《Dark Moon /✔️/》11. Өв залгамжлал
Advertisement
Өдөр бүр хэн нэгэн орж ирээд цэнхэр өтгөн шингэн бидэнд тарьчихаад гараад явна. Нөхдийгөө яаж байгааг мэдэхгүй юм. Гэхдээ миний бие үнэхээр өөрчлөгдөөд байгааг би мэдэж байна. Наранд дургүй болж сэмэрсэн хөшгөө үргэлж хааж, юм идэх хүсэл ч нээх төрөхөө больсон. Арьс улам цайрсаар.
Тэгсэнээ гэнэт маш хүчтэй өлсөнө.
Тэр хүн бидэнд туршилт хийхээр энд авчирсан байх нь ээ. Тэр туршилтынх нь нөлөөгөөр миний бие ийм болоод байгаа юм байна.
Одоо тэнд байгаа том нүсэр хаалганд жижигхэн хэрээстэй шоронгийн цонх шиг нүх байдаг болсон бөгөөд түүгээр харвал бидний өрөөний камер том самбар дээр харагдана. Хааяа очиж хардаг юм. Жэй ухаантайхан шиг байх гэж тоо бодож харагдана. Хисын дуу дуулна. Тэр дуун дээр нь Ники бүжгийн хөдөлгөөн хийнэ.
Хаалганд төмөр тор хийх үед зугтах боломж гарлаа гэж бодсон ч, найзуудаа дуудсан ч энэ бүхэн эцэстээ бид бүгд 7 хоног уснаас өөр зүйлгүй харанхуй газар хоригдож, хөхөрч бэрттэлээ зодуулж л дууссан юм.
Энэ тамаас хэзээ гарч, хэзээ гэрийнхэнтэйгээ уулзах юм болоо?
Сүүлдээ бид бараг л дуулгавартай нохой шиг болж, эсэргүүцэн байж тариулах биш зүгээр л аягатай цэнхэр шингэн тавих үед аваад уудаг боллоо.
Бас бие маань нэг л хачин хэвээрээ л. Бидний шүд загатнаж эхлэсэн. Хачин байгаа биз? Яг л дөнгөж шүд нь ургаж буй нялх хүүхэд шиг.
Дахин нэг өдрийг дуусгаад орондоо орон нүдээ анилаа. Эндээс явахын мөрөөдөл болсоор.
Шөнө дунд гэнэт хүзүүнд өвдөлт мэдрэгдээд нүдээ нээхэд, хар хувцаст миний дээр намайг хазаж байлаа. Удалгүй ухаан алдсан ч түүний өмнө харсан ганц зүйл бол тэр шөнө бүтэн сартай шөнө байсан юм.
Би ингээд үхэж байгаа бололтой...
Өглөө цочин сэрээд урд шөнийг санаж хазуулсан гэж бодсон ч зүүд байсан бололтой, шарх ч харагдсангүй.
Бидний бие өөрчлөгдөж буй тухайг бид өөрсдөө л хамгийн сайн мэдэж байлаа.
Удалгүй спикерээр "Өчигдөр их онцгой өдөр байсан хөвгүүд ээ" гэчихээд чимээгүй болчихсон.
Хэсэг хугацааны дараа маш удаан тэнд байсаны эцэст биднийг хорьсон байсан хаалганы түгжээ торхийн мултарч онгойлоо. Нүдэндээ, чихэндээ итгээгүй бид цочирдсоор гарч гүйлдэв. Дараа нь загатнах шүдээ тоолгүй, баяртайгаар тэврэлдэн уулзсан. Эцэст нь энэ аймшгийн байшингаас гарах нь.
Advertisement
Дээд доод давхар луу гүйлдэн нэг нэгнийгээ олж уулзчихаад уйлалдах шахсан тэр мэдрэмж одоо ч тод.
Гадаа гарч ирээд эргэн тойрноо харахад бид 3 давхар хаягдсан эмнэлэг дотор хоригдож байсан бөгөөд биднээс холгүйхэн дотуур байр бололтой 2 байшин харагдаж байв.
Хоригдож байсан эмнэлэгийн хонгил харанхуй бас улаан өнгөтэй.
Тэр байшингийн цонхоор миний бас бидний түрүүнээс хойш хүсээд байсан ямар нэгэн зүйлийн үнэр сэнгэнэхэд бид бүгд тэр дороо зогсон тийшээ улангассан нүдээр харж гүйлдэж эхлэлээ.
Тийм ээ, тэр байшингуудын зүг.
Дотогш дайрч ороод бид 7 хүссэн, амттай зүйл рүүгээ тал тал тийшээ таран дайрч хазсан.
Хазаад л байсан. Ам руу орж ирж буй шингэнийг сороод л.
Хэсэг хугацааны дараа амныхаа эргэн тойрныг арчсаар байрны гадаа гарч ирээд бид дахин уулзав.
Гэнэт ухаан ороод эргэн тойрноо харахад бид бүхэл бүтэн дотуур байрыг тэр чигт нь улаан цусаар будчихсан байлаа.
Маш олон... Маш олон хүн.
Бид юу болж байгааг ойлгоогүй юм. Яагаад тэнд тэгэж удаан хоригдсон гэдгээ, яагаад тэнд байхаас эхлээд нэг зүйл хүсээд шүд загатанаад байсныг, яагаад хүн рүү тэгэж улангасан дайрсан гэдгээ. Гагцхүү бид араатан болж буй гэдгээ л мэдэрч байв.
