《Dark Moon /✔️/》2. Цус хандивлах (НОМ)
Advertisement
Өглөө хавдсан нүдтэй сэрчихээд эргэн тойрноо харав. Новш гэж, өчигдөр тэр тэнэгийг бодсоор байгаад орой унтсан.
Ямар нь өөрийнхөө эрхшээлд хэдэн цаг байлгачихаад үгийн зөрөөгүй гадаа чирж гаргаад "Одоо харь, Сайхан хөгжилдсөн биз дээ." гэдэг юм?
Бас тэр сүүлд хэлсэн үг юу вэ? Бүтэн сар гарах болохоор энд байлгаж чадахгүй? Яагаад? Яагаад...
Үсээ арчсаар угаалгын өрөөнөөс гарч ирэн зурагтаа асаалаа.
"Шуурхай мэдээ: Өчигдөр шөнө хотоос зайтай байх ойгоос араатан амьтан гарч ирэн хүний амь хөнөөсөн хэрэг гарчээ. Цагдаа нар цогцост задлан шинжилгээ хийлгүүлэхэд биеийн эзлэх цусны 80%-ийг нь алдсан, удаан чирүүлж явсан бололтой энд тэндээ зулгарсан байжээ. Хазуулчихаад чирүүлж явахдаа маш их хэмжээний цус алдсан гэж үзсэн ч цусан мөр олохгүй байгаа юм.
Мөн шөнө бороо хүчтэйгээр орсноос үүдэн зам халтиргаатай байгаа тул иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж орой үдэш гадуур бүү яваарай.
Дараагийн мэдээ-"
Өчигдөр эртхэн харьсан нь болж. Бурхан минь явж байгаад тэр амьтанд нь бариулчихсан бол яана. Гэхдээ тэр хол байдаг ойгоос хаа байсан энд яаж ирдэг байна? Ингээд бодохоор тэр Сонхүнд баярлах сэтгэл төрчихлөө.
Хичээлдээ явах хэрэгтэй юу? Уг нь нээх явмааргүй байх юм. За яахав хэдхэн долоо хоногийн дараа төгсөнө, зуны амралт ирсэнээр би их сургуульд орох болно.
Манай улсын телевиз ямар азаар хичээл орохоос өмнө мэдээгээ тавьдаг байсан юм. Мэдэхгүй гараад цочирдсон бол...
Дугуйгаа унан дуу аялсаар сургууль руугаа зүглэнэ. Намайг Пак Сонхүнтай үгүй ээ бүр тэдний хамтлагийнхантай битгий тааруулаарай. Гуйж байна.
Шөнөжин бороо орсон ч тэнгэр онгойгоогүй хэвээр өнөөдөр их бүрхэг байна. Ийм өдрүүдэд тэдний бүлгэмийнхэн дуртай байдаг гэж сонссон.
Бороотой бүрхэг өдөр хамаг охид тэдэнд сайхан харагдах гэж байдгаараа гоёчихсон ирдэг. Учир нь тэд ийм өдөр баттай сургууль дээр үзэгддэг юм. Халуун нартай өдөр нээх харагдахгүй. Халуунд дургүй байх. Гэхдээ заримдаа хичнээн халуун байсан ч байж л байдаг.
Хичээлээ дураараа тасласан ч арга хэмжээ авдаггүй бүр дүнг нь өргөж тавьдаг багш нар хол яваасай. Царайлаг болохоор нь хөгшин залуугүй сайн байдаг байх л даа.
Ямартай ч өчигдөр зургийг нь харахад нүдэн дэх харцаараа намайг тэр өөртөө татаж байсан ч уулзахад ёстой хөгийн ааштай байсан.
Бас намайг урьсан гэнэ шүү. Анхнаасаа л тэр хэний ч өгсөн нь мэдэгдэхгүй байсан сонин үдэшлэгт очихгүй байсан юм.
Соруултай сүүгээ сороод утсаа оролдон явж байхдаа хүний хөлөн дээр гишгэчихээд өөрөө бүдэрч унах шахлаа.
"Уучлаарай би замаа харсангүй-"
Advertisement
"Яахав чамайг хөөрхөн болохоор чинь уучилж болох л юм."
Доошоо харсан би цочоод дээшээ харлаа. Ахх өнөөдөр битгий таараасай гэж их хүссэн юмсан.
"Аан чи байсан юм уу? Тэгвэл уучлалт гуйхгүй ээ."
"Битгий ийм бай л даа Мирэ"
Хааа хэн Мирэ юм? Би лав мэдэх ч үгүй юм байна.
Ингэж хэлмээр байгаа ч би үнэхээр л Мирэ гэдэг нэртэй юм даа...
