《Your Loving Heart /✔️/》18.
Advertisement
Жэйг үерхсэнийг хараад би ёстой хүүхдээрээ бахархсан ээж шиг байна.
Сонхүн харин.... Байзаарай, Сонхүн яасан билээ?
Аан, тэнд Жүхигийн араас харсаар л. Явсаар Сонхүний дэргэд очин
"Зоригтой бай." гэж хэлчихээд нуруун дээр нь товшиход тэр ард үлдэж, би хувцасаа буцааж далд хийхээр явав. Би үнэхээр тэр хоёрыг нийлүүлэх хүсэлтэй байсан ч нэг л болсонгүй.
Жэйг хайртай хүндээ зориг гарган сэтгэлээ илчилсэнийг хараад би бяцхан атаархаж байв. Одоо ч хамаагүй сайн гэдгээ хэлмээр байвч...
Би зүгээр л чадахгүй байна. Яагаад тийм зориг муутайг мэдэхгүй л байна.
Өнөөдөр бид эндээс, энэ ойгоос явна. Учир нь өвлийн амралт дуусах шахаж байна. Санаа алдсаар Жүхи дээр очин туслаж эхлэлээ.
Бүгд хөөр баяртайгаар энд гоё юм болсон болохоор салах ёс хийж, дараа дахиад ирэхээ амлацгааж байвч, би юу ч хийж чадалгүй явж байгаадаа харамсаж байлаа. Буцаж очсоны дараа дээрдэнэ гэж найдаж байна.
"Жүхи, гал тогоонд байсан цэнэглэгчээ авсан биз? Мартчихсан бололтой, аваарай. Үгүй ээ, ер нь би аваад ирье."
Толгойгоо дохин үлдсэнийх нь дараа гялс буцаж байшин руу гүйж байв. Явах цаг дөхөөд машиндаа сууцгаах гэж байсан хэрэг. Өглөөхөн шинэ цас орсон болохоор халтиргаатай байна.
Энд ирээд Жүхиг хараад байхад нэг зүйлд маш дуртайг нь анзаарсан. Тэр бол зөөлөн будрах цас. Цас орж байгаа сургаар гадаа гарчихна. Даартлаа орж ирэхгүй.
Би өвөлд дургүй байхад тэр дуртай. Зүгээр дээ, чиний төлөө гэвэл үргэлж өвөл болдог газар амьдарч, өвөлд дуртай болж чадна.
Ширээн дээрээс цэнэглэгчийг нь аваад гарахдаа, хотоос ирэхдээ авсан бяцхан хайрцагтай зүйлээ мартах шахсанаа санав.
"Сонхүн ирчихсэн үү? За тэгвэл хөдлөцгөөе." Жэйк хэлээд бид машиндаа орж сууцгаалаа.
Энд байх хугацаандаа мэндлээд л зөрдөг байсан бидний харилцаа илүү дээрдэж илүү дотноссон ч буцаж очоод ямар байхыг нь мэдэхгүй л байна.
Бодол болон суухад хажууд сууж байсан Жүхигийн толгой зөөлнөөр мөрөн дээр минь бууж, гар нь миний гаранд шүргэхэд энэ бодол тархинаас ор мөргүй арчигдаж орхив.
Унтчихсан түүнд аль болох эвтэйхэнээр суух гэж хичээн гаран дээр нь товшиж эхлэлээ. Илүү сайн унтна.
Жигд амьсгалах хамар, багахан чичирхийлэх сормуус, хөөрхөн ягаан уруул гээд нэг бүрчлэн харж суухад машин зогсон дэлгүүр орох болсоныг мэдэгдэв. Жүхиг сэрчих вий гэж болгоомжтой мөрнөөсөө толгойг нь авч цонх түшүүлэн тавиад гялс машинаас буулаа.
Advertisement
Унтаж байгаад сэрээд өлсчихнө. Дуртай зүйлсийг нь авсаар гарч ирэхэд яг тэр байрандаа унтсаар л байлаа. Их л ядарч дээ, өглөө эрт босож хоол бэлдсэн шүү дээ.
Жавар болсон хувцасандаа хацрыг нь хүргэхгүй гэсэндээ тайлж машин руугаа оров.
"Хаашаа яваад ирсэн юм?" гэнэт асуухад нь сэрчихсэн гэдгийг нь мэдээд
"Дэлгүүр орсон юм. Чи өлсөнө шүү дээ, идэх юм авсан."
"Гэнэт их тухтай дэрлэж байсан зөөлөн дулаан дэр маань байхгүй болчихоор нь сэрчихлээ."
Ингэж хэлчихээд дахиад миний мөрийг дэрлэхэд зүрх зогсчихоо шахав. Чи намайг догдлуулж алах нь ээ, Пак Жүхи.
