《Your Loving Heart /✔️/》12.
Advertisement
Өглөө сэрэхдээ сар бүр мэдрэгддэг хөгийн мэдрэмжтэй сэрсэн болохоор бие нэг л тавгүй босов.
Сонүгийн төрсөн өдрөөс хойш нилээд хугацаа өнгөрч хичээл орчихсон. Бид төгсөх ангийн сурагчид болсон. Аан бас Сонүгийн үсний өнгө намайг солиоруулдаг хэвээрээ байгаа. Хамгийн сайхан зохидог нь.
Муухай мэдрэмжээ намдаахаар хэвлий дээрээ зөөлөн цохиж өгөн, угаалгын өрөө орохоор өрөөнөөсөө гаран хаалгаа хаав.
Угаалгын өрөөнд очоод таттал хаалга цоожтой байна?
"Хэн байгаа юм?"
"Чиний хэн хүнээс илүү царайлаг ах У Сэүн."
"Хурдлаарай, би яаралтай орох хэрэгтэй байна. Үнэхээр хурдлаарай."
Сууж ч чадахгүй зогсож ч чадахгүй хачин амьтан хана налаад байж байтал ах түгжээгээ тайлсаар гараад ирэв.
Гэдсээ дарсаар ороход ах миний царайнаас бүх зүйлийг мэдсэн бололтой, шургуулганаас хэрэглэл авчирж өглөө.
Шүршүүрт орж өөрийгөө цэвэрлэчихээд дүрэмт хувцасаа өмсөн доошоо буутал ах өглөөний цай хийж байв.
"Ээж аав хоёр яасан юм?"
"Унтаж байгаа. Өчигдөр их ажилласан бололтой байхаар нь би цай бэлдчихлээ."
Одоо би бүрэн нойрноосоо сэрчихсэн байгаа болохоор удахгүй өвдөлтөө өгч эхлэх байх даа.
Өндөгөө талхтайгаа идэж байтал хэвлий өвдөж эхлэв. Аа үнэхээр өвдөж байна.
Царай барайгаад ус уугаад эхлэхэд ах ширээнээс босож миний хажууд ирээд
"Өвчин намдаах эмээ уух юм уу?"
"Яах юм бэ, бүр тэсэхгүй болвол л ууя. Байнга эм уугаад байвал эмэндээ ч дарагдахгүй болчихно."
"Юмыг яаж мэдэхэв, цүнхлээд аваад яв. Гэдэс чинь үнэхээр их өвдвөл уу за юу."
Толгой дохисон болчихоод цүнхээ үүрэн гарахдаа шинэ сургууль гэрээс хол бишийг санан баярлав. Ийм болчихсон байж хол алхвал би ёстой үхэх байсан байх.
Гэрээс гарахад Сонү гадаа хүлээж байсан ба наашаа инээмсэглээд дөхөж байхдаа миний цэх биш бөгтийгөөд сонин явж байгааг хараад царай нь хувиран шууд гүйгээд ирэв.
"Хайр аа, ирчихсэн юм уу. Би уг нь өдөрхөн тийшээ ирэх байх гэж бодсон ч өглөө ирчихэж."
"Юу вэ, чи миний ирэх өдрүүдийг яаж мэддэг юм?"
"Чамайг өөрөөсөө илүү хайрладаг байж, иймхэн юм мэдэхгүй байж болохгүй шт. Бас өмнөх саруудын туршлага байна даа. Алив, хэвлийгээр нь өвдөж байна уу?"
Гадуурх дүрэмт хувцасны хүрмээ тайлаад, гэдэс дайруулан уяж өгөөд мөрнөөс түшин болгоомжтой гэгч нь алхаж байв.
Гарынх нь халуун илч мөрөнд мэдрэгдэн алхсаар бид сургуулийн хаалгаар орлоо.
Advertisement
Яаж өнөөдрийн хичээлээ давна даа.
Ангид орж ирэн суугаад ширээ дэрлээд хэвтэхэд Сонү ангийханыг чимээгүй болгочихоод над руу харан гараа явуулаад нуруу гэдсийг маань давхар илж өгч байв.
Миний сарын тэмдэг ёстой яршигтай. Ирсэн эхний өдрөө хэвлийг маань таслах гэж байгаа аятай өвдөнө. Дараагийн өдрөөсөө л арай гайгүй болж намдана.
