《Your Loving Heart /✔️/》11.
Advertisement
Аятайхан сайн дүнтэй төгсчих гээд л үзэж тарж, үсэрч наалдаж байна даа. Анги дэвших шалгалт ойртоод байдаг.
Математикийн хичээлээ яана аа. Жэйк Хисын хоёроос давтлага өгөөч гэж гуйх уу? Бусдуудтайгаа хамтарч гуйвал зөвшөөрнө дөө.
Бөөнөөрөө урд ард нь очиж хөл, гар, хүзүүг нь массажлан барьж өгөнгөө
"Миний хоёр ухаантай найзуудаа. Математик дээр ухаангүй бидэндээ туслаж хайрлаач." гэж Ники хэлэхэд Хисын Жэйк хоёр зэрэг
"Хүсэхгүй байна."
Өө боль боль гээд босох гэж байхад нь би болиулаад
"Уг нь хичээлүүд дээрээ аятайхан авчихаад бөөнөөрөө сайхан аялая гэж бодсон юмсан. Бүр аяладаггүй юм аа гэхэд өвлийн амралт шиг нэгнийдээ амьдарвал ч тийм ээ? Жэй бид хоёр та хэдэд гоё гоё хоол хийж өгөөд л... Ялангуяа гоймон чанахыг солиоруулж өгнө штээ. Гүй ээ яахав тэгээд өөрсдөө л мэдэхгүй юу дөө."
Би явъя гэж дохиод босоход Хисын урд үсэрч гарж ирээд
"За даа за. Та нар харин үймүүлэхгүй хичээлээ сайн хийнэ шүү."
"Мэдлээ их багшаа."
—-
Толгой гашиллаа бараг. Хэдэн цаг бодлоготой ноцолдчихов. Аргаа ядаад аль нэгэн дээр нь очоод асуухаар энийг ингээл бодчих юман дээр гээд толгойгоо эргэтэл загнуулна. Та хоёр зүгээр сайн хичээлээрээ түрий барьж байна аа. За яах вэ би уран зохиолын хичээл дээр та хэдээр гуйлгахаа мэдчихье.
Толгой руугаа дахиад л тоншуулчихлаа. Энэ бодлоготой нэгийгээ үзэж үзэж би л ялагдах шив.
Хоёрхон хоногийн дараа шалгалт айсуй. Ёстой толгойн дээрээ шалгалт гэж наагаад номын санд өнждөг болсон.
Хурдхан шиг шалгалтаа өгч сургуульдаа орчихоод зуны амралтаа өнгөрүүлэх юмсан. Саяхан хүн амьтан сонбэ гээд явдаг байсан одоо өөрөө сонбэ нь болох гэж байх үед.
Цаг хугацаа ч хурдан юм аа. Удахгүй Сонү бид хоёрын ой болох нь. Гэхдээ тэрнээс наана түүний төрсөн өдөр. Шалгалтаа өгчихөөд бэлгээ бэлдэх хэрэгтэй.
Шалгалтын өглөө босож, бөөнөөрөө уулзчихаад сургууль руу явцгаав. Долоон лаг залуусын дунд би ганцаараа яваад л. Хөөх мафийн босс шиг мэдрэгдчихлээ.
Анги ангидаа орохын өмнө бөөндөө тэврэлдэж амжилт хүсчихээд гүнзгий амьсгаа аван оров.
Манай сургуулийн онцлог нь 12-р ангид орох сурагчдаа өөр харъяа сургууль руугаа явуулдаг. Чиглэл чиглэлээр нь хуваадаг гэх үү? Дажгүй байгаа биз.
9:40-11:00 хүртэл. Эхний хичээл.
11:30-12:30 хүртэл. Хоёр дахь хичээл.
13:00-14:00 хүртэл. Гурав дахь хичээл.
60 минутанд шалгалтуудаа өгнө. Амжилт!!
———
"Дуус дуус. Ники андаа явж цэвэрлэгч болох уу хоёулаа?"
"Одоо тэгэхээс. Хэн тэр сэдвийг ороод ирнэ гэж мэддэг юм."
