《Dark Moon /✔️/》3. Хэлж боломгүй нууц
Advertisement
Зүгээр ч нэг амьд хөгжмийн хамтлаг биш, энэ нэрэн доор нуугдсан хэлж боломгүй нууцтай харанхуйн дундах бид.
Уур хүрч ядсандаа ширээн дээрх тамхинаас шүүрэн асааж татаж эхлэв. Никотин хоолой руу минь гулсан орсоны эцэст бага зэрэг тайвшран нүдээ аньлаа.
Өчигдөр бүтэн сар гарахад байшингаа дангинатал түгжиж, хангалттай уух цус авчраад тавьсан ч шинэ жулдрайнууд загатнах шүдээ барьж дийлэлгүй зоорийн хаалгаар оргочихсон байсан.
Тэгж гарчихаад ядаж цэвэрхэн хийчихгүй цогцос үлдээчихсэн нь бидний уурыг хангалттай хүргэж байлаа. Шинэ хүмүүс болон доогуур зиндаатай байгаа цус сорогчдыг бид хариуцаж, зиндаа ахитал нь хянадаг.
Хараал ид гэж одоо Эдвардад хяргуулна даа. Ер нь бид нарт иймэрхүү шинэковуудыг хариуцуулахаа болиосой билээ.
Хаалга дуугарч Жонвоны цаанаас өнөө асуудал таригчид хаалгаар орж ирэв. Араас нь манай хэд ч бас орж ирээд наашаа харан зогсож байлаа.
Тэднийг араасаа гарган Жонвон над руу түлхээд "Чи тэднийг сурга. Та нарын ахлагч гээд би хангалттай их гүйсэн. Одоо жаахан амармаар байна." гэчихээд толгойныхоо чамархайн дээр гараа тавин массажласаар гарч одов.
Жонвон. Тэр анх энд ирэхдээ... үгүй ээ бүр бидэнтэй энгийн найзладаг байхдаа ч онцгой байсан. Аливаа зүйлийн гаргалгааг хурдан олчихдог, шийдвэр гаргахдаа сайн учраас Эдвард түүнийг бидний, дээд зэрэглэлийн цус сорогчдын ахлагч гэж зарласан. Харин тэр ахлагч гэх мэтийг хийх үнэхээр дургүй. Бид ч санамсаргүй олдсон энэ хувь тавилангаа үзэн яддаг. Жонвон ахлагч гэж давхар ажил хийгээд бүр илүү дургүй нь хүрдэг байх.
Бусад гишүүд рүүгээ харвал бүгд намайг хий гэсэн шиг толгой дохичихоод гарлаа. За яахав.
Дахин нэг тамхи асааж уушиглачихаад босон урд нь зогсоход тэд надаас сүрдэн доошоо харав.
"Та нар иймхэн зүйл тэвччихэж чадахгүй цаашдаа яаж амьдрах юм? Энэ тарьсан асуудал чинь ямар хор уршиг дагуулах болохыг мэдэж байна уу! Наад зах нь биднийг мөшгих эсвэл бүр олж мэдэх."
Уурласандаа орилох шахам загнаж байсан би гүнзгий амьсгаа аван дуугаа намсгаж "Та нарын хийсэн зүйл манай угсаанд хохирол учруулахаар байсан тул бүтэн сар цус уухгүй, харанхуй өрөөнд хорих шийдвэрийг гаргаж байна. Тэндээ сайн бодож тунгаан өөрсдийгөө барьж чадахаар болоод гарч ирээрэй.
Аан тийм барьж чадахгүй бол энэ нэг сар сунгагдсаар байх болно."
Гэчихээд тэдэн рүү ширтвэл миний гаргасан шийдвэрт цочирдсон бололтой том нүдлэнэ.
Харин тэгээд л ганц шөнө тэвчиж чадахгүй яах гэж хэрэг тарьсан юм.
Бүр бэлэн уух цус байсаар байхад шүднийхээ загатнааг гаргах гэж дайраад болчимгүй үйлдэл гаргасан юм?