Хэд хэдэн удаа өвчин намдаах эм ч ууж байсан. Урьд нь яаж давдаг байснаа мэдэхгүй юм, сүүлдээ Сонүгийн ачаар л давдаг болсон.
Угийн халамжтай хүн чинь иймэрхүү өдрүүдэд улам илүү халамжлаад л гүйгээд байна. Бас намайг ямар ч ааш гаргаж байсан аргадаад л.
Найз охинтой болсоных гээд иймэрхүү асуудлуудыг интернэтээс нилээн их хайж, судалсан сурагтай.
Бүр миний ирэх өдрүүдийг надаас сайн мэднэ.
"Сохи маргааш ирэх юм байна шүү, сайн бэлдээрэй." гэх мэт.
Багш орж ирэн арай гэж өндийгөөд одоо ч өвдсөөр байх гэдсээ барин суугаад самбар дээрхийг тэмдэглэж эхлэв. Хичнээн өвдсөн ч хичээлээ хийх л хэрэгтэй байх. Тийм биз?
Завсарлагаа болох үеэр Сонү ширээнээс гялс босоод гүйгээд гараад явчихав. Гэдэс өвдөөд гарах ч тэнхэл байсангүй, буцаад л нураад унахад манай хэд дуудаж харагдав. Сонү гараад гүйчихсэн болохоор тэр байсангүй.
Бүгд сүртэй бөөнөөрөө зогсож байхаар нь гайхаад босч очихдоо муухай царайлсаар алхан яах гэснийг нь асуулаа.
Жэй харж байсанаа
"Юу вэ, яачихсан юм? Жирэмсэн болчихоо юу?" гэхэд Сонхүн
"Битгий балайраад бай. Сард нэг тохиолддог онцгой үе нь ирчихсэн байна." гэж хэлэхэд би тун талархав. Өөрөө хэлэх тэнхэл ч алга, хүсэл ч алга.
"Ооё, чи юун сайн мэддэг юм. Бид хэдээсээ нууцаар найз охинтой болчихсон юм уу?" гэж Хисын асуухад
"Тэнэгт. Би та нарыг бодвол охин дүүтэй хүн."
Элгээ тэвэрч эвхэрчихээд зогсож байхад хэдэн тэнэг ойлгомжгүй юмнууд чинь хүн барьж авч сэгсчээд байх юм.
"ХӨӨЕ!!!!!! Намайг тайван орхи. Битгий хүн хөдөлгөөд бай. Уур хүрч ядаж байхад..."
Хөөе гэж орилсноос болоод бүгд цочсон харагдав. Хэсэг хэдэн биенээ харж байтал Сонхүн,
"Чшш.. Битгий уурыг нь хүргэ. Ийм үедээ аймшигтай болдог юм. Аашны тулам л гэсэн үг. Би хүртэл дүүгээсээ айгаад бараг өрөөнөөсөө гардаггүй. Харахаараа л барьж авч нүдчих гээд ёстой аймаар."
Хэлсэн үгэнд нь нүдээ эргэлдүүлэн зогсож байтал бусад нь бас толгой дохиж энэ тэр.
Advertisement
"Хэрэггүй юм ярих гэж байсан юм уу? Шал дэмий ангиас гарж ирлээ." гээд буцаж орох санаатай алхтал Сонү орилсоор гүйгээд ирэв.
"Хөөш! Та нар яагаад Сохиг гаргаад ирсэн юм? Уулзмаар байгаа бол өөрсдөө л орно биз, хүний найз охин зовоогоод..." гээд буцааж ангид оруулаад суулгахад тэр хэд дагаад ороод ирэв.
Их завсарлагаа юм даа.
Барьж ирсэн тороо задлан ширээн дээр тавиад наашаа харан
"Сохи энэ улаан лооль, цус төлжүүлнэ. Харин энэ шоколад чи ийм үедээ шоколад идэхийг хүсдэг. Энэ бол зөөлөн чихэр, хичээл дундуур хааяа нэг ам руугах хийж бай. Энэ болохоор тоорын шүүс, чи дуртай. Дараагийн энэ бол чи бид хоёрын дуртай сүү бас жигнэмэг. Идэхийг хүсвэл идээрэй."
Нэг амьсгаагаар дуржигнатал хэлчихээд над руу түлхэж өгөхөд би инээмсэглээд авсан юм.
