《Your Loving Heart /✔️/》15.
Advertisement
Хичээл тарах хонхтой зэрэгцэн бүгд цүнхэндээ дэвтэр номоо чихнэ. Би Сонү рүү харцаараа дохиод багшийг орж ирж нэмэлт даалгавар өгөхөөс өмнө гарах бэлтгэлээ ханган, амьсгаа тавин хүлээж байлаа.
Цагийн зүү рүү харж хаалга нээгдэхтэй яг зэрэгцэн бид хоёр суудлаасаа гялс босоод гүйлдэж гарав. Араас ангийхан ч бас даган гүйлдэж харин багш хойно шогширсоор үлдэх нь тэр.
Мэдээж энэ бол өвлийн амралт болохын өмнөх сүүлийн хичээл. Өвлийн амралт гэдэг нэртэй ч цас нь ороогүй л байгаа. Бас баахан хичээлүүд.
Гүйлдэж гүйлдэж сургуулийн хашаанаас гаран бөөндөө уулздаг газраа ирэн дотогш орвол бид хоёр л түрүүлж иржээ. Цүнхээ буйдан руу шидэн сууцгааж байтал хаалга нээгдэн үхтлээ амьсгаадсан 6 орж ирэв.
Бас багшаасаа зугтжээ дээ янз нь.
Бид хоёрыг харснаа хүрч ирээд холдуулаад өөрсдөө тэрийгээд хэвтчихэв. Олон нийтийн газар байж ингэхээсээ ичээч, хэдий тусдаа өрөөнд байгаа ч гэсэн.
"Амралт болсон хэрнээ цас нь орсонгүй. Энэ ер нь яг өвөл юм уу?" гэж Жэй ундаа залгилсныхаа дараа хэлэхэд нь би ч бас санаа нэгдэв.
"Одоо бүгдээрээ энд сайхан хоол идэцгээчихээд амралтын төлөвлөгөөгөө яриад харьцгаана."
Хисынийг хэлж дуусав уу үгүй юу бүгд савхаа барин дайрч хоолоо идэж эхлэлээ. Хоол идэж байгаа болохоор аяга таваг харших чимээнээс өөр ямар ч чимээ алга. Угаасаа өлсөж өлсөж хоол идэхээр хэн юм ярьдаг юм?
Одоо л нэг цадсан болсон гэсэн шиг гэдсээ илэн хойшоо налахдаа найзуудыгаа ажиглав. Ишш хөөрхөн гэдэг нь. Энэ хэд маань нэг найз охинтой болохгүй юм байх даа. Царайлаг нуруулаг лаг байж өөрсдөө төмс юм байна л даа.
Нээх уртаар санаа алдтал бүгдийнх нь нүд над руу тусаж би сандарсандаа
"Хоолоо идэцгээчихсэн бол төлөвлөгөөгөө гаргая."
"Аан за тэгцгээе. Хэдүүлээ амралтын 14 хоногийг ёстой гоё өнгөрүүлнэ за юу. Ёстой гоё юм болно."
"Алив Жэйк хурдан хэлээч дээ."
"Заза, тэр бол Сохигоор байнга хоол хийлгүүлж идэх. Бас бөөндөө өдөр болгон уулзалдах." гэхэд бүгд ёолцгоон толгойгоо сэгсэрнэ.
"Жэйкээс арай дээр санаа гаргах хүн байна уу?" гэж би асуухад Ники босч ирээд
Advertisement
"Хэдүүлээ ажлаа сайн хийгээд мөнгөө цуглуулцгаая. Тэгээд хамтдаа ямар ч эцэг эхээсээ мөнгө авахгүйгээр өөрсдийн босгосон мөнгөөр аялалд явж үзье. Магадгүй тэнд байхад анхны цас орчих ч юм билүү?"
Энэ удаад бүгд түүний санааг дэмжин толгойгоо дохиж суутал Сонхүн тэндээс амандаа зуусан халбагаа авч босоод
"Бас моделийн ажлаа хийхдээ Сохиг дагуулж явж болох юм биш үү?"
"Хоо тэгье л даа"
Хэтэрхий баярласан би үсэрч босоход тэд инээлдэцгээсэнээ цүнхээ үүрэн гарахаар болов. Сайхан хоол идсэн болохоор тооцоогоо бүгд хувааж төлөөд гарах гэтэл Жонвон түрүүлээд явлаа гээд далласаар гүйгээд явчихлаа.
Түрүүнээс хойш утсаа оролдож инээсээр байгаад гарч ирэв үү үгүй юу яараад явж энэ тэр. Бас гэрээсээ шал өөр зүг рүү. Энд нэг найз охины бараа үнэртээд л явчихлаа шүү.
Хэтэрхий ажигч байгаад намайг уучлаарай Жонвон аа миний найз.
"Сонү? Жонвон чамд сэжигтэй санагдахгүй байна уу? Удахгүй нэг хөөрхөн охин дагуулж ирээд л манай бэр болгох юм шиг санагдаад байх юм."