Жонвон Ники хоёр нэгнээ налан санаа алдацгааж байхдаа ингэж хэлэв.
"За гайгүй байлгүй дээ. Сургуульдаа тэнцэхийн төлөө. Бүгд амжилттай байхын төлөө."
Advertisement
"Юу вэ? Юун архи ууж байгаа юм шиг хэлдэг юм."
Хариугаа хүлээгээд хоол идээд сууж байхад ингэж хэлж энэ тэр.
Сайхан цадацгаачихаад сандлаа налан сууж байхад нэг хүүхэд орж ирсэнээ хариу гарчихаж гэж орилов.
Хоолны газар байсан бүх хүүхдүүд ум хумгүй босон гүйлдэж, хариу руу овоорно.
1-р байр. 02717 Шим Жэюүн.
2-р байр. 02746 И Хисын.
За тэгнэ ээ тэр. Манай хоёр ч сайн л даа.
"Баяр хүргэе. Та хоёр сургуульдаа шууд орох нь." бид найм тэврэлдэн орилолдож байв.
Үлдсэн 6 хүн болох би, Сонү, Сонхүн, Жэй, Жонвон, Ники.
"За бүгдээрээ хариугаа харахаас өмнө сайхан залбираад, маань мэгзэм уншаад оръё."
Бүгд гар гараасаа барилцан, нүдээ аньж залбирчихаад буцан олон хүмүүс дунд чихэлдэн орж хариугаа харав.
Бидний орох сургууль дээд тал нь 20 сурагч л авна гэсэн ба тэр 20 хүн дунд бид багтах болтугай.
Хэрвээ энэ 20 хүн дунд багтаагүй төгсөх ангид орох сурагчид үлдвэл бас л нэг өөр сургууль руу явдаг.
Нэг ёсондоо их сургууль шиг гэсэн үг.
Эхнээсээ тэр дунд багтсан байна гэж баярлаж орилолдсоор байлаа. Одоо сүүлийн хүн. Тэр энд орсон байвал бидний мөрөөдөл, зорилго биелсэн гэсэн үг.
"Ааааааааааааааааа"
"Бид чадчихлаа. Бид чадчихлаа."
Бүгд тэврэлдэн орилож, би хэтэрхий баярласандаа уйлчихлаа. Намайг харсан хэд дагаж уйлах нь уйлж байв.
Бид бүгд хамтдаа нэг сургуульд орж чадлаа. Өөр өөр чиглэл ч гэсэн, нэг сургуульд орчихлоо шүү дээ.
Бөөн баяр ээж аавууд дээрээ очиход тэд биднийг бүгдийг нь ээлжлэн тэвэрч бөөнд нь салхинд гаргахаар болов.
Ойлгосоноо хэлчихээд бид баяраа тэмдэглэн сайхан тоглох болж паркийн зүг явлаа.
Бүх тоглоомон дээр шахуу сууж, хоол ч идээд хөгжилдсөний эцэст ядарцгаан харьж маргааш уулзах болов. Сонү хүргэж өгөх гэхэд нь яах юм гээд ахыг дуудан, Сонүг хүргэж өгөөд өөрсдөө харихаар болов.
Аая машинтай агаа хүрээд ирлээ.
Сонүг машинаас буухад нь баяртай гэж хэлчихээд ирье гээд ахыг түр зогсож байгаарай гээд буулаа.
Сонүг оруулж өгөх өдөр ирдэг юм байж. Хашааных нь үүдэнд ирээд Сонү над руу харан
"Ахтай хамт аюулгүй харьна гэдгийг чинь мэдэж байгаа ч санаа зовоод байх юм. Сайн хариарай за? Очоод яриарай, унтах хүртэл нь дуулаад өгье."
Гарнаас атган уруулдаа хүргэж үнсэнгээ дулаацуулж байхдаа хэлэв.
Сонүгийн хоолойг ойрд сонсоогүй, ёстой унтталаа дуулуулна даа.
"Заа, миний хөөрхөн Сонү ч бас сайн ороорой. Үгүй ээ хашаа руугаа л орчих юмыг сайн ороорой гэх нь ч хаашаа юм. Зүгээр л сайн байгаарай за."
