《Your Loving Heart /✔️/》09.
Advertisement
Сонү гэрийн гадаа байна гэсэн болохоор яарах хэрэгтэй болов. Амандаа ганц талх чихчихээд гутлаа өмсөж, цүнхээ шүүрээд гартал ах хойно орилсоор үлдэх аж.
Өглөөний цайгаа бүтэн уу л гэж байгаа байх. Гэхдээ яалтай билээ ах минь, Сонү гадаа хүлээж байна гэж байхад.
Амандаа талхаа зуучихаад үсээ боож доошоо харж гүйж байхдаа хүн мөргөчихлөө. Сандарсандаа үсээ боохоо болиод дээшээ хартал энэ Сонү байсан юм.
"Анхны учрал шиг санагдчихлаа."
Инээгээд үсийг маань боож өгч байхдаа ингэж хэлсэн. Заншил ёсоороо гараа өгөхөд нь дуртай гэгч нь би өөрийнхөө гарыг өгөөд хөтлөлцсөөр цаашаа явав.
"Өглөө олигтой юм идээгүй л биз дээ? Амандаа ганц талх хийчихсэн гарж ирсэн. Нааш ир, дэлгүүр оръё."
Гарнаас татаж дэлгүүрт дагуулж ороод кофе жигнэмэг авч өгөх гэхэд нь би хэрэггүй ээ гэсэг ч зөрүүдэлсээр байгаад, бараг өглөөний цайгаа уухгүй байхын хор хөнөөлийн талаар бүтэн лекц тавих гээд байсан болохоор аргагүйн эрхэнд авахуулаад сургууль руугаа явав.
Тэр ч бас кофе авсан болохоор бид нэг гараараа хөтлөлцөн, нөгөө гараараа кофенуудаа ууж байсан юм.
"Ингэхэд Сонү чи хуучин сургуульдаа ямархуу байсан юм? Алдартай байсан уу?"
Сургуулийн хаалгаар орж ирж байх үедээ би ингэж асуухад:
"Мм.. Нээх алдартай биш ээ. Гэхдээ фен клуб нэртэй зүйлүүд зөндөө нээгдчихсэн, араас дагаад байдаг байсан шт."
"Ээе, үнэхээр алдартай байсан байна шт. Тэр фен охидууд чинь намайг харвал үсдэж чирэх байх даа?"
"Би тийм зүйл болгохгүй ээ, за юу."
Ангид орж ирэн хичээлдээ бэлтгэж, цүнхээ хажуудаа өлгөөд онгорхой чигээр нь орхив. Хэн л миний цүнхийг ухаад байж байх вэ дээ.
Угаалгын өрөө орж гараа угаачихаад орж иртэл миний суудал дээр нэг охин суучихсан, Сонүтай инээж ханиагаад их жаргалтай сууж харагдав.
Гайхаад очтол Сонү
"Өө Сохи, энэ манай хуучин сургуулийн охин. Хэд хоногийн өмнө нөгөө ангид шилжиж ирсэн гэнэ ээ. Миний фен клубын ахлагч нь байсан. Танилц."
"Аан тийм үү. Сайн байна уу? У Сохи гэдэг, Сонүгийн найз-охин."
"Ммн, намайг Хан Юүжи гэдэг."
Ёозгүй хараад байгааг минь Сонү анзаарсан бололтой тэр охин руу хараад
"Баяртай Юүжи, ингээд анги руугаа яв даа. Хичээл эхлэх нь. Найз охин маань суудалдаа суух хэрэгтэй байх."
"А-Аан за убба. Дараа уулзъя." гээд их эрхэлсэн хоолойгоор хэлчихээд над руу ширтсээр ангиас гарав.
Убба гэнэ шүү. Чацуу байж!
Жаахан хардаад явчих чинь. Сонүд уурласан уурандаа түүнд нүүр өгөлгүй суудалдаа суугаад хичээлээ хийж эхлэв.
Үргэлжилсэн цагууд дуусч үдийн цайны цаг ирэх үед би сунайж биеийн чилээгээ гаргав.
Сонүд нүүр өгөөгүй ээ. Хүний суудал дээр өөр охин суулгаад их баясгалантай ярьж байсан байж.
Багш орж ирээд
"За бүгд цүнхээ шалгуулаарай. Манай сургууль дүрэмтэй гэдгийг мартаагүй биз?" гээд хүүхдүүдийн цүнхийг шалгаж эхлэв.