Эцэст нь хотод ирээд Жэйн машинаас буухад гадаа бүрэнхий болж байв.
"Жүхи явцгаая. Гэрт чинь хүргэж өгье, гадаа харанхуй болж байна."
Найзуудтайгаа салах ёс хийчихээд хүргэж өгөхөөр явлаа. Би машинаа орхичихсон учраас алхахаас өөр сонголт байсангүй. Жэй Жинаг хүргэж өгөх болохоор машинтайгаа явсан.
Дааруулахгүй гэж хичээн ороолт малгайг нь зүүж өгөн байдгаар нь баглав. Гэр лүүгээ алхаж байхдаа даарахаар хүйтэн байна.
"Жүхи? Чи тээр тэнд байгаа одыг харж байна уу? Харанхуй бүрэн болоогүй байхад тэнгэр дээр ганцаархнаа гэрэлтэж байгаа биз."
"Үзэсгэлэнтэй од юм, Сонхүн аа."
"Яг л тэр од шиг бусдаас ялгарах юмгүй байсан амьдралд минь чи гэрэлтэж орж ирж билээ."
Өөрийн мэдэлгүй хэлчихсэн үгэндээ би ч, тэр ч шоконд оров.
Хэсэг чимээгүй алхсаны дараа би түүнийг бага зэрэг даарч байгааг ажиглав. Цүнхнээсээ хамгийн зузаан цамцаа гаргаж ирэн давхарлаж өмсгөөд инээлээ.
Жүхи ч бас инээгээд цамцыг нь үнэрлэж байв.
Явсаар явсаар гэрт нь дөхөж ирэхэд бид салах болсоноо анзаарав. Хаалганых нь урд очоод
"Жүхи, гэртээ ор доо. Зурвас бичнэ ээ, баяртай"
"Гэртээ харьчихаад шууд бичнэ шүү, за юу. Санаа зовоод байна."
Гараа далласаар би эргэж явах бол Жүхи гэрийнхээ хаалгыг түлхэн оров. Түүний хэлсэн сүүлийн гурван үг. Солиорох нь.
Харин ард нь үлдсэн Жүхи гэртээ орж ирээд Сонхүний цамцыг үнэрлэн инээмсэглэн зогсож байв.
———-
Жүхитэй зурвас бичилцсээр нилээн хугацаа өнгөрч хичээл орсон байлаа. Би одоог хүртэл сэтгэлээ илчлээгүй хэвээрээ л.
Хичээлээ тарчихаад халаасаа тэмтрэн явна. Утсаа оролдсоор алхаж байтал нэг бяцхан охин уйлчихсан зогсож байв.
"Ахын дүү, яагаад уйлсан юм? Төөрсөн юм уу? Гэр нь хаана байдгийг мэдэх үү? Ах нь хүргээд өгье."
Advertisement
Бяцхан охин гудамжаа хэлж өгсөн ч тоотоо хэлж мэдэхгүй байлаа. Гэр нь байдаг гудамжаар алхаж байтал тэндээс нэг хүн гүйж байлаа.
Гёоүл аа гэж байн байн дуудахыг бодвол энэ хүүхдийн эгч... Хүлээгээрэй, энэ Жүхи байна.
Охин харчихаад эгч ээ гэж дуудах бол би таг хөлдсөн хүн шиг л зогсож байлаа. Жүхи биднийг харчихаад наашаа гүйж ирэн шууд бяцханааг тэврэн авч нулимсаа арчив.
Баярлалаа гэсээр нулимс нь цийлэгнэсэн нүдээр дээшээ харж намайг үзээд бас л гайхаж орхилоо. Хувь тавилан уу энэ?
"Жүхи? Энэ хүүхэд танай дүү юм уу? Ганцаараа уйлаад зогсож байхаар нь хүргэж өгөх гээд ирсэн юм."
"Тийм ээ, энэ манай үеэл дүү Гёоүл. Би их хайртай болохоор төрсөн дүүгээсээ ялгаагүй байдаг юм. Цуг гадаа гарах гээд эгчийгээ хүлээж байгаарай гэтэл ганцаараа явчихаж. Үнэхээр их баярлалаа, Сонхүн аа"
Гёоүл... Түүний дүүг Гёоүл гэдэг байх нь.
Өвөл гэсэн утгатай.
"Эгч ээ та энэ царайлаг ахыг таньдаг юм уу? Тийм бол хурдан үерхээд аваач."
Миний өгсөн иштэй чихэрийг идэнгээ тайвширсан бололтой ярьж байлаа. Жүхи нүүр нь улайгаад
"Ю-Юу яриад байгаа юм. Одоо гэртээ оръё, нааш ир."