"Нээрээ Сохи? Одоо өөр сургуульд орох гэж байгаа юм чинь машинаа уначих уу би?"
Advertisement
Нээрээ түүнд машин байдаг шт. Ядаж их сургуульд орохоороо уна гээд унахыг нь болиулчихсан юм байна.
"Тэг тэг. Машинтай лаг найз залуутай болох нь ээ."
Нэг уруул дээр нь татаж үнсчихээд гараа даллан явав. Буцаж машинд суухад ах жоготой харснаа та хоёр юу хийсэн? гээд байв.
"Юу л хийв гэж дээ, Сонү намайг явсаны дараа орно, харж байя гээд тэгээд би буцаж ирлээ штээ."
"Өөр юм хийгээгүй юу? Худлаа даа та хоёр. Энэ дэлхий дээрх хамгийн нялуун хосууд байж."
"За бид хоёр харин ч нялуундаа орохгүй шүү. Та ээж аавыг хар тэр хоёр л нялуунууд нь. За хурдан харья аа, ядарч үхлээ."
Ах машинаа жолоодсоор би харин явдалд нь бүүвэйлэгдэн унтаад өгөв.
——————
Түүний төрсөн өдөр... Маргааш!!!
Өнөөдөр манайд хонох гэж ирж байгаа орой нэг зүйл бодох хэрэгтэй. Харин яг маргааш бөөндөө тэмдэглэнэ.
Гялс дэлгүүр гарч лаа торт аваад нуугаад тавьчихав. Орой 12 гээд лааг нь үлээлгэнэ ээ.
"Төрсөн өдрийн мэнд хүргэе!
Төрсөн өдрийн мэнд хүргэе!
Төрсөн өдрийн мэнд хүргэе хайрдаа!
Төрсөн өдрийн мэнд хүргэее. Вүү хүү
за хүслээ бодоод лаагаа үлээгээрэй Сонү."
Тэр цочирдсон ч удалгүй инээгээд алгаа хавсран хүслээ бодож дуусгаад лаагаа үлээв.
Тийм эээ гэж би орилоод тортоо тавьчихаад алгаа ташин эргэж хартал Сонү хүрж ирээд тэврээд авав.
"Чи надад байгаа нь ямар их аз вэ. Үнэхээр их хайртай шүү."
Би ч бас зөрүүлэн тэвэрчихээд хацар дээр нь үнсээд хайртайгаа хэллээ.
"Маргааш өглөө нөгөө хэдтэйгээ хамт гаръя гэсэн. Чиний төрсөн өдөр юм чинь чиний хүссэнээр. Маршрутаа бодоорой Сонү."
Маргааш нь бөөндөө цугларч эхлээд хоолонд орон бэлгээ задлахаар болов.
"Хөөе одоо болно штээ. Гахай нохой шиг ямар их хоол захиалдаг юм."
Барахааргүй их хоол захиалаад байхаар нь арай гэж хагасыг нь болиулав.
Хоолоо хүлээх зуураа тортон дээрээ лаа асааж Сонүгаар дахиад хүслийг нь бодуулав.
Лаагаа үлээж дуусав уу үгүй юу Ники бэлгээ өгөх ба бусад нь ч араас нь бэлгээ өгж эхлэлээ.
Ники Сонүд гоёмсог цаг бэлэглэв.
Жонвон Жэй хоёр хамтдаа үнэтэй гутал,
Хисын утасны case бас Сонүгийн авмаар байна гэсэн гинж.
Жэйк, Сонхүн хоёр бас дундаасаа нийлэн тасалбар шиг зүйл өгөхөөр нь хартал рестораны эрхийн бичиг болон, ард нь бугуйвч байх аж.
8 хос юм. Бид зүүх юм уу?
Бугуй бугуйндаа зүүцгээгээд харан инээж байлаа. Тэдний өгсөн зүйлсийг бүгдийг нь Сонү инээд алдан авж байсан юм. Их таалагдаж байгаа бололтой.
