《Your Loving Heart /✔️/》13.
Advertisement
"Сонү хоёулаа өнөөдөр явж зургаа авахуулъя. Дандаа гар утасны сэлфи л байдаг болохоос биш, хөөрхөн чих зүүгээд бүхээгт авахуулсан хөөрхөн зураг байхгүй шт."
Хичээл дундуур Сонүгийн чихэнд шивнэхэд тэр ч бас уйдаж байсан бололтой нүд нь сэргээд босоод ирэв.
"Далимаар нь паркад сайн тоглоод авъя." гэчихээд буцан урагш харж хичээлээ үргэлжлүүлэн бичиж эхлэв.
Тараад хамтдаа хөгжилдөх нь!
Урт хичээлийн цаг дуусч, багш журналаа тэвэрсээр гарахад би сунайсаар өндийв. Нуруугаа эргүүлэн чилээг нь гаргаж байтал Сонү сандраад над дээр хүрээд ирэв.
"Нуруу нь чилээд өвдөөд байна уу? Яах уу, би чамайг үүрээд явах уу?"
"Үгүй ээ зүгээр л удаан суусан болохоор багахан чилчихэж."
Энэ өгүүлбэрийг хэлчихээд би инээж
"Ирээд аль хэдийн дуусчихсаан за юу. Одоо өвдөхөө больчихсон. Тийм болохоор санаа зовох хэрэггүй."
Өлмийгөө өргөн хамар дээр нь үнсчихээд цүнхээ үүрэн ангиас гарахаар болов.
Түрүүлээд удаанаар алхаж байтал хойноос гүйцэж ирээд гарнаас хөтлөөд алхав.
"Манай охин өөрөө намайг үнсдэг болоод л... Ичихээ бүр больчихжээ."
Ичих талаар яриад эхлэхэд нь ичээд эхлэв.
"Үгүй ээ яахав би байнга ичнэ, байнга чи түрүүлж алхам хийнэ ч гэж юу байхав."
"Улам л эгдүүтэй болоод байх юм даа. Замаараа хоёр гэрээрээ орж хувцаснуудаа сольчихоод явах уу, солихгүй шууд явах уу?"
Сонүг хэлэхэд би хэсэг бодоод сольчихоод явахаар болов. Дүрэмт хувцасны юбкатай явснаас өөр ямар ч хамаагүй өмдтэй явсан нь дээр.
Эхлээд Сонүгийн гэрээр дайраад гарахаар болж дотогш оров.
Ар араасаа ороход Сонүгийн эгч зогсож байгаад наашаа хараад инээлээ. Өөдөөс нь ч бас инээчихээд зогсож байтал Сонү
"Нүүна, та хаачих гэж байгаа юм? Ирэхдээ надад гоё юм авчраарай за юу."
Миний хажууд аймаар лаг күүл ах шиг болоод байдаг хэрнээ эгчийн хажууд эрхийн туйл болж байгааг нь. Ёстой нэг базаад авчих юмсан.
"Энэ хүүхдийн ярьж байгааг хараад байгаарай. Өдий том болоод бүр найз охинтой болчихоод... Хаачих ч үгүй ээ, зүгээр найзтайгаа уулзна."
Над руу ирмэчихээд хажуугаар зөрөхдөө
"Сохи хоёулаа дараа дахиад болзоонд явъя. Ёстой хөгжилтэй байсан. Энэ Сонү мэтийн гаруудыг дагуулж явахгүй шүү, шаврын хаалт."
Advertisement
"За эгч ээ."
Сонү рүү нүдний булангаараа харчихаад над руу даллаад гарлаа. Эгчийг гаргаж өгчихөөд эргээд хартал
хошуугаа унжуулчихсан том залуу над руу муухай харж байв.
"Юу вэ, эгч та хоёр хэдий завандаа болзчихдог юм? Бүр надгүйгээр шүү!"
"Чамайг манай ахтай болзох гээд гарсан хойгуур." гээд инээсээр хажуугаар нь зөртөл,
"За яахав 1:1 шүү."
Үгүй ээ яахав, ах Сонү хоёр намайг жийчихээд хоёулахнаа тоглоод явчихсан байхаар нь би ч бас эгч рүү залгаад хамтдаа хөгжилдсөн хэрэг.