Охины гараас хөтлөөд над руу инээмсэглэн цааш эргэж явах гэхэд нь би өөрийн мэдэлгүй гарнаас нь татчихав.
Жүхи гайхан эргэж харахад нь би гүнзгий амьсгаа авлаа. Үнэндээ одоо хэлэхгүй бол үхчих байх. Дахиж зориглохгүй байж чадахгүй.
"Жүхи. Энэ бүхэн болоод удаагүйг мэднэ л дээ. Бас чи бид хоёр бага зэрэг эсрэг тэсрэг хүн. Гэхдээ өвөл зун хоёр хоорондоо уулзаж болдог шиг, чи надтай уулзах уу? Модон дээр ургадаг навч, хөрс шороо хоёр зуны цагт уулзаж чадахгүй ч намар болохоор санан санан уулздаг шүү дээ."
"Тэгэхээр... Чи миний найз охин болооч?"
Үүнийг хэлсэний дараа түүний нүүрэнд баяр хөөр ч биш, ундууцал дургүйцэл ч биш аль нь ч илэрсэнгүй.
Хэсэг хугацааны дараа Гёоүл эгчийгээ нудрахад Жүхи цочоод удалгүй инээмсэглэж
"Ү-Үнэндээ юу гэхээ мэдэхгүй байгаа ч, ойд байхад л би чамд дасчихсан бололтой. Тиймээс зөвшөөрч байх шиг байна."
Төсөөлөө ч үгүй хариу авсан би үнэхээр их баярлаж түүний гарнаас хөтлөв. Жүхи инээгээд буцааж атгахад солиут буудуулж байгаа мэт ялалт мэдэрж байлаа.
Халааснаасаа өнөөх хайрцагтай зүйлээ гаргаж ирэн нээв. Цасны хэлбэртэй энгэрийн тэмдэг.
"Үнэхээр хөөрхөн юм." Жүхи уулга алдахад би түүнд зүүж өглөө. Харахад яг л өөрт нь захиалсан юм шиг зохиж байна.
Жүхи хөөрхөн гэгч нь инээгээд урагшлан хацар дээр минь үнсэхэд би унах шахав. Бурхан минь.
Бид өөд өөдөөсөө инээгээд хөтлөлцсөн гараа ширтэн Гёоүлийг хүргэж өгөхөөр явлаа.
—————-
Нэг л өглөө атгалцсан гартай ороод ирсэн Сонхүн, Жүхи хоёрыг бид дуу шуутай угтаж авав. Сонхүн эцэст нь чаджээ.
Инээгээд зогсож байтал Сонү тэндээс татаж гаргаад ирэв.
"Хүн амьтан хостой болоод байхаар надад угаасаа миний Сохи байгаа юм чинь гэж бодоод эргээд хартал чи байдаггүй. Өө харин тэр дунд орчихсон малийтлаа инээж байдаг гэнэ ээ. Санаж үхэх шахлаа."
"Өглөөхөн уулзчихаад санаад байна байхдаа яадаг юм? ... Заза худлаа ярих гэсэн ч бүтэхгүй юм байна, би ч бас үхтлээ санасан.
Цээжээр нь гараа оруулж тэвэрлээ. Амьдралын минь хамгийн том зүйл юм даа.
Бид хоёр нялуурч дуусаад буцаад ороход Жэй Жина хоёр саяхан гарчихаад ирсэн бололтой хацар нь халууцаад улайчихсан сууж байлаа.
Улайсан хацрыг нь хартал ойд болсон явдал бодогдоод болдоггүй. ^^
Жэй сэтгэлээ илчлээд удаагүй байна. Үерхээд удаагүй гэсэн үг. Би хоолоо идчихээд дээшээ гарч байтал нэг өрөөнд Жэй Жина хоёр сууж байлаа.
"Жина. Малгайгаа өмс. Гадаа хүйтэн байна чи даарчихна шүү дээ."
"Үгүй ээ, малгай өмсвөл үс муухай болчихно."
"Хэрвээ малгай өмсөхгүй гэвэл-"
"Өмсөхгүй гэвэл яах юм?"
"Маш их үнсэх шийтгэл оноогдуулна."
Жэй үүнийг хэлсэний дараа тэр хоёр хоёулаа гайхан зогслоо. Би энд хөөрхөн санагдаад байж сууж ядаж байхад.
"Алив Жина малгайгаа өмс л дөө."
"Үгүй ээ, үгүй."
Тэр хоёр өрөөн дотуур хөөцөлдөж байгаад Жина нэг юманд тээглэн арагшаа унаж, Жэй толгойнх нь араар гараа оруулан хамгаалсаар цуг газар уналаа.
Газар уначихаад хоёр сайхан гар үхтлээ инээлддэг гэнэ ээ.
