《Dark Moon /✔️/》10. Өнгөрсөн
Advertisement
Бид бүгд жирийн л хөвгүүд байсан. Хичээлдээ явж, тараад нэгнийдээ очиж хөгжилддөг тийм л өсвөр настнууд.
Гэвч нэг л өдөр гэртээ биш, хуучирч муудсан модон тааз харж, элэгдсэн даавуутай орон дээр өндийсөн.
Тэнд сэрчихээд шууд босоод гарах гэсэн ч хаалга түгжээтэй цонхонд төмөр тор хийчихсэн, гарахын аргагүй.
Айж бас амь эрсэндээ хажуу талын ханаа нүдэж тусламж гуйж хашгирч байхдаа жижигхэн нүх олж анзаарч билээ.
Түүгээр шагайж хартал маш зузаан хананы цаана орон дээр бас нэг хүн хэвтэж байсан. Нүхээр харсан даруйдаа энэ ханыг эвдэлж, цоолж гарах боломжгүй зузаан юм байна гэж мэдлээ.
Удалгүй тэр ор хөдлөж хэвтэж байсан хүн толгойгоо барьсаар босч ирэхэд энэ... Сонү байсан. Сонү эргэн тойроноо нэг гүйлгэж харчихаад надтай л адил тусламж нэхэн орилж байв.
"Сонү! Сонү наашаа хар. Баруун талынхаа хана руу. Жижигхэн нүх байгаа ол."
"Сонхүн? Бид хаана байгаа юм? Эсвэл чи намайг авчирсан юм уу?"
"Үгүй ээ, би ч бас яагаад энд байгаагаа мэдэхгүй байна. Гэртээ унтаад л энд сэрчихлээ."
Сонү наашаа өнөө жижигхэн нүхний хажууд ирж суугаад чихээ наав.
"Ядаж байхад энэ өрөө түгжээтэй, гарах аргагүй. Хоёулхнаа л энд байгаа юм байхдаа?" гэтэл Сонү
"Чи цаад талын хана руугаа очоод ийм нүх байна уу, үз. Би ч бас хайя."
Би гялс босон нөгөө талын хана руугаа очоод тэмтрэхийг нь тэмтрээд, харахыг нь хараад явж байв. Олдохгүй байсаар найдвар тасардагийн даваан дээр бүүр булангаас нь шалны хогонд дарагдчихсан байсан нүх олсон.
"СОНҮ! СОНҮ БИ ОЛЧИХЛОО."
Түүний наашаа пижигнэн гүйж ирэх чимээ сонсдож, хананд дахиад чихээ нааж байгаа бололтой байв. Харин би гүнзгий амьсгаа аваад нүхэнд нүдээ ойртуулан харлаа. Энэ хана Сонү бид хоёрын дундах ханаас ч илүү өргөн ба, чимээ нэвтрэхээргүй байв.
"Хисын?"
Тэр орон дээрээ босоод хана налаад суучихсан байлаа. Түрүүнээс хойш хаалгатай ноцолдсон бололтой, гар нь энд тэндээ шалбарчээ.
"ХИСЫН АА, И Хисын."
Тэр сонссон бололтой ийш тийш харж байгаад наашаа дөхөж ирэв.
"Наад хананд чинь жижиг нүх байгаа олоод наашаа ойрт. За байз чиний зүүн гар тал руу доошоо."
Эцэст нь тэр олоод нэг нүдээ анин харав.
"Сонхүн? Бид яагаад энд байгаа юм?"
"Харин би ч бас мэдэх юм алга. Миний нөгөө талын өрөөнд Сонү байна лээ. Биднийг ямар учиртай энд ингэж хорьсоныг бас мэдэхгүй байна."
Advertisement
Ингэж хэлэхэд Хисын амандаа хараал урсгаж байгаа нь бүдэг сонсдох аж.
"Новш гэж..."
"СОНХҮН АА, Би нэг нүх олчихсон." гэж Сонү хашгирахад би нөгөө хана руугаа очлоо.
"Хаана байна?"
"Энд шалан дээр. Хивсний доогуур байсан."
"Хар даа."
Сонү доошоо тонгойн тэр нүхээр харж байв.
"Ники?"
"Юу? Ники байгаа юм уу?"
"Тийм ээ тэр унтаж байна."
"Хашгираад сэрээчих."
Түүний дараа Ники сэрэн Сонүтай хэсэг ярилцсаны эцэст бас л нүх хайж эхлэв.
Эцэст нь... Бид долуулаа энэ хараал идсэн байшинд байсан. Хисын Сонү бид 3 гурван давхарт, Ники Жэй хоёр 2 давхарт. Харин Жонвон, Жэйк хоёр 1 давхарт.