Манай сургууль долоо хоног бүрийн 2 дахь өдөр ингэж шалгадаг дүрэмтэй. Муу зуршилтай хүүхдүүдийг байлгахгүй гэж л тэр шүү дээ.
Advertisement
Миний урд ирээд над руу харахад нь би цүнхэн дэх зүйлсээ ширээн дээр асгав. Сонү хажууд саяхан шалгуулсан болохоор буцаан эмхэлж байх нь харагдана.
Асгаж дуусаад сэгсрэхэд дотроос нь нэг зүйл под хийн ширээн дээр унав. Тэр зүйлийг харсан миний, багшийн, Сонүгийн, ангийн хүүхдүүдийн нүд бүгд томрон гайхширцгаав.
Э-Энэ тамхи байна...
"Сохи! Юу болж байгаа чинь энэ вэ? Би чамд ямар их итгэдэг байлаа. Сайн сурагч маань миний урмыг ингэж хугалах гэж!"
"Ү-Үгүй ээ багшаа, энэ минийх биш. Үнэхээр минийх биш штээ. Хэн нэгэн хийчихсэн байх."
"Багшаа Сохи өглөө надтай хамт ирсэн. Надад хальт цүнхээ бариулахад нь харахад ийм зүйл ерөөсөө байгаагүй штээ"
Багш Сонүгийн үгийг үл тоон намайг босгож багш нарын өрөө рүү аваачихаар болов. Сонү сандарсаар багшид хэлэх бол багш юу ч тоосонгүй.
Үнэхээр би биш шүү дээ. Тамхи татах нь битгий хэл үнэрэнд нь ч дургүй. Яагаад? Хэн намайг ингэчихэв?
Багш нар өрөөндөө намайг хэрхэн шийтгэхээ ярилцаж байх зуур би гадаа нь яаж үнэнийг илчлэх вэ л гэж бодож байлаа. Ядаж хэн хийснийг нь олчихвол...
Сонү урдаас гүйж ирэх нь харагдав.
"Сонү яагаад энд явж байгаа юм? Хичээлтэй биз дээ."
"Чи энд ийм асуудлаар байхад яаж хичээлдээ сууна гэж. Тасалчихсан."
Би санаа алдаад яах учраа олоогүй тул зүгээр л доошоо суулаа.
Удалгүй хаалга нээгдэж багш гарч ирэх бөгөөд
"У Сохи сурагчийг гурван өдрийн хичээлээс чөлөөлж байна. Мөн асран хамгаалагчийг нь дуудаж уулзах хэрэгтэй. Өнөөдрийн хичээлээ дуусгаад яваарай."
Ээж аав байхгүй болохоор ахыг дуудах нь. Манай сургууль их сүртэй хүлээж авч байгаа биз. Дүрэм л юм даа.
Багшийн хэлснийг сонсон дуугүй л босож Сонүтай хамт буцан анги руугаа ороход шивнэлдэх нь дуулдав.
"Үнэхээр татдаг юм байх даа?"
"Царайлаг хөвгүүнтэй үерхдэг гээд өөрийгөө их юманд бодчихсон байсан юм. Болж болж."
"Сохи ийм юм хийх хүүхэд биш штээ."
"Гүтгэлэг л байж таарна."
Ардуур шивнэлдээд байгаа хүүхдүүд рүү харахыг ч хүссэнгүй зүгээр л урагшаа хичээл заах багшийн зүг гөлөрч суулаа. Тэгж тэгж Сонү тэссэнгүй бололтой үзгээ шидэн арагш ширүүн харахад тэд чимээгүй болсон юм.
Дээр нь жижигхэн зүрх зурчихсан цаас надад өгөхөөр нь хартал
"Зүгээр дээ. Хамтдаа энэ хэргийн учрыг заавал олно. Сургууль камергүйн сул тал энэ.
Хичээл тарахад аажмаар босон цүнхээ аваад ахтай ярилцахаар шийдэв. Сонүд ч бас уурлачихсан байсан болохоор үг дуугаралгүй урагшаа харж явахад менежир хүрч ирээд Сонүг захирал дуудсан талаар хэллээ.
Би гараа сэгсрэн яв яв гэхэд Сонү хүлээж байгаарай гэж хэлчихээд цаашаа гүйв. Гадаа хүлээхээр шийдэн сандал руу алхаж байхад өөдөөс өглөөний Юүжи болон 2 охин ирж харагдав.
Тоолгүй зөрөх гэтэл тэд бугуйнаас атган сургуулийн хойшоо чирээд байлаа.