Хөтлөлцсөн гараа ширтсээр би хэлэхэд Сонү урд бөөндөө явж байгаа хэд рүү харснаа гялс хацар дээр үнсчихээд
"Харин түрүүн гэнэт түрүүлээд явлаа гэхээр нь жаахан сэжигтэй санагдсан. Чамайг хэлсэн чинь бүр тэгж санагдчихлаа. Өмнө нь хамгийн их гадуур явъя гэж шалдаг байсан хэрнээ одоо хийх юмаа дуусгаад л шууд яваад байгаа."
Би ч толгой дохиод энэ удаадаа зүгээр өнгөрүүлэхээр шийдэв.
-
Одоо тэдний ажил руу явж байна. Лаг царайлаг найзууд болон найз залуутай юм болохоор хаа сайгүй фен клубтай болчихсон. Гадуур явж байхад тааралдаад зургаа авахуулахыг хүсэхэд нь чааваас би дарж өгч байгаа юм.
Нүсэр барилгын үүдээр ороод лифтэнд орон 13 давхар дээр дарлаа.
"Өнөөдрийн concept dark юм гэсэн штээ. За дүрдээ сайн орцгоогоорой манайхаан" гэж Жэй хэлчихээд лифтнээс буулаа.
"Байз тэгээд сурталчилгаа хийх бүтээгдэхүүн нь юу юм?"
"Сурталчилгааны зураг биш ээ. Зүгээр авахуулаад хадгалуулах юм, дараа нь аль нэг иймэрхүү хэв маягтай зураг хэрэгтэй гэж хүн ирвэл өгөх байхгүй юу."
Хаалга нээгдээд л өргөн том танхим. Тэр цаана нь том дэлгэцэн дээр авахуулсан зураг нь гарах бол наана нь цагаан дэлгэцийн өмнө нэг хөөрхөн эгч арьс арчилгааны бүтээгдэхүүн бариад янз янзын поз авч, урд нь камер барьсан зурагчин за болж байна, зүйтэй гэх мэтийн үг хэлэн зургийг нь дарна.
Advertisement
Урдуур хойгуур нь бөөн бөөн ажилчид гүйлдэн бараг кино зураг авалт өрнөж байна. Хальт завсарлах үед нь нүүр будагчид тэр эгчийн үс хувцасыг янзлаад л.
Тэгж тэгж дууссан бололтой хөөрхөн эгч зургийн талбараасаа гарч ирээд манай хэд рүү харан мэндлээд амжилт хүсэв. Нөгөө хэд ч бөхийгөөд л баярласанаа илэрхийлж байна.
Тэр эгчийн гоо үзэсгэлэнг биширсэн би үг ч дуугарч чадалгүй бундан нүдээр харж байтал миний хажууд ирээд над руу харан
"Та нарын нэгний найз охин уу?" гэхэд Сонү гараа өргөн
"Миний найз охин байгаа юм аа, нүүна."
Эгч толгой дохиод эргэж харан над руу инээгээд
"Хөөрхөн юм байна. Сайн уу?" гээд гараа сунгахад нь би сандарч үхэх шахан гарнаас нь атган
"С-Сайн байна уу та. Намайг У Сохи гэдэг." гэхэд эгч инээгээд үсийг маань илчихээд яваад өгөв.
Над руу инээснийг нь бодоод цээжин дээрээ гараа тавьчихсан инээж байтал
Сонү хажууд ирээд
"Энэ салбарын хамгийн хөөрхөн бас хамгийн сайхан сэтгэлтэй модель. Кан Хэсү."
"Аанхан. Наад нэрнүүд чинь үнэхээр үнэн юм байна."
Найзуудынхаа хувцас цүнхийг бариад зогсож байтал
"За хөвгүүдээ нааш ир. Өнөөдрийн хэв маягаа сонссон биз дээ?" гэсээр зурагчин ах тэднийг дуудахад тэд гүйлдсээр очив.
Би холоос хэнд ч гай бололгүй чимээгүй л харж зогсож байлаа.
Хөөх тэд ч мэргэжлийн юм аа. Яаж ингэж лаг байгаа юм?
Нилээн хэдэн зураг авахуулсаны эцэст зурагчин ах боллоо гээд тэднийг хувцасаа соль гэж явуулав. Улаан бас хар өнгөнд дуртай миний хувьд ёстой гоё зурагнууд байлаа.
Сонүг наашаа ирэхэд ус задлаж өгөөд буцаад л зургийн талбай руу харж байтал тэд намайг нудран явцгаая гэлээ.
"Та нарын цалин яадаг юм?"
Түрүүнээс хойш авахуулсан модель бүр ямар ч цалингийн талаар ярихгүй авахуулчихаад л яваад байсан юм."
"Шууд данс руу орно доо."