Хурдан хувцсаа сольчихоод ир гэж өрөө рүү нь явуулчихаад би жүүс аягалан ууж суув.
Шатны гишгүүр дуугарахад нь дээшээ харвал
Тоглоод байна уу Ким Сонү?????
Улаан савхи, хар подволк, хар өмд...
"Бурхан минь... Чи үнэхээр аймшигтай догь харагдаж байна. Чамайг ингээд дагуулаад явбал охидуудын нүд унаж тусах байх даа."
"Миний нүд чам дээр тусаж байхад тэр бусад охидын нүд надад хамаагүй ээ."
Тэгээд л хүн догдлуулах үг хэлчихдэг юм.
Сонүгийн гэрээс гараад манайх руу явж миний хувцасыг солихоор явлаа.
Оров уу үгүй юу ах гүйж ирсэнээ
"Hey my favorite bro." гээд дагуулаад явчихдаг шүү. Сонү ахад чирэгдэн өрөө рүү нь явж байхдаа намайг хувцсаа сольчихоод гараад ир гэж хэлэв.
Энэ ахын дүү нь би юм уу Сонү юм уу бүү мэд.
Өрөөндөө орж ирэн хувцсаа хараад юу өмсөхөө төсөөлж эхлэв.
Аан олчихлоо.
Хар савхи хар цамц бас цэнхэр жинс.
Таалагдаж байна.
"Сонү? Хаана байна?"
Хувцасаа өмсчихөөд ахын өрөө рүү шагайтал байсангүй. Гэрт байгаа шинж алга анир чимээгүй. Өрөөнийх нь хаалгыг хаачихаад доошоо буутал тэр хоёр чанга чанга ярисаар орж ирэв.
Сонү намайг болчихсоныг хараад хүрч ирэн гарнаас хөтлөөд чихэнд
"Хөөрхөн байна." гэж шивнэсэн.
Ах наашаа хараад
"Сонүг дагуулаад гарч дэлгүүр орчихоод ирж байна. Ганцаараа гарах гэхээр шал балай санагдаад байсан юм өө."
"Аан. Заза ахаа бид хоёр гарлаа, бага зэрэг оройтох байх. Хоол битгий тавиарай гэж ээжид хэлээрэй. Ханатлаа парк дээр өнжинө."
Advertisement
Хөтлөлцсөн чигээрээ гэрээс гарч ирээд бид цааш явж эхлэв. Парк орно, сайхан даа.
"Тэгэхээр... Хязгааргүй тоглоомын тасалбар авцгаая. Тийм ээ"
Паркад орж ирээд бид хоёр эхнээс нь авахуулаад бүх тоглоомон дээр суухаар шийдэв. Маргааш амралтын өдөр хичээл даалгаварт санаа зовохгүйгээр.
Хамгийн эхлээд дүүжин савлуур.
Гар гараасаа барилцаад эргэхдээ дээшлэх савлуур дээр сууцгаалаа. Салхийг мэдрээд сайхан байна.
Дараа нь галзуу хулгана.
Би айж байсан ч Сонү хамт суух болохоор гайгүй тайвшран суусан. Их янзтай байсан. Сэтгэлээ сэргэтэл орилсон доо.
Гэх мэтчилэн бид явж явж эцэст нь алсыг харагчин дээр суусан. Бүхээгэн доторхи бичээсүүд шиг өөрсдийнхөө нэрийг ч бас бичсэн.
Сонү+Сохи
Одоо алсыг харагчнаасаа дөнгөж буугаад бид хоол идэхээр яьж байна. Өлсөж үхэх нь.
2 хүний хэмжээтэй пизза, 2 ундаа.
Хоолоо идэж дуусчихаад гарж зураг авахуулах бүхээг рүү явж байна. Орохоосоо өмнө би туулайн чих, Сонү үнэгний чих зүүсэн.
1, 2, 3 Инээгээрэй!!
Зөндөө олон авахуулсаны эцэст ганцхан шот үлдэв. Үргэлж хэлээ гаргах юм уу хөгжилтэй байдлаар авахуулж байсан болохоор энэн дээрээ яах вэ гэж бодсоны эцэст бид зүгээр л энгийнээр авахуулах болсон.