Адил давхарт байгаа хэд нь ханын нүхээр, харин доод давхарт байгаа хэдтэйгээ шалны нүхээр.
Биднийг хоорондоо холбогд гэсэн шиг жижигхэн нүх гаргаж өгсөн байлаа. Түүнээс дөрөөлөөд хагалж, хугалаад гарчихъя гэсэн бодол байсан ч... Хоорондын хана, шал хэтэрхий өргөн.
Бид яагаад ч чадахааргүй байлаа.
Бид энд ирсэнээс хойш бүтэн өдөр өнгөрөв. Орой болж гэгээ тасарч байна. Барагцаагаар 9 өнгөрч байгаа байх. Өглөө сэрэхдээ л энд сэрсэн болохоор өлсөж бас цангаж үхэх нь.
Өчигдөрхөн л инээж ханиагаад гэр гэр лүүгээ салсан юмсан. Ингээд өнөөдөр бүгд хаана нь мэдэгдэхгүй газар хоригдож байх гэж.
Аав ээж хайж байгаа болов уу? Ингээд зүгээр хэвтэж байхаар босч тусламж гуймаар байгаа ч хоолойд шингэн дутагдаад шивнэх ч тэнхэл алга. Хааяа нэг хажуу ханаа цохиж нэг нэгнээ сэрүүн байгааг шалгацгаах юм даа.
Нүдээ анин бодолд дарагдаж байхад хаалганы жижиг хаалга ч гэх үү, нүх ч гэх үү онгойлоо. Тавган дээр ус бас жижигхэн талх өндөг мөн хажууд нь 3 улаан лооль тавьж шургуулчихаад буцан хаагдаж орхив.
Усны бараа харсан би бушуухан босч аваад хэдэн балга залгилсны эцэст нүд бүтэн нээгдэж амьсгаа авах шиг болов.
Нөгөө хэдээсээ асуухад бүгдэнд нь ч бас өгсөн байв. Эндээс гарч чадахгүйгээс хойш ядаж өгсөн юмыг нь идэж амьд байх хэрэгтэй.
Усаа гамтай хэрэглэсэний ачаар одоо надад багахан ч гэсэн ус байна. Бүгдийг нь битгий идэж уугаарай, гамтай байгаарай, дахиж хэзээ өгөхийг нь бид мэдэхгүй шүү дээ гэж Жэй хэлсэн болохоор бүгд бага багаар идэж уусан.
Хамгийн сүүлд гэртээ унтахад 2019.07.29 байсан. Өнөөдөр тэгвэл 07.31 гэсэн үг. Ядаж он сараа алдахгүй, баримжаатай байх хэрэгтэй.
Үнэхээр... өлсөж үхэх нь. Хэдий өчигдөр дахиад л өмнөх өдөр шигээ ус бас талх авчирж өгсөн ч, өндөгийг нь хасчихсан байсан.
Advertisement
Бүгдийг нь идэх хэрэггүй болохоор бага багаар идсэн. Гэхдээ л өлсөж байна. Өлссөндөө үхчих юмшиг байна.
Бид өнөөдөр усаа уучихаад хашгирч үзсэн. Гэхдээ хэн ч хариу өгөөгүй. Бүр хүний урманд модны навч ч хөдлөөгүй. Бахь байдгаараа. Цонхоор харахад битүү шигүү ой.
Новш гэж яагаад бид нарыг ингэж зовоогоод байгаа юм?
Тэгэхээр... Би шантарч байна. Үгүй ээ бид шантарч байна. Сүүлдээ хоорондоо үг ч дуугарахаа больж байна. Хэн хэн нь энд тэнд бодолд автаж хэвтээстэй.
Бидэнд өдөр бүр идэх зүйл өгчихөөд явдаг тэр хүнийг харах гэж хичээсэн ч харж чадаагүй. Нүд ирмэх зуурт алга болчихдог.
Өнөөдөр, улаан лоолийг хасчихсан байсан. Ганц сав ус, талх. Усны хэмжээ багасахгүй байгаад л талархаж байна. Хоол ч одоо дүүрч. Гэхдээ би сайхан цадталаа идэх мэдрэмжийг дахин мэдэрмээр байна.
Өнөөдөр 08.02 байх ёстой. 8 сар гарчихлаа.
Хуучин орон дээр сэмэрсэн даавуугаа нөмрөөд дахин нэг өглөөг угтлаа.
Өдөр бүр эндээс яаж гарах уу гэж боддог байсан ч одоо бүр залхаж, амьд байвал л хангалттай гэж бодох болж.