Пак Сонхүнийг тэнд нь орхиод буцан утсаа оролдоод урагш алхлаа. Өнөөдөр инстаграм дээр их хүмүүс шинэ пост хийжээ. Үзэж like дарчихаад явж байхад нөгөө ангийн нэг хүүхэдтэй мөргөлдчихлөө.
Өнөөдөр чинь яачихсан өдөр вэ?
Санаа алдаад утсаа аваад бас чихэвчээ авах гэтэл өнөө хүүхэд миний өмнөөс аваад надад өгөв.
"Баярлалаа."
Инээчихээд буцаад анги руу явж байтал араас хүйтэн энерги мэдрэгдээд бүр жихүүцээд явчихлаа.
Юу вэ?
Эргээд харахад Пак Сонхүн наашаа муухай харж байв. Яагаад хүн рүү алах гэж байгаа юм шиг хараад байгаа юм?
Ангидаа орж ирчихээд дэвтрээ гарган хичээл эхлэхийг хүлээв. Хурдан тараасай.
Хичээл ид дундаа орж байхад хаалга савагдан нээгдэж орхив. Чимээ гарах дуунаар бичиж байсан эссэнээсээ харцаа салган хаалга руу харахад Жэй билүү дээ тэр зогсож байв.
"Уучлаарай багшаа, танай ангийн сурагчид цусаа хандивлах юм болов уу гэж асуулгаж байна."
Энийг асуух гэж байж хаалга савж онгойлгосон юм уу?
Багш шохойгоо ширээн дээр тавьж Жэй рүү харан
"Тийм ээ, бүгд өгнө гэсэн."
"За баярлалаа, хичээл үймүүлсэнд уучлаарай."
Багш толгой дохиход тэр над руу харан тийм гэхийн аргагүй харцаар харан инээв. Үвв бие арзайчихлаа. Яагаад над руу инээгээд байгаа юм?
Хичээлээ тарчихаад ангиараа бөөндөө очин цусаа өгсөн. Надтай адил ховор цустай хүнд миний өгсөн цус амьдрал бэлэглэх ч юм билүү хэн мэдлээ.
Сонирхолтой нь энд тэдний хамтлаг ч байсан. Орсон гарсан охин болгонтой инээгээд л гарт нь чихэр атгуулаад нүдээ ирмэн байж цусаа өгсөнд баярлалаа гэж хэлэх.
Гараараа зүрх гаргах нь холгүй байх шив.
Иймэрхүү зүйлд оролцдоггүй их зантнууд гэж бодсон ч гайгүй юм гээч.
Гараа угаалгын өрөөнд нь угаачихаад гарахад Ники гэгч өндөр залуу хаалган дээр зогсож байсан. Тэгснээ над руу модон чихэр сунгаад цусаа өгсөнд баярлалаа гэж хэлсэн.
"Та нарт бидний цус өгөх тийм чухал юм уу? Хүн болгонд баярлалаа гээд байх юм."
"Тийм ээ, маш чухал. Ямар нэгэн байдлаар хяналтаа алдах, амь нас алдахаас хамгаална."
Түүний хэлсэн үгний цаад утгыг ойлгоогүй би юутай ч цус их хэрэгтэй байдаг гэдгийг мэдэв. Амь нас аварч болно л доо, гэхдээ хяналтаа алдахаас сэргийлнэ гэхээр?
Advertisement
Бодож бодож би эцэст нь тэдний гэр бүлийнхний хэн нэгэн нь өвчтэй байгаа гэж ойлгосон. Магадгүй цусныхаа үзүүлэлтийг байнга хянах ёстой учраас, хэрвээ хяналт алдагдвал даруй шинэ цус нөхөх ёстой учир тэгж хэлсэн байх.
Цусаа өгчихөөд гарч ирэн алхаж байхад толгой жаахан эргэх шиг болов. Ховор бүлгийн цустай над шиг хүнд хэрэг болно гээд 500 мл өгөх ёстойгоос 700 мл өгчихсөн юм.
Цус багадалттайгаа мэдэх байж өгсөн миний л буруу юм даа.
Харих замдаа улаан лооль, бас шүүсийг нь, нэмээд төмрийн бэлдмэл аваад явав. Ихийг өгчихсөнөөс хойш цусаа сайн төлжүүлэх хэрэгтэй.
Байрны гадаа ирж байхад араас хүн дагаж байгаа мэт мэдрэмж төрж эхлэв. Яг эргээд харахад хэн ч байхгүй. Жаахан айж эхлэсэн ч тайван байгаа мэт орц руугаа удаанаар алхан орлоо. Харин орсон даруйдаа сум тавьсан мэт дээшээ шатаар гүйж гэртээ орж ирэн хаалгаа түгжчихээд доошоо суулаа.
Толгой өвдчихлөө байна.
Нүүр гараа угаан ирж ус уучихаад улаан лоольноос идсээр кино үзэж хэвтэв.