Манай найзууд бас хараад байхаар нь шоколаднаас өгөөд, өөрөө бас амандаа хийчихээд хүлхэв.
"Сохи эд нарт битгий өг өө, миний хөөрхөн сахиусан тэнгэр өвдчихсөн байхад энэ хэдийн идэх ч яамай байна зүгээр." гэчихээд наашаа харж байсанаа гэнэт,
"Аан тийм, хайр нь бас үсний боолт аваад ирсэн. Түрүүн харж байхад урдуур чинь ороод төвөг болоод байсан."
Хажуугаас босож ирээд, ард гаран үс боож өгөв. Сонүгаар үсээ боолгуулах би их дуртай. Ерөөсөө зулгааж өвтгөдөггүй, их зөөлөн хүрж боож өгдөг.
Жонвон санаа алдахад бусад нь бас зэрэг санаа алдав.
"Яасан бэ?"
"Үгүй ээ яахав, ганц бие байгаадаа гутраад л. Бас та хоёр нийлэхээрээ мань хэдийгээ тоохгүй."
Жэйк хэлэхэд Ники өлгөж аваад
"Ерөөсөө анги руугаа буцах уу хэдүүлээ?" гэчихээд тэд явахаар болов. Хаалгаар гарахынхаа өмнө эргэж харцгаагаад
"Сохи битгий их өвдөөрэй, бас сайн цусаа нөхөөрэй за юу. Бид хэд маргааш чамд гоё юм авч өгнө өө." гээд гарцгаав. Хөөрхөн шт ёстой нэг.
Сонүтай хамт сүү, жигнэмэгээ идчихээд бусдыг нь далд хийн хичээл рүүгээ оров. Хөөрхөн найз залуу, хөөрхөн найзуудынхаа ачаар өнөөдрийг дажгүй давчих гээд байна уу даа?
Гэхдээ өвдөлт намдаагүй л байна.
Арай гэж хичээл дуусах хонх дуугаран сурагчид цүнхээ шүүрсээр босож, эхнээсээ гарцгааж эхлэв.
Би юмнуудаа эмхэлж цүнхэндээ хийчихээд, улаан лоолийг идсээр сандалнаасаа босов. Сонү араас гялс хүрч ирээд өглөөнийх шиг түшээд бид манай гэр лүү явлаа.
Замд Сонү байн байн одоо өвдөж байна уу? Эм уумаар байна уу? Тоорын шүүс уух уу? гэж асуусан. Энэ асуусаэ юмнуудаас нь тоорын шүүс л уусан даа би.
"Аав, ээж, ахаа бид ирлээ."
Чимээ аниргүй. Аав ээж ажилдаа гэж бодоход ах хааччихсан юм?
Гутлаа тайлаад Сонүг ахын шүүгээнээс ямар нэгэн юм өмсчих гэж явуулаад гал тогоо руу ортол ширээн дээр наалддаг цаас.
"Аав ээж ажил дээрээ оройтно гэсэн, ах нь ч бас жаахан оройтох байх явж бүжгийн бэлтгэлээ хийлээ. Дуртай хоолыг нь хийгээд тавьсан, өвдөлтөө намдаагаарай. Бүр болохгүй бол ах руугаа залгаарай."
Айй ахтай хүний жаргал аа гэж.
Би өрөөндөө орж гэрийнхээ цамц өмдийг олж өмсчихөөд гарж иртэл Сонү ч бас ахын өрөөнөөс гарч таарав. Ахын нэг өмд, ханцуйгүй цамц хоёрыг олоод өмсчихөж.
Гарнаас нь хөтлөөд гал тогоо руу орон суулгаад хоолоо аягаллаа. Сайхан үнэртэж байна. Бүр арааны шүлс асгарчихлаа.
Сонү босч ирээд хийе гэсэн ч би болиулав. Би ямар үхэх гэж байгаа биш дээ.
Цадталаа хооллочихоод гэдэс цадан цаанаасаа сайхан болоод ирлээ. Аяга тавгаа хураагаад бид дээшээ миний өрөө рүү гарав.
Орж ирээд шууд орон дээр тэрийн хэвтсэн маань өвдөлт бүрмөсөн намдаагүйн шинж байлаа. Сонү намайг харж инээж байсанаа шууд хажуугаар орж ирээд хэвтээд өгөв.