Бидний байрлах өрөөнүүд ямар учиртай юм бол? Хисын-ий өрөөнд хоёр ор бас зурагттай. Гэхдээ зурагт нь ажилдаггүй юм билээ.
Сонүгийн өрөөнд ганц орноос өөр юу ч байхгүй. Никигийн өрөөнд ор бас хивс. Жонвон Жэй Жэйк 3 адилхан тохижилттой юм шиг байсан. Ширээ бас ор.
Миний байгаа өрөө гэвэл ор бас бяцхан шүүгээ. Тэгээд л болоо.
Мэдээж бидэнд өрөө болгонд 00 байгаа. Осолдолгүй гайгүй орчихож байгаа юм. Зүгээр л би яагаад энэ хараал идсэн байшингийн нэг өрөөнд хоригдоод байгаагаа ойлгохгүй байна.
Алвал алаад, эрхтэн зарвал зарчих хугацаа өнгөрчихлөө.
Эсвэл зүгээр л гаж донтой амьтан хүн хулгайлахыг хүсээд биднийг авчирсан байж болох юм.
Унтаж байтал хүн орилох шиг болов. Юу вэ яагаад хүн орилдог билээ гэж бодож байгаад гэнэт санан босож өнөө нүх рүүгээ очоод найзуудыгаа зүгээр эсэхийг асууж байв.
Миний хоёр тал зүгээр.
2 давхарын хоёр зүгээр.
1 давхар луу Ники нэг нүдээ анин нөгөө нүдээ ойртуулан харж Жонвонийг зүгээр эсэхийг асууж байлаа. Жонвон зүгээр гэдгээ хэлчихээд хажуу тийшээ очин Жэйкийн өрөө рүү харав.
Энэ зуур өнөө орилох эсэргүүцэх чимээ байсаар л... Жонвон харсан даруйдаа сонин болж нүдэнд нь нулимс цийлэгнээд хана руугаа заав.
Жэйк... Түүнд ямар нэгэн юм болж.
Хараал ид, хараал ид!
Бид бүгд юу болж байгааг мэдэхгүй байна. Жонвон шагайсан ч орных нь урдуур бөөн хар хувцастай хүмүүс зогсож түүнд нэг зүйл тарьж байна гэж хэлсэн.
Зүгээр байгаад найзыгаа алдчихгүйн тулд бид бүгд ханаа нүдэн өшигчиж орилж чарлан хүчтэй чимээ гаргаж эхлэв.
Хэтэрхий их чимээ... Энэ их чимээг хэн нэгэн сонсоод ирж биднийг, үгүй ээ Жэйкийг түрүүлээд авраач.
Уур хүрч бас новшийн санагдсаны зэрэгцээ бид улам бүр орилолдож хаалгаа өшиглөж байлаа.
Гэнэт хүн хоолойгоо засан инээчихээд
"Тайвшир хөвгүүд ээ, бид зүгээр л найзад чинь тайвшруулах тариа хийсэн. Гэхдээ та нар миний дургүйг ингэж хүргээд байвал тэрнийг алчихна шүү." гэж их чанга сонсогдохуйц ярьж эхлэсэн.
Тийм ээ, энэ хоолой бидний өрөөний дээр байрлах спикернээс гарч байна.
Жэйкийг амьд үлдээхийн тулд бид бүгд дороо зогсон доош сөхрөн уналаа.
Тэр тачигнатал хөхрөөд
"Сайн хүүхдүүд. Та нар бол минийх. Би та нарыг өөрсдийнхөө нэг болгох гэж бүтэн 3 сарын турш ажиглан эцэст нь энд авчирсан. Та нар надтай адил болж байж л эндээс гарна."
Надтай адил болно гэж юугаа яриад байгаа юм?
Жонвон дахин Жэйкийн өрөө рүү хараад түрүүний хүмүүс гарчихсан, харин Жэйк унтаж байна гэж хэлсэн.
Ашгүй дээ, амьд байна. Гэхдээ тэд тайвшруулах тариа хийхээсээ өмнө түүнд бас нэг зүйл тарьсан гэсэн. Юу юм бол?
Бас хэзээ тэд над дээр орж ирэх бол?
Өглөө боссон даруйд Жонвон орилж ямар нэгэн зүйлийг эсэргүүцэж эхлэсэн. "Боль, гуйя. Би юу хийсэн юм бэ? Юу ч байсан миний буруу, битгий."
Дараа нь Ники...
Түүний дараа Жэй...
Дараа нь Хисын...