Бүтэн сартай шөнө бидний нойртой хонож чаддаггүй маань иймэрхүү байдал үүсчих вий гэхээс үүдэлтэй.
Хичээл ороход хоёрын хооронд ганцхан цаг үлдчихсэн байсан болохоор дээш гаран түрүүн дуг хийхээр явсан гишүүдээ сэрээгээд сургууль руу хөдөллөө.
Advertisement
Сургуулийн гадаа очин бөөндөө зогсож байхад бөөн бөөн охид наашаа хүрч ирээд бэлэг сэлт бариад зогсчихов. Энэ дундаас өгөөш болчихоор охин харан зогсож байхад гишүүд маань аль хэдийн олсон бололтой яриа өдөж харагдана.
Гэсэн ч надад таалагдах охин олдсонгүй дээшээ харан зогсож байтал хашааны тэндээс миний ойрын биш холын хугацааны байгаа болгосон охин орж ирж байгаа харагдав.
"Дараагийн холын байгаа хэн болгох гэж байна даа, Сонхүн аа?"
Жэйк орж ирэхдээ мөрөн дээр минь цохин ингэж асуучихаад гишүүдийн хажууд суув.
"Харин ээ, бодож л байна. Энэ удаад Со Мирэ дээр үзээд алддаг юм билүү? Тэр надаас айж зугтаж байгааг хурдхан шиг харах юмсан. Цусгүй шахам цонхигор байхдаа ч хөөрхөн байх даа?"
Намайг хэлэхэд гишүүд нэгэн зэрэг инээгээд "Гүнзгий ангийн Со Мирэ юу? Тэр ч чиний урхинд орохгүй байхдаа. Хатуу охин гэдгээрээ алдартай шт." гэж Хисын хэлэхэд Ники урагшлан ширээн дээр нэг зүйл тавиад
"Сонхүнийг чадахгүй гэдэг дээр 100 мянга."
"Ээе ийм бага уу? Би ч бас чадахгүй гэдэг дээр тавьчихъя." Сонү хэлчихээд мөнгө тавив.
"Ядаж нэг нь ч болов чадах дээр бооцоо тавих хэрэгтэй биш гэж үү? Чадчихвал миний шинэ Ferrari-г аваарай Сонхүн." Хисын мөрөн дээр алгадан дэмжсээр хэллээ.
"Харж л бай. Удахгүй та нарын өмнө царай нь хувхай цайчихаад өршөөл эрээд сууж байна даа." гэхэд
"Хүлээж л байя."
"Би юун түрүүнд өнөөх үдэшлэгтээ урьна."
"Юу! Пак Сонхүн чи галзуурчихаа юу? Тэнд чинь дүүрэн цус сорогчид, бас бүтэн сар гарах шөнө. Битгий л хэрэг тариарай даа."
Жонвон гэнэт орилоод босч ирэхэд нь би багахан цочсон ч инээгээд
"Намайг тусгай урилга өгөхөд хэн ч түүн рүү ойртож зүрхлэхгүй ээ. Битгий санаа зов ахлагч аа."
Үнэндээ бид ийм л хүмүүс. Хэдийгээр бусад цус сорогчдоос хэд дахин илүү биеэ барьж чадах ч хааяа зүгээр л уумаар санагдсан үедээ уудаг юм. Ийм учраас холын зайны бай гэж дуудаж байгаа юм даа. Жилд нэгээс хоёр удаа аль нэг үзэсгэлэнтэй охиныг амиа хорлосон болгож харагдуулах ч зугаатай шүү.
Хашааны хаалгаар орж ирэхдээ соруултай сүү сорчихоод утсаа оролдон наашаа ирж байв. Намайг тойрон хүрээлэх охидын дундаас холдоод түүний замд хөлөө тавилаа.
Утсаа харж явахдаа миний хөлөн дээр гишгээд өөрөө ч бүдэрч унах шахав.
"Уучлаарай би замаа харсангүй-"
"Яахав чамайг хөөрхөн болохоор чинь уучилж болох л юм."
"Аан чи байсан юм уу? Тэгвэл уучлалт гуйхгүй ээ."
