《Your Loving Heart /✔️/》17. ОЙД PART2
Advertisement
Энд ирээд хоёр хоночихсон. Ники тэргүүтэй Gaming баг өдөржин шөнөжин тоглож байгаа бол энд Сонү бид хоёр эрхлэлдэж, хажуугаар нь би өнөө 6 хүүхдийг ажиглаастай.
Жонвон Энид санаа тавьж гүйгээд л. Яг үерхэж байгаа юм шиг хэрнээ асуухаар үгүйсгээд, "Юу гэж тийм юм байдаг юм." гээд байгаа. Удахгүй дээ, миний хүүхдүүд.
Эни буйдан дээр Жонвоны хажууд сууж кино үзэж байсанаа дээд давхар луу хувцсаа солихоор явахад нь би тоочиглоод араас нь өгсөв. Шатан дээх гүйцэж очоод гарнаас нь татаж хана руу шахахад Эни гайхсан бололтой харна.
"Жонвон та хоёр үерхэж байгаа тийм үү?" гэхэд Эни дахиад л толгой сэгсрээд "Үгүй штээ."
"Эгчийг нь ер нь ажигладаг аа л гэдэг юм. Надад үнэнээ л хэлэх хэрэгтэй."
"Сохи, Энэ нууц шүү за юу. Жонвон хэлье гээд байгаа ч би бага зэрэг айж байна. Та нарын сайхан нөхөрлөл дунд гэнэт нэг охин ороод ирэхээр уур амьсгалыг нь эвдчих вий гэхээс."
"Юун сонин юманд санаа зовдог юм бэ дээ, Манай Эни. Зүгээр ээ, зүгээр за юу. Намайг анх орж ирж байхад би өөрөө бас тэгж боддог байсан ч манай хэд их дотно угтсан шүү. Энэ бүхэн зүгээр за юу."
Эни толгой дохиход би хананд тулгасан гараа авч урдаас нь холдлоо. Үнэнээ хэлсэн юм хойно холдох хэрэгтэй.
Ооё гэхдээ би түрүүн юун аймар гол дүрийн залуу шиг аашлачихав аа? Араас нь гүйцэж очсоноо хананд шахаж нтр.
Буцаж буугаад Жонвон руу жоготой харсаар Сонүгийн хажууд очиж суулаа. Намайг нэг харсанаа нүдээ томруулаад Энигийн араас гүйж гэнэ. Мэдсэн дээ эхэхэ.
Бүгд өдрийн хоолоо идчихээд тус тусынхаа юмыг хийнэ. GAMING баг дахиад л тоглоом руугаа. Сонү хажууд ирээд юу хийх үү? гэж асуухад нь толгойд орж ирсэн санаагаа хэрэгжүүлэхээр гарнаас нь чирээд Хисын, Жэйк, Ники 3 руу явлаа.
Хаалгыг нь савж ороход чихэвчнүүдээ зүүчихсэн яг тоглож байх шив. Урд нь очоод утаснуудыг нь булааж аваад Сонүд өгчихөөд ташаагаа тулан өөдөөс нь харан зогсов.
Ники "ЭЭ ЯГ ЯЛЖ БАЙХАД" гээд үсрээд босоод ирэхэд хожигдож байсан хоёр ард нь инээж байдаг шүү.
"Тэгэхээр... Надад төлөвлөгөө байна. Энэ 'ЖЭЙ-Г ХОСТОЙ БОЛГОЖ SINGLE АМЬДРАЛААС НЬ ХАГАЦУУЛАХ" гэдэг нэртэй."
Доод давхарт байгаа Сонхүн, Жэй хоёрт сонсогдохгүй гэсэндээ жаахан зөөлхөн хэллээ.
"Та нар бод л доо. Манай Жэй шиг гэрийн ажилд сайн, ялангуяа хоолыг хашраадаг, царайлаг, нуруулаг, сайхан ааштай агаа яагаад одоо хүртэл ганц бие байгаа билээ?"
Буйдан дээр эгнэж суусан 3 дээр Сонү нэмэгдээд суухад би бараг өөрийгөө индэр дээр илтгэл тавьж байна гэж бодож энэ тэр.