Ажлаа хийгээд цалингаа авч мөнгөтэй болсоных гээд тэр хэд манайд очно, очих очихдоо ээж аав ахад бэлэг аваад очих юм гэнэ. Хэд хоног манайд идэж ууж унтаж байгаад гэр лүүгээ явах шинжтэй. Гэр ч нохойн хороо болох юм байна л даа.
Гэр лүү ороод гутлаа тайлав уу үгүй юу тэд ээж аав гэж орилсоор орлоо. Том өрөөнөөс ч ээж аав тэдний дууг сонсчихоод гүйж гарч ирж нэг нэгээр нь үнсэж нтр.
Надад л би нэг эцэг эх үрсүүдийг салгаж салгаж одоо л уулзуулж байгаа юм шиг санагдаад байна уу?
Авчирсан бэлэгнүүдээ өгөөд л манайд 2,3 хоног байна гээд л хэллээ дээ. Тэгээд ээж аав уурлах байх гэж би бодсон л доо. Гэхдээ яасан гээч?
"Хүүе та нар манайд байх юм бол, бид хэд аялалд явчихаад ирье л дээ." гэж авдаг юм. Манай ээж аав хоёр ийм л юм сэднэ дээ. Нөгөө хэдийн ээж аавуудыг дагуулаад бас л бөөндөө явчихаад ирье гэж байгаа юм.
Тэр дороо энэ асуудал шийдэгдээд л шууд Хисын-ий аав ээжээс эхлүүлээд утасдаж гарлаа даа.
Хэсэг хугацааны дараа ээж аав хоёр цүнхээ баглачихсан хаалганы урд зогсож байсан юм. Манайхан ер нь гэнэтийхэн л юм байна л даа.
Гаргаж өгөөд хаалгаа хаачихаад эргэж хартал өө сайхан гарууд гэрийн хувцсаа өмсөөд тухлачихсан сууж байдаг юм даа.
"Сохи бид хэд өлсөж үхлээ. Хоол хийгээд өгчихөөч миний хайртай найзаа. Бас ах хэзээ ирэх юм?" Сонхүн чипс идсэн шигээ хэлэхэд Сонү тэндээс
"Хөөш!! Хүний найз охин зарахаа боль. Өөрсдөө хийгээч."
"Манай ах мэдэхгүй ээ, бас л найзуудынхаа гэрт хоноод явж байгаа гэсэн. Өглөө ярихад Кай ахынд байна гэж хэлсэн. Бас би хоол хийчихье өө, угаасаа өөр хэн ч хоол хийх юм." гэхэд тэр хэд намайг сахиусан тэнгэрээр нь дуудаж гарав.
Хэд хоног энэ хэдтэй нэгийгээ үзэж, сайхан ч байж саар ч байх нь ээ...
A/N-Удаан алга болсонд ёстой уучлаарай😭
💘
Advertisement
- In Serial32 Chapters
I Just Wanted To Die But Instead I Became Immortal
Bridget Bridges has lead a meaningless life. She was nothing but a burden on those around her, so she decided to end it all. Throwing herself into the river, she wakes up on a distant shore. Now, it seems no matter how many times she gets herself killed, she can't seem to die. Trapped in a savage world with her final means of escape taken from her, she fails to cope. Stacy the Vampire was on a mission to wipe out a local tribe of lowlifes. However, she finds something unexpected. A tasty suicidal immortal.
8 176 - In Serial21 Chapters
Paths of Divergence [Naruto fanfiction]
The end is on the rise. The truth isn't what it seems anymore. It's covered by lies that are covered by more lies. In this ninja world everything is a facade, almost a fake place to be where peace is unattainable and murder is the norm. A survivor, out of the smoke and dust fights through this world, trying to put the pieces together. In a world where the golden truth is covered by smut and falsehoods... how do you make sense of it all? Shizake lost everything that night - along with Sasuke, his cousin. It changed the two in unimaginable ways. While the slaughter of hundreds of innocents drove Sasuke to leave the village in search of more power, Shizake was left alone but more determined than ever. The path which they once travelled on together became one split in two. *Posted on Wattpad*
8 143 - In Serial6 Chapters
Fate
Aquila The land of mythical beings. A land where the Gods still existed. Where the highest God,the light God was worshipped. And in this land where light was worshipped,a boy embraced darkness as his mother.
8 181 - In Serial25 Chapters
Alethiology in Volterra (Volturi Kings/OC)
After traveling the world, a woman ends up in Volterra and begins to question everything she has ever known. There is no escaping the Volturi, and Altheia Beneventi must tread the world of vampires so fragile and so delightfully human. Aro/Marcus/Caius/OC.
8 134 - In Serial24 Chapters
Working on a pokemon fanfic
Just working on a rough draft for a pokemon fanfic, nothing to see here! If you read, just know that all chapters can be subject to change!
8 212 - In Serial18 Chapters
Baki the grappler(various) X reader
Yeet idk lmao this my first time writing a fanfic. I'm sorry if updates are slow, I'm a suffering college student and I work part-time so yeah I'll probs be really busy. Pls give lots of love to these stronk bois tho!👌
8 172