"Битгий ийм бай л даа Мирэ."
Сэхүүн юм гээч. Гэхдээ намайг санаж байна. Энэ чинь л байхгүй юу даа удахгүй надад дурлаад араас минь гүйж эхлэх болно.
Advertisement
Тэр над руу хачин харчихаад зүгээр л яваад өгөв. Үл тоолгосондоо дургүй хүрсэн би уураа гаргаагүй явж байхад Жонвон инээсээр хүрч ирээд мөрөн дээр алгадав.
Бусад маань ч ирээд юу болсныг асуухад Жонвон
"Сая наадах чинь үл тоолгуулчихсан. Бид бүтэхгүй гэж хэлсэн биздээ." гэсээр хөхөрч эхлэв.
"Гэхдээ тэр намайг санаж байсан. Энэ бол эхлэл."
Араас нь харж байхад бас нэг хүнтэй мөргөлдчихлөө. Энэ охин замаа хардаггүй юм уу хаашаа юм.
Чихэвчээ авах гэж байхад нь мөргөлдсөн залуу нь аваад өгчихлөө. Баярлалаа гэж хэлээд инээж энэ тэр. Намайг харахаараа л инээмсэглэл нь замхардаг байж.
Муухай харчихсан зогсож байхад тэр наашаа эргээд харлаа. Гэсэн ч би өөр тийшээ харсангүй. Өөдөөс нь ширтээд л байсанд түрүүнийхээс хачин харчихаад цаашаа явж одов.
Эхний хэдэн цагтаа суучихаад сургуулиас гаргаж өгсөн бэлтгэлийн өрөөндөө ирэн бөөндөө хэвтэж байтал хаалга онгойж Жэй инээсээр орж ирэв.
Унтмаар санагдаж байсан би Жэйн яриаг сонссон ч сонсоогүй мэт нүдээ анин хэвтэж байлаа.
"Цусаа өгөх сурагчдын анги нэрсийг жагсаагаад ирсэн. Гүнзгий ангийхан бүгд өгнө гэж байна лээ." гэчихээд над руу барьж явсан жижиг бөмбөгөө шидэн татаж ирээд
"Со Мирэ ч өгнө. Сонхүн аа сонсож байна уу? Мирэ ч бас цусаа өгнө."
Нүдээ аниастай чигээрээ хэвтэж байсан би огцом өндийхөд тэд шоололдоно.
Аль болох их инээж цусаа өгсөн хүмүүст талархсанаа илэрхийлэн зогсож байхад ихэнхи охидууд нь бидэнтэй үг сольсондоо баярлаж, зарим нь бүр буцаад сээтгэнэж байх шив.
Та нар энэ цусаа үнэхээр хандивлана гэж бодож байна уу? Яахав тал нь үнэхээр эмнэлэг рүү явах ч, тал нь биднийх болж үлдэнэ.
Жилд 2 удаа цусаа өгөх өдөрлөг зохиосоноос бид хангалттай цус авч чаддаг. Манай сургуулийнхан гэнэн итгэмтгий юм болохоор бүгд шахуу сайн дураараа өгчихнө.
Хүмүүс рүү байдаг чадлаараа инээж байхад тэндээс Мирэ ханцуйгаа буулгасаар гарч ирж байгаа харагдав.
Наашаа хальт харчихаад угаалгын өрөө рүү орчихлоо.
Ники тэр дотор байгаа билүү?
Гарч ирэхэд нь очин юу болсоныг асуувал зүгээр л талархсанаа илэрхийлсэн гэсэн.
"Гэхдээ Сонхүн аа, тэр Мирэ бидний талаар их мэдэхийг хүсэж байгаа мэт санагдсан. Болгоомжтой байгаарай."
Никиг явахад араас нь харсаар энэ хонгилд ганцаараа үлдлээ.
Өнөөдөр хамтлагийн бэлтгэлтэй. Япон дуу гаргахаар төлөвлөж бид бэлдэж эхлэсэн. Бөөнөөрөө бэлтгэлээ хийдэг нууц газартай. Нэг ёсондоо цус сорогчдын төв байрын салбар. Гэхдээ зөвхөн бид л байдаг юм.