Advertisement
"Тийм болохоор нөгөө гурван хөөрхөн охин байгаа биз? Тэрэн дунд бас нэг хөөрхөн Жина гээд охин байгаа даа. Жинаг Жэй-тэй нийлүүлье. Воаа ингээд л төгс. Хоёулаа Ж үсгээр эхлэдэг. Яг заяаны ханиуд."
Жэйк гараа өргөөд "Нэг асуулт байна."
"За хэл хэл."
Жэйк "Гол нь тэр хоёр бие биендээ сайн юм уу?"
"Ингэж асууна гэдгийг чинь мэдээд байсан юм. Эгч нь ажигласан хүүхдүүд ээ. Жэй дээр Жинаг гараа зүсэх үед яасан билээ? Тэр холоос гүйж ирээд эмчилж өгч байсан. Шал ойлгомжтой. Жина чинь ямар авъяастай билээ. Аягүй бол дуулж байгааг нь сонсоо биз. Харин Жина бол...
Энд ирсэн эхний өглөө. Шархны лент харчихсан инээгээд сууж байхаар нь би Жинаг дуудаад
"Жина, хоёулаа ийшээ үхэр тэрэгний ардуур ороод бяцхаан уулзалт хийгээдэх үү?"
"Айн? Ямар үхэр тэрэг?
"Заза өвсөн бухал ч юм уу."
"Өвөл болох гэж байхад хаанаасаа өвсөн бухал олох гэж байгаа юм?"
"ӨӨ МУУ МЭДРЭМЖГҮЙ.... Заза зүгээр уулзъя."
Хоёулаа гадуур хувцасаа өмсөж сугадалцсаар гарав. Ой дундуур би ийш тийшээ аятайхан газар харж алхаж байгаад бараг зорилгоо мартах шахлаа. Одоо шууд тулгаж асуугаад цохилдуулна.
"Жина? Чи Жэйд сайн тийм үү? Үгүйсгэхгүй, булзайруулахгүй. Эгч нь мэдчихээд л асууж байгаа юм."
"Юу чи яаж? За яахав. Т-Тийм ээ. Модель болоод сэтгүүлийн нүүрэнд гарах үед нь хараад л... Нэг тиймэрхүү. Нууцлаарай гуйя."
"Мэдээж ^^"
"Нууцлана гэж бодсон ч нийлүүлэх хэрэгтэй болохоор хэлчихлээ. Тэгээд бас ойд алхаж явахдаа гоё газар олсон. Тэнд бүгдээрээ гоё гэрэл асаагаад... Алив байж бай би Жэйг дагуулаад ирье."
Доошоо шатаар бууж очоод гэрээр дүүрэн
"ПАК ЖУНСОООООНННННН!! АЛИВ ГАРААД ИР ДЭЭ."
Тэндээс нэг яарч сандарсан юм гүйж ирэхээр нь чихнээс нь татаад дээшээ гарлаа.
Gaming өрөө рүү ороод тавихад чихээ барьсаар ярвайна. Юундаа ярвайдаг юм чи!
"ЧИ!! КИМ ЖИНА-Д САЙН БИЗ ДЭЭ?"
"ЧШШ ЧИМЭЭГҮЙ Л ДЭЭ" Жэй гэнэт өндийгөөд ам дараад авав.
"АЛИВ ТАВЬАЛӨПЫПЙЛБЛӨДЦКЫЬБЛӨДБ"
Гарыг нь амнаасаа авч шидчихээд өөдөөс нь хараад
"Балай минь бид 5 та хоёрыг нийлүүлэх гээд байна. Өдий хүртэл сэтгэлээ илчлэхгүй юугаа хийж байсан юм? Чи ер нь хаана анх харсан билээ?"
"Зүгээр л сургуулийн коридорт зөрөхдөө л..."
"Хэр удаан"
"3 сар орчим"
"ЗОЛИГ ЧИНЬ БИД НАРТ ХЭЛЭХГҮЙ ЯМАР ДУРАКАА ХИЙЖ БАЙСАН..... Хүүүүүүү за тайвшрая."
Жэйг буйдан дээр суулгаад урьдынх шигээ урд нь зогсоод ярьж эхлэв.
