《Dark Moon /✔️/》1. Үдэшлэг
Advertisement
Автобусны буудал дээр гурван залуу хөвгүүн суух ба тэдний нэгнийх нь гарт ном атгаастай аж. Дүрэмт хувцас өмсцгөөсөн байхаас нь үзвэл ахлах сургуулийн сурагчид. Сайн харвал тэр номны завсраас нэгэн цаас цухуйж үзэгдэнэ.
Хэн нэгнийг хүлээж байгаа бололтой.
"Тэр ирж байна."
"Тийм ээ, одоо явцгаая."
Нааш ирж байсан охиныг харчихаад барьж байсан номоо сандал дээр үлдээн 3 залуу босоод цүнхээ үүрэн урд нь ирсэн хар машинд суугаад явчихав.
Чихэвч зүүсэн охин цүнхнийхээ оосрыг атгасаар автобусны буудал дээр ирээд сандал дээр суух гэж байхдаа өнөөх номыг анзаарлаа.
Номыг дэлгэхэд дундаас нь нэг цаас унаж ирэх нь тэр.
"ENHYPEN-Bloody Party?"
Гарчигийг уншсан охин гайхаад цаасыг эргүүлэн уншиж эхлэв.
"Чи бидний Bloody Party-д уригдлаа.
Ян Жонвон-ийн гэрт 7 сарын 8 өдөр. 20 цагаас.
Бид чамайг ирнэ гэдэгт найдаж байна.
Хүндэтгэсэн-ENHYPEN team."
"ENHYPEN гэдэг чинь амьд хөгжмийн хамтлаг? Яагаад тэд намайг урьдаг билээ? Ингэж уригдах ёстой битгий хэл харц тулгарч ч үзээгүй шүү дээ."
Охин гайхаж байсан ч урилгыг цүнхлээд автобус ирэхэд орон суугаад урилгыг ширтэнэ.
Үүнийг холоос ажиглаж байсан 3 хөвгүүн санаа нь амарсан бололтой, нэг тийшээ хөдлөн явцгаав.
-
Энэ урилга надад ирээд долоо хоночихлоо. Хэн ч андуурсан барьсан гэж ирэхгүй байна даа? Магадгүй үнэхээр намайг урьсан юм болов уу?
Өнөөдөр тэр үдэшлэг болно. Би явах ёстой юу?
-
Өөрийгөө энд ирчихээд хаалганых нь хонхыг дараад зогсож байна гэдэгтээ итгэхгүй нь.
Удаа ч үгүй хаалга нээгдэхэд урууландаа ээмэг зүүчихсэн хүн онгойлгосоноо над руу харан
"Чи зөвшөөрөгдсөн юм уу?"
"Зөвшөөрөгдсөн? Аан урилга уу. Энэ" гээд халаасаа ухаж үзүүлтэл тэр хаалгаа томоор нээн намайг оруулаад тас хийтэл саван хаав.
Дотогш ортол маш чанга дуутай хөгжим бас улаан туяатай гэрэл бүжгийн талбайг гэрэлтүүлж байлаа.
Эргэн тойрноо ажиглаад зогсож байтал тэр цаанаас амандаа модон чихэр зуучихсан бас нэг хүн ирээд надад хаалга тайлж өгсөн хүнтэй мэндэлж гар цохилцов.
Нүдний буланд маш хурдан юм сүүтэгнэх шиг болоход тэр зүг рүү хартал... юу ч алга.
"Юу вэ?"
Амандаа бувтначихаад урагшаа алхтал түрүүний хоёр залуу миний араас харж байгаа нь мэдрэгдэж байлаа. Яагаад байгаа юм бол.
Аажмаар алхсаар буйдан дээр очин суугаад аян дээр бүжиглэж буй хүмүүсийг нүдэндээ тусгана. Бүгд их цагаан юм гээч.
Удаан чанга хөгжим сонсож суугаад толгой эргэх шахам байсан тул дээд давхар луу ч юм уу, арай чимээ багатай газар очихоор шийдэв.
Элгээ тэвэрсээр алхаж байтал цагаан шаргал үстэй хүн гартаа улаан шингэн дарс барьчихсан хүн миний зүг хүрч ирээд хүзүү рүү минь харсаар шүлсэн залгин
"Тэнд ундаа болон согтууруулах зүйл ч бий. Аль хүссэнээ уу."
Иймэрхүү үдэшлэгнүүдэд хэзээ ч ууж болохгүй. Эс бөгөөс чи амьдралаа алдаж, хэн нэгний тоглоом болж дуусч мэдэх юм.
