэд Асахи түр зогсоолоо. Сонхүн руу харвал өөрийг нь алах гэж буй мэт харах ажээ.
-
"Хоцорч ирдэг гэдэг нь энэ байх нь ээ?" гэх дуунаар би сэргэлээ. Амыг минь таглан скоч нааж, хөл гар хүлээстэй нэг эрд тэврүүлэн зогсож байгаагаа мэдсэн би тийчигнэж эхлэв. Гэтэл сэнтий дээр заларсан эрхэм босч ирээд намайг алгадаж орхив.
Тэр чимээнээр урд зогссон их хүмүүс эргэж харахад би түүнийг олж харлаа. Муу гэдгийг нь мэдэж байсан ч дурласан нэгэн минь.
Тэр яг одоо хорсол шингэсэн нүдээр намайг цохисон хүн рүү ширтэж байлаа. Түүнийг давуулан харвал бурхан минь. Чонын сүрэг байна шүү дээ. Энд яг юу болоод байгаа юм бэ?
Байз. Тэр чононуудын урд Асахи, Тэжүн хоёр зогсож байна тийм үү? Тэгэхээр Асахи ч бас хүн чоно байх нь. Цус сорогчдын мөнхийн дайсан хүн чоно. Миний эргэн тойронд энгийн хүн нэг ч байхгүй байсан байх нь ээ.
Гэтэл гэнэт чихэнд "Дайн" гэх нь сонсогдлоо. Хэн хэлсэн бэ? Номноос уншсан долоон хөвгүүдийн хүч үү?
Жонвон оройн зайд шилжин миний хажууд ирж шивнэчихээд явсан болж таарлаа. Дээд зэргийн цус сорогчид учир тэдний чадварыг хэн ч гүйцэхгүй. Номон дээр тэгж бичсэн байсан санагдана.
Гуйя, юу ч болж байсан та нар л амьд үлддэг юм шүү. Сонхүн аа, өөрийгөө битгий бэртээгээрэй. Миний хайрладаг биеийг чи ч бас хайрлах хэрэгтэй шүү.
-
Бүр хол урд нь зогсож байсан Хисын Мирэгийн бодлыг уншчихаад хэлж харагдана.
Асахи үргэлж Сонхүн Мирэг хүртэх эрхгүй гэж боддог байсан. Өнөөдөр ч бас энэ байдлыг хараад харц нь ширүүсэн
"Гол дүрүүдийг алаад бид гол дүр нь болох болохоор жаахан л хүлээчих."
Сонхүн "Гол дүрүүд хэзээ ч үхдэггүй гэдгийг мэддэггүй бололтой, хүн чоно минь"
-Зүрх согтоодог дарс чиний амнаас л асгарах юм.
-Түүний амьдралын хамгийн сайхан учрал нь байхсан.
Удаан гэгч нь алга болсон би хүлцэл өчье өө. Жаргаж уншаарай.
💗
.
Advertisement
- In Serial1085 Chapters
Goblin Kingdom
There is an ugly creature known as a Goblin, a race that exists only to be hunted by people. However, there lives are about to turn around with the birth of a single king. The story of a king who commands monsters to rise up against the gods. A tale of him and those monsters and humans that supported him.
8 197 - In Serial7 Chapters
Devoid of Luck
When misfortune is a daily routine, death is just a loading screen and immortality is worse than a curse. Did you ever feel you're the unluckiest person in the universe? Well,then you haven't met this guy yet.Ever sat in a literature class and was thinking that """"There is no damn deeper meaning, the author said it a blue potato, because it was a damn blue potato!"""", well, my story actually has a deeper meaning, but not everything does. Lets see what explanations you guys can come up with.
8 157 - In Serial72 Chapters
Aeternum: A Collection of Poems
For those people/readers, especially "her" who want to smile, cry, be hopeful, curious, wonder about things unknown, and most importantly, inspired, then this collection of poems is the book for you. A/N: 1. The poems written here are in the English and Filipino language2. Disclaimer: Poems written in this book are all works of fiction unless otherwise indicated. All names, characters, places, events, and incidents in this book were created using the author's imagination; any resemblance to actual persons, living or dead, or actual events is purely coincidental. 3. Another Disclaimer: I do not own the picture I used for my cover page; it's rightfully owned by its respective author/s, for I just found it for free on Piktochart and freely edited it on Canva.4. Now, sit back, relax, and please do enjoy the poems written in this book. 😉
8 364 - In Serial13 Chapters
探し出す | t. inumaki
『toge inumaki x reader』探し出す /sagashidasu/: find out or discover - nothing can stop someone curious from discovering someone else. {manga spoilers, so anime watchers only, beware}[started : december 31, 2020 | ended : ~]
8 173 - In Serial14 Chapters
Promisory Note (namjoonxreader)
THE PROMISING STORY OF KIM NAMJOON AND KIM Y/N
8 228 - In Serial14 Chapters
Date A Live: Prelude
As humanity peaks amidst a technological boom, old hatreds and conflicts are still present, ready to sow seeds of calamity. A group of four friends is caught in the crossfire and suffers the consequences. Meanwhile, an extraordinary being finds herself on new land. Exploring the unfamilliar world around her, she has to come to terms with all the ugly and wonderful things she encounters.Will the world reject or accept her for who she is? A non-canon fanfiction story telling the tale of what happened before the main story of Date A Live (DAL).I do not own the Date A Live trademark or light novels by Kōshi Tachibana.
8 179