"...Тийм болохоор миний ойд харсан аятайхан газар очиж гэрэл асааж, янз янзаар чимэглээд сэтгэлээ илчилнэ. Өнөө орой бүтэн сар гарна. Бүтэн сарны доор илчилвэл янзтай биз дээ?"
Advertisement
"Дэмжиж байна." 5 уулаа хүнгэнэтэл хэлэнгүүт нь би цочлоо бүр.
"Заза тохирлоо. 'ЖЭЙ-Г ХОСТОЙ БОЛГОЖ SINGLE АМЬДРАЛААС НЬ ХАГАЦУУЛАХ' баг УРАГШАА. АМЖИЛТ."
Үүргүүдээ хуваачихсан учир бид тал тал тийшээ гүйлээ. Өнөөдөр Сонү тай хамт тухтай ч байсангүй.
Хамгийн түрүүнд би орой Жинаг дагуулж ирэхээр болсон. Их амархан ажил.
Сонү гэрлэнд явж, Хисын Жэйк хоёр тэр газрыг чимэглэнэ. Өвөл байдаг нь баг аллаа даа, гэхдээ яахав ээ болно. Ники цэцэг олж ирэхээр болсон. Цас орчихсон байхад хаанаасаа ч олох юм мэдэхгүй ээ өөрөө бодсон юм байгаа л гэсэн.
Тэр дөрвийг тэндэхийг зохицуулж байхад би энд аргалах хэрэгтэй байлаа. Жүхи ирээд хаачсаныг нь асуухад эвтэйхэн аргалаад хэлчихлээ. За хурдлаарай миний хайр болон найзууд аа. Энд жоохон сэжиг авчих гээд байна шүү.
Хоол ундаа хийсээр орой болж эхлэлээ. За ашгүй дээ. Дөхөж л байна. Манай хэд нэг ч орж ирээгүй хөлдөөд үхчихээгүй байгаа? Энэ Сонхүн, Жонвон хоёр ер нь найзуудаа байхгүй байгааг анзаарч байна уу?
Нэг нь найз охиндоо туслаж гүйгээд, нөгөөдөх нь найз охиноо болгох гээд найраад байгаа юм байна л даа. Хисын Жэйк Ники 3 угаасаа өрөөнөөсөө гаралгүй тоглодог болохоор анзаарахгүй байна уу? Заза өнгөрсөн, удахгүй гоё юм болно.
Аяга тавгаа Жүхитэй хамт угааж байхад Сонхүн хажуунаас байн байн орж ирээд л... Жүхи нүүр өгөхгүй байгаа юм шиг хэрнээ бас хөөрхөн хүрээд ирэхээр нь нүд нь гэрэлтээстэй. Дараагийн бай та хоёр болно оо, гайгүй.
Шөнө боллоо. Бүтэн сар яг л гарч байна. Удахгүй Сонү залгаж хэлэх болохоор-
За тэр яг залгаж байна. Би ойлгож утсаа таслачихаад гэрт байгаа нөхдүүдийг нэн ялангуяа Жинаг авч гарах хэрэгтэй. Бүгд том өрөөнд байхаар нь очоод
"Манайхаан, тэргэл сар үнэхээр томоор гарчихаж. Гадаа гарч харах уу? Ой руу ч орж үзье."
Би хувцсаа өмсөөд бараг бэлэн болох гэж байхдаа ингэж хэлэв. Сонхүн тэндээс
"Ойд араатан амьтантай бол яах юм? Яагаад заавал шөнө гарах гээд байгаа юм, өглөө гаръя гээд буцаад хэвтчихэв.
Би чамайг ална даа хэхэ.
Шүдээ зуусаар "Пак Сонхүн гуай дуугүй Жүхид санаа тавиад гараад ир. Гарч ирэхгүй бол чамайг алчихаад энэ байшингийн аль нэг буланд нууна шүү. Тэгээд энд хоргодоод байшингаа сахиарай."
Инээсэн чигээрээ ингэж хэлвэл Сонхүн год үсрээд Жүхиг татаад аваад явав. Би Жонвон руу жуумалзсаар харахад тэр ч бас намайг сүрдүүлж байгааг ойлгоод Эниг араас нь түрээд хувцасыг нь өмсгөхөөр явав.