Тэр Сонхүн мэтийн хүмүүсийг мартах хэрэгтэй. Зүгээр л толгойноосоо авч хая Мирэ!
Чи ингээд байнга бодоод байвал өөрөө өөрөөсөө залхана шүү. Больж үз.
Өөртэйгөө хэсэг ярьсаны эцэст босож ороо засав. Унтах минь нойр хүрчихлээ байна.
Яг сайхан орчлонгоос тасраад унтаж байтал хаалга галзуу юм шиг нүдэж эхлэв. Юу вэ ямар тэнэг нь вэ?
Хараасаар босож байхдаа би зогтусав. Манайд ирэх хүн байхгүй. Тэгээд энэ хар шөнө...
Юу болж байгааг арай ядан гадарлаж эхлэлээ. Юун түрүүнд сая асаасан гэрлээ унтрааж, чимээ гаргахгүй байх хэрэгтэй.
Зөөлөн өлмий дээрээ гишгэсээр гэрлээ унтраачихаад хаалгаа түгжсэн эсэхээ шалган дотуур хаалгаа ч бас түгжлээ.
Гартаа гэрийнхээ мухарт байсан гольфийн цохиурыг барьж аван атгав.
Новш гэж айж үхэх нь.
Хаалга эвдлээд ороод ирчих юм шиг санагдаад тайван суух арга алга.
Хэдэн минут нүдсэнийхээ эцэст чимээгүй болчихлоо. Явчихав уу...Надад яг юу тохиолдоод байгаа юм бэ? Гэртээ тайван байх ч заяа алга.
Маргааш гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй байх. Отоод сууж байвал яах юм.
Айсандаа тогтворгүй болчихсон амьсгалаа хуваарилан зөв авахыг хичээж тайвширч ус залгилж байна.
Надад түшиж тулах хүн хэрэгтэй байна. Сайн найз эсвэл эцэг эх. Том хүн.
Цохиураа тэвэрсээр буцан орондоо орж нүдээ анин унтахаар хэвтлээ. 8 давхарт учраас цонх гэж санаа зоволтгүй унтах минь.
Гэнэт утсанд зурвас ирсэн чимээ өрөөгөөр нэг хадахад би дахиад л уур хүрэн нүдээ нээв. Яачихаад байгаа юм бэ?
Unknown:
Дугаарыг чинь олох
гэж их зовлоо шүү.
Mirae:
Хэн бэ?
Unknown:
Бурхан.
Mirae:
Аан, Пак Сонхүн байх нь.
Тэгээд миний дугаараар
яах гэж байгаа юм?
Sunghoon:
Зүгээр л мэдэж байхад
илүүдэхгүй санагдаад...
Mirae:
Мм тэгвэл одоо зурвас
бичихээ больчихгүй юу?
Би унтах хэрэгтэй байна.
Баярлалаа!
Sunghoon:
Good Night.
seen 1 min ago
Юу вэ? Яах гээд миний эргэн тойрноор эргэлдээд байгаа юм? Яагаад? Уулзаад хэр удсан болоод ингээд байгаа юм?
Уулзсанаасаа хойш намайг яагаад гэдэг үгэн дунд, асуултан дотор гацаачихаад яах гэж надтай дотно юм шиг царайлаад байгаа юм?
Надаас юу хүсээд байгаа юм?
Хачин нууцлаг чамайг би олж мэдэхдээ л олж мэднэ дээ Пак Сонхүн!
Унтъя гэж бодож байсан ч түүний бас тэдний хэлсэн учир нь олдохгүй, сонин үгнүүдийг бодон тэмдэглэхээр өндийлөө.
-Зөвшөөрөгдсөн
-Учир нь хүн
-Би л чамайг хаячихвал эндээс бүтэн гарахгүй
-Учир нь их хатуу
-Урьсан зочноо анзаараач!
-Амь нас, хяналтаа алдахаас сэргийлэх
-Цусаа өгсөнд баярлалаа
Тэмдэглэлийн дэвтэр дээрээ биччихээд бүхэлд нь нэг харав. Энэ үгнүүд хоорондоо уялдаа холбоотой л юм шиг байна даа?
Толгойгоо ажиллуулах хэрэгтэй болох нь.
Эхнээс нь бодоод үзье. Намайг очиход эзэнгүй ном байсан. Түүний завсар өнөөх урилга хавчуулаастай. Ном... НОМ?
Шүүгээгээ ухан өнөө номыг гаргаж ирээд харав. Гоё хавтастай байсан ч дараа уншъя гээд хадгалчихсан байсан юм.
Нэр нь-CARNIVAL.
3 бүлэгтэй ном.
Эхний бүлэг HYPE.
2 дахь бүлэг UP.
3 дахь бүлэг DOWN.