"Аан баярлалаа, би саяхан уучихаад ирсэн... Бас ариун цэврийн өрөө хаана байдаг вэ?"
Advertisement
Сэдэв хазайлган эвтэйхэн бултах гэсэн би асуухад,
"Дагаад яв."
Хэлсэнээс нь хүйт даасан мэдрэмж авсан ч угаалгын өрөө орохын тулд араас нь даган шатаар өгсөж эхлэв. Одоо гэнэт больлоо гэвэл хачин биз дээ?
Гишгүүр дундаа орж байх үед ханан дээрх зурагнуудыг олж харан тэндээ зогслоо. Арван зурагны 5 нь хоорондоо холбоотой гэмээр ой моддын зураг байж, 4 нь ямар нэгэн амьтны соёо дүрсэлсэн хатгамал байлаа.
Хамгийн сүүлд нэгэн зурган дээр харанхуй хар ойн дунд авахуулсан 7 залуугийн зураг байх ба зарим нь танил харагдаж байна. Зурагны дээд талд нь ENHYPEN гэж бичжээ.
Доор нь нэрсүүд нь байх ба хаалга онгойлгож өгсөн хүнийг И Хисын, модон чихэртэй хүнийг Пак Жунсон, харин миний дагаж явж байгаа хүнийг Ким Сонү гэдэг байх нь.
Би ахлагчийг нь л мэднэ. Ян Жонвон. Хэд хэдэн удаа харж байсан юм.
Захад байгаа өндөр залууг Ники, харин голд зогсож байгаа хүнийг Шим Жэюүн гэж байна. Харцаа гүйлгэж байгаад хамгийн сүүлийн хүн дээр тогтоолоо. Их өвөрмөц мэдрэмж төрүүлж байна. Ширүүн харц. Бас уруулныхаа үзүүрийг өргөсөн ёжтой инээмсэглэл.
Пак Сонхүн... Ганц сонсоод тогтоохоор нэртэй юм.
Нэг зураг хараад удаад зогсоод байсанд Сонү гэгч гайхсаар эргэж харахад нь би хоолойгоо зассаар араас нь гүйцээд очлоо.
Ариун цэврийн өрөө бололтой цагаан хаалганы урд ирээд Сонү аягатай гараараа дохив. Түүний гарт час улаан өнгөтэй дарс байгаа. Бас наашаа ирж байх замд тэр аягатайгаа маш удаанаар тамшаалж ууж байснаас харахад их л амттай байх.
"Баярлалаа." гээд би дотогш орлоо.
-
Охиныг дотогш орсоны дараа хонгилын нөгөө үзүүрээс эхлэн гэрэл унтарч, хаалганы гадна зогсоо Сонүд тулж ирэн тэр хэсэг бүхлээрээ харанхуйлав.
Сонү аягатайгаа нэг балгаад эргэж харан
"Тэгнэ гэж бодсоны ч хэрэггүй. Тэр түүний хүссэн зочин." гэж харанхуй руу хандан уруулаа долоож хэлчихээд өөр өрөө рүү орох нь тэр. Харин үлдсэн гэрэл буцан асаж харанхуйд байсан тэр нэгэн зүйл явсан бололтой байлаа.
-
Намайг дотогш ороход Жэюүн гэж байсан залуу гараа угаагаад зогсож байснаа над руу ширтэж эхлэв.
Ой тогтоолт сайтай болохоор харсанаа цээжилчихсэн хэрэг.
"Уучлаарай энд хүн байгаа гэж мэдсэнгүй."
Гарахаар эргэж харахад тэр санаа алдсаар гараа арчин,
"Чи уг нь энд байх ёсгүй."
"Яагаад? Би энд уригдсан."
"Учир нь чи бол өөр түвшин. Нэг ёсондоо хүн."
Ярьж байгаа зүйлийг нь ойлгох ч хүсэлгүйгээр хаалга түлхэн эндээс гарлаа.
Доош бууж дүүрэн хоол өрсөн ширээ рүү ойртож очив. Энд байгаа өчнөөн хүнээс хэн нь ч ийшээ ирээгүй бололтой, бүх зүйл нь хэвээрээ бас шинэ харагдаж байна.
Хачирхалтай л юм, ийм олон хүмүүс
байж аль ч хоолонд нэг ч гар хүргээгүй байна гэдэг.
Зүсээд тавьсан жимснээс аван хазаж, араас нь хавчуургатай талх идлээ. Мөн жүржийн шүүс байснаас ч уув.