Жина гайхаад байхаар нь би гарнаас нь татаад үүд рүү авчран гутал хувцасыг нь өмс гэж өглөө. Жинаг хувцаслаад дуусахад Жүхи, Сонхүн, Эни, Жонвон 4 гарч ирээд бид хэд бөөндөө ой руу явж эхлэв.
Ой руу ороод нилээн явж байтал гэрэл цухуйж үзэгдэв. Ирж байна даа, хүүхдүүд минь. Сайхан юм болно оо.
Найзууддаа баярлалаа гэж хэлчихээд Никигийн авчирсан цэцгийг бариад зогсов. Хаанаас ч юм цэнхэр цэцэг бариад ирсэн. Хөөрхөн.
Удалгүй Сохигийн чанга чанга хөхрөх сонсогдож эхлэв. Ирж байна. Бэлдэх хэрэгтэй. Сохи нөгөө хэдийг цаахна зогсоочихоод ганцхан Жинаг наашаа явуулна гэсэн. Би энэ үед л сэтгэлээ илчлэх хэрэгтэй.
Нааш ганцхан хүний хөлийн чимээ сонсогдож эхлэлээ. Гэрэлд зогсох намайг харчихаад Жина нилээн гайхсан шинжтэй харанхуйд зогсоно.
🎶Чамд дурласан болохоор
Чиглүүлэх тархи үгүй
Чамд хайртай болохоор
Чин зүрхний угаас догдлоно🎶
Хүйтэнд байсанаас болоод хоолой сайн гарахгүй байна... Гэхдээ гайгүй дуусгаж чадлаа.
Дуулж байх зуураа Жинагийн гарнаас татан гэрэлд оруулж ирээд цэцгээ өгөөд
"Миний найз охин болох уу?"
Жина шоконд орчихсон хэвээрээ нүдэнд нь бага зэрэг нулимс цийлэгнэчихсэн толгой дохилоо. Ашгүй дээ. Үнэхээр үнэхээр их баярлалаа. Надад ямар байгааг та нар мэдэхгүй дээ.
Амьдралын маань хамгийн жаргалтай өдөр. Жина, хайртай шүү.
Би бөөн баяр болчихсон харж зогсож байгаад эргээд хартал Сонхүн Жүхи, Жонвон Эни 4 шоконд орчихсон зогсож байв. Эгч нь ийм зүйл үзүүлэх гээд байсан юм шүү дээ. Явахаасаа өмнө ажил хэргээ бүтээх хэрэгтэй.
Жэйн цаана байгаа 4 ийгөө харах гэсэн чинь ... Ниээ эвийдээ нусаа татчихсан бие биенийгээ тэврээд зогсож байна. Хөлдөж үхэх гэж байгаа даа. Өлсөж ч байгаа.
"ЗА АЛИВ АЖИЛ ХЭРГЭЭ БҮТЭЭЧИХСЭН ЮМ ЧИНЬ ЯВЪЯ. МИНИЙ 5 НАЙЗ ХӨЛДӨЖ БАС ӨЛСӨЖ ҮХЭХ НЬ БАЙНА. ОЧИЖ ШӨЛӨӨ ХАЛААЖ ӨГЬЕ." гэж орилчихоод Сонү дээр очин гарнаас нь хөтлөв.
Даарч ядаж байж бас хацар дээр үнсчихжээ, хөөрхөн гэдэг нь.
"Сонү? Даарсан уу? Би тэврээд өгөх үү?" санаа тавингаа ороолтыг нь засаж өгсөн чинь доошлоод үнсээд авав.
"Яасан их үнсдэг юм?"
"Энэ охин чинь бүр үнсэхээр ичиж улайгаад үг дуугардаггүй байсан чинь одоо бүр их юм яридаг болчихжээ? Дахиад сайн үнсээд өгье."
Би инээгээд гарнаас нь бариад алхлаа.
ХҮҮЕ ЭЭ ТЭР ХОЁР ХӨӨРХӨНӨӨГ ХАР ДАА. Жэй Жина хоёр ард хөтлөлцөөд явж байна. ААААА ШАЛ ХӨӨРХӨН.
Одоо удахгүй Сонхүн, Жүхи хоёрын ээлж шүү дээ. Муу найзуудыгаа хостой болгоно оо.