"Малгай өмсөхгүй юу чи?"
"Ёстой үгүй ээ."
"Аан, үнсүүлэх гээд л байгаа юм байна л даа."
"Айн-
Жинаг үг хэлж амжаагүй байтал Жэй тонгойн уруул дээр нь үнсэж эхлэв.
Харин би аажмаар тэндээс холдоод удалгүй буцаад ирэхэд хоёулангийх нь хацар улайчихсан сууж байлаа.
Миний найзууд ёстой хөөрхөн шүү, авв.
А/N- Алга болж болж ирлээ дээ. ENGENE DAY-ээр өгнө гэж бодсон ч шөнө болоод 10н болчихлоо.🥲 Гэхдээ зүгээр дээ. Тухтай уншаарай. 💘
Advertisement
- In Serial12 Chapters
Stacking The Deck!
Waking up in an unfamiliar body within the Slifer Red dorm, what's a teen to do? Especially when there was no deck in sight and no currency to spend on new cards. Thankfully, an avid fan such as himself knew all about the discarded cards in a well deep within the forest of Duel Academy Island. With those spirits by his side, he'd fight his way to victory and survive! Self-Insert!
8 115 - In Serial82 Chapters
Psy
Jessamine Baxter has grown up in a peaceful society where parapsychs and non-parapsychs - widely known as ‘laterals’ - are treated equally, but when Jessa’s own parapsych abilities begin to strengthen in unforeseen ways, she starts to suspect that parapsychs and laterals might be more different than anyone could have imagined. As she grapples with the responsibility of her increasing power, Jessa’s abilities lead her to discover mysterious activity within the parapsych world. She teams up with her best friends and a history teacher to investigate further, and when they unearth the identity of the perpetrator, they learn that his intentions could have utterly devastating consequences. Ultimately, Jessa and her friends are left with only one option - to bring down their new and dangerous adversary. If they can, a great tragedy will be prevented. If they can’t, the age-old peace between parapsychs and laterals will swiftly unravel.
8 159 - In Serial12 Chapters
Shades of the Moon
I'm rewriting this story! I have taken down Arc 2 and Arc 3 already to avoid spoiling my new novel. The only reason I'm keeping the first 10 chapters is nostalgia; the writing is awkward and the story is not plotted out properly, but it's here if anyone wants to compare it to the new one. If you'd like to read a more professionally written version of this story, I highly suggest checking out my Synergy. Synopsis version too-many-to-count: “I see,” Kiona said. “But . . . you’re changing once again, aren’t you?” The entity considered her question, lifting a clawed hand towards the night sky. They observed the back of their hand idly, watching the glowing orange veins pulse alongside their pitch-black exoskeleton. The wind picked up right then, and Kiona shivered—just as much from the cold as from the savage grin on the creature's face. “That’s right,” the entity said, clenching their hand slowly into a fist. They let out a quiet laugh, staring defiantly at the Moon as it rose from behind the clouds. “We are shades, yet not exactly. Not like the others. Here, in this world, we've become something more. We are the Shades of the Moon.” There was a heartbeat of silence, during which Kiona joined the entity in their skygazing. The light-green Moon loomed over the city, shining like the entity's eyes. It promised otherworldly knowledge and terrible secrets. It promised progress. It promised change. In that moment, Kiona couldn't have imagined anything more beautiful. “Shades of the Moon, huh?” she said, smiling a bit. It had a nice ring to it.
8 211 - In Serial18 Chapters
Demon Saga: Phoenix Dancer
If you like my work, donations are greatly appreciated! The Phoenix Dancer follows the story of Corrin, a young girl from the Asla'ati demon hunters tribe, who serves a monstrous Phoenix-God. Corrin's adventures will lead her far from home as she seeks to restore a long lost magic that may be key to saving the realms from the tyrannical Immortal Beings who rule over them.
8 115 - In Serial12 Chapters
Star Wars: Downfall
This is my take on what should've happened with Ahsoka Tano and Anakin Skywalker. The story is a technical rewrite of "Revenge of the Sith", but it features Ahsoka Tano. Also this IS Anisoka shipped. Please Enjoy :)
8 117 - In Serial109 Chapters
Loving Lamelo Ball
Chanel And Lamelo meet when they we're just 14 year olds. Coming from two very different worldsBut now in their finale year of high school and entering adulthood. Chanel is struggling with her fame and rap career and past.And Lamelo is dealing with fame and basketball. Dealing with everyday challenges, friends, social media, and many options will there love stay strong or will it fade.But weather they fall completely in love or completely fall out Chanel and Lamelo will always have their own story🫀UJust to let y'all know I'm already working on the second one if it takes a long time for new chapter
8 198