Дахин өнөөх тавьсан дуу чангарч, улаан туяатай гэрэл улам тодорсноор нүд чих зэрэг өвдөж хоёр давхар луу буцаад л явлаа.
Advertisement
Дээд давхарт гараад хоосон өрөө хайж нэлээд хэдэн минутыг авж орхив. Нэг бол бие биенээ идэх шахам үнсэлцэх хосууд эсвэл найзуудаараа байгаа хүмүүс.
Хайж хайж хамгийн захын хар хаалгатай өрөөний гадна очоод чимээ чагнавал юм дуугарсангүй.
Зөөлөн онгойлгож дотогш ороод хаалгаа хаагаад эргэж хараад санаа амарлаа. Хүн байсангүй. Бас хөгжмийн чимээ ч суларч байсан болохоор таалагдаж байна.
Энэ өрөө бараг гэрэлгүй шахам өрөөний голд ганцхан шар гэрэлтэй бусад эргэн тойрон нь харанхуй.
Хэзээ энэ үдэшлэгийн гол эзэд нь гарч ирэх юм бол доо. Хаа сайгүй хүмүүс назгайрч байна. Замбараагүй юм.
Би ер нь яагаад энд ирчихсэн юм бэ?
Хаалга налан сууж байгаад явахаар шийдэн босоод хаалганы бариуланд хүртэл ард чимээ гарах шиг болов. Айж байсан ч сониуч зандаа хөтлөгдөн эргэж харлаа.
Харанхуй талд байгаа хөшиг бага зэрэг хөдлөн өндөр хүн гарч ирэв. Цочсондоо ч тэр үү зүрх хурдан цохилохыг мэдэрнэ.
"Ч-Чи хэн юм?"
"Магадгүй бурхан байх."
Үүнийг хэлчихээд урагш гэрэлд гарч ирэхэд нь царай руу нь харлаа. Тэдний хамтлагийн нэг гишүүн.
Нүдийг минь өөр дээрээ удаан саатуулсан Пак Сонхүн гэгч.
Тэр халаасаа ухан асаагуур тамхитай гаргаж ирээд асааж тамхинаасаа сороод утааг нь зөөлөн үлээв.
"Юу гэсэн үг юм?"
Тэр өнөөх зурган дээрх шиг инээгээд нүд рүү минь ширтэн
"За тоглосон юм даа, Пак Сонхүн гэдэг. ENHYPEN хамтлагийн базз гитарчин.
Харин чи Со Мирэ биз дээ?"
"Чи намайг яаж мэддэг юм?"
"Мэдэлгүй дээ, чамайг энд урьсан хүн нь юм чинь.."
Үг хэлж, ам нээх бүртээ тамхинаасаа сорсоор нэг ширхэгийг дор нь дуусгаж орхив. Өмднийхөө халааснаас бохь гаргаж ирж зажлаад наашаа алхаж эхэллээ.
Хөмсгөө зангидан учрыг нь олох гэж зогссон намайг гарнаас минь татан барьж тэр өрөөнөөс гаргав.
Юу болж байгааг мэдэх сөхөөгүй түүнд чирэгдсээр гарсан ч удалгүй ухаан орон 1 давхарт ирэхдээ гараа татан салгаж авлаа.
Хэн нэгэнд чирэгдэх, бүр хүргэх ч дургүй гар минь тархиндаа захирагдалгүй аль хэдийн түүний хацран дээр буусан байх ба тэр алгадуулсан хацраа барин нааш харах нь тэр.
Түүний нүд- Аймшигтай байна.
Мөрнөөс минь базан хананд тулгаад чих рүү ойртож
"Аятайхан бай. Чи одоо миний урьсан хүн болохоор л тэд чам руу ойртохгүй байгаа юм. Би л чамайг хаячихвал чи эндээс бүтэн гарахгүй шүү."
Айдастай юм. Бас ширүүн харц нь намайг ямар ч хөдөлгөөнгүй болгож байна.
Чихэнд минь шивнэчихээд надаас холдон мөрөн дээр зөөлхөн цохиод инээмсэглэв.
Энэ инээмсэглэл жирийн биш байна. Бассан бас дорд үзсэн инээмсэглэл.
Эндээс явахыг хүсэж байгаа ч түүний зөвшөөрөлгүй хаашаа ч явж болохгүй мэт санагдаж, нүдэнд үзэгдэхгүй хүлээсэнд байгаа юм шиг байна.
Сонхүн хүрж ирээд гарнаас минь хөтлөн
"Инээмсэглэ!" гэж шивнэсэн.