"Тавиач! Яагаад байгаа юм? Хөөе ямар эрхтэй гэж намайг чирээд байгаа юм?"
Advertisement
"Аа новш гэж, дуугүй байгаад өг л дөө. Өнөөдөр чамтай ширүүн ярих болно."
Юүжи ингэж хэлээд намайг нэг булан руу түлхээд нөгөө 2 охинтойгоо нийлэн урд хашиж зогсов.
"Юу вэ та нар. Арай өөрсдийгөө киноны гол дүр гэж бодоод байгаа юм биш биз дээ? Тийм бол сэрж үз, энэ бол бодит амьдрал." гэж хэлчихээд хажуугаар нь зөрөхөд буцаагаад өнөө булан руу түлхчихлээ.
"Хөөе? Чи одоо хэн юм?"
"Хэн болчихоод манай уббатай үерхээд байгаа юм?"
"Тайвшир даа. Минхи, Сүхи. Түүнийг айлгачихлаа." гэж Юүжи зэвүүн инээгээд хэллээ. Тэр 2 охиныг Минхи, Сүхи гэдэг байх нь.
"Яасан? Сонүтай үерхдэг болохоор атаархаад байгаа юм уу? Одоо яана аа. Бид хоёр бие биедээ дурласаныг маань уучлаарай."
"Байз. Өглөө миний өгсөн бяцхан бэлэг таалагдсан уу?"
"Аан тэр тамхины эзэн чи байсан байх нь ээ? Үгүй ээ яахав муугүй л юм. Гэхдээ намайг зайлуулмаар байвал арай дорвитойхон арга хэмжээ ав л даа. Жаахан хүүхэд шиг юм хийж байх юм."
Түүний зангиаг янзалж өгөнгөө мөрөн дээр нь цохичихоод би ингэж хэлэв.
Гэтэл тэд галзууртлаа уурлан цүнхнээсээ янз бүрийн зүйлс гарган шидэж эхлэв. Юу вэ энэ одоо?
Нэг шидсэн хатуу зүйл нь хацар луу оночихлоо. Чулуу юм уу юу юм.
Удалгүй юм шидэхээ болин хүрч ирээд үснээс зулгаах гэв. Та нарт мөчөөгөө өгөхгүй шүү.
Гол хүн нь болох Юүжи хүрч ирээд үснээс зулгааж эхлэхэд нь би зөрүүлж зулгаах гээд гараа явуулж байтал-
"Юу хийгээд байгаа юм!!"
Сонүгийн хоолой.
Өнөөх охид тэр дороо хийж байсан зүйлээ болин эргэж харлаа.
"Юүжи би чамайг ийм гэж бодсонгүй. Чи яаж байгаа юм? Миний юунаас ч илүү хайрладаг хүнийг?"
"Убба та буруу ойлгоод байна аа. Энэ охин л биднийг элдвээр хэлээд байсан штээ."
"Худлаа ярихыг ч үзүүлж өгч байна даа."
Сонү тэрнийг мөрлөн зөрж над дээр ирээд зүгээр эсэхийг минь шалгаж байгаад хацар дээр ирээд зогсчихов. Харц нь аймар болсон байх ба хацраа харвал улайгаад бараг хөхрөх гэж байна.
Сонү тэвчиж байгаа бололтой гүнзгий амьсгаа аваад намайг хөтлөн тэдний хажуугаар өнгөрөх гэтэл Юүжи гарнаас нь барин зогсоогоод
"Убба би таны араас хэдэн жил гүйлээ? Би наадахнаас чинь юугаараа дутуу юм. Яагаад энэн шиг амьтантай үерхдэг юм? Яагаад" гээд нуруу руу чичилж түлхэж эхлэв. Гай вэ яадаг.
"Хүний сэтгэл гэдэг захирагддаггүй юм Юүжи. Бас яагаад түүнтэй үерхдэг юм гэсэн үү? ШУУД ГЭРЛЭХЭД АРАЙ ЭРТДЭХ БОЛОХООР ҮЕРХСЭН ЮМ БОЛОВ УУ? Одоо надтай зууралдахаа больж үз." гээд явах гэснээ
"Аан бас... Тамхины хэрэг дээр өөрөө очиж хэргээ хүлээхгүй бол би очиж хэлнэ шүү. Хүн гүтгэх ч бас шийтгэлтэй л байх."
Гараа татаж аван салгаад намайг хөтлөсөөр явав. Тэр охин тэндээ уйлаад үлдсэн. Жаахан эвгүй л юм.