Зүгээр л камер луу харж инээгээд даруухан хөөрхөн. Зүүсэн чихнүүдээ авчихаад сандалныхаа түшлэгийг налан инээмсэглэж байхад, Сонү зүүн гараа ардуур тавин мөрөөр тэвэрч, нөгөө гараараа миний гарнаас барин өвдгөн дээрээ тавиад инээв.
Хамгийн том хэмжээтэй нь бидний энгийнээр авахуулсан нь байлаа.
Янз янзын позоор зурагаа авахуулчихаад гарж ирэн угаалгагдаж дуусахыг нь хүлээж байхдаа зайрмаг идэцгээв. Шоколад....
Угаагаад гаргаад ирсэн гэсэн дохио дуугарч, бид очоод харахад урт цаасны хамгийн төгсгөлийн том зайд Сонү бид хоёрын энгийнээр дөлгөөхөн мишээж авахуулсан зураг байлаа.
"Жаргалтай байна."
Зургаа харан зогсож байхад Сонү ингэж амандаа шивнээд наашаа харж байсан юм.
Өөдөөс нь инээхэд тэр над руу ойртож нуруугаар гараа оруулан тэвэрч хацарнаас минь барьж байгаад зөөлөн гэгч нь үнссэн.
Жаргах наран доор хайртай хүндээ үнсүүлэх. Хэтэрхий сайхан байна.
"Би ч бас жаргалтай байна."
Бид хөтлөлцөөд паркаас гаран зам дагаж алхаж байлаа. Зүүсэн хос бугуйвчнууд маань гаранд гялалзана.
"Сонү хоёулаа нөгөө нууц газартаа очъё. Ойрд очоогүй. Бас очих замдаа жижигхэн төмөр хайрцаг авна шүү за юу."
"Тэгье. Сүүлд очсоноос хойш удсан байна. Ойролцоо байсан бяцхан туулай одоо байгаа болов уу? Хурдан очиж үзье."
Замаараа дэлгүүр орон түгжиж болдог жижигхэн төмөр хайрцаг аваад бас бус идэх зүйлс амттангууд аваад гарав.
"Нар жаргаад тэнгэрийн хаяа улбар шар болоод энэ саравчнаас үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна."
Бид өнөө газартаа ирсэн байх бөгөөд халуун сүүгээ уун тэнгэр ширтэх аж.
"Чи ч бас үзэсгэлэнтэй."
Энэ хүн байнга намайг магтчих юм аа.
"Сонү одоо би чамд энд яах гэж ирсэнээ хэлье."
"За."
"Хоёулаа үүрд хамт байхыг билэгдэж хайрцагаа энд булъя за юу. Дотор нь түрүүний авахуулсан зургаа бас хос бугуйвчнуудаа хийнэ."
"Сохи чи энэ бүхнийг хийх гэж намайг дагуулаад яваад байсан байх нь. Нэг ёсондоо чи өнөөдрийн болзоог санаачилж, түүнийгээ биелүүлчихэж."
Би зүгээр л инээгээд бал цаас гарган өгөв.
"Хоёулаа энэн дээр бие биедээ зориулж хэдэн жилийн дараа энэ хайрцгаа гаргаж ирээд унших захидал бичээд хийе."
Сонү надаас бал цаасыг аваад цаашаа харан нуугдаад бичиж эхлэв.
Би ч бас цаасан дээр бичиж эхэллээ.
"Болсон уу?"
"Болсоон."
Хайрцгаа онгойлгон нугалсан захиануудаа хамгийн эхэнд хийв. Дараа нь бугуйвч. Хос зүүлт маань байгаа болохоор зүгээр дээ. Эцэст нь өнөөдрийн авахуулсан зураг.
Бид хоёр өөрсдийнхөө түрийвчинд хийх зурагнуудаа сонгож хайчилж аваад үлдсэн зурагнуудаа хийсэн. Ард нь
"2021.10.28-Сонү Сохи хоёрын жаргалтай өдөр." гэж бичээд хийлээ.
Газар ухан хийгээд хэдэн жилийн дараа ирж нээнэ ээ гээд буцаан булж эхлэв.