Бүх хүмүүсийн байгаа танхим руу орох гэж байгаа бололтой.
Хуурамч ч гэсэн бага зэрэг инээмсэглээд зогсов.
Тэр над руу бахархсан харцаар хараад танхимын хаалгыг томоос том нээж орхив.
"Үдэшлэг албан ёсоор эхэллээ. Дутуу байсан би ирчихлээ." гэж хашгираад ороход дуу улам бүр чангарч хүмүүс орилолдон гартаа байх хатуу дарснуудаа ууцгаасан.
Тэдний урд хамтлагийнхан нь ч байх ба Сонхүн гэгч аль хэдийн оччихсон цуг ууж байлаа.
"Ингээд бидний шинэ гаргасан дуу болох Drunk-Dazed." гэж Ники гэдэг залуу орилоод тус тусын хөгжим дээр очин тоглож, хажуугаар нь дуулж эхлэв.
Амьд хөгжимийн хамтлаг гэдэг гайхалтай бас сонирхолтой. Ингээд харсан, дажгүй царайлаг юм. Бас догь.
Гарынхаа долоовор болон чигчий хуруугаа хар өнгөөр будчихаж. Гитараа барин дуулах түүний сонсголонтой хоолой бас сүмбэн хуруу нь утасууд дээр нааш цааш гүйх нь солиотой харагдана.
Гэхдээ түүний хүйтэн аура, харц нь энэ сайхан царайнд тохирохгүй байгаа юм.
Эцэст нь тэднээс харцаа салган, үдэшлэгт ирсэн байгаа тэр олон хүмүүсийг ажиглаж эхлэлээ.
Тэд ер нь юу уугаад байгаа юм. Дарсыг ингэж шунан дурлан уудаг хэрэг үү? Нэг аягыг дуусгачихаад гялс очиж дахиж аваад байх юм. Би ч бас ууж үзэх хэрэгтэй бололтой. Ганцхан л аягыг.
Ширээн дээр өрөөд тавичихсан аягатай улаан дарсыг аваад уух гэтэл нэг гар орж ирээд булаагаад авчихав. Гарыг нь дагуулан хартал Ян Жонвон.
"Энэ чиний уух ёстой зүйл биш"
"Яагаад? Энд байгаа бүх хүн л ууж байна шүү дээ"
"Учир нь энэ их хатуу" гээд надаас булаасан аягатайгаас балгаад цааш эргэн
"Пак Сонхүн! Урьсан зочиноо анзаараач." гэж орилоод над руу хальт нүднийхээ булангаар харчихаад яваад өглөө.
Сонхүн наашаа хараад удалгүй над руу ирж дахиад л гарнаас татан чирээд тэр байшингаас гаргалаа.
Аль хэдийн тас харанхуй болж, гудамжны гэрэл энд тэнд ёлтойж үзэгдэнэ.
"Одоо гэртээ харь. Сайхан хөгжилдсөн биз дээ? Удахгүй шөнө дунд болж сар гарах гэж байгаа болохоор чамайг байлгаж болохгүй." гээд буцаж орон хаалгаа түгжиж орхилоо.
Юу вэ энэ одоо? Сайхан хөгжилдсөн биз дээ ч гэх шиг. Больж үз. Хүн үргэлж захирч эрхшээлдээ оруулчихаад.
Бас намайг байлгахад бүтэн сар ямар хамаатай юм?
Ямартай ч харьж сайхан унтах минь.
Чиний талаар, танай хамтлагийн талаар нэг ч зүйл бодохыг хүсэхгүй байна.
-
Охиныг эргэн гэрийн зүг алхаж эхлэхэд цонхоор ажиглаж байсан залуу санаа алдан буцаж төв танхим руу орон хаалгаа дотор талаас нь сайтар түгжиж орхилоо.
Тэнд байсан хүмүүс сар аажмаар гарахтай зэрэгцэн нүд нь өөрчлөгдөж эхлэж байв.
Төв танхимын хаалгаа түгжсэн залуу тамхиныхаа хайрцгийг базан "Яршигтай юм" гэж үглэчихээд найзууд дээрээ очин бүх гарах гарцнуудаа хааж эхлэлээ.
А/N- Анх Drunk-Dazed цацагдахад л МV-ээ үзчихээд ийм санаа толгойд орж ирж билээ. Гэхдээ эхлээд драфтандаа байгаа 'Your Loving Heart'-ийг гаргая гэж бодоод түр хойшлуулсан байлаа. Нилээн удаж удаж, эцэст нь дуусгаад publish хийж байгаа минь энэ.