Нэг, Хоёр, Гурав...
Жэй бөмбөрөө цохиураараа цохин тоолж эхлэсэнээр бид дуугаа эхлүүлэв.
Судалгаа хийхээр явсан Жэйкээс бусад нь байна. Удахгүй ирээд нэгдэнэ биз.
Дуугаа тоглож дуусчихаад гитараа доош тавин ямар нэг зүйл уухаар бид завсарлалаа. Хөргөгчинд байгаа ууттай цуснаас нэг нэгийг шидэж өгчихөөд бүгд тэрий хадан буйдан дээр унацгааж, суух нь сууж байв.
Удалгүй хаалга кодоор онгойж тагнуулд явсан Жэйк орж ирээд малгайгаа тайлан цус авчраад соруул зоон ууж эхлэв.
"Яасан юм?" Жэйкийг ярихыг хүлээгээд ам нээхгүй байсан тул Хисын асуухад Жэйк над руу харан
"Сонхүн аа, Данигийн овгийн эгэл бус төрөлхтнүүд Со Мирэг чиний найз охин гэж бодоод судлаад эхлэчихэж. Тэдний нэгийг даган явж байтал Мирэгийн гэрт очиж хаалгыг нь нүдэж айлгачихаад гарч ирсэн."
"Хараал идэг."
Дани яах гээд үргэлж манай овгийнхонтой дайн зарлаж байдаг байна? Чөтгөр аваасай Дани бас түүний овог Тритсигийнхнийг.
"Би Мирэтэй уулздаггүй, тийм дотно биш байхад яагаад тэгж бодоод байгаа юм?"
"Магадгүй өмнөх манайханы үдэшлэг дээр туршуул байсан бололтой. Тэнд чи Мирэг олон цус сорогчдын дунд дагуулж ирээд, хэн ч түүн рүү дайрахгүй байсанд тэгж бодсон байх. Ядаж байхад бүр бүтэн сар гарах шөнө байхад Мирэ рүү харах ч үгүй байсанд бүр баттай тэгж бодсон гэж би таамаглаж байна."
Хэрвээ Мирэг миний найз охин гээд бодчихсон бол түүнийг заавал алах болно. Өөрийн олзоо арай гэж олж байхад Тритси нарт өгч чадахгүй.
Энэ бол эртний манай хоёр бүлийн удирдагчидаас үүдэлтэй. Хоёулаа шуналтай хүмүүс байсан ба эгэл бус төрөлхтний түүхэн дэх хамгийн үнэтэй хар сувдыг авахын тулд тэмцэлдэж байгаад хоёул бие биенээ хөнөөж цуг амьсгал хураасан.
Үүнийг мэдсэн Тритсичүүд манай Катролчууд руу дайрч дайн эхлэсэн. Хоёул бие биенээ хөнөөсөн байхад бид алсан юм шиг байхыг нь яана.
Катрол бол бидний овог. Улс бүр нэртэй байдаг шиг бид ч бас нэгдсэн нэртэй.
Сайхан үнэртэй цустай Мирэг тэдэнд алдахгүйн тулд би түүнийг хамгаалах ёстой болов.
Яасныг нь мэдэх гээд зурвас бичтэл удалгүй хариу ирлээ.
Mirae:
Мм тэгвэл одоо зурвас
бичихээ больчихгүй юу?
Би унтах хэрэгтэй байна.
Баярлалаа!
Sunghoon:
Good night
seen 1 min ago
Юу вэ харчихаад хариу бичихгүй хаячихаж байгаа юм уу? Шазруун, үл тоодог зан чинь таалагдахгүй л байна шүү.
Утсаа өрөөний мухарт шидчихээд санаа алдсаар хойшоо ор луугаа унав.
Анхнаасаа цусыг нь уух гэсэн ч
Одоо түүнийг хамгаалах ёстой
Гэхдээ тэр хэт их зүйлийг мэдвэл
A/N - Хар шөнөөр гэнэт update өгдөг хүн байх үед😆 Ямартай ч гоё байна аа, үнэхээр хайрлаж бичиж байгаа болохоор♥︎♥︎
.