Гэрт минь хүргэж ирчихээд шууд дотогш орон намайг буйдан дээр суулгаад өөрөө шууд мөс үзэхээр хөргөгч рүү явав.
Сая наашаа ирж байхдаа тэр юм яриагүй, их ууртай байсан. Үг дуугарвал бүр их уурлах юм шиг санагдаад би ч юм яриагүй.
Хайж хайж арай гэж олсон бололтой авчраад хацар дээр тавьж өгөв. Нулимс нь цийлэгнэж ирээд
"Хүрвэл хагарчих гээд өөрөөсөө ч хайрлаж харамладаг байтал энэ хөөрхөн хацрыг нь ийм болгож байдаг. Эмэгтэй биш байсан бол түүнийг зодчих байсан юм."
Хөөе хөөе... Энэ залуу чинь их аймар болоод байна шүү. Гэхдээ,
Догдолж байна...
Их удаан мөсөөр жин тавьсаны эцэст хавдар нь бууж, хөхрөөгүй ч улайлт нь арилахгүй байлаа. Ганц хоёр хоноод арилчих байх.
Зөөлөн хүрж үзээд улайлт нь арилаагүйд уур нь дахиад дүрэлзэх шиг болов.
"Зүгээр дээ. Хэд хоногоос арилчихна. Миний х-хайр битгий уурла."
Бурхан минь.. Би түүнийг анх удаа хайр гэж дуудаж байна.
"Би яаж уурлахгүй байх- Хүлээгээрэй чи сая хайр гэсэн үү?" нүд нь сэргээд ингэж асуухад нь би нүүрээ дараад толгойгоо дохив. Ичээд байна...
Нүүрээ гарнаасаа авахад Сонү над руу харж байсанаа уруул дээр үнсээд авав. Тэгээд хацарны улайсан хэсэг дээр ч бас зөөлхөн үнсэж өгөөд, үлээв.
Өвчин нь арилж байх шиг байна.
Ах гаднаас орж ирээд бид хоёрыг гайхан, бас хацар луу маань хараад уурлаж эхлэн Сонү рүү муухай харлаа. Ах минь дээ юу гэж Сонү тэгэхэв дээ.
Ахын өөдөөс бүлтэгнэн харах Сонүг харж инээчихээд толгой сэгсрэн ахад өнөөдрийн зүйлсээ бүгдийг нь ярив.
Тамхи, асран хамгаалагчаа дууд гэснийг ч бас.
Ах Сонү рүү харж нэг мөр лүү нь алгадаж аваад
"Золиг чинь над шиг алдартай байж л дээ. Хэцүү хэцүү, би зовлонг нь ойлгож байна." гээд инээж байсанаа царайгаа төв болгон
"Гэхдээ миний дүүд дахиж ийм зүйл болох ёсгүй шүү. Ирээдүйд чи ч ингэх ёсгүй."
———
Ахыг дагуулан Сонүтай хамт сургуулийн хаалгаар орж ирэн багш нарын өрөө рүү явав. Дотогш ороход багш хүрж ирээд
"Сохи чамайг биш гэдгийг мэдсэн. Хэргийн эзэн өөрөө ирж хэргээ хүлээсэн бас уучлалт гуйсан болохоор бид харж үзье гэсэн ч тэр охин шилжинэ гээд материалаа аваад гарсан. Тийм болохоор багш нар нь ч бас уучлалт хүсэж байна. Ах чинь ч ирэх шаардлагагүй болсон гэсэн үг." гэхэд би толгойгоо дохин за гэж хэлчихээд гарч ирэв.
Өөрөө шилжинэ гэсэн үү? Арай хатуудчихсан юм болов уу тэр охинд?
Анги руу явж байхад Сонү хөтлөсөн гараа хараад
"Хичээл тараад явж гоймон идэх үү, хайраа?"
Х-Хайр аа гэсэн үү?
"Тэгье. Ойрд идээгүй." гэсээр бид инээлдэн анги руугаа орсон юм.
A/N- Ийм хэсэг бичиж үзье гэж их боддог байсан юм😆. Урт байлаа шүү.💘
Publish хийчихээд харсан чинь 200 view хүрчихсэн байна, үнэхээр их
баярлалаа та хэддээ. 🌸🌸
Шөнийн 02:53.