"За арай ч ингээд болоогүй ээ, зүгээр тоглосон юм." гээд Хисын босож том хайрцагтай зүйл авчран тавив. Хөөх би ч мэдээгүй юм байна.
"Бид бүгд бөөндөө нийлээд өгч байгаа юм Сонү." Жэй хэлэх ба нээгээд хартал
"Үнэхээр гайхалтай." Сонү шууд уулга алдан босож ирэх бөгөөд хайрцган дотор гитар байсан юм.
"Сайн ашиглаарай."
"Баярлалаа залуусаа, маш их."
Энийг хараад миний бэлдсэн юм жаахан жул санагдаад явчих чинь.
Гэхдээ өгөхгүй гээд яах ч билээ.
Хоолойгоо засан Сонү руу хартал тэр гитарнаасаа харцаа салгаагүй байлаа.
Сонү гэж дуудаад наашаа харахад нь бэлгээ түүнд өгчихөөд шууд суулаа. Иччихлээ байна.
"Өчигдөр орой лаа үлээлгэсэн нь гэнэтийн бэлэг байсан гэж бодсон штээ, дахиад байсан юм уу?" гээд задлаж эхлэв.
Задласан даруйдаа уулга алдаад босож ирэв. Миний бэлгэнд бид хоёрын бүх хамтдаа авахуулсан зурагнуудаар албум хийчихсэн бас доор нь хос бөгж байсан юм.
Анх үерхэж эхлэхэд л Сонү надад хос зүүлт өгч байснаас биш би юу ч өгч байгаагүй юм билээ.
"Баярлалаа, үнэхээр баярлалаа. Маш их хайртай." гэж тэр намайг тэврэнгээ хэлсээр байлаа.
Бөгжөө зүүчихээд эргэн суудалдаа сууцгаахад Сонхүн эвшээснээ
"Ашгүй дуусав уу. Хоол ирчихсэн хурдан ид."
Тэврэлдэж байхад хоол ирчихсэн бололтой.
Бөөн дуу чимээ шуугиан болсоор хоолоо идэж дуусгаад дараагийн газар болох Сонүгийн гэр лүү явав. Ах эгч хоёр хөдөө явчихсан хэд хоногоос ирэх байх.
Орж ирцгээгээд л энд тэнд таран хэвтэж өөрсдийнхөө гэр шиг л хөргөгч ухаж эхлэв.
Би дээд давхар луу Сонүгийн өрөөнд орохоор шийдэн шатаар өгслөө. Багын зургуудийг нь харах их дуртай. Жаазлаад тавьчихсан байдаг. Үнэхээр өхөөрдөм болохоор базаад авчихмаар байдаг юм.
Аййй ёстой нэг эгдүүтэй хүн шүү. Зургийг нь илэн, үнсэх шахам зогсож байхад араас Сонү орж ирэв.
Хүрж ирсэнээ араас тэврэхэд нь би ч биеэ суллан цээжинд нь толгойгоо наагаад хэсэг зогсов.
"Дахиад нэг төрсөн өдрийн мэнд Сонү. Зүрхнийхээ гүнээс, тархиныхаа угаас би чамд хайртай шүү."
Сонү үг хэлэлгүй ширтэж байгаад зөөлхөн ойртон уруул дээр үнслээ.
Sweet Lip...
Хэсэг хугацааны дараа дуусан өөд өөдөөсөө харж байхад Сонхүн өрөөний хаалга онгойлгоод шагайн
"Ашгүй та хоёр энд байсан юм уу? Алив ээ хурдан гараад ир, хөзөрдөх гэж байна." гэчихээд доошоо гүйчихэв.
Бид ч бас араас нь хөтлөлцөөд доошоо буухаар өрөөнөөс гаран хаалгаа хаалаа.
А/N-Double Update!!!!🥳
Ойрд их урт хэсэг өгч байгаа анзаарсан уу?☺️
Хөөрхөн Донүгийн маань төрсөн өдөр шүү дээ.