Дараа мэдэхийн тулд тэмдэг тавих хэрэгтэй. Яах уу?
Нэлээн том хүнд чулуу авчраад дээр нь даруулж тавьсан. Тэгсэн ч чулууг авчихаж магадгүй гээд манай саравчнаас хэдэн алхам зайтай гэдгийг ч тооцоолоод амжив.
Яг 7 алхам зайтай.
Булж, тэмдэгээ тавьж дуусчихаад бид хоёр алгаа ташин баярлацгаав. Сүүлдээ тэврэлдэж аваад үсрэн инээцгээж байлаа.
Хамгийн жаргалтай өдрүүдийн нэг байлаа даа.
A/N-jjaaaanggg!!💘
Advertisement
- In Serial179 Chapters
I am Urist
Placed in the new world created for the god's enjoyment, Urist must settle these lands for all of Dwarf-kind. With no preexisting factions or governments, the world is at it's most primal where beasts stalk the lands. Prepare for a world full of strife and slaughter. Who will go extinct? Who will prosper? Welcome to the primordial world! If you want you can follow me on twitter and facebook following these links. Link to my Twitter Profile Link to my Facebook Profile. Link to my Discord Channel
8 294 - In Serial22 Chapters
The Simulacrum of Dread
The entities known as the Beings of Old have long since staked claims to most of that gem-shaped manifold which is existence. Their alien, furtive, and impenetrably distant politicking has ebbed and flowed throughout past ages, beyond the awareness of most thinking creatures… and recently, it has begun to accelerate. For Sebastio Artaxerxes - and many civilians outside reality’s facets, especially in the transcendent city of Rhaagm - interest in such matters becomes far more pressing after a madman decides to claim a relic of one of the Olds. Sebastio’s demons tell him that fighting the man he once called friend will only end in tears. His soul tells him that tears are only shed by the living, and that the living at least may overcome regrets with time and effort.
8 137 - In Serial19 Chapters
The Pokémon Entity Force
There are some things that can't be explained. The Rangers protect the innocent from the likes of villains and criminals. But what happens when those criminals can destroy a building by just looking at it? It is up to the newly formed Entity Force to fit the bill. After Cole Fellman left on his journey, the rest of the crew denounced Team Rocket and focused on dealing with the superhumans that plague the Balktik Region! *This is a work of fiction, any views expressed within are not a representation of Niantic or Pokémon or Nintendo and their staff.**Contains foul language and violent imagery.**Not meant for children.*
8 160 - In Serial13 Chapters
Stranger Arcana // Grim Fortuna
Seeing as how no one reads this, I'm gonna get real weird with it. Stranger Arcana // In a dark world, Actors put on arcane Masks to gain magical power. Sarros, an Actor and ex-Imperial soldier, hunts the demonic man who killed his sister. Mochon, ex-Imperial bandit who would be king, tries to bend Sarros to his will but ultimately is pulled into a conspiracy even greater in scope than his own ambitions. Grim Fortuna // Sam Rose is like most girls fresh out of high school with no prospects. She works at the Two-and-Twenty board game store, trying to earn money for college. Everything changes when her best friend Mocha breaks into her apartment in the middle of the night, covered in blood and wearing a strange Mask. A secret, sinister world exists, and though Sam is only learning of it now, she's been a part of it for her whole life. Updates at least once a month.
8 151 - In Serial12 Chapters
Dipcifica One-Shots { By - Ninja Rainbow }
A bunch of short stories not really connected in any way (may be some references to previous ones SOMETIMES) about my favorite GF ship Dipcifica. This is my first time writing fanfic so give me a chance and please don't hate!Note: I (of course) don't own Gravity Falls characters or stories or anything like that, those belong to Alex Hirsch. I also don't own the art I use (I totally stink at drawing) and it all belongs to the creator.(Fun Fact: The Font for the cover is called 'Pacifico')
8 186 - In Serial30 Chapters
How it all began (A Rohit-Virat Friendship Fanfiction)
On Friendship Day 2019, amidst all the stupid rift rumours, Virat relives a decade of memories with his best friend, how it all began, and how it could never end#1 in ViratKohli in November 2019
8 163

