《Your Loving Heart /✔️/》04.
Advertisement
Your Loving Heart-4
Өөртөө байх хамгийн дажгүй хувцасаа өмсөөд гарахад бэлдэв. Өнөөдөр Сонү найзуудтайгаа намайг танилцуулах юм гэсэн. Сонү бас түүнээс гадна 6 хөвгүүд.
Утсанд зурвас ирэх нь мэдрэгдэж, гэрийн түлхүүрээ шүүрсээр гарав.
Гадаа Сонү зогсож байх бөгөөд би түүний машиныг яах юм бэ гэсээр байгаад унуулахаа болин, оюутан болоод их сургуульд орохоороо унаарай гээд бараг бүтэн өдөржин үглэсэн. Тийм болохоор ингээд зогсож байхгүй юу.
Хөөх тэр өнөөдөр ч бас царайлаг байна. Ойрд өхөөрдөм төрх нь бага багаар арилаад улам л лаг догь залуу болоод байгаа.
Дээрээс нь өнөөдрийн өмссөн энэ хүрэм, хар өмд, цэвэрхэн гутал. Үнэхээр догь залуу шиг санагдуулж байна шүү.
"Чамайг машин унах хэрэггүй гээд байхаар чинь алхаж ирсэн шүү. Ямар байна надаар бахархаж байна уу? Би мундаг байгаа биз"
Догь залуу гэж хэлж дуусч байхад... Үг, үйлдлээрээ ийм эгдүүтэй байхдаа яадаг юм.
"Үгүй ээ яахав, арай аюулгүй л гэж... Тэглээ ч чи намайг авахдаа л анх унасан гэсэн биздээ"
"Тэрнээс чинь хойш зөндөө удаад хүн яг зүгшрээд гоё болж байхад... За энэ ч яахав манай найзууд их эвгүй хүмүүс байгаа шүү, битгий айгаарай."
"Ю-Юу яагаад эвгүй гэж? Бас яагаад айна гэж?"
"Очоод мэд ээ."
Өнөөдөр Пак Жунсон гэдэг найзынх нь төрсөн өдөр болж байгаа, үүгээр далимдуулаад намайг танилцуулна гэсэн.
Үүдээр оров уу үгүй юу Сонү залуусаа гэж орилсоор орох бол би зүгээр л араас нь дагав.
Сууж байгаа өрөөнд нь орж ирээд
"Сайн байцгаана уу? У Сохи гэдэг."
Ингэж хэлчихээд толгойгоо өргөхөд би нүдээ томруулав.
Сонү аль хэзээний тэдний дунд очоод суучихсан наашаа харж байх ба тэд бүгд хар савхи, бараан хувцас өмссөн күүл залуучууд байсан юм.
Эвгүй гээд байсан нь ийм учиртай-
"Сүүлийн нэг сар Сонүг биднээс авж явж байсан учир шалтгааныг ингэж нэг харах гэж. Юутай ч эхлээд танилцъя намайг Сонхүн гэдэг."
"Намайг Хисын, түүнийг Жэйк, түүнийг Жонвон, тэрнийг Ники, голд дуу аялаад сууж байгааг Жэй бас Пак Жунсон гэдэг."
Advertisement
Буйдан дээр сууж байсан хүн хэлэхэд би дорхноо л нэрийг нь цээжилчихэв.
"Намайг У Сохи гэдэг танилцсандаа таатай байна."
Намайг ирснээс хойш бүтэн 3 цаг өнгөрөхөд Сонү яагаад тэднийг эвгүй битгий айгаарай гэж хэлснийг ойлгов.
Жэйк Ники хоёр хөлбөмбөгний хэрүүл хийж, гоймонг ганцаараа Хисын идэх шахлаа гээд бас л нэг маргалдаан, Жэй Жонвон хоёр бие биенийгээ дуурайгаад хэн нь хамгийн инээдтэй царай гаргадагаа үзээд байгаа бололтой "Та ингэдэг биздээ, Тэгвэл чи ингэдэг биздээ." гэх мэт.
Хамгийн тайван, чимээгүй урдахаа идээд сууж байгаа нь Сонү бид хоёр л байв.
Сүүлдээ дунд нь орон адилхан л алалцаж, хэрэлдэж, хөгжилдөж эхлэв.
——
"Өнөөдөр хөгжилтэй байлаа. Дараа уулзъя үгүй ээ сургууль руугаа хамт явъя. Баяртай залуусаа" гээд би гарахаар зэхэх бол ард пижигнэсэн хөлнүүд дуулдаж бүгд ард ирээд зогсчихов.
"Нөгөө юу... Бид бүлгэмдээ шинэ хүн элсүүлж байгаа бол нэг зүйлийг хийдэг юм л даа. Уламжлал маягийн гэх үү дээ."
Жэй шал ширтсээр хэлэхэд нь би
"Юу юм?"
Энэ удаад Ники ам нээж
"Шинэ найзынхаа гэрт очдог юм. Гайхаж байвал тийм ээ шууд танилцсан өдрөө. Хамгийн сүүлд би орж ирсэн бас л эхний өдрөө шууд очиж эцэг эхтэй нь танилцаж дотно болцгоодог юм."
"Та нарын хэлж байгаагаар одоо манай гэр лүү очно. Тэгээд ээж аавтай танилцаж дотносох хэрэг үү?"
"Мм ер нь бол тийм. Анхны өдрөөсөө л анхны сэтгэгдлээрээ бидэнд итгэж болно шүү, сайн хүүхдүүд шүү гэдгээ батлаж харуулдаг. Одоо бид бүгд бие биенийхээ гэрээр хамаагүй орж гардаг, эгчээ ахаа биш ааваа ээжээ болчихсон."