Миний найзууд хашгиралдаж байхад намайг зүгээр орхино гэж байхгүй. Тиймээс одоо миний ээлж байх.
Бодож дуусаагүй байтал хаалга савагдан онгойж бөөн хар хувцастай хүмүүс орж ирэн надад нэг цэнхэр шингэн тарьсан.
Би хичнээн эсэргүүцсэн ч тэр олон том биетнүүдийг дийлээгүй. Тэр цэнхэр шингэнийг дуустал нь тарьчихаад дараа нь тайвшруулах тариа тарьж байсан.
Өрөөнөөс гараад буцан түгжих нь сонсогдохтой зэрэгцэн Сонү ч бас хашгирч байв.
Тэд, биднийг энд хориод байгаа хүмүүс яг хэдүүлээ юм бэ? Биш ээ, яг юу юм бэ?
A/N - Заа, сайн байцгаана уу xD. Яг энэ хэсгийг Japan debut, Given-Taken Japan ver гарах үед бичсэн байдаг юм аа гэж. Бүр зун биччихээд дараа жил нь гаргаж ирж байдаг тэ😆. Бараг энэ хэсгээ биччихээд үйл явдлаа тааруулж, эхнээс нь бичсэн юм дөө. Одоо хичээл амарчихсан ална аа хэдүүлээ💘. (Гэсэн чинь 7хон хоног байх үед🥲)
.
Advertisement
- In Serial24 Chapters
Revenant
By kidnapping the son of a wealthy family, street thugs Flynt and Avery unwittingly clash with an all-powerful cult. Realizing that they have no concept of life, they crumble beneath the weight of reality again and again. But life goes on.
8 208 - In Serial12 Chapters
Orc Hunt
What happens when a non-hero is asked to do a hero's job after a band of Orcs raid his sleepy country town? This started as a "what if" game I was playing with my kids. Here's hoping you enjoy it, too!
8 80 - In Serial11 Chapters
I'll be happy as a monster
The MC lived alone for 25 years. No family, no lover, no friend. He lived all alone in his abandoned apartment. But it all change when he died because of an accident. His soul was reincarnated as a monster by a god and transferred to a different world. The MC determined to live happily as a monster in the different world.
8 197 - In Serial39 Chapters
Dual Rebirth (BL)
One was a God from the God's World that died because the Dragod God Emperor's Greed The other one on the other hand was a normal man from earth who got fooled by his aunt and took all the possessions his parents left him Two different person who came from two different world met, just how things will work for both of them?
8 184 - In Serial17 Chapters
The Legend of Fanaura : Journey
Finding out the truth about her reason to be a Fanaura, made her rage. But to whom she pointed the anger to? When the Goddess that had made her become a Fanaura has disappeared along with all her Zanjs. She must bring the Goddesses back, not just for the sake of the world but also for her own benefit. With that goal in mind, she decided to go on a JOURNEY to save the world. Even if that's mean she has to do it with a group of people from her past. Her past friends, her past foe, and once her worst nightmare. ---- This is the second book of The legend of Fanaura. If you haven't read the first book, please read it first ^^ so you won't be confused. Thank you.
8 208 - In Serial27 Chapters
Beautiful Nightmare (The Beautiful #1) ✓
Hera Hawkins gets herself locked in the school library and that's not even the worst part. Because she is stuck with her arch-enemy aka ex-boyfriend Hunter Knight and she has to survive the entire night alone with him. - - -After a brutal breakup, Hera Hawkins swore to herself that she would never ever cross paths with her ex, Hunter Knight ever again. But fate has made other plans for her. Because she somehow gets locked up in the school library with her sworn nemesis, her ex-boyfriend. Hera is stuck with him in the very place where they first met. The place where they shared so many memories. The place where their love was formed. This whole situation is definitely Hera's worst nightmare.What happens when Hera realizes that she has no escape from this aggravating reality? Is she able to survive an entire night with her infuriating yet unbelievably good-looking nemesis? Will Hunter stay a nemesis to Hera or can their love be rekindled? Let's leave it up to fate to tell.- - -@StoriesUndiscovered 'The One & Only' reading list - 01/11/20 @Romance 'Young Love' reading list - 09/11/20 • • •Started: 30th June 2020Completed: 15th September 2020• • •© 𝘤𝘰𝘷𝘦𝘳 𝘱𝘩𝘰𝘵𝘰 𝘧𝘰𝘶𝘯𝘥 𝘰𝘯 𝘱𝘪𝘯𝘵𝘦𝘳𝘦𝘴𝘵 𝘣𝘺 𝘢𝘯𝘰𝘯𝘺𝘮𝘰𝘶𝘴.
8 111