Аль хэдийнээ гараа тэр олон хүний цусаар будсан гэдгээ мэдэх үед бид арван долоотой байлаа.
Яахаа мэдэхгүй байх үед булангаас хар хувцаст гарч ирээд өөрийгөө Эдвард гэж танилцуулан "Катролд нэгд. Тэгвэл би энэ бүхнийг чинь далдалж өгч чадна. Аан тийм, гэр бүлийнхнийг чинь хэний ч мэдэхгүй газар явуулчихсан гэдгийг санаарай. Та нар надад хэр сайн ажиллана, би түүнийг чинь үнэлээд гэр бүлийг чинь аврах, алахаа шийднэ." гэж билээ.
Тэгж л бид эргэлт буцалтгүй тэдний нэг болсон юм. Цус сорогчид. Гэр бүлээ аврахын тулд яах ч аргагүй байлаа.
Харин өмнөх өдрүүдийн хувьд бид долоо Эдвардад үхтлээ нүдүүлсэн. Ердөө л би түүний суудалд суухгүй гэсэний төлөө тэр нөхдийг минь цуг зодчихсон.
Яг л тэр үеийнх шиг цустайгаа хутгалдчихаад харанхуйд хоригдож байлаа. Гэхдээ ялгаатай нь бид хамтдаа.
Advertisement
Суллагдаад хаалгаар гарахын өмнөхөн тэр миний чихэнд нэг зүйл шивнэсэн. Мирэгийн талаар. Хараал ид, бүхнийг мэдэж байж.
Мирэ рүү явахгүй байхыг хүссэн ч өөрийн мэдэлгүй яваад оччихсон байсан. Хаалгаа битгий тайлж өгөөсэй гэж хүссэн ч бидний дундах түлхүүр үг амнаас минь гарчихсан. Цус уухгүй бол ухаанаа алдахаа мэдэж байсан ч зүгээр л нүдээ аньж орхисон юм.
Ам руу гэнэт цус ороход хамаг эд эс минь сэргэх шиг болж, залгилсаар ухаантайхан шиг боллоо. Хисын шархаа ч цэвэрлэлгүй надад цус авчирсан байх аж.
Бас би Мирэгийнд.
Эдвард ямар новшоо төлөвлөж намайг өв залгамжлуулах гээд байгааг мэдэхгүй ч...
Тэр дайн хийх гэж байна. Тритсигийнхэнтэй. Асахигийн угсаа.
A/N - Юун нөгөө хичээл амарчихсан ална тална🥲 Амралтаар ганц л шинэ хэсэг өгсөнөө дараагийнхыг нь бүр хичээл ороод 2 долоо хонож байхад өгж байдаг шүү.
Гэхдээ би та нарт хайртай шүү💘
.
Advertisement
- In Serial6 Chapters
Precisive hunter
David goes to bed after a depressing day grieving over a lost friend, however he wakes up to a new world with magic, a system, and more! Note:The Title is a placeholder. The Picture is a placeholder. I am not a professional writer, please critique the series as you see fit. This is probably going to be a cliche dumpster fire. Thanks for any support. Word count per chapter: 1000 - 3500.
8 171 - In Serial13 Chapters
In My Head
A circle is inscribed upon stone, chants are repeated over and over, calling, calling out into the aether, calling for one to come. Who am I? Where am I? How did I get here? I don't understand, is that magic? What even is that? Please help me. Together we'll be taking a journey through the mind of... well, we'll have to find that out together. Chapters will be short and fast and reader interaction will be key. I'll be adjusting the tags as we get to new places.
8 154 - In Serial47 Chapters
Pearl / موتی
It's an urdu poetry collection! I tried to write some urdu poetry here after writing English ones. Hope you'll like it.✨
8 224 - In Serial42 Chapters
Instafamous J.G {finished}
"When you become famous within 24 hours""Instastorie"
8 178 - In Serial29 Chapters
Sky: Children of the light x Reader Oneshots/Scenarios
!if you're here to complain, please dont read the book!*This is a FanFiction AU don't bring the real cannon**some of the AU's are my own Opinions so please respect it*read the #INFORMATION# page first, before reading the story's. -ta76-
8 218 - In Serial116 Chapters
Bangtan's Whore [COMPLETE•BTS OT7]
"I am called the Siren because I can lure any man or woman. My specialty is to seduce and fuck my way in. Gain people's trust, then get them when they're at their most vulnerable."You are a seductive, lethal assassin.Your mission: Eliminate Mafia gang BTS/Bangtan.~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~R18+!!! If you're younger then read at your own discretion.Lots of smut, swearing, violence, slut shaming and major triggers/mentions to sexual abuse but not detailed.**No translations please~~~~~OT7 x Reader~~~~~Started 12th Aug 2022Completed 29th Aug 2022.BEST RANKS #1 btsot7#1 jacksonwang#1 ot7 x reader#2 bts mafia#2 rmDisclaimer - I do not give anyone permission to use any of my work. My work is original however one aspect within the story was inspired by the movie 'Wanted'. BTS members and any other celebrity mentioned are just characters in the story. Part of the cover photo/Pictures within the book were found on google and don't belong to me, credit goes to the rightful owners.
8 208