#SunooOurMiracleOfJune
#눈부신_선우의_얼아홉번째_생일 ❤️❤️
Аан тийм бас Сонүгийн төрсөн өдөрт зориулж виртуал музей бүтээсэн байна лээ шүү. Сонүгийн зураг, fan art, fan edit гэх мэт. Ёстой мундаг байгаа биз?👏💘
Линк нь👇
https://artspaces.kunstmatrix.com/en/exhibition/6635310/sunsight-the-museum-of-the-sun
Curator:@momentssonder
Энэ ердөө зах зухаас нь шүү.
Бүр бахархчихлаа.🥳
2021.06.24 02:15 минут.
🔀
Advertisement
- In Serial20 Chapters
The Portal
David Jones thought he was normal until he discovered that his family has been keeping a secret from him his entire life. He learned that his father's side of the family can and has been doing something that no one else can: travel through time.
8 132 - In Serial106 Chapters
BROKEN CHAINS
A young orphaned street child and thief stumbles head first into a world of cultivation. She uncovers her bloodline and follows the path of cultivation.This is the story of Yun Kou, how she climbs her way up this cultivation world, filled with powerful clan's, Wild Spirits, Demons and Beasts and cultivation sects. Many tropes of common cultivation novels are used.But there won't be any cheats.
8 206 - In Serial8 Chapters
I’m The Demon Lord In An MMO
14 year old gamer Nate just bought an MMO that he was looking at the second it released. As he loads up the game he finds a special reward… Join Nate and his demons on a journey in a fantasy MMO world!
8 101 - In Serial18 Chapters
Duorbis: Colission of the worlds
This is the story of two worlds called the upper world and the lower world. Both worlds have their own creatures and population of people which have their differences.The people in the lower world are called warlocks. They are a race of arrogant warriors and have horns coming out their heads and have big muscular body’s. The ones living in the upper world are a fully different race of disciplined and elegant people called sorcerers and have a slim body with pointy ears. They both have developed their own powers which are unique to their race. A sorcerer can’t use the powers of warlocks and vice versa. However they didn’t know of each others existences.After a very long time these two races eventually find out that their exists life on the planet which they could see very clearly in the sky. They start to communicate with each other and establish diplomatic relationships. However this would not last long…
8 127 - In Serial7 Chapters
Danganronpa Infinite Strife
*This fanfiction contains spoilers for Danganronpa 1, 2 and Danganronpa V3.* Kaede Akamatsu woke up inside an unknown dormitory bedroom and met her friend Shuichi Saihara who she thought she would never see again. They exited the room to encounter their friends as well as students from the Hope's Peak Academy's Killing game such as Makoto and Kyoko. Jabberwock Island's Killing game members such as Hajime and Nagito were there too. Soon enough, through the transmitter Monokuma's voice resounded throughout the hall. He ordered them around, most likely planning a malicious game again.
8 181 - In Serial22 Chapters
The Wolf CEO and the Baker
Francisco's P.O.V.I'm Francisco The CEO of a technical company, Im 28 years old and I still haven't found my mate. After a rough day at work I go to a bar where I can have a one night stand to relieve the stress of the day. I smell him It's a mix of vanilla and something else. The man is over at the bar and he is a beautiful specimen of a man. I walk up to the bar and see my man and say Hello, he tenses. And I growl, my mate isn't supposed to be afraid of me. I wasn't looking for a relationship just a one night stand but that all changed once I saw this man. He eventually became my whole world, and I'm never letting him go. Jasper's P.O.V.I'm Jasper I'm 22 years old and I just opened my bakery today. That is why my friend Audrey dragged me to this bar. a man that is the literal definition of tall, dark, and handsome, comes over and we talk and we have a nice night. I thought I would never see this man ever again.Until he shows up at my bakery the next day. We really hit it off in the beginning, but he lies about something that is unforgivable. But when I need him the most will he there for me?Will Jasper forgive Francisco after a shocking secret is revealed?Will Francisco forgive Jasper after the secret comes out? By accidentWill Francisco be able to save Jasper when his ex comes back into the picture?Find out in the Wolf CEO and the BakerThis is my 1st book so please comment to let me know how you guys feelThere is some sex scenes involved so only read if you are mature enough.There are some rape scenes involved so read at your own risk
8 131