Сайн уншиж бас дэмжиж өгөөрэй.🔥
.
Advertisement
- In Serial145 Chapters
Netheril’s Glory
The protagonist, Punk, is a cautious, cold-blooded, and ruthless Mage.His goal is always his top priority, over feelings or morality. When unnecessary, he doesn’t like to act like pigs to eat tigers; there are almost no life and death struggles, sometimes risky but steady progress. No strong enemy everywhere, Instead, Punk is always a strong enemy of others.And he has a very keen interest in the secrets and teachings of the Netheril civilization.
8 388 - In Serial13 Chapters
The Dreaming Sceptre (Completed)
Endless nightmares plague the desert city-state of Zabyalla.The Merchant Prince Cas wields a vile magic to control the dreams of all those that sleep within its walls. A pair of thieves break into his palace to take his secrets and treasures, yet a grisly fate has awaited all those that failed in the past.There will always be heads for Cas' pikes.A fast-paced dark fantasy adventure.This story has a sequel called The Ogre's PendantAll stories and characters - including The Dreaming Sceptre - written by Traitorman are created by and are the intellectual property of J.M. Clarke
8 74 - In Serial17 Chapters
Cycles of Power
Riva is a sapient dungeon trying to survive and discover where she came from. But no one exists in isolation. Will Riva be able to survive the adventurers and intrigue to come? Who is this human in her visions? Will Riva ever reclaim her past and secure a future?... Thousands of years ago wild dungeons appeared out of nowhere and conquered the world. Armies could not hold back the infinite hordes of spawned monsters. The sapient races barely eked out survival in the corners of the world. Only the infighting between the savage dungeons allowed the sentient races to outlive these dark ages. Out of this struggle, adventurers were forged. By conquering weaker dungeons, adventurers discovered how to capture life energy to perform great feats of strength and create magic. Now, as adventurers pushed back dungeons, population boomed again. But with rising numbers comes new factions, greed, and war. Caught among these powerhouses lies Riva. ___________________________________________________________________________________________________ On hiatus for the foreseeable future. I finished the first arc, improved my writing a lot, and learned I want to write from a humanoid perspective. Currently building up chapters for new series.
8 236 - In Serial260 Chapters
The boy who fell in love with a tree
This is a story about a boy who fell in love with a tree… A story about powerful people changing the rulebook to stack the odds and line their pockets… I aim to create a story that will transport us so we get a glimpse of what that boy felt. The first 4 Chapters might be classified as a prologue depending on how you look at it. The boy quickly grows and the story really starts when the System arrives on Earth. I’m trying to achieve a relatively slow power progression and guide what we learn at a pace following the people in the story. There will be fighting but It’s more focused on base building. The MC is not all-powerful and all-knowing but he has some significant advantages. I’m trying to create a universe that makes sense in its own context. Much of what you will find, are my own world views, in a magnified way, as to make it for interesting fiction. The story took a life of its own when I started to write and I’m really happy with it. Not all of the tags I have marked will immediately be applied. There is stuff planned for far in the future such as the Sci-fi tag. There might be some cursing and gore but it is not very often. -------------- English is not my primary language, so I ask everyone to be forgiving. If you see a glaring error I would appreciate a msg but it is not feasible to fix everything. And if the story offends you, I wish you happiness, reading what you enjoy. ------------- Img link: https://unsplash.com/photos/EwKXn5CapA4
8 283 - In Serial54 Chapters
Wanted: Dead or Alive
John 'J.J. Cool' Jennings is a reformed criminal aiming to isolate himself within the state of Sloan in the rugged Western Halfland. Growing up within the notorious street gang known as The Sharks, he innately possesses the skill set for becoming a fearful ice Agist, or magic user. His dismissive attitude often runs him into trouble in this Wild West inspired fantasy web-series. With his talking horse named Poni as company, Jennings will need to overcome a dark past to create a bright future for himself, now made more difficult, with the added stress of maturation. [[ Season 2 returning soon ]] Visit Koijoi Ent. website for further information or to contact directly.
8 131 - In Serial14 Chapters
NoiZ Online
Aizen Ryumanagi is what everyone calls a scum. Heartless, Devious and Manipulative with a face that's as sinister as the devil himself. It's no surprise that he ended up in prison after living in a life of crime. However, his life behind bars suddenly took a turn when he was brought in to the deepest floor was told to play a certain game. Little did he know, this is the start of a legendary tale of a villain who later became the best renowned Hero all throughout the virtual fantasy realm.
8 239