Advertisement
- In Serial268 Chapters
Villainess and Grimoire
In a world where the lowest race of the food chain is human, a baby whose memories from her past life remain is born.With only 1 year old and unable to do anything, hears that her kingdom is approaching destruction.Will she be able to survive and achieve a happy ending? I'll be releasing three chapters per day, till it catches up to other websites. For now, times will be: 10am, 4pm, and 10pm. UK Timezone.
8 251 - In Serial30 Chapters
OriginStory the VRMMO: The advent of AxeBear
Narumi Ando, a former delinquent gone gamer, is a total VRMMO addict who just can’t find the perfect VRMMO to get comfortable with. But Origin Story, a VRMMO that’s just about to go live, just might change all that. … Not just your skills, your backstory as well will shape the world you step out into! Love it, live by it, fight it, or deny it; whatever you choose to do, you can’t erase it, you and your world’s: OriginStory (the VRMMO) Main Site: https://honyakusite.wordpress.com/originstory-the-vrmmo-the-advent-of-axebear/ (Illustrations and the latest chapters - and a more aggressive update - rate found on the main site) Author's description: Basically a gaming story about a game (aka no weird ai sentience, voodo sci fi magic, yada yada), centering around an aggressive axe-player who enjoys chaos and a little leeroy jenkins-ing. As it is written for the audience who also reads translated LNs, there is a strong J-light novel influence as well as Japanese jargon thrown in. You have now been forewarned.This is also written for gamers, so yeah, gaming jargon and game-world building in the extras. The previous description of the MC being a bit of a ladies' lady has been scrapped, since the MC basically gave me an 'F you' and went and did her own thing.
8 176 - In Serial10 Chapters
Two Faced: An Urban Fantasy Adventure
Ancient Demons. A Terrible Curse. Only one woman can save the day … though she's not really a woman at all. Winona Treesinger is a Bigfoot—and no, she doesn’t just have large feet. She’s literally an eight-feet tall walking myth, and the last great princess of the People of the Forest. All she and her people want is to dwell in the deep places of the forest, well away from mankind and the destruction they bring to the land and the world. But when Winona hears about a string of grisly murders in the nearby city of Missoula, she knows in her gut it’s the work of an ancient evil, driven away from their lands long ago. Reluctantly, and against the wishes of her Father, Chief Chankoowashtay, Winona must leave the forest and venture into the world of men, disguised as a frail human, in order to set the balance straight and stop the killings. And with the help of a handsome, slick-talking city detective named Chris Fuller, she might be able to do it. But if Chris finds out what she really is, stopping the creature might be the least of her worries.
8 83 - In Serial13 Chapters
Void Drifter
Pius Screamed as the girl in front of her was consumed with flames. Chosen by Void and summoned by the Collective, a young girl is pulled from her world and thrown into a galactic war. However, now the war is over and she is unsure of her place in society. Her wish is to go home, but she doesn't know where home is.
8 80 - In Serial19 Chapters
Elysium
The first God, Prometheus.A being that transcended simple Godhood. He stood at the apex of power, the pinnacle of creation. But it was his might that became his downfall.His heart corrupted as his lovers and friends withered away with the passing of time. He envied them; their mortality and he thristed for it, more and more with each second.His mind and soul were thrown in an endless maelstrom of envy over his own brethren and raw madness. But before he gave into the pull of insanity he ended his own life.Overloading his own power in an explosion so massive that the fundamentals of space and time were distorted, a lone soul made its way through the cracked dimensions; bypassing nether and purgatory. Astray and confused the small wisp entered its new life.
8 101 - In Serial70 Chapters
Kingdom of Earthos
Kingdom of Earthos (Book 1): The rise of an eagle rider. Summary:Far away from our planet earth was a kingdom called Earthos which was ruled by four wizards: The white wizard, the red wizard, the golden wizard, and the green wizard. They control the west, east, north, and south parts of the kingdom and they do not let anyone go in or out. Meanwhile, in a far far far away place, the Kingdom of Parádeisos where there is no pain or suffering where only a few enter. That kingdom is ruled by the King of Paradeisos who was given the kingdom after his father the Emperor of Paradeisos layed down the foundations. The King of Paradeisos has sent the Headmaster and Guide of Paradeisos to lead the School of Paradeisos on an isolated part of the kingdom of Earthos where losers are recruited. Losers are these who cannot recruit animals. Every resident on the Kingdom of Earthos has to recruit three animal friends and by 18 years old pit them in a battle royale. If these animals survive, that person will have some status in the kingdom otherwise he will be classified as a loser. This is the life of a boy named Eagle before he became an Eagle Rider.
8 168