"Заримдаа ид өвдөлтийнхөө үед жаахан унтчихвал арилчихдаг юм. Тиймээс одоо унтлаа. Чи цуг унтвал унт." гэчихээд би нүдээ анив.
Тэр миний үсийг үнэрлэн, нэг гараараа гэдсийг маань илж өгөөд, сайхан хоолойгоороо намуухан дуу дуулж өгөв.
Сонүгийн тослог хоолой, нэгэн хэмнэлээр хэвлийг маань илэх түүний халуун гар миний нойрыг хүргэсээр удалгүй жинхнээсээ унтаад өгөв.
Сонү Сохиг унтсаныг мэдсэн ч дуулахаа зогсоосонгүй, илэхээ ч больсонгүй. Тэр яг одоо өөрийгөө хамгийн аз жаргалтай хүнээр мэдэрж байлаа.
Хайртай охин нь тэвэрт нь унтаж байна гэдэг хэний ч хувьд жаргалтай.
Сонүгийн дуулж өгөх хоолой аажмаар бүдгэрсээр, гэдсийг нь илэх гар удааширсаар тэр ч бас нэг л мэдэхэд Сохиг тэврээд зүүдний орноор аялсан байлаа.
A/N- Зиааа ингээд Сонүгийн төрсөн өдрөөр double update өгсөнөөс хойш 3 хоногийн дараа буцан ирлээ.💘💘
Хааяа ийм үе манай хоёрт бас тохиолдоно. Хөөрхөн байгаа биз😍
Бас уншдаг та бүхэндээ үнэхээр их баярладаг шүү.🔥
Advertisement
- In Serial71 Chapters
Modern Deity
[18+] Kyte, a student that is days away from graduating high school, ends up encountering a group of people he despises the most. What Kyte never thought was that miracles can happen at any moment, even if they seem to appear too late. After obtaining something that gives him the power and courage to defend himself and get revenge, Kyte realizes that letting his emotions get the better of him might lead him to his demise. *Rated Mature for: Descriptive gore, sexual content, and language. *This is not a light-hearted story, despite some interactions with characters. My story is a natural plot-reveal over time. It takes more than one chapter to create a story.
8 153 - In Serial17 Chapters
A New King
The strings of destiny entangle everything in its web. Our heroes, flawed in their own way, will face daunting challenges, each worse than the last, in their fight against the forces of darkness. A great conspiracy shrouds the truth of this battle and victory remains ever fleeting.Join the madness and follow Alaric, the chosen and Edwin, a soldier seeking to restore his family's name. Death accompanies them along each step of their journey. Will they fall to the demons within or triumph over divinity itself? Only time will tell.
8 55 - In Serial7 Chapters
D'Spayr: A Knight in the Withered Land
In a decayed and dying alien world that was once center of a vast planetary empire, an embittered rogue knight, soldier to the fallen empire, traverses a bizarre landscape discovering strange and sinister truths about the nature of the leaders he once served and about the mysterious warlords who have now carved the world into their private kingdoms.************************************************************************************************Wonderful cover art by Stefanie Saw: @seventhstar
8 214 - In Serial14 Chapters
COZplay
Marinette: hey!Marinette: what's upMarinette: Adrien gave me ur numberMarinette: he said u r good in poetryMarinette: and might helpMarinette: we r writing a script for a theater play for school and we want the characters to speak in verseMarinette: i'm Marinette btwMarinette: so could u help me?Marinette: and... is ur name really Coz?Did Adrien really not tell her he was talking about his cousin? And who actually saves his cousin's number with a short 'coz' in their phone and sends the contact like this to someone else?!Then Felix smirked.This was actually a good opportunity for a prank. Especially that Marinette wasn't giving him any chance for it at school - all the while expecting some trick from him and lashing out at him for every little step he took.
8 101 - In Serial21 Chapters
Ghostface x Michael Myers
Basically a Fanfiction to GhostMyers, Ghostface x Michael Myers, Shapeface or however you want to call the ship :3 ●! Contains Nsfw!●
8 173 - In Serial11 Chapters
The Little Mermaid (MirAndy Style)
You guessed it! Andrea is the mermaid, and Miranda is the Queen...Follows the plot of the original Disney movie pretty well, but I also added some things. I just really love the idea of Mirandy as the starring roles in the Little Mermaid!(fanfiction.net)
8 199