Энэ удаад Жэйк хэлэв.
"Үнэхээр надтай найзлахыг хүсэж л байгаа бол тэгье ээ."
Хисын ба түүний машин. Тэр ч үнэхээр хамгийн догь нь байх. Энэ савхитайгаа тас хар машины хажууд, царайлагаараа зодоод байгаа хүн.
Арай гэж чихцэлдэж суучихаад дуу нэгтэйгээр манай гэр лүү хөдлөв. Тэнд ах бас аав ээж байгаа.
Юутай ч эхлээд би орж хэлэхгүй бол бөөн хар хувцас болсон сүрхий царайлаг дан хөвгүүд дагуулаад ороод ирвэл шоконд орно биз дээ тэд.
Advertisement
"Ээж аав агаа, одоо манай найзууд орж ирнэ."
"За оруул оруул. Чиний анхны удаа гэртээ найзыгаа авчирж байгаа тохиолдол. Найзгүй л юм байх гэж бодож байлаа, ашгүй найзтай болоо юу? Матараа?"
Ах муу зэвүүн-
"Дүү чинь найзуудыгаа авчирж байхад юу гээд байгаа юм. Миний охины найзууд гэхээр хөөрхөн л охидууд байхдаа."
"Нөгөө ээж, тэд хөөрхөн охидууд биш л дээ. Ер нь та өөрөө харсан нь дээр байх. Аав ч бас хар."
Хаалгаа хагас онгойлгоод дуудвал сүр хийтэл хүчтэй бүтэн дэлгэгдэж онгойгоод өнөө 7 ороод ирэв. Сүрхий царайтай хүмүүс орж ирж байснаа хамгийн сүүлд явж байсан Жонвон хивсэнд бүдрээд тэд бүгд давхралдаад уначихлаа.
Ай хөөрхий.
"Чи чинь? Чанёол ахын дүү биздээ"
"Өө ахаа, айн та Сохигийн ах юм уу?"
"Юу болоод байгаа юм?"
"Энэ Пак Жунсон. Ахынх нь найз, бишээ найз ахын маань дүү байхгүй юу."
Хөөх.
—-
Яг одоо аав ээж ахын өөдөөс харсан 7
хөвгүүд сууж байх бөгөөд чив чимээгүй. Түрүүн хангалттай бие биенийгээ танилцуулж, муу хүүхдүүд биш гэдгээ тайлбарласан. Ээж аавын харц санасаныг бодвол гайгүй.
Ахын найзын дүү миний найз гэхээр бас тайвширсан ч байж болох юм. Энэ У Сэүн гэдэг миний ахын найзууд гэж яг манай хэдийн хэлдэг шиг ээжээ ааваа гэж дууддаг амралтын өдрөөр гэрт ирээд хэвтчихдэг гээд л бод.
Энэ тэр юмыг бодон сууж байтал Сонүгийн гэдэс дуугарснаас ээж аав инээж, хүлээж авч байгаагаа мэдэгдүүлсэн юм даа.
Энэ хэдийг шал дэмий ээж аавтайгаа танилцуулсан юм. Бараг өдөр болгон ирж хоол буудна. Ахаа эгчээ биш ээж аав гээл манай ээж аавыг найрчихаж байгаа юм. Ахын найзуудыг яая гэж байхад манай хэд нэмэгдчихсэн.
Гэхдээ зүгээр ээ гоё байна.
Advertisement
- In Serial25 Chapters
Arthur ReD
My name is Arthur.I was murdered five years ago.Instead of dying, I wound up in Hell. To survive there, I had to make myself more than what I was. I had to forge myself into a weapon.And now I have returned. Not as the naive boy that I was, but as a man who will exact his vengeance.This is my story.Cover credit: nerdist.com
8 96 - In Serial31 Chapters
Planet At War
A planet in a perpetual state of war. And the story of its soldiers fighting on it. I'm using this book to challange myself to write everyday, so if you find any bad grammer or weirdly structured sentences, please tell me! That's how a writer get's better at writing. Thanks for giving this book a chance
8 209 - In Serial26 Chapters
王妃渴望復仇 Wangfei's Desire for Revenge
Su Jing Fei awakens to find herself transmigrated into the Chinese world from the movie Blossoms in the Wind. The body she now inhabits is one of the main female villains with the same name as her! Destined to be cast aside, she accepts her ill fate against the protagonists of the movie. However, it seems that fate is not done with her as she becomes entangled in secrets darker than she had imagined. Her desire for this world is only the revenge she must partake for those she loves! ****Cover image originally from manhua ???, Song of the Long March, from artist Xia Da. Chapters will be first updated to Novelupdates here. Then uploaded to Scribblehub where the most up-to-date and edited version will be. Lastly, it'll be uploaded here at RoyalRoad to hopefully reach another vast pool of readers who might like the story! Novel contains some sexual content and mature content such as rape. Please read at your own discretion. I know most people don't like rape, but I'll include a spoiler below for those who want to know more about it to see if they want to keep reading or not. *SPOILER, READ AT YOUR OWN RISK.*The MC is not raped; however, other females around her are. The scenes are never full explicit, but you will see the aftermath of it.
8 167 - In Serial25 Chapters
Out of Time
Ghirahim discovers a strange entity in the woods. What follows is something neither of them would have expected. Note: This fanfiction includes elements from Twilight Princess, Skyward Sword, Majora's Mask, Ocarina of Time, and Hyrule Warriors.
8 213 - In Serial43 Chapters
BRUINS 3
Welcome to the most dangerous trilogy of women's soccer. (3/3)
8 214 - In Serial67 Chapters
shades of blue
Charlie doesn't speak, so he paints.
8 196