Гүйж очин тэмдэглэлийн дэвтрэн дээрээ эдгээр түлхүүр үгсийг биччихээд буцаж ирэн эхний хуудсыг нээв. Оршил бололтой эхний хуудсан дээр мөртүүд байх ба
Ямар утгатай юм бол...
Үхэхэд хэтэрхий залуу?
Толгой задрах нь.
Аан тийм. Үдэшлэгний төв танхимд энэ үгнүүдийг томоос том бичиж хадсан байсан. Тэгхээр энэ ном тэдэнтэй холбоотой л гэсэн үг.
Хэдий яг одоо дараагийн хуудсыг нээгээд эхний бүлэгийг уншчихмаар байсан ч би өөрийгөө барьж байна. Энийг уншихад надад бэлтгэл хэрэгтэй байх.
Орон дээрээ хэвтэнгээ тэр номны гаднахыг ажиглаж байхдаа нэг зүйлийг булангаас нь анзаарав. "EN"
EN гэж юу юм? Магадгүй ENHYPEN?
Тийм ээ, надад энийг уншихад үнэхээр бэлтгэл хэрэгтэй байх. Бас жаахан сэтгэлээ чангалах. Тэд хүний ёсноос гажууд зүйл хийдэг бол яах юм?
Номоо бариад хэвтэж байхдаа өөрийн эрхгүй жинхнээсээ нойр хүрж нэг мэдсэн унтчихсан байлаа.
A/N- Ийм юм болдог юм байжээ гэхгүй юу. Таалагдаж байгаа гэж найдаж байна.💘
.
Advertisement
- In Serial112 Chapters
Hero Demon Synthesis
Classes; Skills; Spells. In a fantasy world that is ruled by the Gods, a person's life relies heavily on these three items. What can a Warrior do by herself? Well, it depends on the situation really. Could a single Warrior really take on a Dragon alone? Well, what if they were in a Party? A bad Party goes off to die. A good one though can change the world. This is the story of Paige, a seemingly simple Warrior, who lives a seemingly normal life. Author's Notes: Updates are every three days unless noted otherwise. Rough drafts of the next chapter are updated on my blog: http://zoidianblog.home.blog Cover photo is an edited version of "Mount Pleasant Cemetery Walk" by JasonParis and is licensed under CC BY 2.0 / Photo effects applied to the original photo. Photo was used as the inspiration for a typical depiction of a mausoleum in book 1.
8 172 - In Serial9 Chapters
Welcome to the new World
Ataru Johnson, an ordinary boy living with his father and grandmother with no given knowledge of his mother's side of the family. Enjoying school life with his friends Lousie and Julie and on the cusp of passing his exams Ataru is prepared to enjoy the coming summer, until his father reveals a surprise to him.
8 94 - In Serial8 Chapters
A Thief's Sacrifice
Keyla is a streetrat with a penchant for picking pockets and locks. She intuitively knows where to stand in a room or crowd to go unnoticed. The techniques came naturally to her and are enough for her to get by, if not make a true life for herself. When the church gives her an opportunity to commit such sins for money, it's too much to refuse. What she discovers in the course of the heist will challenge her perception of right and wrong, and the very beliefs her society holds dear.
8 186 - In Serial7 Chapters
OSHA Approved Apocalypses
Pat is an old man. Pat had kids but they grew up and moved out. They went to college and now live across the country doing their own thing. Pat sees them a few times a year and they talk over the phone on Wednesdays. Pat's wife died 6 years ago and while he's content in life he isn't particularly happy. He is 63 years old and hoping to retire from the safety inspector life in another 5. He had a long, fulfilling, life. Nothing out of the ordinary. Then an apocalyptical event happens and Pat has a sudden career change. Pat now is no longer worried about proper hot work permits and danger tape being placed correctly. Pat is now worried about keeping people safe in cleared dungeons so Artisans can get the raw materials and loot the group needs to live. Retirement looks like a distant dream now but a guy still has to eat. How does Pat do this? By inspecting cleared dungeons for working trap signs and red danger tape. Some things just never change. Join Pat and his Trusty LEL meter while he levels up as a Dungeon Inspector and attempts to make his new world safe, one strip of red danger tape at a time.
8 93 - In Serial133 Chapters
Avneil - being with you
Started: December 18, 2017Ended: August 13, 2019Status: Completed Editing: In process Description:Based on Avni and Neil's married life.....this story is a Fan Fiction of Avneil from the show Naamkaran.....this story continues from the point when Dayavanti is captured by the police......This story will be about the ups and downs of avneil through their beautiful journey of marriage....Do check it out if ur a Avneil fan...
8 559 - In Serial16 Chapters
hoodshii- Notti Osama
where a girl who was once from sugarhill , returns to see her brothers & meets her lover.
8 139