Advertisement
- In Serial10 Chapters
Black Mist: Daniek of the Black Blood
Spoiler: Spoiler NOTICE: A complete Book 1 is available in Amazon, iBooks , Kobo, Barnes & Noble, and Google Play. ------------------------------------------------------------------------------- A doting brother at day, and a merciless assassin at night. After assassinating the Pope, Hades was heralded as the strongest assassin in history. Three days after, he died an anti-climactic death. He was then granted life once more in a new body, his memories still intact. He was now reborn in a new body and in a new world. As if fate was benignant, he was granted the same name as his brother. Filled with gratefulness, he continued to cherish the family and the simple joys of everyday life granted to him by fate. It was what he, Hades, had long sought for. Suddenly, everything ended. Monsters attacked their village, and everyone was slaughtered. The Grim Reaper of the Leopold Family had no choice but use his strength to ensure the safety of his family. He was left with no choice but revert back to be the monster he once was.
8 251 - In Serial126 Chapters
I am Just a Broken Machine
That day the world ended, and a new one was reborn. [System integration beginning. Welcome to the Great Game! Your integration will lead to your species and planet being able to reach their fullest potential, under the guidance of this system! More information to follow! we’re sorry we’re sorry we’re sorry we’re sorry we’re sorry we’re sorry we’re sorry we’re sorry we’re sorry we’re sorry we’re sorry we’re sorry we’re sorry we’re sorry] A great game they called it, but it was more than that, it was fire and it was flame, and it was divine wrath for our sins as a species. I was Chosen, for reasons beyond my control, to steer through this great conflagration, to make something from the ashes. I am too weak a vessel for such a fate, but I must carry it. The factory calls to me, and I to it. With this, we shall fashion tools to save the world, no matter what comes! I am Just a Broken Machine is a progression science-fantasy story with litrpg elements! Expect a slow burn with lots of twists and lots of crafting along the way! [Participant in April 2022 Writathon!]
8 136 - In Serial62 Chapters
WriTEathon
A collection of short, disconnected short stories with the occasional crossover or collab brought to you by the members of WriTE (with the occasional guest writer). A new story for your enjoyment, every six hours with a variety of genres and styles. Chapters will be posted at 00:00, 06:00, 12:00, and 18:00 respectively in the EST (GMT-5 until DSL). https://discord.gg/gu6qpgY WriTE discord No other tags/genres will be used on the fiction page other than "Short Story" and any applying mature tags. Please read the top author note of each chapter to know the respective genres and tags.
8 171 - In Serial22 Chapters
Innocence
Hidden behind the Curtain of Innocence is a world much crueller than I ever knew. How could my life go from perfect to a living nightmare overnight? After my mother left on a suicide mission, I couldn't take it anymore. I ran away. Little did I know I was leaving a life behind. As I try to plow forward, my Before follows me, tripping me, strangling me, haunting me until I can do nothing but fall into its trap. It only takes me on a trail I know I will quickly regret but can't change. And through the veil of pain and rage, I forgot my favourite thing behind—Carre. And leaving my sister behind would break me beyond repair. As I try to go back, I only end up endangering her more. And I know her death is just a couple of steps behind.
8 124 - In Serial9 Chapters
Evil God
Who is he? Why is he here? How did he get to this world? He doesn't know. What he does know is that he's a God now, and that human sacrifices are pretty tasty.
8 181 - In Serial11 Chapters
The Summoner of Cuties (Indefinite Hiatus)
Earth 2207, the new game, "AXIS Online" is released, a world of magic and monsters is open and full of danger and excitement. Our MC, Aris, has entered the game and burns with a desire to be cool. He chooses a summoner and summons his first monster. But whats this? There's no awesome monster at all! How come I get a cute turtle? Why does he have a fire ape? She even has a baby dragon?! WHAT THE HELL IS THIS? ~~~~2 CHAPTERS A WEEK (I'M A COLLEGE STUDENT AND I'M WORKING)~~~~ =^_^=
8 342