Сая Жэйг харсан чинь хэлмээр санагдчихлаа.
"Сонү, үнэхээр их хайртай шүү."
"Би ч бас сахиусан тэнгэр Сохидоо хайртай."
A/N-Жэйк, Жонвон хоёр эдгэчихсэн бөөн баяр. ❤️❤️
Advertisement
- In Serial7 Chapters
Soul Music
Zeke was a simple farmer boy that lived in a humble village. He wasn't that smart, or brave, or creative. All he had was his music. Until an unexpected encounter with a being far above him left him with powers that trumped his wildest dreams. Now he's the strongest! But will strength be enough when the scars from the past reopen and threaten to harm his family? Only god(?) knows. * This is a slow paced, light hearted story with dark elements. Read if you like: eccentric characters, wacky developments, simple pleasures and a touch of mystery. Updates every other day
8 192 - In Serial8 Chapters
Assault The World
NOT ANOTHER WUXIA KNOCKOFF Rend the flesh of my enemy Devour those who stand agaisnt me Time will tell if blood is thicker Or if gold is brighter Than the casualty of water Than the love of a brother Let the world burn For I must mourn
8 175 - In Serial23 Chapters
Conflicts of Eriador stories
A gathering of unit descriptions turned into stories for a Lord of the Rings mod for Medieval 2 as well as the 'story of Pedhaer', one of the generals to be. Will grow as more units and generals are made. The stories are stand alone, but usually will connect with one another, short in nature and are meant to be accurately describe a unit while telling a short, inspiring tale about them.
8 113 - In Serial21 Chapters
The new Hope: Carnage and Extermination (Droped )
The protagonist dies after trying to avenge his dead friend and after refusing to let his memories be deleted during reincarnation he is reincarnated as a demon and boom he has a twin sister. This FANFIC CONTAINS ELEMENTS OF : Shinka No Mi, Shield Hero, Re:Monster, Suterata no Yuusha no Eyuutan,Mushoku Tensei , Arifureta and a fanfic wich contents I loved but name i forgot. I hope you enjoy reading it as much as I enjoyed typing it. Tags [Action], [Mature],[Gore],[Demon],[War],[Family] The first volume is the prologue... The real story starts with volume 2 enjoy :)Shameless advertising: http://www.wattpad.com/story/36008949-flame-haze-shepherd-of-time . one of my buddies recently started to write a story .She still has a lot of ways to go (yes even more than I do)but I hope you guys can give her some good feedback because her story has a great potential.Be nice with her plss.
8 155 - In Serial13 Chapters
Skeet Ulrich/ FP Jones Oneshots
Oneshots about Skeet Ulrich and his Riverdale character FP Jones. The only characters I own are Lacey Carter and Lilah Hudson.
8 197 - In Serial49 Chapters
Blind As a Bat [1st book complete]
Book 1 He was cast to the edges of his clan. His father could not stand to even look at him. His baby sister probably didn't even know he was her brother... All because he, unlike all other vampire (The correct terminology will be Wanpyrkos; van-peer-coe-s) kind, was born blind. And what do all creatures do to those that are different, those that do not fit society, those that they think should not have been born to this civilized society...? [Book Cover Made by the wonderful THEMIDNIGHTECLIPSE13] - thank you! I'm only introducing the perspective of the main character for the first part. Things change drastically soon after that. [BDSM entries are clearly marked and written so they can be skipped without affecting the story] ***A couple scenes to whet your palate*** 1. "Uh, we heal from pretty much everything and anything. Have you ever tried physically damaging your eyes to see if they would fully heal?" "N-no. No, it doesn't work," I forced out, my voice a little strangled and cracking before hardening. "And stuff like that, isn't that just wrong?! Hurting someone just to 'fix' them." 2. I leaned and he met me, our soft lips touching and moving perfectly on each other's. I felt as his tongue ran the slit of my lips, my tongue coming to graze it as it passed over, knowing doing so was like catnip to him. He leaned closer, and I shivered as his hands ran from low on my hips and grazed along and up my ribs, pulling my chest closer to his so my body arched and rubbed against him. I hummed in appreciation. [warning: so far aggressive or physical bullying and maybe a little kidnappage and sexual themes as well as possible trigger warnings]
8 204

